Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1974, 1(17)
Үхрийн цистицеркозтох өвчний тархалт, эпизоотологийн зарим асуудал
( Судалгааны өгүүлэл )

Ё. Довдон

ЭАХНС-ын улсын инстшпут

 
Абстракт

Распространенность цистицеркоза крупного рогатого скота неодинакова в лесной и пустынной зоне. При исследовании туши крупного рогатого скота в зо- не пустыни инфицированность цистйцёркозом находится в пределах от 0,1—до '0,6%, а в лесной зоне от 1,2—до 8,5%.

Хүний тениаринхоз, үхрийн дистицеркоз өвчнүүд нь үүсгэгч нэг- тэй учраас тэдгээрийн тархалт, эпизоотологи, эпидемиологи нь хоо- рондоо нягт уялдаатай байх бөгөөд хүнээс үхэрт халдаж үхрийн махны чанарыг доройтуулан, улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулах тул түүний тархалт, эпидемиологпйг судалж, урьдчилан сэргийлэх явдал хүн, мал эмнэлгийн байгууллагуудаас ойрын үед шийдвэрлэвэл зохих асуудлуудын нэг. мөн.

Үхрийн цистицеркозын тархалтын талаар зөвлөлтийн болон мон- голын мэргэжилтнүүд нилээд судалгаа хийжээ.

Мал тариалангийн Яамны Мал эмнэлгийн хэлтсийн 1936 оны мэ- дээгээр Улаанбаатар хотын ярганы газар 1926—1936 онд няд- лагдсан бүх үхрийн 10%-д цистицеркоз байжээ.

И. Самышкин, В Лебедев . (1930) нар 163 үхрийн маханд цисти- церкозын байрлалыг үзсэн байна.

И. Ф. Шульженко (1947—1952) үхэрт цистицеркоз 6,8%, хүнд те- ниаринхоз 50% хүрч байсан, Т. Үдэв (1956) цистицеркоз монгол үхэрт

  1. 7%, сарлагт 5% байна гэж тус тус тэмдэглэжээ.

Эдгээрээс үзэхэд манайд үхрийн цистицеркоз нилээд байсан нь харагдаж байна.

Тэгэхдээ эдгээр мэдээ нь зөвхөн Улаанбаатарын мах комбинат, хотын ярганы газарт малаа ирүүлдэг, тениаринхоз ихтэй цөөн тооны ойрын аймгуудыг хамарч байсныг тэмдэглэх хэрэгтэй.

Бид БНМАУ-ын үхэр сүргийн цистицеркоз өвчний тархалтыг те- ниаринхозын тархалттай жишиж, эпизоотологийн зарим асуудлыг суд- лахаар улаанбаатар хотын мах комбинатын 1970—1971 оны нядалгаа- ны үхрийн маханд өөрсдийн хийсэн шинжилгээ, тус к.омбинатын мэ- дээ материалыг ашигласан юм. 100 гаруй мянган үхрийн гулууз ма- ханд хийсэн шинжилгээ, үзлэгийн дүнгээс үзэхэд үхрийн цистицер- коз Өвөрхангай аймагт 0,6—1,6%, Хэнтийд 2,6—8,5%, Булганд 1,2— —2,2%, Архангайд 2,3—2,2%, Төв аймагт 2,5—2,6%, Дундговьд 2,4—,4%, Баянхонгорт 0,2—0,6%, Өмнөговьд 0,1—00,9%, Говь-алтайд (1,3—0,35%, Завханд 0,6—0,4%, Хөвсгөлд 0„7% тус тус 'болж . байна, Хөвсгөлөөо зөвхөн Арбулаг, Улаан-уул, Рэнцэнлхүмбэ сумдынЧООО гаруй сарлаг ирснийг тэмдэглэх хэрэгтэй юм.

Судалгаанаас үзэхэд үхрийн цистицеркозын тархалтын байдал куний тениаринхозын тархалтын байдалтай тохирч байвч халдварлцл- тын хувь доогуур байна. Энэ нь хүн амыг тениаринхозоос эрүүлжуү- лэх ажил хангалтгүй хийж байгаатай холбоотой гэж үзвэл зохих юм.

Дээрх судалгааны дүнгээс узэхэ); цистицеркозын халдварлалт нь нарны цацраг илч их, агаарын чийг бага, хур тундас ховор, өвс ур- гамал тачир, хүн, үхрийн нягтрал сийрэг, хуурай уур амьсгалтай тө- вийн бүсэд (0,1—0,6%) бага, түүний эсрэг нөхцөлд орших ойт хээр, тал хээрийн бүсийн аймгуудад (1,2—8,5% хүртэл) их байна. Харин говь, тал хээр, ойт хээр хосолсон нутагтай Дундговь, Өвөрхангай аймагт халдварлалтын хувь их хэлбэлзэлтэй болох нь ажиглагдав. Цистицеркозын тархалт, халдварлалтын иймэрхүү байдал тениарин- хозын тархалтад ч нэгэн адил илэрч байсан юм. Энэчлэн зөвхөн Хөвсгөл аймгийн Арбулаг, Улаан-уул, Ринчинлхүмбэ сумдын хүн амд ч тениарин^оз ховор тохиолдож байсан бөгөөд тэндэхийн үхэрт ч цистицеркоз ховор болох нь шинжилгээний дүнгээс харагдлаа.

Монгол орны байгалийн өөр өөр бүсүүдэд, ялангуяа говь, ойт хээрийн бүсүүдэд цистицеркоз, тениарннхозын тархалт, халдварлал- тын ялгаа тод мэдэгдэж байна.

Украинд тениаринхоз ойт хээрийн бүсээс тал хээрийн бүсдээ ховор тохиолдож байгаа нь үхрийн тууз хорхойн өндөг гаднын орч-. ны нөлөөнд хир зэрэг тэсвэрлэдэгтэй,холбоотой байж магадгүй тул сонирхвол зохих юм гэж Е. С. Шульмин, М. И. Каминский нар тэм- дэглэж байжээ. Ийм санааг бусад олон судлаачид дэвшүүлж байна.

X. Б. Берднев, В. И. Матвейчук, Е. С. Калмыков, Д. Д. Кон- чеков, А. Г. Колоницкий (1963) нар Памирын мөнх цэвдэгшил бүхий нутгийн хүн амд тениаринхоз илрэхгүй байна гэж тэмдэглэжээ. Эд- гээр хүмүүсийн санаа Хөвсгөл, Завхан аймгийн зарим сумдын хүн амд хийсэн бидний судалгааны дүнтэй тохирч байгааг цаашид судлууш- тай зүйл юм. Хөвсгөл аймгийн Арбулаг, Улаан-уул, Рэнцэнлхүмбэ, Завхан аймгийн зүүн хойд тал, Архангайн баруун хойд талын сум- дын нутаг далайн түвшнээс дээш 2000—2500 м, түүнээс дээш өндөрт орших ба хөрсний мөнх цэвдэгшлээр бүрхэгдсэн байдаг ажээ.Хөрс- ний мөнх цэвдэгшил нь газрын хөрсийг сэрүүн хүйтэн байлгах уч- раас үхрийн тууз хорхойн үеийг бээрүүлж, түүний хөдөлгөенд саад болон ургамал евсөнд авирах чадалгүй болгосноор, өвсний үзүү- рийг хэлээрээ ороож иддэг үхэрт цистицеркоз халдах боломжийг алдагдуулдаг байж болох юм.

Р. И. Бабаева (1962—1964) Узбект, В, Ю. Суворов (1964) Алтайн хязгаарт, А. М. Абдуллаөв (1968) Буриадад үхрийн тууз хорхойн өндгийг газрын хөрсөн дээр тавьж туршаад уг өндөг цаг дулаарч чийг тундас багасахад хурдан үхэж, сэрүүн болж чийг тундас ихсэ- хэд амьдрах чадал нь уртасдаг гэсэн ойролцоо дүгнэлтүүдийг х-ийц- гээсэн байна.

Бид Улаанбаатарт ойролцоо нутгийн газрын хөрсөнд үхрийн тууз хорхойн өндгийг 10 сараас 5 сар хүртэл тавьж туршихад 4-р сарын сүүлчээр зарим өндөг үхэж эхэлсэн бөгөөд 6, 7-р сард туршихад

  1. 2 өнжөөд үхэж байв. Үүнийг дээрх хүмүүсийн туршилтын дүнтэй жишиж үзэхэд үр дүн нь төстэй байна,

Үхэр сүргийн цистицеркоз өвчний тархалт, халдварлалтын т.алаар судлаачдын бичиж тэмдэглэсэн зүйлс болон сорилт туршилтаас үзэхэд үхзр сүргийн цистицеркозын тархалт, халдварлалтад байгаль, газар зүй, уур амьсгалын байдал нөлөөлдөг байна. Энэ нь хүний таниаринхозын эпидемиологийн байдалд ихээхэн холбогдойтой юм.

Ойт хээр, дорнодын уудам тал хээрийн аймгуудад зун намрын улиралд айлууд сүү тосны завод, фермүүд дээр цугларч өвс усны ая даган хүн, үхэр нэг дор олноороо бөөгнөрдөг. Энэ нь үхрийн тууз хорхойн халдварлалт, биологийн эргэлт явагдахад зарим талын 'таатай нөхцөлд бүрдүүлдэг байна. Ялангуяа холын бэлчээрт явдаг- гүй тугал бяруунд цистицеркоз халдах аюул илүүтэй ихэсдэг. Нө- гөө талаар хур борооны дараа бохир хөрсөнд байсан үхрийн тууз хорхойн өндөг, үе тасархай усаар угаагдан нуур, цөөрөм, голын усанд орж .үхэрт халдвар тараах боломжтой болно.

Бид саальчид үхэрчид зэрэг 48 хүний хурууны хумсны зэтэнд үхрийн тууз хорхойн өндөгний шинжилгээ хийхэд 12 хүнийхээс өндөг илэрч байв. Энэ нь цистицеркозын эпизоотологид саальчид, малчдын ху- вийн ариун цэврййн байдал багагүй холбогдолтой болохыг харуулж байна. Үхрийн тууз хорхойн өндөг үхэрт газрын хөрс, өвс усаар дамжин халдахаас гадна,саальчдын хуруунаас шууд дамжин халдаж болохыг дээрх баримт үзүүллээ. Саалчдын хуруунаас шууд дамжин халдах халдвар нь тугал бяруу зэрэг төл малд онцгой аюултай бө- гөөд үнэаний|дэлэн хөх, өвс тэжээлээр дамжин халдаж ч болох юм.

Үхрийн цистицеркозоос урьдчилан сэргийлэх үндсэн арга хэм- жээ бол тениаринхозтой хүмүүсийг эмчилж эрүүлжүүлэх, үхэр мал- лах, сүүний завод, фермүүдэд ажиллах, мал туух хүмүүс, малчдад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж тениаринхоз илэр- сэн хүмүүсийг эрүүлжүүлсний дараа ажиллуулах, айл, ферм, заво- дуудын орчны болон малын бэлчээр, усны эх, булгийн ариун цэвэрт мал эмнэлгийн ариун цэврийн хяналт тогтоож, цистицеркоз, тениа- ринхоз өвчний халдварлах зам, урьдчилан сэргийлэх аргыг нийтэд сайтар тайлбарлан таниулах, бригад ферм, сүүний заводуудыг эрүүл ахуйн шаардлагын дагуу тохижуулах, ил задгай бие засахыг хориг- лох, хүн, мал эмнэлгийн ариун цзврийн хяналтыг зохион байгуулж сайжруулах явдал чухал юм. Ингэснээр цистицеркозын халдварын хэлхээг таслан зогсоож, үхэр сүргийг эрүүлжүүлэх боломж бүрдэх болно.

Нөгөө талаар хүмүүсийг цистицеркозгүй, чанар сайтай махаар хангахын тулд үхрийн маханд мал эмнэлгийн ариун цэврийн үзлэг шинжилгээг нэг.'бүрчлэн хийх зохион байгуулалттай арга хэмжээ авч хүн, мал эмнэлгийн хоорондын мэдээ, мэдээлэл солилцох, цис- тицеркоз, тениаринхозтой хамтран тэмцэх явдлыг сайжруулах шаард- лагатай.

дүгнэлт
  1. БНМАУ-ын үхэр сүргийн цистицерхозын тархалт байгалийн бүсүүдээр харилцан адилгүй, говийн бүсийн аймгуудад (0,1—0,6%) бага, ойт хээр болон тал хээрийн бүсийн аймгуудад (1,2—3,5% хүртэл) их, говь, онт хээр, тал хээр хо- солсон нутагтай аймгуудад өзчлэлтийн хувь хэлбэлзэл ихтэй байна.
  2. Ойт хээрийн аймгуудаас хөрсний мөнх цэвдэгшил бүхий нутагтай Завх.ан Хөвсгөл аймгийн зарим уулархаг нутагт үхрийн цистицеркоз ховор тохиолдож байна.
Ном зүй

Андроникашвилли Р. В. О ветэкспертизе туш, пораженных финновой Ветеринария, 1930,9, 80—81. —Абйсов X. Д. Выживаемость яиц онкосфер бычьего цеиня во внешней среде летней и зямней сезоны. Труды научно-исследоватзльс- кого института Малярии и мед. паразитологии им. С. М. Кирова г. Баку, 1953, 3, 98—102. —Григорян Г. А., Нобанян А. Г. Олыт борьбы с ларвальнуми цистодозамн животнЫХ. Ветеринария, 1971, 6, 69. —Скрябин К. И. Проблема борьбы с гель- минтозами. Медиц. паразит. и паразит. болезни. 1982, 3, 265—266. —Т. Үдэв. Фин- ноз, бэтэг өвчний тархалтыг нядалгааны мал дээр судалсан тухай. Хөдөө аж ахуйн институтийн бүтээл, 8, 1961, 164—170.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 540
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК