Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1974, 1(17)
Ус электролит, хүчил-шүлтийн тэнцвэр алдагдахын үндсэн хэлбэр, түүний заслын зарчмууд
( Судалгааны өгүүлэл )

Г.А. Глезер

Москва

 

Хүний биеийн усны ерөнхий хэмжээ дунджаар биеийн жингийн 60% (тарган хүмүүст-50 %, туранхайд-70 %)-тай тэнцүү байдаг. Эсийн доторхи шянгэн биеийн жингийн 40—45 %-ийг, эсийн гаднахи шингэн 15—17%-ийг, түүнээс 4—5%-ийг судасны доторхи шингэн (сийвэн), 11—12%-ийг эд завсарын шингэн тус тус эзэлнэ.

Эмчийн практик ажиллагаанд, барагцаа тойм хэдий ч усны тооцоог тодорхойлоход олонтаа хэрэглэдэг, илүү энгийн арга бол гаднаас орсон (ундаа, хоол, эмчилгээний уусмал сэлбэх) ба ялгарсан (зонхилон шээсээр) шингэнийг тооцоолох, мөн өвчтөнг давтан жигнэх явдал болно.' .

Ус орох нь уусан шингэнээр 1000 мл, хоолоор 1000 мл, эдийн исэлдэх процесСоор үүссэн дотоод ус 300 мл байна. Ус ялгарах нь: Шээсээр 1400 мл (500 мл заавал, 900 мл байж болох), баасаар 100 мл, арьс, уушигаар 800 мл ялгарна.

Амьсгаадах, их хөлрөх, биеийн халуун нэмэгдэхэд шингэн алдалт нэмэгдэж зохих хэмжээгээр нөхөх шаардлага гарна. Шингэний үл тодорхойлогдох (үл үзэгдэх) алдагдал биеийн халуун 1°-аар нэмэг- дэхэд барагцаалбал мл-ээр ихэснэ. Нүдэнд үзэгдэхээр хөлрөхөд шингэн алдалт дорхи байдлаар нэмэгдэнэ. Хөлрөлт үе үе ялихгүй {зөвхөн суга, умдаг орчим) байвал өдөрт 300 мл, үе үе их бус (мөн толгой, нүүр) байхад өдөрт 600 мл, үе үе хүчтэй (бүх вдөрт 1000 мл хүртэл шингэн' алддаг.

Дээрх алдагдлыг нэн ялангуяа хүнд өвчтөнд алдсан үед) нарийн тооцоолбол зохино.

Усны солилцоо алдагдах

Энэ нэр ихэд тойм юм. Юу гэвэл усны солилцоо алдагдах нь электролитын солилцооны алдагдалтай ямагт хосолж байдаг. Усны солилцоо алдагдахыг дорхи бүдүүвчээр үзүүлж болно. Ерөнхий дегидратац

Дегидратац

 

           
 

Эсийн гаднах дегидратац, эсийн доторхи гн- пергидратац

 

Эсийн гаднах Эсийн доторх дегидратац дегидратац эсийн доторхи эснйнгаднах гнпергидратац гипергидратац

 

Эсийн доторхи дегидратац, эсийнгаднах гипер- гедратац

 

 

Эсийн гаднахи. дегидратац гэж эд завсрын болон судсан доторхи шингэний хэмжээ багасахыг хэлнэ. Ийм үед натрийн алдагдал давамгайлах тул эсийн гаднах шингэний осмос даралт буурч ус их х:эмжээтэйгээр бөөрөөр ялгарах ба заримдаа эсийн дотор шилжинэ. Ингэхэд эс хөөж, гипергидратац үүснэ. Шалтгаан нь гипонатриемийнхтэй (үз) адил болно.

Эмнэл зүйн хувьд илэрч, сорил шинжилгээний дүн өөрчлөгдөх нь нэн тэрүүнээ усны натрийн хэмжээ багадаснаас болдог. Энд сийвэнгийн эзэлхүүн, осмос даралт багадан, цус өтгөрөх нь зуунга чанар, уургийн хэмжээ, гематокритын үзүүлэлт (улаан цогцос шалчийхгүй, эзэлхүүн хэвийн байдаг)-үүд ихсэхэд хүргэнэ. Зүрхний цацалтын хэмжээ, судасны дүүрэлт, түүдгэнцэрийн шүүлт буурч, нүдний чангарал багасна. Эсийн гаднах дегидратаци осмос даралт ихс.эх, эсийн дегидратац буюу сийвэнгийн осмос даралт буурах, эсийн гипергидратацтай явагдаж болно.

Эсийн доторхи гипергидратац (толгой өвдөх, апати, бөөлжих) бөөрний эсийн хавантай хослоно. Энэ нь бөөрний цусны урсгал, түүдгэнцэрийн шүүлт буурахтай хослон олигури, цусны үлдэгдэл азот ихсэхэд («хлорпенийн бөөр») хүргэнэ. Азотеми өөрийн ээлжинд бөөлжих, суулгалтыг хүчтэй болгон, өвчтөний байдлыг ихээр хүндрүүлнэ. Эсийн доторхи дегидратацтай хослох нь ерөнхий дегидратацын (үз) шинж үзүүлнэ.

Эмчилгээ нь хлорт натрийн изотонийн уусмал тарьж эсийн гаднахи натри, усыг нөхөхөд чиглэнэ. Эсийн гипергидратац нэг зэрэг хосолсон бол хлорт натрийн гипертонийн уусмал тарина. Хэрэв ерөнхий дегидратаци зэрэгцсэн бол хлорт натрийн гипотонийн уусмал хийнэ. Изотонийн, эсвэл гипертонийн уусмалын оронд цус, сийвэн хийж болно. Бие махбодын натрийг хадгалахын тул дезоксикортикостерон тарина. Шаардлагатай бол буурсан артерийн, даралтыг ихэсгэх, мөн ацидозыг засах уусмал өгнө.

Эсшш дегидратац гэдэг нь эсийн доторхи шингэний багасалт бөгөөд «антипирины зай» (нийт усны) ба «тиоцианат натрийн зай»-ны ялгаагаар тодорхойлогдоно.

Шалтгаан: 1. Хоолоор ус хүрэлцээгүй орөх (бөөлжих, суулгах), эсвэл ус анхдагчаар хэт ялгарсантай (хөлс, полиури бүхий бөөрний архаг өвчнүүд, АДГ-ны дутагдал-чихрийн бус шижин) уялдаатай эсрэг тооцоо,

2. Хлорт натри ихээр орох, эсвэл дутмаг ялгарснаас (зүрхний дутагдал, бөөрний дээрх булчирхайн минералкортикоидын идэвх ихсэх) тэрээр эсийн гаднах шингэнд хэт ихээр хуралдах, эдгээр болно.

Эмнэлзүйн шинж дегидратацын хир хэмжээнээс шалтгаална. Ус их биш дутагдсан үед (биеийн жингийн 2 орчим 1500 мл) үндсэн шинж ам цангах илэрнэ. Биеийн жингийн 6% орчим (4200 мл) алдагдахад ам цангах хүчтэй илэрч, амны салст улаан хоолой хатах дисфони, дисфаги, нүд хонхойх, арьс хуурайших, катаболизмтай уялдан жингээ алдах, халуурах, лейкоцитоз илэрч, сэтгэхүй хямарч болно. 5—10 литр ус (биеийн жингийн 7—14%) алдахад мэдрэлийн эс усгүйдсзнтэй уялдан дүйнгэтэж үе үе цочрохк галлюцинацй, булчин ирвэгнэх, Чейн-Стокс хэлбэрийн амьсгал үзэгдэнэ. Шээс бага, АДГ хүчтэй шүүрэх, усны буцан шимэгдэх ихэдсэнтэй холбоотойгоор түүний хувийн жин өндөр байна.

Эхэндээ, минутын эзэлхүүн, артерийн даралт, гематокритын үзүүлэлт, эргэлдэх цусны цул хэвийн байх бөгөөд учир нь шингэн эсээс судасны урсгалд орно. Ус нилээд алдсан бол эргэлдэх цусны цул, артерийн даралт буурч, бөөрний цусны гүйдэл, түүдгэнцэрийн шүүлт багасаж, цусны азотын үлдэгдэл, осмосын эффектив даралт, сийвэнгийн натрийн агууламж ихсэнэ. Эсийн дегидратаци улаан цогцосын дундаж эзэлхүүн багасахад тусгалаа олох бөгөөд учир нь эдгээр эсийн эзэлхүүний 65%-ийг эзлэгч ус,сийвэнгийн осмос даралт ихэссэнтэй уялдан түүнд орно. Улаан цогцосын дундаж эзэлхүүнийг тодорхойлохдоо гематокритын үзүүлэлтийг ммъ-д байх улаан цогцосын тоонд (хэвийн байдалд улаан цогцосын дундаж эзэлхүүн 90 байна) хуваана.

Эмчилгээ нь сийвэнгийн эзэлхүүнийг багасгахад чиглэх бөгөөд сийвэнгийн осмос даралтыг хянаж байх ёстой.

Энэ зорилгоор чихэрлэг ус уулгах буюу глюкозын 5%-ийн уусмал судсанд аажуу хийнэ. Учир нь натрийн алдагдлыг бодвол усны алдагдал илүүтэй илэрдэг. Дараа нь мөн уусмалыг хлорт натрийн изотоник уусмалтай хамт тарина.

Гипергидратац

Эсийн гаднахи гипергидратац гэж эд завсарын судасны доторхи («тиоцианат натрийн зай» ихсэх) шингэн ихсэхийг хэлнэ. Тухайн байдалд зөвхөн усны агууламж төдийгүй, натрийн ерөнхий хэмжээ мөн нэг адил ихэсдэг.

Шалтгаан: 1. Хлорт натрийн уусмалыг хэт ихээр хийх. 2. Натрийг барих бэлдмэлүүдийн тунг хэтрүүлэх (АКТГ, кортикостероид, анаболит гормон), Кушингийн хам шинж, зүрхний дутагдад, бөөрний гэмтэл (цочимог гломерулонефрит, нерозын хам шинж), элэгний цирроз, эдгээр юм. Эсийн гаднахи гипегидратац 2 янз байдаг. Нэгдүгээрийн үед эд завсрын шингэн сийвэнгийн эзэлхүүн ихсэхгүй пэмэгдэх нь, хавангаар (жишээ нь: нефрозын хам шинж, бусад гипепротеинемийн хаван) илэрнэ.

Хоёрдугаарт, сийвэнгийн эзэлхүүн (зүрхний дутагдал, беерний дээрх булчирхайн гормоны тунг хэтрүүлэх, цочмог гломерулонефрит, давсны уусмалыг хэт ихээр хийх) ихсэнэ.

Эмнэл зүйн хувьд эсийн гаднахи гипергидратаци биеийн жин ихсэх шинжээр тодорно. Нэгдүгээр хэлбэр хавангаар илэрнэ. Хоёр дахь нь цусны эргэлтийн хэт ачааллаар, тухайлбал сийвэнгийн эзэлхүүн ихсэх, цус шингэр (гематокритыи үзүүлэлтүүд буурах, уургийн агууламж багасах) зүрхний, цацалт, артери, венийн даралт ихсэх, хаван, зүүн ховдлын дутагдал олонтаа үүсэх зэрэг шинжээр илэрнэ. Натрийн агууламлс, сийвэнгийн осмос даралт ихэссэн байж болно. Хэрэв ус эсээс шилжиж байгаа (эсийн дегидратаци) бол хаван нь ам цангах, ам салст хатах зэрэгтэй хосолно.

Эмчилгээ нь юуны өмнө эсийн гаднахи шингэний натрийн. агууламжийг багасгахад чиглэх ёстой. Юу гэвэл натри ялгарахад тодорхой хэмжээний шингэн бас ялгардаг байна. Ийм учраас хоолны давсыг хязгаарлаж' харин шингэнийг бага зэргээр хязгаарлана. Шингэн эрс хязгаарлах нь шээсийг багасган, хаванг хүчтэй болгож, мөн сийвэнгийн осмос гипертонийг ихэсгснээр эсийн доторхи дегидратацийг хүчтэй болгоно. Натри, шингэн ялгаруулахыг шээс хөөх эмүүд (мөнгөн усны, тиазидын, осмосын, алдакнтон, этакрины хүчил-урегит), туулга, хатгалт (хөндийн трансудат, хэт хавагнасан өөхөн давхрагыг), гиперволемийн үед заримдаа цус ханах, бөөрний бус цэвэрлзлт («хиймэл бөөр» агшаратын тусламжтай хэт шүүлт ба перитонеаль : диализд диализны гипертонийн уусмалыг ашиглах)-ийн тусламжтай хийгдэнэ. Шээс хөөх эмийг удаан хэрэглэх нь натри, кали, үлдэгт дэл азот, Шүлтлэг нөөцийн хэмжээг хянахыг шаардана. Учир нь хлорпенийн уреми алкалоз үүсч болох юм. Эсийн гаднахи гипергидт ратаци, эсийн доторхи дегидратацтай хосолсон үед давсгүй ус (жишээ нь, глюкозын 5%-ийн уусмал) хийх ёстой.

Эсийн гипергидратац-эсийн осмос даралт эд завсарын шингэнээс давсан үед зонхилон үүснэ. Эсийн гипергидратац эсийн аноксийн улмаас дотооддоо (өөртөө) ус үүсгэн шингэн шилжсэн, эсвэл тэдгээрийн хорт гэмтлээр нөхцөлдөнө.

Шалтгаан: 1. Гипотонийн эсвэл давсгүй уусмалыг (глюкоз) хэт хийснээс, нэн ялангуяа суулгах, бөөлжих, хаван хөөх бодисыг удаан хэрэглэсэн, хоолтой хэрэглэх давсыг хязгаарлан, усыг хязгаарлаагүй урьтал бүхий бол үүснэ. 2. Нэн ялангуяа өөхөн эдийн катаболизм хүчтэй болж бага хэмжээний натри агуулсан их хэмжээний дотоод үүсгэлт ус үүсгэх тодорхой ач холбогдолтой бөгөөд ингэхэд өвчтөний биеийн жин нэмэгдэхгүй байж болно. 3. Натри алдаж сийвэнгийн осмосын даралт буурах, шингэн эсийн дотор шилжин орох нь бөөрний дээрх булчирхайн үйл ажиллагаа буурах, төв мэдрэлийн тогтолцооны гэмтэл, нефропатийн үед үүсч болно.

Эмнэл зүйн илрэл нь эсийн хаван хөөлтөөр нөхцөлдөнө. Тархи хавагналт, астени, толгой өвдөх, сэтгэц алдагдал, эпилепси төст таталт, ком, амьсгалын хэм алдагдах, бөөлжис цутгах, бөөлжихөд хүргэх бөгөөд натрийг ялгаруулан эсийн гипергидратацийг гүнзгийрүүлнэ. Ам цангахгүй, хэл нойтон байна. Артерийн даралт хэвийн, эсвэл өндөршсөн (хэрэв эсийн гаднах дегидратацтай хослоогүй бол) байна.

Биеийн халуун хэвийн эсвэл буурна.

Натрийн агууламж багасах, бөрний сувганцарын эсийн хавагналт, олигури, азотеми үүсэхэд хүргэх ба нүдний угийн хавагналт ажиглагдана.

Сорил шинжилгээгээр «антипирины зай», «тиоцианат натрийн зай» хоорондох ялгаа ихдэж буйг үзүүлнэ.

Усны ерөнхий хэмжээ хэвийн буюу бага зэрэг ихэссэн байнс болно. Улаан цогцосын хэмжээ, түүний хавагналтаас болж ихэссэн байна. Сийвэнгийн натри бага зэрэг буурах, сийвэнгийн осмос даралт багадах ховор бус байдаг. Хөлдөх цэг өндөрших ба өндөр азотеми бүхий цочмог дутагдлын үед осмос даралт бүр ихэдсэн, эсийн метаболизмаас шалтгаалан калийн агууламж ихэссэн байж болно.

Эмчилгээ нь сийвэнгийн натрийн агууламжийг ихэсгэх, ус ихэдсэн ү.ед түүнийг бие махбодоос гаргахад оршино. Хэрэв илүүдэл шингэнийг бөөрөөр гаргах боломжгүй бол туулга өгнө. Ус уухыг эрс хязгаарлана. Эдийн катаболизм болон гиперкалиемийг багасгах зорилгоор витаминаар баялаг, илчлэг итхэй хоол, мөн анаболит гормон, глюкозын гипертоник уусмал, инсулин өгнө. Хэрэв эсийн гипергидратац эсийн гаднах осмосын гипотони, натри алдахтай хосолсон бол натрийн гипертоник уусмал хийнэ. Ингэхдээ шүлтлэг нөөцийн хэмжээг баримжаална. Шүлтлэгийн нөөц бага үед хлоридын ба гидрокарбонат (бикарбонат) натрийн уусмалыг нэг зэрэг тарина. Натрийн гипертонийн уусмалыг судсанд хийхдээ артерийн даралт осмос даралтын түвшинг (ихсэхэд зогсооно) харгалзан гүйцэтгэнэ.

Ёрөнхий гипергидратац гэдэг нь эсийн доторхи ба гаднах хэсгийн усны агууламж ихсэхийг хэлнэ.

Шалтгаан: 1. Катаболизм хүчтэй болсонтой (халдвар, мэс заслын дараах үе) уялдан дотоод үүсгэлт (гипотонийн)ус ихээр бий болох.

  1. Гипотонийн ба давсгүй уусмал (глюкозын), ялангуяа шингэн бага ялгарч буй үед хэт ихээр өгснөөс болно. Янз бүрийн гаралтай хаван бүхий өвчтөнд давсыг эрс хязгаарлах ач холбогдолтой байж болох бөгөед ингэхэд эсийн гаднах зайн осмос даралт буурч, усны нэг хэсэг эсэнд орно.

Эмнэлзүйн шинж эсийн гаднах ба доторхи гипергидратацаар нөхцөлдөнө. Эд завсрын гипергидратац хаван, хөндийн /транссудатаар, судасны доторхи нь цусны цул, зүрхний цацалтын хэмжээ, венийн ба артерийн даралт, зүүн ховдлын дутагдлын хүчтэй болохоор илэрнэ. 20 Эсийн гипергидратац бөөрний эсийн хавагналт, олигури, тархины хавангаар (бөөллсих, толгой өвдөх, амьсгалын хэм алдагдахаар) илэрнэ. Сорилын шинжилгээгээр «антипирины» ба «тиоцианат натрийн зай» ихсэх үзэгдэнэ.

Сийвэнгийн натрийн агууламж, осмос даралт буурах ба гематокритын үзүүлэлтүүд багасч болно.

Эмчилгээ нь голдуу усыг ихээр ялгаруулахад орших бөгөөд энэ зорилгоор шээс хөөх эм өгех, эдгээр нь боломжгүй бол туулга уулгана. Шингэн уухыг эрс хязгаарлана. Нэгэнт типонатриеми, цатрийн дутагдлаар бус шингэлэлтээр нөхцөлдөх учир натрийн давс хийхийг хориглоно. Хэрэв гипергидратац бөөрний гэмтэл, азотеми хосолбол: «хиймэл бөөр» аппарат, перитонеаль диализийн тусламжтай бөөрний гадуур цэвэрлэх аргыг хэрэглэнэ.

Электролитын тэнцвэр алдагдах 

1-р ХҮСНЭГТ)

Эрүүл хүмүүсийн ийлдсийн монограмм, осмограммын баримжаа

Катион

хэлбэлзлийн хяз-

дундаж агууламж

осмос чанар

гаар (мэкв/л)

мэкв\л)

(мосм/л)

Натри

130—150

140

141,0

Калн

3,6—5,4

4

5,0

Кальци

4,5—5,5

5

2,5

Магни

1,5-3,0

2

,1,0

Бүгд

153

149'5

Анион

0

 

 

Хлорид,

98—106

101

104,0 .

Бикарбонат

24—33

27

27,0

Органик бус фосфат

1,4-3,0

2

1,0

Органик бус сульфат

0,3—1,5

1

 

Уураг

14,6—19,4

16

2,0

Органик хүчлүүп.

4,0—8,0

6

6,5

Бүгд

 

153

140.5

 
 

Бид, энд үндсэн катионууд-натри, кали, кальцийн агууламжийн; алдагдлыг авч үзнэ. Бикарбонат, хлоридын агууламжийн өөрчлөлтийг хүчил-шүлтийн тэнцвэр алдагдлын бүлэгт тодорхой авч үзсэн билээ.

Улаан цогцост: Натри 13 мэкв/^г (9—17), кали 90 мэкв / л (80—100) агуулагдана.

Практикийн ба эрдэм шинжилгээ судалгааны ажлын явцад жингийн концентрацын (мг%) үзүүлэлтийг милли-эквивалент /литр буюу осмос чанарын концентрацаар тооцоолох ёстой. Тооцоог хөнгөвчлөхийн тул зохих бодисын концентрацыг үржүүлэх ёстой тооцооны хүчин зүйлсийг дор сийрүүлэв.

Натри-осмос даралт, цахилгаан дамжуулалт хөлдөх цэгийг тодорхойлох сийвэнгийн үндсэн электролит болно. Хоногт хоолоор 50—150 мэкв орчим орно. Үндсэн хэсэг нь шээсээр-40—140 мэкв, бага хэмжээгээр баас-2—5 мэкв, хөлсөөр-5 мэкв ялгарна.

Гипернатриеми-сийвэнгийн натрийн онцентрац 150—160 мэкв-аас илүүгээр ихсэхийг хэлдэг. Шингэн тодохой хэмжээгээр баригдахад натри хуримтлах, бие махбодод үүний ерөлхий агууламж ихсэх нь сийвэнгийн концентрац ихдэхгүй (эсийн гаднах гипергидратаци үз1) явагдаж болно.'

Шалтгаан: 1. Бөөрөөр ялгарах алдагдах.

а)                                                                                             Натри хэвийн хэмжээтэй. орохүеийн олигури эсвэл анури.

 

Жингийн, миллиэквивалент ба милли-осмос чанарын концентрацыг тооцоолох хүчин зүйлс

 

Миллиэквивалент концентраци

Осмос чанарын концентраци

Тооцоолох хүчин

зүйлс

 

жингийн кон- центраци мэкв

мэкв жин- гийн концент- рацд

жингийн кон- центраци, мосм/л

мосм жин- гийн концент- раци

       

№+ мг %

0,435

2,3

0,435

2,3

К+ мг %

0,266

3,9

0,256

3,9

Са++ мг %

0,5

2

0,250

4,0

М^++ мг %

0,833

1,2

0,417

2,4

СГ ’ мг %

0,281

3,5

0,281

3,5

НСО'3 эз % Р04- " мг %

0,446

2,23

0,445

2,2

0,580

1.7

0,290

3.4

50^*' мг %

0,625

1.6

0,312

3,2

уураг г %

2,43

0,41

0,308

0,08

б)  Бөөрний дээрх булчирхайн гиперфункц (жишээ нь: Кушин" гийн хам шинж, анхдагч альдостеронизм)

в)  Эмийг ихээр уух (кортикостероид, АКТГ)

г)  Уураг тархины гэмтэл, мьчс засал

д)  Ходоод гэдэсний цус алдалт.

  1. Орох натрийн хэмжээ ихсэх.

а)  Хболтой, нэн ялангуяа уурагтай хамт

б)  Натрийн изотонийн ба гйператонийн уусмалыг тарих

  1. Шингэний оролтыг эрс хязгаарлах.
  2. Хөлс, шээсээр (түүдгэнцэр АДГ-д үл мэдрэх, гипоталамусын «осмос» хязгаар ихсэх г. м) гипотонийн уусмалыг ихээр алдах.
  3. Амьсгалын ацидоз (үз), эдгээр болно.

Эмнэл зүйн хувьд гипернатриеми үндсэн өвчний шинжүүд, мөн эдийн гиперосмос чанар: тархины өөрчлөлт гарч болох (татах, саатал\ухаан бүдэгрэх, ком), ам цанах, халуурах, тахикарди, артерийн даралт ихсэх, хавагнах, зүрхний дутагдал, эсийн дегидратацын (үз) шинжүүдээр нөхцөлдөнө.

Сорилын шинжилгээгээр натри, хлоридын концентрац ихсэх, сийвэнгийн гиперосмос чанарыг илрүүлнэ. Калийн агууламж хэвийн хэдий ч багадсан (гиперальдостеронизм) буюу ихэдсэн (олигурийн үед) байж болно. Шээсний хувийн жин 1020, түүнээс дээш, 2-р заалтын хэсэгт дурдсан тохиолдолд шээсэнд хлорид, натрийн хэмжээ ихэссэн 1-р заалтын хэсэгт дурдсан тохиолдолд 50 бүр 20 мэкв/л хүртэл багасаж болно.

Эсийн дегидратаци хавсарсан бол түүнд өвөрмөц үзүүлэлтүүд (үз) гарна.

Эмчилгээ нь үндсэн өвчний (Кушингын хам шинж, кортизон, АКТГ тунг бууруулсан буюу [хассан зэрэг) шалтгааныг арилгахад чиглэнэ.

Хоол ба эмийн байдлаар натри орохыг эрс хязгаарлан шингэнийг хүрэлцэхүйц хэмжээтэй, глюкозын изотонийн уусмал хэлбэрээр, (хэрэв олигури үгүй бол) тарина. Гиперальдостеронизмын шалтгаанд нөлөөлөн, спиролактон өгнө.

Гипонатриеми-сийвэнгийн натрийн агууламж 130 мэкв/л-ээс доош буХрах. Шалтгаан:

  1. Ухаангүй байдал, давсгүй хоол, ион солилцоот давирхай улаан хоолойн гэмтэл, ходоод-гэдэсний замын мэс заслыя дараах үетэй уялдан натри хүрэлцээгүй орох.
  2. Натрийг ихээр алдах:

а)  Түлэгдлийн үед арьсаар, ус хангалттай орсон үед хөлсөөр алддаг (учир нь хөлсөөр натрийг бодоход ус илүүтэй алддаг), мөн их хэмжээний давсгүй ус ороход натрийн дутагдал үүснэ, Хөлсөөр их алдах нь халуурах (халдвар, тархины гэмтэл), орчны халуун нэмэгдэх (уурхай, халуун цех г. м), идиопат гипергидратозын үед ажиглагдана.

б)  Янз бүрийи гаралтай бөөлжих, суулгахад нэмүү алдана.

в)  Шээсээр: бөөрний сувганцар гэмтлийн полиури, («давсгүйдүү- лэх нефрит»); бөөрний дээрх булчирхайн дутагдал, пангипопитуитризм, бөөрний цочмог дутагдал сэргэлтийн диүрезийн үе, осмос диурез удаан хугацаагаар саатсан (диабетын ком) урьдал бүхий тохиолдолд простат булчирхай авахуулсны дараах өвчтөний полиури, давс хөө- дөг хавангийн эмүүд (мөнгөн усны, тиазитын, хлорт аммон) хэрэглэх, тархины гэмтэл («давс алдах» хам шинж)-ийн үед байна.

г)  Цус алдах

д)  Асцит, гидроторакс, доод мөчний их хэмжээний шингэнийг арьс доогуур зүү хатган авсны дараа ховор бус ам цангаж маш их (давсгүй) үс уух болсноос натрийн концентраци, эсийн гаднах шин- гэний осмос даралт буурах.

д) Арьсан дор глюкозын изотонийн ус их хэмжээгээр хийх үед электролит эсийн гаднах шингэнээс тарьсан уусмалд шингэнэ. Ийм учраас арьсан доогуур их хэмжээтэй тарих глюкозын изотонийн уу с мал натрийг агуулсан байх чухал. Натри болон бусад электролитын алдагдлыг аливаа шингэнд байх агууламжаар тодорхойлж болно (3-р хүснэгтийг уз).

3-р X ус н э г т

Бие махбодын янз бүрийн шингэний электролит агууламжийн барагцаа

Шингэн

Иа

К

С1

НСОз

эзэлхүүн буюу хоно- гийн ялга- ралт, ыл- ээр

Хөлс

50 (2—120)

7 (3—12)

40 (2—125)

_

0—700

Ходоодиы шүүс

60 (20—110)

9 (5-30)

100 (50—150)

  

300—2500

«челөет бүхий бол» Цөс

148 (130—160)

6 (5—15)

100 (80—120)

35—40

200—500

Нойр булчирхайн

140 (110—159)

5 (3—10)

75 (50—100)

60—100

300—900

шүүс

Нарийн гэдэсний бул-

О

ДО

о

со

о

7 (5-15)

105 (50—140)

25—30

2000—3000

чирхайн шүүс Нугасны шингэн

146

2,8

125

24

200—300

Цекостомын ялгадас

80 (50—110) '

10(5—20)

40 (20—70)

15-30

-

Гипонатриемийн эмнэл зүйн шинжүүд үндсэн өвчний шинж тэмд гээр нөхцөлдөх бөгөөд эргэлдэх цусны цул багасаж (натри алдсан- тай уялдан), зүрхний цацалт, артерын даралт, бөөрний цусны гүйдэл, түүдгэнцэрийн шүүлт багасаж, судас олширно. Жин алдах, арьсны уян чанар буурах ажиглагдах ба нүдний алим зөөлөн, «гипократын нүүр», ступор, ком үзэгдэнэ. Ам цангах зонхилон үгүй байна. Эсийн гаднах гипергидратацын (үз) үед цус шингэрэхэд натри багасах ажиглагдаж болох хэдий ч тухайн тохиолдолд биеийн жин ихсэж арьс уян хатан багасан артерийн даралт буурахгүй, харин таталт ажиглагдаж болно.

Сорил шинжилгээгээр цусны сийвэнгийн натрийн агууламж доошлох, цусны цул багасч өтөгрөх, гематокритын үзүүлэлт, уургийн концентраци ихсэх ба улаан цогцосын эзэлхүүн ихсэж болно. Учир нь осмос даралт буурсантай уялдан ус эсийн дотор орно. Натрийи зэрэгцээ хлорид, эсвэл бикарбонат алдагдаж, алкалоз, ацидоз үүсэхийн зэрэгцээ тэдгээрийн сийвэн дэх агууламж буурна. Бөөрний цусны урсгал, түүдгэнцэрийн шүүлт буурснаас цусанд азотын үлдэгдэл, калийн агууламж ихсэж болно. Диабет, бөөрний сувганцарын гэмтэлтэй өвчтөнөөс бусдад шээсний хэмжээ багасана. Шээсний хувийн жин багассан эсвэл хэвийн, түүний натрийн агууламж эрс багасаж (20 мэкв/л-ээс доош) огт үгүй болох ч үзэгдэнэ. Шээсэнд натри 30 мэкв/л-ээс дээш байх, бөөр гэмтэх, натрийг хадгалах чадвараа алдах/бөөрний дээрх булчирхайн холтослог гэмтэх, АКТГ ялгарах хүрэлцээгүй болоход ажиглагдана. Бөөрний тэмтлийг бөөрний дээрх булчирхайн гэмтлээс ялгахдаа дезоксикортикостероныг нэг өдөрт 10 мг-аар (хоёр хувааж тарьж болно) булчинд тарьсны дараа 2—3 өдрийн турш шээсээр ялгарсан натрийн хэмжээг тодорхойлон оролдож болох юм. Хэрэв дезоксистерон тарьсны дараа шээсээр ялгарах натри буурахгүй бол энэ нь бөөрний гэмтэл буйг үзүүлж болно. Натрийн ялгаралт буурах гипонатриеми бөөрний дээрх булчирхайн гаралтайг үзүүлэх ба минерало-глюкокортикоид (дезокси- кортикостерон, кортизон зэрэг), давс, усан эмч(илгээ шаардана.

Эмчилгээ нэн түрүүн гипонатриемийг үүсгэсэн үндсэн өвчин, кали, хүчил-шүлтийн зохицолдооны алдагдал, мөн гипотензи, эсвэл коллапсын эсрэг чиглэнэ. Норадреналин, мезатон болон бусад вазопрессор бодисуудыг тарих гипонатриеми бүхий өвчтөний артерийн даралтыг хэвийн хэмжээнд хүртэл ихэсгэхэд хүрэлцэхгүй байх олонтой бөгөөд зөвхөн эдгээр бэлдмэлүүдийг цатри агуулагч уусмал, сийвэн, эсвэл полиглюкины давсны уусмалтай хослон таривал хүссэн үр дүнд хүрнэ. Бөөрний дээрх булчирхайн дутагдлын үед глюкортикоид, мйнерало кортикоидыг (кортизон, түүнтэй адил бэлдмэлүүд ДОКСА) нэмж өгнө. Натри бага зэрэг дутагдсан бол давстай хоол өгч түүнийг нөхөж болно. Гипонатриеми бага зэргийн ацидозтой хосолсон үед гидрокарбонат натрийг хоолны давстай өгөх олонтой бөгөөд 1 цайны халбага нь 3—4 грамм хоолны давс, 1,5—2 грамм содыг агуулна.

Илуү хүнд тохиолдолд хлорт натрийн изотонийн эсвэл гипертонийн уусмалыг судсанд хийнэ. Давсны гипертонийн уусмалыг, том венийн (эгэмийн дорхи) гүнд оруулсан судасны бургуйгаар хийх илүү ашигтай. Энд шингэн цусаар шингэлэгдэж тромбоз үүсэх бо- ломж бага байдаг. Тухайн зорилгоор гипертонийн уусмалд бага зэрэг гепарин хийж болно.

Ховор тохиолдолд хлорт натрийн изотонийн уусмалыг ректум (дуслаар), эс бөгөөс арьсан дор тарина. Хүчтэй ацидоз бүхий бол лактат, эсвэл гидрокарбонат натрййн уусмалыг (жишээ нь: гэдсээр шингэн алдсан үёд) судсанд хийнэ. Алкалоз бүхий бол (жишээ нь: ходоодны шүүс алдах) хлорт натри, кали, аммоныг хийнэ. Уусмалын бүрэлдэхүүнийг IV хүснэгтэнд үзүүлэв. Уусмалыг хийхэд зайлш- гүй шаардлагатай химийн янз бүрийн бодист орох электролитын агууламжийн тооцоог 5-р хүснэгтэнд үзүүлсэн болно.

Натрийн давсны их хэмжээний уусмал тарихдаа зүрх-судасны тогтолцооны (зүрхний дутагдал үүсч болно) байдал, артерийн даралтын хэмжээг (ихээр дээшилж болох) хянах шаардлагатай.

Кали нь эсийн доторхи гол электролит, хоногт хүнсээр 50— 125 мэкв орно. Зонхилох хэсэг (40—120 мэкв) шээсээр, бага хэмжээтэй (2,5 мекв) баасаар, 5 мэкв хөлсөөр ялгарна.,

Гиперкалиеми гэж цусны сийвэн дэх калийн агууламж 5,5 мэкв/ л-ээс дээш ихсэхийг хэлнэ. Шалтгаан: 1. Бөөрний гэмтэл (ялангуяа олигури бүхий) 2. Ямарч гаралтай олигури, анури.

  1. Бөөрний дээрх булчирхайн дутагдал (Аддисоны өвчин).
  2. Ямар ч гаралтай уургийн задрал (катаболизм), (их хэмжээний булчин гэмтэх гэмтлүүд (булчин няцрах хам шинж).
  3. Эсийн гликоген хүчтэй зарцуулагдах (гликогенолиз) жишээ нь диабетын үед .
  4. Их хэмжээний кали хийх (эсийн гаднах кали илүү ихээр агуулсан даршилсан цус их хэмжээгээр хурдан сэлбэх).
  5. Тромбоцитын тоо асар ихээр олширсон өвчтөнд зонхилон эм- нэл зүйн шинж, электрографын илрэлгүй явагдана.

Ацидоз (метаболитын, амьсгалын» кали эсээс гарч эсийн гаднах зайд орох, кали Н ион, натриар солигдоход хүргэнэ. Эмнэл зүйн илрэл үндсэн өвчний шинжээр нөхцөлдөнө. Гиперкалиеми.ухаан мансуурах, эхлээд хөлний дараа нь их бие, хожим амьсгал, нүүрняй булчин сулрахад хүргэнэ. Гиперкалиемийн үеийн булчин сулралтаас ялгаатай нь парестези бүхий байна. Калийн түвшин 6—7 мэкв/л, түүнээс дээш болоход электрокардиограммд, нэн ялангуяа электрокардиограмм анхнаас өөрчлөлтгүй байсан бол өвөрмөц өөрчлөлт гарна. Электрокардиограммын өөрчлөлтийн явцыг ажиглах ихээхэн ач холбогдолтой. Эдгээр өөрчлөлт, хурц оройтой суурь нарийн өндөр Т шүд гарахаар илрэх ба энэ нь цээжний хол- болтонд илүү хүчтэй илэрнэ. Дарда нь тосгуур ховдольгн дамжуулалт удааширч (Р<3 зай уртсах), Р шүд арилах ба экстрасистоли, тосгуурын жирвэгнэлт гарч болно. Цаашид 8-Т зай багасч (5К5 бүр- дэл өргөсөх, гэхдээ түүний хэлбэр богйно хугацаанд өөрчлөгдөж болно. Гиперкалиеми хүчтэй (12 мэкв/л-түүнээс дээш) бол ховдолын фибрилляци эхэлж болно. Гиперкалиемийн үеийн электрокардиограммын өөрчлөлт зүрхний булчингийн гэмтэл, эмийн хортой нөлөөгөөр (дигиталис мэт) нэхцөлдсөн электрокардиограммын тод өөрчлөлт урьдчилсан бол тэр болгон бүрэн гүйцэд илрэхгүй байж болно. Гиперкалиемийн сорилын өөрчлөлтүүд сийвэнгийн калийн кон- центраци ихсэхээр илрэх ба эсийн дотор түүний хэмжээ нэмэгдэхтэй тэр болгон тохирох нь үгүй, тухайлбал, 4, 5, 8-р шалтгааны (дээр үз) үед эсийн доторхи калийн агууламж буурах эсийн гаднах гиперкалиемийн үед байж, болно. Цусны үлдэгдэл азот олигури, бөөрний дээрх булчирхайн дутагдалд ихэссэн байж болно.

Эмчилгээ нэн түрүүн гиперкалиеми үүсгэгч үндсэн өвчин, халдварын халуун, эсвэл катаболизмыг нөхцөлдүүлэгч бусад эмгэг, диабетын, эсвэл ондоо гаралтай ацидоз гэх мэтийн илрэлийг арилгах буюу багасгахад чиглэнэ.

Өндөр илчит, их хэмжээний нүүрс ус, өөх агуулсан, кали багатай (цагаан будаа, буудай, эрдэнэ шиш, сахар, улаан лууван, сон- гино, тос, тухайлбал цөцгийн тосыг хөлдөөж бөөрөнхийлөн) хоол өгнө. Жимс, жимсний шүүс, мах, самар өгөхийг хориглоно. Глюко- зын 25%-ийн уусмал 200—400 мл-ийг 1/2—1 цагийн турш судсанд хийхийн хамт 20—40 О У Н инсулин арьсан дор тарина. Глюкозын гипертонийн уусмал дотоод инсудины шүүрлийг' бий болгох учир дараа нь глюкозын 5%-ийн уусмал 250 —509 мл тарих ашигтай. Ин- гэхэд калийн агууламж 1/2—1 цагийн турш буурч, 4—6 цаг 'буур- сан хэвээр байна. Гиперкалиемийн зүрхэнд хортой нөлөөлөхийг стро- фантин, дигиталисын бэлдмэл тарьл< сулруулж болно. Тухайн то- хиолдолд глюконат кальцын 10%-ийн уусмалыг хоногтоо 100 мл хүр- тэл тарих, нэн ялангуяа зүрхний хэм алдагдсан үед тодорхой үр дүн өгнө. Тун ховор, зөвхөн калийн хүнд хордлогын үед хлорт нат- рийн 5%-ийн уусмал 200 мл-ийг 1/2—1 цагийн турш тарих ба сийвэн- гийн калийн агууламж хурдан буурах хэдий ч, үр дүн нь зөвхөн 1—2 цаг үргэйжилнэ. Хлорт натри тарих гипертони, зүрхний дутаг- дал, хавантай өвчтөнд хориотой. Катаболизмыг багасгах, калийг эсийн дотор оруулахыг анаболит стероид өгснөөр хийж болно. Хүчтэй ацидозыг шүлтээр (ацидоз үз) зохицуулан засч болно. Хүнд тохиолдолд диализ (гемо эсвэл перитонеаль) хийхэд хүрнэ. Ион- ■солилцоот давирхайг хэрэглэх нь ховор.

Гипокалиеми гэж цусны сийвэнгийи кали 3,5 мэкв/л-ээс доош буухыг хэлнэ. Шалтгаан: 1. Кали дутмаг орох: өвчтөний ухаангүй байдал, улаан хоолойн гэмтэл, тусгай хоол хэрэглэх (глюкоз, тос ’өөх) ходоод гэдэсний [замын мэс заслын дараах үе, ионс.олилцоот давирхайн эмчилгээ.

  1. Шимэгдэх багасах, ходоод-гэдэсний өвчний үеийн (спру хэл- 'бэрийн) стеаторре.
  2. Шээсээр алдах ихсэх, гипер-альдостеронизм (анхдагч, хоёр- догч хорт гипертони, зүрхний дутагдал, элэгний асцит бүхий цир- роз, нефрозын хам шинж, юкстагломерул аппаратын гиперплази бү- хий өвчнүүд), Иценко-Кушингийн хам шинж, архаг нефрит, пиелонеф рит, полиури бүхий, бөөрний бусад гэмтлүүд, фанконы хам шинж, сувганцрын ацидоз, бөөрний цочимог дутагдлын дараах тэнхрэлийн үе, хаван хөөх эмүүд, кортикостероид бэлдмэлүүдээр эмчлэх, кали агуулаагүй шингэн удаан хугацаагаар үргэлжлэн тарих.
  3. Аливаа гаралтай суулгалт (тэр дотроо туулга үргэлжлэн уух), бөөлжих, ходоодны шүүсээр цацах, гэдэсний цорго зэргээр илүү ихээр алдах. Тэхдээ ходоод-гэдэсний замын булчирхайн шүүсэнд калийн <агуула:мж цусныхаас өндөр байдгийг бодолцох ёстой (3-р хүснэгт үз)
  4. Эсийн гаднах зайнаас эсийн дотор шилжин орох, инсулинаар эмчлэгдсэн (эсийн нөхөн сэргэх үе) диабетын ком, үечлэх (гэр бү- лийн) саа, алкалоз.

Эмнэл зүйн илрэл нь үндсэн өвчний шинжээр нөхцөлдөнө. Ги- покалиеми булчингийн сулрал, гэдэсний саа, зүрхний булчингийн де- генераци, зүрх тэлэх, хэм алдагдах. нэн ялангуяа строфантин, ди- гиталисын бэлдмэл тарих, артерийн даралт багасахаар өвөрмөц ил- рэнэ.

Бөөрний сувганцарын хучаас эдийн вакуольт дегенераци бөөрний концентраци, хүчил ялгаруулах үйл ажиллагааг алдагдуулж, пиело' нефрит хялбар үүсэхэд хүргэнэ. Электро-кардиограммын өөрчлөлт (нэн ялангуяа анхнаас эрс өөрчлөлтгүй бол) өвөрмөц бөгөөд эдгээр өөрчлөлтийн явцыг ажиглах чухал байдаг.

Электрокардиограммын өөрчлөлт зонхилон калийн концентраци

  1. 3,5 мэкв/л болоход илрэх ба тахикарди, «Т» шүд намсч, хавтгай- рах, 5—Т зай доошлох нэн өвөрмөц тухайлбал, энэ нь такикарди, гипокалиеми гүнзгийрэхэд бий болж гүнзгийрэгч V долгио, Т шүд- ний уруудах хэсэгт давхарлан, заримдаа түүний нийлэхээр нөхцөл- дөнө. Энэ нь Т шүдээр Р—Т зай уртассан гэдэг алдаатай дүгнэл- тэнд олонтаа хүргэдэг. Р—Т зай уртсах гипокалиемм,. мөн гипо- кальциеми дагалдсанаар нөхцөлдсөн байх үзэгдэнэ. Цаашид Т шүд хасах болно. Хүнд гипокалнеми эсктрасистолн, ховдол жирвэгнэхэд хүргэж болно. Гэсэн хэдий ч электрокардиограммын өөрчлөлт гипп жалиемийн хир^ зэргийн хооронд тодорхой хамаарал тэр болгон ажиг- лагдах нь үгүй Энэ нь электрокардиограммын урьд' өөрчлөлт эсийн гаднах калиин (Кэ ) буурах хир зэрэг, эсийн доторх калийн агуу-

ламж буурах (Кэ ).^—, -дг^-. ^ харьцаа өөрчлөгдөхөөрнөхцөлдөнө

Электрокардиограммын ажиглагдаж буй өөрчлөлт гипокалиеми- гаар нөхцөлдсөн эсэх тухайн асуудлыг шийдвэрлэхэд калийн ачаал- лын дараа эмгэг өөрчлөлт багасах тодорхой ач холбогдолтой. Ги- покали.емийн үед зүрхний булчингийн цахилгаан (сэрэх процесс) ба механик (агших) процессын хэвийн харьцаа алдагдаж болно. Цахил- гаан агшилт <2-Т уртсахын зэрэгцээ механик агшилт богиносохоор (ЭКГ-д 0 шүд эхлэх ба фонокардиогфаммд II авиа эхлэхийн хоо- ронд зай) илэрнэ.

Ийм учраас II авиа Т шүд электрокардиограммд дуусахаас урь- таж гарна.

Сорилын шинжилгээнд сийвэнгийн кали багассан байна. Калийг ихээр алдах алкалоз үүсгэж болно. Учир нь Н+ ион эсийн гаднах щингэнээс эсэнд орж калийг солино. Ингэхэд эсээс гарсан кали ■30%-ийн Н+ ион, 70^-ийн натрийн ионоор солигдоно. Үүнээс гадна, шээсээр Н+ ион их хэмжээгээр бие махбодоос ялгарч эхэлснээс калийн алдагдал бөөрний сувганцарт түүний солилцоог өөрчилж үүнтэй уялдан метаболит алкалоз нэмэгдэнэ.

Эл байдалд алкалозыг үл харгалзан шээс хү.чиллэг байна. Аци- дозын үеийн гипокалиеми мөн эсийн доторхи кали их хэмжээгээр алдагдсаныг үзүүлэх ба юун гэвэл ацидоз кали эсээс гарч, эсийн гаднах зайд шилжин ороход хүргэдэг. Алкалозын үед бол эсийн гаднах калийн агууламж буурах түүний хэмжээ эсэнд хэвээр байх- тай хосолж болно. 1, 2, 4-р заалт^ын шалтгаан бүхий тохиолдолд шээсэнд калийн агууламж зонхилон 15 мэкв/л-ээс доош байдаг.Хэ- рэв, нэг зэрэг гипонатриеми бүхий бол тухайн хэмжээ 5 мэкв/л-ээс доош багасана. 3-р заалтанд дурдсан өвчнүүдийн тохиолдолд шээс- ний калийн концентраци 20 мэкв/л-ээс дээш байна.

Эмчилгээний арга хэмжээ гипокалиемийн шалтгааныг арилгахад чиглэгдэнэ.

Хоёрдогч альдостеронизмын үед үндсэн өвчнийг эмчлэн, спиро- лактон (альдактон) хэрэглэж алкалозыг тохируулан засах ба анх- дагч альдостеронизмд мэс заслын эмчилгээ хийнэ, Хоолонд кали баялаг бүтээгдэхүүн (ногоо, жимс, жимсний шүүс) өгнө. Зайлшгүй шаардлагатай бол калийн бэлдмэл (зонхилон дотуур) өгөх буюу цэ- вэр цус хийнэ. Хааяа хлорт калийг судсанд тарина. Судсанд хийх-

дээ,   1 литрт 40 мэкв кали бүхий уусмалыг хэрэглэж болохгүй.Цагт 25 мэкв, хоногт 100 мэкв-ээс илүүгээр хийхийг хориглоно. Зарим тохиолдолд нэг удаагийн бургуйгаар хлорт калийн 25%-ийн' 20 мл (5 грамм) уусмал, эсвэл 10%-ийн уусмалыг дуслын бургуйгаар хийж болно. Калийн бэлдмэлийг зөвхөн шээс 1 мл/мин-аас илүүтэй бай- вал хийнэ. Хлорт кали хийх, калийн ион эсэнд орж устөрөгчийн ионыг шахан гаргах үед гиперхлоремын ацидоз үүсч болно. Фосфат, ацитат ийм ацидоз өгөхгүй. Учир нь ацитатын ион метаболизмд орж, фосфат эсийн дотор калитай холилдоно. Энэ тун аятай үзэгдэл бө- гөөд фосфаТын дутагдал байдагт учир нь оршино.

Гипокалиеми, кальцийн бага түвшинтэй хосолсон үед кали хий- хийн зэрэгцээ кальцийн агууламжийг ихэсгэхийг зорих хэрэгтэй. Кальцийн түвшин нам байхад кали ихсэх нь таталтыг үүсгэж болно.

Кальци: Сийвэнд, иончлогдсон (55—65% орчйм) ба. уурагтай хол- боотой (дийлэнх нь альбуминтай) хоёр хэлбэрээр оршино. Хоногийн хоолоор 50 мэкв орчим кальци орно. Үндсэн хэсэг-40 мэкв шээсээр, .бага хэсэг 10 мэкв баасаар яягарна. Цусны кальцын агууламж, гэд- сэнд шимэгдэх, ясанд нөөцлө-гдөх нь олон тооны орчин зүйлээр нөхцөлдөнө. Бамбайн дайвар булчйрхайн даавар кальцийн солил- цоонд дараах байдлаар нөлөөлнө.

а)  Ясны кальцийн давсыг уусган, кристалл гадаргуун цитратын концентрацийг ихэсгэж болохоор,

б)  Кальцын яснаас гарахыг хөнгөвчлөх бөөрний сувганцарт ор- ганик бус фосфорын реабсорбци багасах, түүний шээсээр ялгарах их- сэхтэи уялдан цусан дахь концентраци ихдэхээр.

в)  Бөөрний сувганцарт кальцийн реабсорбци ихдэх.

г)  Нарийн гэдэснээс кальцийн шимэгдэлт ихсэх. Цусанд каль- цийн агууламж ихдэх бамбайн' дайвар булчирхайн шүүрлийг багасга- хад хүргэдэг болохыг тэмдэглэх хэрэгтэй. Цусны кальцийн агуу- ламж буурах бамбайн дайвар булчирхай нэлэнхүйдээ гиперплазм болоход хүргэдэг. Витамин Д кальци нарийн’ гэдэснээс шимэгдэ- хийг ихэсгэх ба. ясанд кальцийн хуримтлахыг хүчтэй болгоно. Өө-

' рөөр хэлбэл бамбайн дайвар булчирхайн даавартай адил үйлчилнэ. Органик бус фосфор паратгормоны эсрэгээр, фосфорын агууламжийг • ихэсгэх, ясны эдийн кальцийн давсны уусахыг багасгах, гэдсээр шимэгдэхийг бууруулах, цусны кальцийн агууламжийг доошлуулах үйлчилгээтэй байдаг.

Кальцийн шимэгдэх зөвхөн витамин Д бамбайн дайвар булчир- хайн даавараас төдийгүй, мөн гэдэсний кальци, фосфор, саван, фи~ тины хүчлийн тодорхой харьцаанаас хамаарах ба стеаторре үүсэх гэдсэнд кальци шимэгдэхийг багасгана. Кальцийг ихээр алдах жи- рэмсэн, хөхүүл үед ялангуяа хоолоор дутмаг ороход ажиглагдана.

Цусны уураг багасах нь түүцтэй холбоотой кальцыг бууруулна. Алкалоз кальцын физиологийн идэвхт иончлогдсон бүлгийг багасгах ба ацидоз ихэсгэнэ. Органик бус фосфорын агууламж ихсэх каль- цийн иончлогдсон бүлгийг багасгаж, үл уусах нэгдэл үүсгэнэ,-

Гипокальциеми гэж сийвэнгийн кальцийн концентраци 4,5 мэкв/л -ээс. доош буурахыг хэлнэ. Шалтгаан: 1. Витамин Д дутагдах (хүүх- дийн сульдаа, насанд хүрэгчдэд-остеомаляци),

  1. Гипопаратиреоидизм.
  2. Нойрын булчирхайн үйл ажиллагаа буурах, цөсний зам хааг- дах, спругийн улмаас болох стеаторре. Тухайн тохиолдолд гипо- кальциеми гэдсээр кальцийг өөхний хүчлийн давс байдлаар алдах, мөн витамин Д алдагдахаар нөхцөлдөнө.
  3. Цочмог панкреатит, хэвлийн хөндийд өөх үхэжсэн хэсэгт кальци хуралдахад хүргэнэ.

5'. Жирэмсэн ба хөхүүл үёд нэн ялангуяа кальци дутагдалтай ор- сон бол      ’           .

  1. Нефроз хам шинжийн үед уурагтай холбоотой кальци (гипо- альбуминеми) багасах бөгөөд иончлогдсон бүлэг өөрчлөгдөхгүй.
  2. Бөөрний дутагдал, иэн илүүтэй гиперфосфатемийн үед
  3. Их хэмжээний цитратын цус сэлбэх. Цитрат исэлдэн алкалоз үүсгэх илүү олонтой. Гэвч хурдан хийсэн тохиолдолд, нэн ялангу- яа элэгний гэмтэл, шокийн байдалтай өвчтөнд цитрат гүйцэд бус исэлдэн кальцыг нэгтгэн гипокальциемын таталт үүсгэхэд даршилсан цусан дахь калийн агууламж ихсэх дөхөм үзүүлнэ.

Эмнэл зүйн илрэл олон талаар үндсэн өвчин бөөрний дутагдал, остеомаляци, гипопаратиреоидизм, гэдэсний хямрал-стеаторре (нойр б.улчирхайн дутагдал, спру), жирэмслэх, хехүүл үеэр нөхцөлдөна. Гипокальциемид дараах шинжүүд өвөрмөц. Уруул, хамар, хуруу минчрэх, татах, хөл (карпопедаль спазм) гарын булчин хөвчлөн аг- ших ба ховордуу эпилепси төст уналт, ларингын спазм, гуурсан хоо- лойн спазм, мөн улаан хоолой, ходоод, гэдэс агшиж, энэ нь бөөл- н<их, хэвлийгээр өвдөх, баас хатахаар илэрнэ. Арьс хуурай, ширүүн толгой суга, умдагны үс шингэн, хугарамхай, унамтгай байна.

Амны салст, хумсны мөөгөнцрийн гэмтэл (монилиоз) олонтаа ажиглагдана. Харааны мэдрэл хавагнах, катаракт үүсэх, гавлын рентген зурагт суурь зангилаа (гангли)-ны кальцификаци тодорхой- логдох ховор бус. Хвостек, Труссогийн шинж эерэг байх үзэгдэнэ. ЭКГ-д Р-Т зай уртсах ба эл байдалд хэрэв калийн түвшин өөрч- лөгдөхгүй бол Т шүд хэвийн байна. Электрокардиографын өэрчлөл- тийн их бага гипокальциемын хир зэргийн хооронд шууд хамаарал үзэгдэх нь үгүй. Судсанд кальци тарьж, электрокардиографын өөрч- лөлтийг засч болох нь оношийн тодорхой ач холбогдолтой. Шинж тэмдгийн адил төстэй байдал бусад нилээд байдалд үзэгдэх тул ял- ган салгах шаардлага гарна.

Тухайлахад амьсгалын болон метаболизмын алкалозын үед каль- цын иончлогдсон ба иончлогдоогүй бүлгүүдийн хоорондох харьцаа багасах хэдий ч кальцийн ерөнхий хэмжээ үл өөрчлөгдөнө. Тухайн байдалд эмнэл зүй, сорилын шинжүүд алкалозд (үз) өвөрмөц бай- на. Цусны кальцийн ерөнхий түвшин багадах, жишээ нь: азотемыи үед өвөрмөц шинжүүд илрэхгүй байх ховор бус. Энэ нь тухайн ацидоз кальцийн физиологийн идэвхт иончлогдсон бүлгийг хэвийн хэмжээнд барьж чаддагаар нөхцөлдөж буй хэрэг. Ийм тохиолдолд гипокальциемын шинж ацидозыг кальцын давс нэг зэрэг хийлгүй дан шүлтээр эмчлэхэд илэрнэ.

Эмчилгээ үндсэн өвчинд чиглэсэн байх ёстой. Цусны кальцийн түвшинг ихэсгэхийн тул витамин Д 20000—50000 нэгж (таталтын үед ихээр)-ээр өдөр тутам 10 хоногоор 10 хоногийн завсарлагаатай өгнө. Кальцийн бэлдмэлийг зонхдлон глюконат байдлаар дотуур, эсвэл булчинд 10%—10 мл уусмалаар өгнө. Фосфатын гэдсээр ши- мэгдэхийг багасгахын учир хаяа гидрокис алюмины гель 1— 2 хоол- ны халбагыг (15—30 г) хагас аяга усанд уусган оройн хоолноос цагийн дараа өгнө. Уг бэлдмэл баас хатааж болно.

Гиперкальциеми гэж цусны сийвэнгийн кальцийн агууламж 5,5 мэкв/л-ээс илүүгээр ихсэхийг хэлнэ. Зарим тохиолдолд цусны каль- цийн агууламж ихсэх ясанд түүний хэмжээ ихсэх (кальци, витамин Д хэт ихээр хийх)-тэй тохирох ба нөгөө хэсэг тохиолдолд ясны хэ- сэг газрын ба түгээмэл декальцинаци байж болно.

а)  Хорт хавдрын зөөгдөс (жишээ нь уушгины),

б) Олон миелом гиперкальциеми үүсдгийг зөвхөн ясны гэмтэлтэй холбоотой бус гиперпротеинеми, уурагтай холбоот кальци ихдэхтэй холбож үзэх зүйтэй бололтой.

| в) хөдөлгөөнгүй, удаан хугацаагаар хэвтэрт байх, ялангуяа яс хугаралтаас болсон ахул,

  1. Гэдэснээс кальци ихээр орох.

а) Вигд,мин Д эсвэл кальцийг асар их тунгаар (өдөрт 100000 нэг- жээс илүүгээр), удаан (хэдэн сараар) хэрэглэх.

б) Витамин Д-д ихээр мэдрэгших-(нярайн идиопат гиперкаль- циеми).

в) Шархлаатай өвчтөн сүү, шүлтээр, ялангуяа бөөрний урьдчилсан гэмтлийн (заримдаа далд явагдагч) суурин дээр удаан эмчлүүлэхэд.

г)  Бенье-Бек-Шауманы баркоидоз.

Гиперпаратиреоз.

Эмнэл зүйн илрэл үндсэн өвчний шинжээр нөхцөлдөнө. Гипер-: кальциемын хувьд мэдрэл-булчингийн сэрэл багасах, гөлгөр ба хөнд- лөн судалт булчингийн- сулрал адинами, баас хатахаар илрэх өвөр- мөц байдаг. Мэдрэлийн тогтолцооны талаас саатал, ой алдагдах, яриа мохох, летарги, ком үзэгдэнэ. Бамбайн дагавар булчирхайн даавраар үүсгэгдэх пепсин шүүрлийн эсийн гиперплазитай уялдан                                                            ^

ходоодны шарх үүсэх олонтаа байдаг. Хааяа зөөлөн эдэд (зүрх,• , цусны судас) кальци хуралдах үзэгдэнэ. Шээсээр кальци ихээр ял- гарах нь бөөрний сувганцарыг гэмтээн, мөн чулуу үүсэхэд (зонхи- лон фосфат буюу оксалат, урат үл тохиолдоно) хүргэнэ. Бөөр чу- луужих өвчин халдвараар хүндрэх (пиелонефрит) олонтаа. Сувганц- рын гэмтэл, полиури, дегидратаци, кали алдахтай хослоно. Бөөрний концентрац чадвар буурах гиперкальциеми сувганцар орчимын зав- сар эдийн осмос даралтыг бууруулдгаар нөхцөлдсөн байж болно.

Бөөрний хүнд гэмтэл уреми,хааяа гипертензи үүсэхэд хүргэнэ.Нүд- I ний эвэрлэг, салст, үе орчмын эд, артерийн хананд кальци хуримт- | лах ажиглагдана. Рентгенд сүүлийн үе шатанд ясны холтос, нэн ялангуяа хурууны хумсны үений деминерализаци, остеопороз, фиб- роз-эсийн остит олдоно.. Электрокардиограммд Р-Т зай 5Т хэсгээр богиносох үзэгдэнэ.

Сорилын шинжнлгээгээр цус, шээсний кальци ихсэх, фосфат ба- гасах(2,9 мг%-иас доош), гиперфосфатури илэрнэ. Бөөрнпй сувганцар- гэмтсэн бол бөөрний концентраци, хүчил ялгаруулах үйл ажиллагаа алдагдана.

Цочмог гииеркальциемын хямрал кальцын концентрац 7экв/л-ээс дээш эрс ихсэхэд оршино. Энэ нь гиперпаратиреоидизм, гиперви- таминоз Д, өмөнгийн явц хүндрэх, саркоидоз, миеломын өвчин,лей- коз; Педжетын өвчин, эдгээр өвчтөнд хэвтрийн чанд дэглэм са- хиулах (иммобилизаци), өмөнгийн зөөгдсийг бэлгийн даавраар эм- чилсний үр дүн болох олонтой.                                                                                         ’                                  Й

Хямрал бүх шинж тэмдэг эрс цочмогдохоор илэрнэ. Хэвлийн || шинжүүд бөөлжис цутгах, бөөлжих, хэвлийн хөндийд эвгүй оргйхоор I тодроно. Кальциноз эрс хүчтэй болж бөөр, нойр булчирхай, миокард, элэгний үхжилт гэмтэл, ходоодны шарх үүсч болно. Эхлээд полиури байгаад дегидратацаар хүндрэн олигури, азотеми үусгэж болно. Хүч- тэй эрс алжаал, ухаан мансуурах, ком үзэгдэнэ.

Гиперкальциемын эмчилгээ нэн түрүү үндсэн өвчинд чиглэх ес- той. Кальци баялаг бүтээгдэхүүн ороогүй хоол (масло, сүү, бяслаг, цөцгий, өндөгний шар) өгнө. Гэдсэнд кальци шимэгдэхийг багасга- хыг фит.ат натрыг' өдөрт 3 граммаар 3 удаа аяга хүйтэн усанд уус- ган өгснөөр гүйцэтгэхийг эрмэлзэж болно. Бие махбодын кальци ял- гаруулах, холбохыг этилендиаминтетра цууны хүчлийн (ЭДТА) динат- рийн давсны тусламжтай гүйцэтгэж болно. Уусмалыг 5 грамм бэлд- мэлийг глюкозын 5 %-ийн <500 мл уусмалд уусган шингэлж судсанд дуслаар (минутанд 60—70 дусал) хийнэ. Хурдан хийхэд гипокальцие- V» мын таталт, арьс салст, ретикуло эндотел тогтолцоо, бөөрний хорт . гэмтэл үүсч болно. Энэ нь хүчиллэг шээсэнд их хэмжээний кальци ! чөлөөлөгдөхөөр нөхцөлдөж болох учир ЭДТА-аар эмчлэх үед шээ- сийг шүлтлэгнсүүлэхийг зорих ёстой.

Гиперкальциемын хямралын үед глюкоз, хлорт натрийн изотоник уусмалыг их хэмжээтэй тарих ба мөн кальцийн иончлогдсон бүлгийг багасгахаар цитрат натрийг хийнэ. Хэрэв байдал боломжийн бол өмөн Педжетын өвчтэй өвчтөнг идэвхтэй байдалд оруулнз. Саркоидоз, ; миелом, витамин Д-гийн тун хэтэрсэн, нярайн иодиопат гиперкаль- циемын үед кортикостероидыг их тунгаар хийнэ.

Бамбайн дайвар булчирхайн аденомын үед мэс заслаар түүнийг авна.

Хүчил-шүлтийн тэнцвэр алдагдах

Хүчил-шүлтийн тэнцвэр сийвэнгийн рН-ийг яг нэг тодорхөй 7,35

  1. хэлбэлзэлд байлгах устөрөгчийн ион (Н+)-ы концент.рацаар то- дорхойлогдоно. Бие махбодын солилцооны процесс рН-ыг бууруулах Н+ ионыг ялган гаргахтай хослон явагдана. Энэ бууралт илүүдэл Н+ ионыг түр зуур бэхжүүлэх бие махбодын буферын тогтолцоогоор үгүйсгэгдэх бөгөөд дараа нь илүүдэл нь бөөрөөр ялгарна. Буфер тогтолцооны олон шатуудын дотроос нуүрс хүчил (Н-НСОз)-бикар- бонатын (В-НСОз) харьцаа, илүү ач холбогдолтой ба эдгээр олон тооны катионоос илүү чухал нь натри болно. Хэвийн байдалд харь-

внсо

цаа                = 20 : 1 байна. Тухайн харьцаа буурах ацидозд, ихсэх-

алкалозд хүргэнэ.

Ацидоз-(дээрх харьцаа багасах) бикарбонатын тооцоо буурах (метаболит ацидоз), эс бөгөөс орлогч нь (нүүрсхүчил) ихдэхээр (амьс- галын ацидоз) нөхцөлдөнө, Зохицуулах механизмыг оролцуулан харь-; цааг 20 : 1-д сэргээхийг зохицсон метаболит буюу амьсгалын(респира- тор) ацидоз гэнэ. Жишээ нь: бикарбонат бууралт бүхий метаболит ацидоз амьсгалыг рефлексээр хүчтэй болгож, нүүрсхүчлийн ялгарал- тыг нхэсгэх нь хэдийгээр цусны бикарбонат нүүрсхүчлийн агууламж багассан ч түүний хэвиин харьцааг (20 : 1) сэргээнэ.

Метаболит ацидоз. Шалтгаан. 1. Н+ ион ихээр орох: хлорт ам- мони, кальци, асиирин, салицилын бусад бүтээгдэхүүний тун хэтрэх, хлорт натрийг хэгэрхий их хийх, учир нь тэрээр шүлтлэг сийвэн- гийн хувьд харьцангуй хүчиллэг юм.Уретеросигмоидостами үүний үед Н+, С1~-ион агуулсан хүчиллэг цусанд хэсэгчлэн шимэгдэх, ионсо- лилцоот давирхай уухад. гэдсэнд аммони ба натрийн оронд Н+ ион ялгаруулна.

  1. Н+ ион ихээр үүсэх, чихрийн диабет, тиреотоксикоз бүхий өвчтөнд халуурах, өлсөх үед уураг, өөх тосны катаболизм хүчтэй болсноор цусанд кетоны биес хуралдах, зүрхний дутагдал, аноксийн үед сүүний хүчил хуралдах, биеийн хүнд хөдөлмөр, татах, шокт үзэгдэнэ.
  2. Устөрөгчийн ион хорнгдох: аливаа гарлын олигури, анури түүд- гэнцрийн шүүлт буурсан бөөрний өвчнүүд, фосфат, сульфат хурал- дахад хүргэх, сувганцрын гэмтлийн үед Н+ ион (үүнээс гадна ту- хайн тохиолдолд бикарбонат үүсэх, буцан сорогдох багасах ба цу- санд анионыг нөхөгч хлорид ихсэн-гиперхлоремын бөөрний сувганц-, рын ацицоз үүснэ) багасана.
  3. Шүлт ихээр алдах: суулгах, нарийн гэдэс, нойр булчирхайн цорго, карбоангидразын ингибитор (диакарб, фонурит, диамокс) нүүрс- хүчлээс Н+ ион үүсэх саатна. Бикарбонат натри шимэгдэхгүй, шээ- сээр ялглрч, бөөрний сувганцар гэмтсэн байна. (дээр 3-р зүйлийг үз) Бөөрний дээрх булчирхайн дутагдлын (Аддисоны өвчин) үед бикар- бонат ихээр ялгарах нь Н+ ионы хоригдохтой хосолно.

Эмнэл зүйн шинжүүд үндсэн өвчний шинж тэмдгээр (бөөр, чих- рийн. диабат, гэдэсний г. м) нөхцөлдөнө. Жинхэнэ ацидозын шин- жүүд зөвхен түүний хүнд хэлбэрийн үед л сая илэрнэ. Амьсгалын төв цочирсонтой холбоотой Куссмаул хэлбэрийн амьсгал гүнзгийрч, тоо нь багаар нэмэгдэх нь өвөрмөцөөр ажиглагдана. Дүүнгэтэх, ком болох, бөөлжих, бөөлжис цутгах илэрнэ. Амьсгал хүчтэй болох, бөөлжихтэй уялдаатай шингэн алдах нэмэгдэн, дегидратаци үүсэж ухаан мансуурах, шингэн хүрэлцээгүй орсонтой холбоотойгоор улам хүчтэй болно. Архаг ацидозд араг ясны декальцинац ажиглагдана.

Сорил шинжилгээний баримт үндсэн өвчний шинж байдлаас ха- маарна. Ацидозд рН багасах (декомпенсаци бүхий ацидоз), сийвэн- гийн бикар.бонат < 20 мэкв/л буурах, сийвэнгийн хлорид, ялангуяа

  1. р бүлэг шалтгаанаар ихсэж фосфат өндөршин, кали, үлдэгдэл азот ихэсч, 3-р бүлгийн шалтгаанаар кальци багасна. Бөөрний үйл ажил- лагаа хүрэлцээтэй байхад шээсний рН 4,5—5,0 хүртэл буурах, бөөр- ний хүнд гэмтэлд ацидозыг үл харгалзан шээсний рН хэвийн байх ажиглагдана. Цусны цагаан цогцосны тоо олширсон байж болно.

Эмчилгээ, нэн түрүү үндсзн өвчин (жишээ нь: диабетын комь суулгалт г. м) катаболит процессыг багасгах (анаболит бэламэл өгөх).! ус-электролитын алдагдлыг хэвшүүлэхэд чиглэгдэнэ. Гиперхлоре мийн ацидозд хлорт давсууд (хлорт натри, кальци) өгөхийг хязгаар- лах буюу'бүрмөсөн хориглоно. Шүлтлэгжүүлэх эмчилгээг бүр хүнд тохиолдолд стандарт бикарбонат ихээр багассан (<16 мэкв/л) буюу рН<7,25, мөн ацидоз үүсгэсэн шалтгааны эмчилгээ үр дүнгүй үед өгнө. Шүлтлэгжүүлэх бэлдмйлийн .эмчилтээг алкалоз үүсгэхгүйн тул (амьсгалын компенсатор алкалоз байгааг бодолцох) хянуур явуулбал зохино. Зонхилон гидрокарбонат, цитрат, лактат натри, хааяа кали өгнө.

Лактат натри элгэнд күүрсний хүчил хүртэл хурдан исэлдэж, чө- лөөлөгдсөн натри нүүрсний хүчилтэй урвалд орж бикарбонат натри үүсгэнэ. Лактатын уусмал бага .хэмжээний илч үүсгэнэ. Лактат нат- рийг хлорт натри кали, кальци агуулсан бусад уусмалуудтай хавс- ран хэрэглэнэ.

Зонхилон лактатнатрийн 1/6моляр изотоняйн (литр уусмалд 18,7 г лактат натри) уусмал хийнэ. Тухайн уусмалыг элэгний гэмтэл, шок, зүрхний дутагдалтай өвчтенд хэрэглэж болохгүй. Эдгээр тохиолд- луудад бие махбодын сүүний хүчлийн агууламж ихсэж, түүнийг элэг метаболизмд оруулж үл чадна, Тухайн тохиолдлуудад гпдрокарбонат натри хэрэглэхийг илүүтэйд үзэх бөгөөд зонхилон 1,5 % (изотоник)- ийн уусмал хэрэглэнэ. 'Гидрокарбонатын уусмалыг халдваргүй нөх- цөлд ариутгасан хүйтэн усаар бэлддэг учир нь буцал’ах, автоклавт хийхэд нүүрсхүчлийн натри үүсдэгт оршино. Хүчтэй бус ацидозын үед гидрокарбонат натрийг дотуур өдөрт 5 грамм (цайны халбагын нэг ховил 1,5—2 граммтай тэнцэнэ) өгнө. Хүнд байдалтай бол лак- тат ба гидрокарбонат натрийн изотоник уусмалыг минутанд 75 дусал орчим хурдтай (цагт 300 мл) судсанд тарина.. Зайлшгүй их хэмжээ- тэй шаардлагатай бол хийх хурдыг ихэсгэнэ. Ацидоз багасах нь кальцийй иончлогдсон бүлгийг багасгах учпр шүлтлэгжүүлэх эмчил- гээнпй зэрэгцээ ялангуяа гипокальциеми бүхий үед таталтаас урьд- чилан сэргийлэхийн тулд 1—3 граммыг судсанц тарина. Шултлэг жүүлэх эмчилгээний үр дүнгийн сайн үзүүлэлт нь амьсгалын гүн ба тоо багасах юм. Калийн алдагдалтай (жишээ нь: Бөөр-сувганцарын ацидоз) хавсарсан ацидозд цитрат ба бикарбонат калийг дотуур өгнө.

Сүүлийн үед ацидозын эмчилгээнд Н+ ионы органик акцептор, нүүрсхүчлийн буфер-гурвангидрокси метиламинометан (ГНАМ ба ГНАМ-Е).-ыг хэрэглэж эхлэв. Үүнийг 0—3 моляр уусмал (литрт 36 грамм; 3,6 %) байдлаар, сийвэн ба биеийн халуунд, рН = 10,2-д то- хирох изоосмос байдлаар хэрэглэнэ.

Хүчиллэг орчинд урвал дорхи байдлаар: (СН2ОН)зС--ЫН2-1-НА (хүчил)^(СН2ОН)3С—ИН^+А^ явагдана. ГНАМ-ын нэгдлүүД хүчил- лэг бүтээгдэхүүнтэй шээсээр ялгарна. Ингэхэд ГНАМ, электролит ялгарахыг хүчтэй болгон осмосын диуретик байдлаар үйлчилнэ, Ийм учраас электролит (хлорт кали, натри) оролцсон бэлдмэл (ГНАМ-Е) үйлдвэрлэх болсон юм. Гидрокарбонатаас ялгаатай нь ГНАМ-лактат натри эсийн дотор зайд нэвчин тэнд хүчилтэй холбогдоно.' Бэлд- I мэл, натри агуулсан нэгдлээс ялгагдах нь судасны дотор ба завсар I эдэд шингэн хоригдохыг ихэсгэдэггүйн учир зүрхний ачаалал, зүрх- I ний дутагдлыг нэмэгдүүлэхгүй. Лактатаас ялгаатай нь элэгний гэм- I тэл, шок, зүрхний дутагдлын үед цусанд сүүний хүчлийн агууламж 1 ихсэхгүй. Түүний эмчилгээний үр дүн нүүрсхүчил ихээр үүсэхтэй I холбоогүй бөгөөд хэвийн амьсгал, цулцангийн солилцоо, С02 ялга- 1 рахаас үл хамаарна. Дунджаар нэг удаагийн хийлтэнд 1 кг жинд | 300 мг буюу 8,3 мл 0,3 М уусмал, өөрөөр хэлбэл 600—700 мл уус- ! мал хэрэглэнэ. Уусмалаа цагийн турш удаан хийнэ. Анури, мөн жи- ’ рэмсний үед амь насны шаардлага үгүй бол хэрэглэхийг хоригдоно . |      Бэлдмэл их тунгаар амьсгал дарангуйлж болох ба их тунгаар

* хурдан хийхэд гипогликеми, хааяа гипергликеми үүсгэх учир цусны I сахар, калийн агууламжийг хянаж, 'шалгах, электрокардиограммын яв- Ш цыг ажиглаж байх ашигтай. Судасны гадуур орохыг нэн болгоомж- | лох нь зүй. Ингэхэд үрэвсэл ба үхжил үүсч болно.

Респиратор (амьсгалын) ацидоз бие махбодод нүүрсхүчлийн 8 хий хуримталснаас үүсдэг. шалтгаан: 1. Их хэмжээний нүүрсхүчил бүхий, жишээлбэл наркозын хаалттай хэлбэрийн аппарат хэрэглэх, нүүрсхүчлийн хийгээс дутуу чөлөөлсөи агаараар амьсгалах.

  1. Амьсгалын үйл ажиллагаа өөрчлөгдөх-төв мэдрэлийн тогтол- цоо (жишээ нь анхдагч гиповентиляц хам шинж), амьсгалын булчин буюу уушгины гэмтэлтэй уялдан нүүрсхүчил уушгиар ялгарах ал- 1 дагдах. Ийм байдал уушги хавагнах, эмфизем, их хэмжээний пнев- мони, гуурсан хоолойн бөглөрөлт,, ателектаз, плеврын хөндийд шин- 1 гэн ба агаар хуралдах, гэдэс ихээр дүүрэх, полимиелит, опийн бү- тээгдэхүүн болон бусад наркотикуудаар хордох, зохиомол амьсга- || лын гиповентил ци, релаксант хэрэглэх, хүчилтөрөгч баялагтай нүүрс- Ш хүчил агуулаагүй хийн холимог амьсгалах үед ажиглагдана. Энэ бай- I далд гиповентиляц байлаа ч гэсэн.цус хүчилтөрөгчөөр хангагдах нь ! хүрэлцээтэй, нүүрсхүчлийн хий ялгарах удааширсан байдаг.

Цусанд нүүрсхүчил хуралдах нь бикарбонат-нүүрсхүчлийн харьцаа багасах, рН буурахад хүргэнэ. Үүнд дараах зохицох механиз- мууд оролцоно. 1. Цусны буферын тогтолцоо урвалд орж давс үүс- гэнэ.

  1. Бөөрөнд зохицох механизмууд оролцож

а)  Н+ ион ялгарах хүчтэй болно.

  • б) Аммони үүсэх ба ялгарах хүчтэй болно.

в)  Бикарбонатын реабсорбци хүчтэй болж түүнтэй хлор.ид ял- гарна.

г) Бикарбонат хоригдохтой уялдан натри бага зэрэг хорогдох I ба түүний сийвэн дэх агууламж ихсэнэ.

('1 д) Гидрофосфат дигидрофосфатад хувирч, ялгарна.

I ‘ 3) Ацидоз Н+ ион электролит шилжин өөрчлөгдөх ба натри эсийн дотор шилжин орж, кали эсийн гаднах зайд орно. Энэ бүх өөрчлөлт усны бакарбонатын концентрацыг нэмэгдүүлэн, рН-ыг хэвд ортол ихэсгэж, амьсгал зохицолдооны ацидоз үүснэ. Амьсгалын архаг аци- дозын үед бөөрний зохицох механизм хүрэлцэхгүй бөгөөд рН зонхи- лон бага зэрэг багассан байна.

Эмнэл зүйн шинж үндсэн өвчний (уушгины эмфизем, гуурсан хоолой тэлэгдэх, гуурсан хоолойн багтраа «уушгины зүрх» г. м.) шинж тэмдэг болон олон тооны ерөнхий шинжүүд: алжаах, төв мэд- рэлийн -тогтолцооны алдагдал, амьсгалын төвийн мэдрэх чадвар буур- сантай уялдан амьсгал өнгөц болохоор нөхцөлдөнө. Амьсгалын цочмог ацидозын эмчилгээнд үндсэн шалтгааныг яа- ралтай арилгах трахеотоми, бронхоскопи, интубаци, зохиомол амьс- галын арга хэмжээг оролцуулна. Амьсгалын төвийн үйл ажиллагааг сэргээх бэлдмэлүүд (коразол, лобелин г. м.) хэрэглэнэ. Маш ховор тохиолдолд өрцийг цахилгаанаар цочирооход хүрдэг. Амьсгалын цоч- мог ацидоз сийвэнгийн калийн агууламж хурдан ихсэх, зүрхний хэм ховдлын дарвигналт үүсэх хүртэл алдагдахад хүргэж болно. Тухайн тохиолдолд,лактат натрийн моляр уусмалыг эхлээд хурдан, өвчтө- ний хүнд хөнгөнөөс хамааран 10—80 мл, дараа аажуу, минутанд 60— 150 дуслаар, эмчилгээний тогтвортой үр дүн гартал судсанд тарина.

Амьсгалын архаг ацидоз үндсэн өөрчлөлтөнд антибиотик, гуур- сан хоолой өргөсгөх (дотуур, тариагаар, утлагаар), хүчилтөрөгчийн тусламжтай нөлөөлөхийг оролцуулна.

Хүчилтөрөгчөөр амьсгалах олон тохиолдолд цусны нүүрсхүчлийн өндөр концентрацид амьсгалын төвийн мэдрэхийг сэргээнэ. Амьсга- лын төвийн сэрэх чанар буурахад 3,2% эсвэл 6,3 %-ийн СОг-ыг^хү- чилтөрөгчтэй холисон байдлаар гиперкапнын холимог өгнө. Архаг «уушгины зүрхтэй» өвчтөнүүдэд нүүрсний ангидразын ингибиторууд (фонурит, диакарб), дигиталисын бэлдмэл өгнө. Диакарб, мэдрэлийн алдагдлыг багасгахад мөн хүргэдэг. Амьсгалын төвийн мэдрэг чад- варыг дарж чадах нойрны ба тайвшруулах эмүүдийг тун анхаарал- тай хэрэглэнэ.

Алкалоз — |Сол харьцаа ихсэх эс бөгөөс хүртвэрпйн (бикар-

бонат) ихсэх-метаболитын алкалоз, эсвэл хуваарь багасах (нүүрс хү- чил)-амьсгалын алкалозоор нөхцөлдсөн байж болно. Бикарбонат их- сэх нь рН-ийг ихэсгэж, үүнтэй уялдан амьсгалын төвийн мэдрэг ча- нар багасч, амьсгал өнгөц болж цулцангийн агаар дахь нүүрсхүч- лийн агууламж, дараа нь цусанд дээр дурдсан харьцаа ихсэх ба рН хэвдээ буцаж орон метаболит зохицолын алкалоз үүснэ. Гипервен- тиляцын үед бие махбодоос их х'эмжээний нүүрсхүчил ялгарч, рН ихэссэнтэй холбоотойгоор бөөрөөр Н+ ион, аммиак, хлоридууд ялга- рах багасч, бикарбонат ялгарах ихэсч, кали эсийн гаднах зайнаас эсийн дотор шилжиж, харин Н+ ион, натри эсээс эсийн гаднах шин- гэнд орно. Үүний дүнд рН ^эвдээ орж амьсгалын зохицсон алкалоз эхлэнэ.

Метаболит алкалоз . Шалтгаан

  1. Гидроксилын ион, бикарбонат, ацетат, лактат эс бөгөөс цит- рат натри, кали баялагтай бодисуудыг дотуур буюу тариагаар ихээр орсноос.
  2. Янз бүрийн гаралтай бөөлжих, ходоодны шингэнээр цацаж хахах үед Н+ ион алдах ихэдсэнтэй уялдан хлор, кали, Н+ ион ал- дагдах,
  3. Бие махбод кйли алдахад (гипокалиеми үз) эсийн дотор ка- лийн 3 ион, натрийн 2 ион ба Н+ ионоор солигдох.
  4. Мөнгөн ус, тиазидын хаван хөөх эмүүд, этакрины хүчил, уре- гитыг удаан хугацаагаар хэрэглэснээс хлорид алдах, ингэхэд, зөв- хөн натри бус (ялангуяа натрийг хязгаартай хэрэглэсэн бол), мөн кали, аммиакийг нэгэн адил алдах бөгөөд, аммиак ялгарах Н+ ион алдахтай хосолж, кали алдагдахадалкалозыг хүчтэй болгоно.

Эмнэл зүйн шинж үндсэн өвчний.шинж тэмдгүүдээр нөхцөлдө- нө. Өнгөц амьсгал, гипокалиемийнч шинжүүд (гипокалиеми үз) олон- таа ажиглагдана. Таталт үүсэх, цусны рН ихсэх, эс бөгөөс гипо- кальциеми (3,5 мэкв/л түүнээс доош), нэн ялангуяа кальцийн ионч- логдсон бүлгээр нөхцөлдсөн байж болно. Тетани, хэрэв кальци багадах гипокалиеми нэг зэрэг байвал үүсэхгүй. Кальцийн түвшин буур- сан үед калийн түвшин ихсэх тетани үүсгэж болно.

Сорил шчнжилгээний дүн. Зохицол алдагдсан метаболит алка- лозд рН өндө-ршсөн, рС03 хэвийн байна. Амьсгалын зохицох меха- низмууд оролцсон үед рН хэвийн болж, рС03 ихСэнэ. Бикарбонатын хэмжээ өндөржиж (30 мэкв/л-ээс дээш), хлорид зохих хэмжээгээр' буурна. Сийвэнгийн натрийн агууламж хэвийн буюу ихэссэн, калийнх хэвийн буюу буурсан байна. Хэрэв гипокалиеми үгүй (бөөлжих) бол шээс зонхилон шүлтлэг урвалтай (рН 7,9 орчим) байна.

Гипокалиемийн алкалозд шээс хүчиллэг урвалтай байж болно.

Эмчилгээ нэн түрүү алкалозын үндсэн шалтгааныг арилгахад чиг- лэх ба хаван хөөх бэлдмэл өгөхийг хлорт аммони эсвэл калитай хос- лох, бөөлжис зогсоох, бөөлжихөд ходоодны шингэнтэй алдсаныг зохих эзэлхүүний нөхөх шингэнээр солих (1У-р хүснэгтийг үз), ги- покалиеми альдостеронизмын шалтгааныг арилгах арга хэмжээ авна. Шаардлагатай бол эсийн гаднах шингэнийг бодоход бага рН бүхий хлорт натрийн изотонийн уусмал судсанд тарина. Хлорт аммоныг алкалозын үед зонхилон дотуур 6—10 граммаар долоо хоногт 3 өдөр өгнө. Тун ховор тохиолдолд хлорт аммоны 0,9%-ийн уусмалыг (литр уусмал 168 мэкв хлор агуулна) эс бөгөөс хлорт аммоны уусмалуу- дыг (4-р хүснэгтийг үз) судсанд тарина. Элэгний гэмтэлтэй өвчтөнд хлорт аммоныг өгч болохгуй. Аммони, натри, кали дийж брлохгүй. Тийм тохиолдолд давсны хүчлийг 6 мл-ийг шил аяга усанд шингэлж өдӨрт ;4' удаа өгнө. Үүнийг шүдэнд муу нөлөөлөхөөс кйлсхийж, гуур- саар уух илүү ашигтай. Хлорт кальдыг хүчтэй бус метаболит алка- лозд зүрхний дутагдалтай өвчтөнд дигиталисын' болон мөнгөн ус- ны хаван хөөх бэлдмэлүүдийн үйлчилгээг хүчтэй болгоход хэ- рэглэнэ.

Амьсгалын алкалоз гипервентиляцаар нөхцөлддөг. Гипервен- тиляцийн шалтгаан: 1. Мэдрэлийн гаралтай амьсгаадйх (истери,айх), багтраа.

  1. Төв мэдрэлийн тогтолцооны гэмтлүүд (г.эмтэл, энцефалит, хавдар, инсульт г. м)
  2. Хордлогын улмаас амьсгалын төв цочрох (салицилат, 'сульфо- намид, бусад)
  3. Зохиомол ахмьсгал
  4. Цус багадах, зүрхний ба бусад өвчний үеийн гипервентиляци.

Эмнэл зүйн шинжүүд үндсзн өвчний шинж тэмдгээр нөхцөлдөх

ба амьсгалын алкалозд гүнзгий олон амьсгал, булчингийн сэрэл их- дэх, тетани, хвостекийн эерэг шинж өвөрмөц бөгөөд эдгээр сүү- лийн шинжүүд метаболит ацидозын үед байдаг зохицох гипервен- тиляпаас ялгах шинж болдог.

: Тетани үүсэх сийвэнгийн кальцийн иончлогдсон бүлэг багасах, ион алкалоз мэдрэл-булчингийн нөлөөлснөөр нөхцөлдөнө.

Сорилын шинжилгээний дүн: рС02 багасч, рН ихсэх ба сийвэн- гийн бикарбонатын агууламж хэвийн буюу ихэнхдээ багассан, хло- рид тохирох хэмжээгээр ихэссэн байна. Сийвэнгийн натри, кали ба- гасах бөгөөд учир нь бөөрөөр их хэмжээтэй ялгарч болох юм.

Эмчилгээ үндсэн өвчнийг арилгах, хөнгөвчлөхөд чиглэнэ. Нев- розд-тайвшруулах эм өгнө. Цусны рС02-ыг ихэсгэхийн тул өвчтөнд С02-ын өндөр агууламж бүхий хийн холимогоор (жишээ нь, том цел- лофан хүүдийн) амьсгалуулна.

Амьсгалын зохицол алдагдсан алкалозын үед амьсгалын Стө- вийг дарангуйлахын учир барбитурат өгнө.

Уусмал

Бүрэлдэхүүн

литр уусмалд орох грамм

натри

кали мэкв

кальци литрт

хлорид

бикорбонат бу- юу түүний ЭКВ

Изотонийн

ЫаС1

9,0

154,0

__

154,0

—. ■

Гидрокарбонит натри изотонийн

МаНС03

15,0

178,0

-

178,0

Лактат натри изотонийн (1/6 мол)

НаСаН6Оа

18,7

167,0

167,0 ,

Гарманы уусмал

МаС1

МаС3Н603

КС1

СаС1,

М8С12

6,0

130,0

5,4

4,0

112,0

27,0

Рингерын уусмал Деррогийн .уусмал

№С1

КС1

СаС12 ,

8,6

0,3

0,33

145,0

4,0

' 6,0

155,0

 

а) Алкалозд

N301

КС1

6,0

2,7

103,0

36,2

 

139,0

278,0

б) Ацидозд

N301

КС1

^аС3Н603

4,0 2,7 > 5,8

120,0

36,2

     

105,0

51,0 '

Беөлжихөд хэрэглэх уусмал

КС1

ИН3С1

1,3

3,74

63,0

17,4

7,0

.151,0

Суулгахад хэрэглэх уус- мал

N301

КС1

НаС3Н603

5,1

0,9

5,6

137,0

12,1

" ’

99,0

50,0;

Батлерын уусмал

(электролит бага зэ- рэг алдах, их бус аци- доз, алкалозд)

N301

КС1

К2НР04

ШНРО,

М8С12

НаС3Н503

глюкоз

1,8

1,0

1,0

0,14

0,25

2,8

50,0

55,0

24,0

М^

—5,0

47,0

25,0

НР04

—12,0

Давсны лактат (диабетын ацидозд)

N301

НаС3Н603

5,85

130,0

33,6

 

 

100,0

30,0

Диабетын комын эсийн эргэн бүтээх (реконст- рукци) үед хэрэглэх уусмал

N301 КС1 МрС1 К2НР04 глюкоз ^

1,17

1,49

0,24

0,87

50,0

20,0

30,0

 

45,0

/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Судсанд хийдэг зарим уусмалын бүрэлдэхүүн

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 8579
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК