Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1974, 1(17)
Экземтэй хүүхдийн дархлалт-харшлын байдлыг цусны морфологийн өөрчлөлттэй харьцуулан шинжилсэн тухай зарим үзүүлэлт
( Судалгааны өгүүлэл )

Ч. Долгор, Ц. Нямдорж, Ж. Дугаржав

Анагаах ухааны дээд сургуулийн Аръс өнгөний өвчнийг судлах тинхэм

 
Абстракт

В данной работе показаны исследования комплекса иммуно-аллергических реакций, как более чувствительных показателей остроты, активности, распрост- раненности и тяжести процесса, и также исследования морфологии крови у де- тей с экземой. При этом авторы хотели установить взаимосвязь между показа- телями иммуно-аллергических реакций и отклонений в лейкоцитарной формуле крови,Определение С-реактивного белка, реакции Кумбса, АСЛ^О, АСГ помо- гает выявить некоторые стороны патогенеза заболевания экземой, оно также имеет немаловажное значение в определении эффективности терапии и прогноза заболевания. 

Со стороны белой и красной крови у детей, больных экземой, авторы от- метили явлеиия анемии, лейкоцитоза и ускорение РОЭ. Эти изменения были от- мечены при положительных иммуно-аллергичбских реакциях, что показывает о зна- чении аутосенсибилнзации в развитии аллергической реактивности организма*'у детей с экземой.

Төрөл бүрийн эмгэг өвчнүүдийн үед цусны 'бүтэц өөрчлөгддөг нь элдэв өвчнийг ялган оношлоход чухал ач холбогдолтой байдаг. Тухайлбал цусны улаан цогцосын туналт хурдсах, цагаан цогцос олшрох, эозинофил ихсэх зэрэг нь арьсны янз бүрийн хэсэгт болж байгаа үрэвсэл, бусад өөрчлөлтийг ,тусгадаг учраас оношийн ач хол- богдолтой байдаг билээ.  

Сүүлийн үед янз бүрийн өвчний эмгэг жамыг аутоиммуны талаас судлах ажил өргөн хүрээтэй хийгдэж байна. Ялангуяа гэр ахуйн бо- лон хоол хүнс, мөөгөнцөр, вирус, бактери, эмийн зүйлийн харшил нөлөөгөөр, арьсны экзем, нейродермит зэрэг өвчин үүсэхэд иммуно- аллергийн өөрчлөлт нөлөөтэй байдгийг эрдэмтэд тогтоожээ.

Б. А. Сомов, Н. И. Тумашаев,.Г. Н. Новиков, Л. С. Резникова Л. Я. Трофимова, Ю. К, Скрипкин,! Е. А. Архангельская, В. М.Хрис- тюк, Г. Г. Кондратьев, Г. Г. Нуреев, Б. П. Сергеев болон бусад олон эрдэмтэд аутоантителийг олж илрүүлэхийн тулд иммунологийн янз бүрийн сорилыг хэрэглэж арьсны нилээд өвчний үүсч бий болох явдалд аутоаллерги эмгэг жамын хүчин зүйлийн үүрэг гүйцэтгэл< байна гэсэн дүгнэлт хийжээ.

Арьсны нилээд өвчний үед өвөрмөц антител үүсэн бий болж цус- ны урсгалаар арьсанд очиж уургийн компонентүүдэд өөрчлөлт үүс- гэдгийг өвөрмөц аутоаллергийн сорилууд баталж байна.

Л. С. Резникова, Л. Я. Трофимова нар экзем болон нейродер- митййн эмгэг жамыг судлахад иммуноаллерги, серологийн урвалууд тодорхой ач холбогдолтойг баталжээ.

Бид өөрсдийн энэ шинжилгээний ажлаар: 1, экзем өвчтэй хүүх- дэд цусны морфологийн болон иммунохаршлын зарим шинжилгээнүү- дийн онош тодруулах ач холбогдлыг тодруулах, 2. Хүүхдийн экзем өвчний үед харшил урвал үүсэхэд эмзэгшүүлэх нөлөө хир зэрэг үү- рэгтэйг тогтоохыг эрмэлзсэн юм.

1 - Р. ХҮСНЭГТ

Экземийн үед С-Реактив уураг, Кумбсын сорилын еөрчдаөлт

Экземийн хэлбэрүүд

Шинжлэгдсзн . өвчтөний тоо

С—Р

уураг

Улаан цогдсын тунах хурдсал

Кумбсъщ

сорил

Эозинофили

1

сөрөг

I эерэг

)

сөрөг ' |

1 эерэг

Жинхэнэ экзем

55

24

32

26

22

33

24

Нянгийн экзем

36

6

28

19

3

33

19

Хажираст экзем

18

4

14

13

- 7

11

5

Маажуурт экзем

5

3

2

4

5

4

Цэцэг янзын экзем

1

1

1

1

1

Нейродермит

5

3

2

4

—,

5

3

Бүгд

120

41

79

67

32

88

51

Бид, Кумбсын шууд сорилт, С—реактив уураг тодруулах арга, антистрептолизин—0, антигиалуронидазын урвалууд тавихын зэрэг- цээ, цусны улаан цогцосын туналтын хурдсал, цагаан цогцсын олш- рол, зозинофилийн ихсэл зэргийг харьцуулж үзлээ,

Шинжилгээг нийтэд хэрэглэдэг аргаар экзем өвчтэй 120 хүүх- дэд хийв. Шинжлэгдсэн хүүхдийн 64 нь хүү, 66 нь охин, 1 сараас 1 нас хүртэл 60, 1—3 насны 40, 4—12 насны 20 хүүхэд байлаа.

Дээрх шинжилгээнүүдийг хийхэд экзем өвчтэй хүүхдүүдэд ца- гаан цогцосын өөрчлөлт болон иммунологийн хэлбийлт байгаа нь илэрлээ.

Янз бүрийн хэлбэрийн экзем өв1?тэй хүүхдийн цусны тунах ур- валыг С—реактив уурагтай, эозинофилийн ихсэлийг Кумбсын шууд сорилтой харьцуулан үзэв (1-р хүснэгт).

Нэг талаас С—Р уураг, Кумб(;ьш шууд сорилт, нөгөө талаас улаан цогцсын туналтын хурдсал, эозинофилийн ихсэлтийг тооцон үзэхэд энэ хоёр сорилын илрэлийн хэмжээнд ямар нэг шууд хамаа- рал байсангүй.

Шинжлэгдсэн бүх хүүхдийн дотор С—Р уургийн илрэлийн зэ- рэг 68,8 % байхад улаан цогцсын туналтын хурдсал 56,6 % гарч бай- гаагаас үзэхэд ,экзем өвчтэй хүүхдэд С-^Р уураг нь улаан цогцо- сын туналтын хурдсахаас илүү мэдрэг байна (1-р хүснэгт).

С-Р уураг нь экзем өвчний цочмог үеийн хүнд явцыг маш сайн мэдэрдэг болох нь ажиглагдлаа. Харин архаг хэлбэрийн экзем үг- дэрч хавантай, шүүс ихтэй байхад буюу экземийн архаг үед мөн түгээмэл хэлбэрийн үед С—Р уургийн урвал сөрөг байгаа атлаа зөвхөн хэсэгхэн газарт өвчний эхний шинж тэмдэг илэрч байгаа үед эрс эерэг урвал илэрч байна.

С-Р уураг нь ихэвчлэн хажираст хэлбэрийн буюу нянгийн эк- земийн үед өвчтөний 77,7 %-д хүртэл сөрөг байхад улаан цогцсын туналтын хурдсалт нь гол төлөв маажуурт экзем, нейродермитын үед 8—28 мм хүрч байв. Үүнээс үзэхэд экземийн хэлбэр тус бү~ рийн үед хоёр урвал харилцан адилгүй байна.

Эозинофилийн ихсэлт нь бие махбод харшлын байдалд орсныг илтгэдэг юм. Тухайлбал, экзем, нейродермит, чонын хөрвөш зэрэг өвчний үед эозинофил ихэсдэг байна.

Харшлын өвчнийг тодруулахад Кумбсын сорилт эозинофилийн ихсэлтээс хир зэрэг мэдрэмтгий болохыг харьцуулан судлахад эк- земтэй 120 хүүхдийн 88 (73,3 %)-д Кумбсын сорилын илрэл эерэг гарч байхад эозйнофилийн ихсэл дөнгөж 51 хүүхдэд (44,3%) илэрч байв. Энэ нь Кумбсын шууд сорилт нь бие махбодын харшилт ча- нарыг илүү нарийн (даруй 29 %-д) мэдэрч байгаагийн гэрч юм.

Кумбсын шууд сорилын эрс эерэг (1:32—1:64) урвал нь хүүхдийн экземийн дахилт хүндэрч, их тархмал тууралттай болсон үед л гол- дуу илэрч байна. Харин сулавтар урвал экземийн ердийн хөнгөвтөр, ужиг хэлбэрийн үед гарч байгаа нь хүүхдийн бие махбод аутоал- дергийн байдалд орсны зөвхөн илрэл гэж үзэх ёстой.

Эозинофилийн олшрол, Кумбсын шууд. сорил экземийн үед ха- рилцан уялдаа холбоогүй байх нь олон өвчтөнд ажиглагдав. Ту- хайлбал: Гол төлөв жинхэнэ экзем өвчтэй 33 хүүхдийн цусанд Кумбсын сорил 1:8—1:16-д эерэг байхад зозинофил нь ердөө л 1—2 ширхэг тоотой илэрлээ.

Цусны цагаан цогцсын тооны олшрох, түүний өөрчлөлт аливаа идээрлүүлэгч коккийн шалтгаантай өвчнийг оношлох, явц тавилан, төгсгөлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой байдаг.

Сүүлийн үед коккуудын харшил үүсгэх нөлөөг судлах асуудал гүнзгийрч байна. Үүнтэй холбогдуулан бид дорхи урвалуудыг сорьж үзэв.

2 - р х ү с н э г т

Экземтэй хүүхдийн антистрептолизин-0 антигиалуронидазын идэвхийг цагаан цогцсын олшролтой харьцуулсан нь

Онош

Антистреп- толизин—0

Антигиалу-

ронидаз

Цагаан цогцсын олшрол

Бүх өвчтөн

(71

1 О) СТ)

. сөрөг

эерэг

сөрөг

Жинхэнэ экзем

28

27

25

30

21

55

Нянгийн экзем

29

7

27

9

23

36

Хажираст экзем

7

11

8

10

9

18

Маажуурт экзем

2

3

1

4

1

5

Вакцины экзем

1

1

1

1

Невродерматит

4

1

4 ■

1

3

5

Бүгд

71

49

65

55

58

120

Шинжилгээний эцэст бүх экземтэй хүүхдийн цусны ийлдсэнд антистрептолизин-О-гийн идэвх 59,2 %-д, антигиалуронидазын таниц 54,2 %-д ихэдсэн байхад, цагаан цогцсын олшрол 48,3 %-д илэрсэн байдлаас үзэхэд дээрх иммунологийн хоёр урвалаас цагаан цогцсын олшрол дутуу мэдрэг байна. Энэ нь арьс идээрлүүлэгч нянд эмзэгшил тэй болсныг буюу идээлүүлэгч нянгийн эсрэг биет үүссэнийг антист- рептолизин-О, антигиалуронидазын урвалууд сайнилрүүлж байгаагийн гэрч гэж үзэх ёстой.

Экзем өвчтэй 120 хүүхдийн 49-д нь АСЛ—0-гийн идэвх(63—250 АН810 1 мл-т, М±т = 142 + 10,1) хэвлийн хэмжээнд, 40,9 %-д АСЛ-

О-гийн таниц (313—500 АН 810 1 мл-т, М ± т = 403,0+ 11,6) ихэдсэн байлаа. Харин бүр их өндөр таництай урвалын хэлбэлзлэлийн илрэл (625-1250 АН810 1 мл-т, М±т = 650±8,1) 18,2 %-д байв.

АСГ-урвалын идэвхийн түвшин 120 хүүхдийн 46 %-д хэвийн (120—300 АН Ну$ 1 мл-т, М±т = 11,6),38,3 %-д ихэссэн (310—550 АН Нуз 1'мл-т, М ± т = 366 ± 16,5) байлаа.

Нилээд өндөр хэмжэ.эний АСГ-ийн таниц 15,7 %-д нь (625± 1225 АН Нуа 1 мл-т, М±т=795±44,6) гарлаа. АСЛ—О ба АСГ-ийн цусны ийлдэс дэх таниц өндөр байх нь гол төлөв шинж тэмдгийн хувьд тодорхой, хүнд явцтай экземийн үед буюу эсвэл уг өвчин нь янз бүрийн хоёрдогч идээт халдвар хавсарч хүндэрсэн өвчтөнд илүүтэй ажиглагдлаа.

дүгнэлт
  1. Хуүхдэд тохиолдох бүх хэлбэрийн экземийн үед бий болдог аутоаллер- гийн үзэгдлийг иммуно-харшлын сорилтуудын тусламжтай илрүүлж болно.
  2. Иммун-харшлын хам урвалууд нь өвчний идэвх, хүнд хөнгөн байдал, цоч- мог архаг явцыг тодруулдаг учир цусны ерөнхий шинжилгээг бодвол оношлох ач холбогдлоор давуутай байна.
  3. Экземтэй хүүхдэд С—Р уураг, Кумбсын сорил, АСГ—О, АСГ урвалыг тодорхойлж байх нь зөвхөн уул өвчний эмгэг жамын талыг илрүүлэхэд туслах төдийгүй эмчилгээний үр дүн, явц, төгсгөл, тавиланг тодруулахад чухал ач хол богдолтой юм.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : доц. Ч. Долгор


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1085
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК