Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1974, 1(17)
Жирэмсэн эмэгтэйчүүдийн халдварт гепатит
( Судалгааны өгүүлэл )

П. Дорж

Налайхын нэгдсэн эмнэлэг

 

Халдварт гепатит өвчин жирэмсэн эмэгтэйчүүдэд тохиолдохдоо хүндрэлтэй, удаан явцтай, эх болоод урагт муу нөлөө үзүүлэх олон- таа байдаг (И. К. Мусабаев, 1961; И. Е. Тараев 1970; В. С. Шапи- ро, 1958; 3. А. Бондарь, 1970; Н. А. Фарбар, 1970; Б. Рагчаа, 1971)

Жирэмсэн эмэгтэйчүүдийн халдварт гепатит өвчний талаар Б. Рагчаа (Боткины өвчний эмнэл зүй номонд) 94 жирэмсэн өвчтөнд ажиглалт хийсэн болон Ч. Бурмаа, Д. Манлай (1970) элэгний цочи- мог халдварт гепатит жирэмсэнтэй хавсарсаи үед ихэст витамин «С» тодорхойлсон зэргээс өөр тусгайлан судалсан зүйл манай судлаач- дын материалуудад ховор , байна.

Халдварт гепатит өвчин жирэмсэнтэй хавсран тохиолдохдоо олон төрөөгүй, залуу насны (Б. Рагчаа, 1971; Бондарь 3. А, 1970; Фар- бар Н. А. 1970; Сүндэв С. 1967; Н. Г. Груздева, 1957) эмэгтэйчүүд жирэмслэлтийн 2-р хагаст голдож өвчилдөг онцлогтой байна. Тэгэхдээ 29—30 долоо хонргтойжирэмсэн үед элэгний халдварт шарлагаа өвчнөөр өвчилбөл, 53,6—61,6 %-д хүнд хэлбэрээр явагдаж, элэг- ний цочмаг хатингараар хүндэрч (М. А. Петров—Маслазов, Ю. И. Но- виков, 1955; М .'С. Малиновский, 1950) үхэл 3—4 дахин их байдаг.

Ер нь халдварт гепатит өвчнөөр жирэмсэн эмэгтэйчүүд өвчлө- хөд зулбах, дутуу төрөх, үхсэн хүүхэд төрүүлэх, төрсний дараа цус алдах, умайн агшилт сулрах зэрэг хүндрэлүүд тохиолдох нь олонтаа байна. Халдварт гепатит өвчин жирэмслэлтийн үед"элэгний физиологи, патологи процесс ямар байдаг, гепатитын үндсэн шалт- гаан нөлөөг судалж ирсэн байдлыг (Н. А. Фарбер, 1961) 3 үе бол- гон х,увааж болох ажээ.

  1. Жирэмсэн үеийн шарлалтыг жирэмсний үеийн патологт тооцож вирусийн шалтгааныг бүрэн үнэлээгүй үе.
  2. Дайны дараахь үе буюу вируслогийн ухааны анхны ололт ам- жилтуудын улмаас шарлагаа, вирусээр үүсгэгддэг гэж олонхи (Н. Г. Груздева, 1955, 1960; И. П. Жендринский, 1963; Г. Кусайно- ва, 1961; В. Е. Рычнев) эрдэмтэд тооцох болсон үе.
  3. Клиник — морфологи болон клиник биохимийн судалгаа шин- жилгээн дээр тулгуурлан жирэмсний -үеийн халдварт гепатитыг бу- сад эмгэгээс салгаж элэгний бие даасан өвчинд тооцох болсон сүү- лийн буюу одоо үе.

Ер нь дээр үед жирэмсэнч эмэгтэйчүүдэд тохиолддог шарлалтыг жирэмсний хордлого буюу цөсний цорго дарагдсаны улмаас болж байна гэдэг ойлголт нэг хэсэг ноёрхож байжээ.

Нярайлах үед шарласан хүүхэд төрөхийг цус задрахтай холбон тайлбарлаж байна. Сүүлийн үед олонхи эрдэмтэд (Е. М. Тареев, 1970; Н. А. Фарбер 1970) жирэмсэн үед тохиолддог шар болон элэг цочмогоор хатингартан агшихыг халдварт гепатитаас шалтгаална гэж тайлбарлаж байна.

Харин өвчтөнийг эрт хэвтүүлж эмчилгээг дэс. дараатайгаар хий- вэл уг өвчин хүнд биш явагдаж нас барах нь ховор гэж Д. Б. Ку- рашова, В. С. Шапиро зэрэг эрдэмтэд бичсэн байна.

Жирэмсэн үеийн шарлалтын ангилалт. Жирэмсэн үеийн шар- лалтыг олон жилийн ажиглалт судалгаа, хэвлэлийн материалд тул- гуурлан гурван бүлэгт хуваана. Энэ ангиллыг Н. А. Фарбер 1959 онд үндэслэжээ. Үүнд:

  1. р       бүлэг шарлалтыг халдварт гепатиттай холбоотойгоор
  2. р       бүлэг вирусын халдвартай холбоогүйгээр шарлах,
  3. р       бүлэг жирэмсний эмгэгтэй холбоотой шарлах.

Энэ ангиллаа 1961—1966 онд хийсэн судалгаандаа тулгуурлан улам тодорхой болгож 1970 онд дахин ангилжээ.

  1. Жирэмсний шарлалтыг элэгний халдвар үүсгэх.

а)  вирусүүдээр (вируст гепатит, халдварт мононуклеоз, халуу- руулагч шар)

б)  спирохетууд (лептоспироз, тэмбүү)

в)  бактеруудын (паратифийн савханцарууд, сальмонелууд)

г)  паразитууд(маляри, амебиаз)

  1. Янз бүрийн хүчин зүйлийн улмаас үүсэх шарууд

а) механик үйлчлэлээс (цөс бөглөрснөөс, холестаз, холецистит, неоплазм)

б)  бодисын солилцооны хямралын улмаас (өөхлөлт, гипертиреоз)

в)  хордлогоос (төрөл бүрийн химийн бодис, эмүүд)

г)  халдвар-хордлогоос (сепсис)

д)  цус хайлах (гемолиз бблсноос)

  1. Жирэмсний явцын хүндрэлээс болж шарлах

а) Жирэмсний үеийн тасралтгүй бөөлжилтөөс

б) Жирэмсний хожуу сарснаас

в) жирэмсний хожуу хавсарсан үе. Үүнд:

1.Жирэмсний пиэлит

  1. Жирэмсний нефропати
  2. Жирэмсэн үед элэг цочмогоор өөхжих (цочмог гепатоз)

Халдварт гепатит өвчин үүсгэгч нь шүүгдэгч вирус бөгөөд

нэвтрэн орох зам нь 2 янз. Дээр үед ихэнх эрдэмтэд жирэмсэн эмэгтэйчүүдэд уг өвчин (орально-фекаль) хоол унд, усаар дамжин халддаг гэж үзэж байлаа.

Сүүлийн жилүүдэд жирэмсэн эмэгтэйчүүдэд халдварт гепатит параэнтерал замаар халдах нь (Н. А. Фарбер, 1962, 1966, 1964 В. Е. Речнев, 1964; А. Б. Билибин, 1966) илүү боллоо гэж үзэх болжээ.

Халдварт гепатит дамжин халдахад завсрын дамжуулагчид болох ялаа, жоом, мэрэгчид, муур, нохой зэрэг амьтад тодорхой нөлөөтэй.

ШАЛТГААН. Халдварт гепатит бол элгийг зонхилон гэмтээж бие махбодод түгдэг халдварт өвчин бөгөөд түүнийг А вирус (халд варт гепатит), В вирус (ийлдэст геп.атит) гэдэг хоёр зүйл вирус үүсгэдэг гэсэн ойлголт орчин үед байгаа юм. Эрдэмтэн Блюмберг 1970 онд Австрали антиген гэгчийг нээсэн нь, халдварт гепатит үүс- гэгч өвчний оношлолт, урьдчилан сэргийлэлтийн зарим асуудлыг тодруулж өглөө. Олон жилийн турш явуулж байгаа электрон бичил харуул (микроскоп)-ын болон туршилт, эпидемиологийн судалгааны үр дүн нь Австралр антиген бол элэгний халдварт шарлагааг үүс- гэгч вирустэй шууд холбоотой гэж үзэх үндэслэлийг бий болгов.

Элэгний халдварт шарлагаа өвчтэй өвчтөнд Австрали антиген харилцан адилгүй олдоцтой байдаг бөгөөд цусанд илрэх нь ийлдэст гепатиттай холбоотой гэж үздэг учир халдварт гепатит ийлдэст Ге- патит хоёрыг ялгахын тул Австрали антиген нлрүүлэх шинжилгээг өргөн ашиглаж байна.

Клиникийн шинж тэмдгүүд:

Насны хувьд (Н. А. Фарбер, 1970; Б. Рагчаа, 1971) голдож 20— —29 насны залуу эмэгтэйчүүд өвчилнө. Элэгний халдварт үрэвсэл, өвчтэй жирэмсэн эмэгтэйчүүд өвчний далд үед эмнэлэгт хэвтдэг- гүй, ихэвчлэн (Н. А. Фарбер, 1970) шарлалтын эхний өдрүүдэд хэвтдэг. Тухайлбал: Бүх хэвтэгсдийн 20,3 % нь шарлалтын эхний өдөр, 65,1 % нь 2—5 дахь өдөртөө, 9,9 % нь 6—10 дахь хоногтоо, 4,7 % нь 10-аас дээш хоногтоо тус тус хэвтэж эмчлүүлдэг байна-.-

Хавсран тохиолдох өвчний талаар. Холецистит, колит, гаст- рит, зүрх судасны эмгэгүүд болон бусад өвчнүүд 4,9—7,2 %-д хавс^ ран тохиолддог гэнэ. Харин жирэмсний үеийн хордлого 5,1 %-д хавсран илэрдэг. Жирэмсний хугацаа халдварт гепатит өвчний явцад их бага хэмжээгээр нөлөөлдөг байна. Жирэмсний 2-р хагаст шарла- сан эмэгтэйчүүд хүндрэл их, хувь тавилан муугаар төгсөх, хожуу илэрэх 10—20%, үлДэц хам шинжүүд, 12,5 % байх буюу төрөх үедээ' цус алдах, дутуу төрөх, төрсөн хүүхэд нь өсөлт хөгжилт султай элэгний төрөлхийн эмгэг согогтой төрөх, эсвэл төрөөд 2—3 сартай- даа (Б. Рагчаа 1971) элэгний ракаар нас барах зэрэг онцлогууд ажиглагддаг байна.

Жирэмсний эхний үед шарлаад, эдгэрээд гарснаас хойш төрсөн хүүхэд төрөлхийн шарлагаатай (Дабин-Джонс, Менковско-Шоферийн шарлагаа) өсөлт торинолт муутай байхаас гадна элэгний анхдагч өмөнтэй байх тохиолддогыг доорхи бидний ажигласан тохиолдлоос үзэж болно.     

 

 

 

 

 

Налайхын хүүхдийн эмнэлэгт 1971 оны Ьр сарын, 9-нд Б, овогтон 3 «сар ,03 ххшогт.ой охин А. бронхит, гэдэсний түгжрээ, Менковский-Шоферийн ‘төрл'е- чИйн шар гэдэг оноштой биеийн байдал хүндэвтэр, үргэлж дээш гулигуулж янцаглан, гэдэс дүүрч турж эцэх, бүх бие нь шарлаад доошоо хин гарахгүй баахгүй болсон шаналгаатай хэвтжээ.                                   ’

Анемнезаас үзэхэд: Төрөхдөө маш их шар, гарсан ба 45 дахь хоногтоо дахнн Менковский-Шоферийн шарлагаа оноштойгоор хэвтэн эмчлүүлж байжээ, Үзлэ- гээр орчиндоо сонирхолгүй, амьсгаадсан, нүд нь хурц, гөлнйж нэг чнгийг шнрт- сэн янцаглаж хар хүрэн өнгөтэй шингэн зүйлээр гулигах бандлаар беөлжиж муухан уйлна. Арьс салст нилэнхийдээ шар өнгөтэй, хуурайвтар, судасны дүүрэлт хүчдэл сул, 1 минутад 146 удаа жирвэлзэнэ, Зүрхний авиа бүдэг, хэм алдагдсан, шуугиангүй, амьсгал өнгөц, чагнахад ширүүн амьсгалтай, хэржигнүүргүн, хэвлнй цаш их дүүрэнг урьд ханын хураагуур судас өргөссон, хэл хуурай, бор шаргал пнгөртэй, элэгний баруун дэлбээ ташаа орчим хүртэл томорсон, гадаргуу тэгш, ирмэг хурц, дэлүү томорсон, хэвлийг тогшиход хөндий чимээ сонсогдож, чагна- \ад гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сонсогдохгүй.

Биеийн байдал онцгой хүнд байсан учраас лабораторийн шинжилгээг хийж амжаагүй. Гэдсинг бургуйдаж угаах, гормон, полиглюкин болон гааардлагатай арга хэмжээнүүдииг тухайн үед дэс дараатаи авсан боловч хүүхдиин биеийн байдал улай! дордсоор 1971 оны 1-р сарын 10-нд 16 цагт зүрх судас.амьсгалын дутагдлаар нас барсан.

Задлан шинжилгээ хийхэд: элэгний анхдагч хорт хавдар, дотор эрхтнүүддээ үсэрхийлэл өгсөн байлаа.

Дээр дурдсанаас үзэхэд жирэмсэн үед халдварт гепатит өвч- нөөр өвчлөхөд эрт онощлогдохгүй, эмчилгээг оройтуулбал эх бо- лоод урагт муугаар нөлөөлөхөөс гадна төрсөн хүүхэд төрөлхийн эмгэг согогтой байдаг гэсэн эрдэмтдийн бичсэн нь тодорхой байна.

Оношлолт. Эпидемиологийн анамнез, клиникийн шинж тэмдэг тодорхой байвал халдварт гепатит жирэмсний хожуу үеийн хордло- готой хавсарсан үед ч онош тогтооход хялбар байдаг. Эпидемиоло- гийн анамнез тодорхой биш, клиникийн шинж тзмдэг бүдэг бол онош тавихад бэрхшээлтэй. Гзвч лабораторийн шинжилгээгээр ялган сал- гах болдог.

Халдварт гепатитыг оношлоход практикт өргөн хэрэглэдэг ‘Та- кат-Ар, Вельтман, формол. сульмегийн сорйлууд (Н. Багаажав 1971;

Н.А.Фарбер, 1970; З.А.Бондар, 1971) оношийн өвөрмөц ач холбогд- лоор бага юм.

Харин халдварт гепатитыг, жирэмсний хожуу хордлогын.улмаас тохиолдох шарлалтаас ялгахдаа өвчний явц, клиник лаборатори, биохимийн шинжилгээнд тулгуурлана.

ТОВЧ ДҮГНЭЛТ
  1. Халдварт гепатит жирэмсний үед тохиолдоход явц хүнд байдаг тул эмнэ- лэгт аль бйлох эрт тусгай тасаг бүхий дээд зэргийн төвлөрсөн эмиэлэгт хэвтүү- лэн дэс дараатай арга хэмжээ авах хэрэгтэй юм.
  2. Оношийг тавихдаа клиник лаборатори-биохимийн шинжилгээн_у үд, ферментийи сорил: трансаминаз, тимолын сорилу.удыг өвчтөн бүрт хийж байх шаардлагатай гэж үзнэ.
  1. 3 Халдварт геиатитаар өвчилсөн эмэгтэйчүүдийг эдгэрснээс хойш 1-2жил

диспансерийн хяналтанд байлгахаас гадна төрсөн нярайг хүүхдийи хэсгийн эмнэл- гийн шууд хяналтанд байлгах шаардлагатай.

4. Эрдэмтдийн ажиглалт судалгаа, ДЭХБ-ын (1965) материалуудад бичсэний дагуу 16%-ийн гаммаглобулиныг жирэмсэн эмэгтэйчүүдэд жирэмсний хугацаанд

  1. 3 удаа тарих нй, халдвараас сэргийлэхээс гадна өвчний явцыг хөнгөрүүлэх талтай.

Шаардлагатай гэж үзвэл халдварт гепатит, вируст гепатит хоёрыг ялган салгахын тулд Австрал-антигеныг цусанд тодорхойлох нь оношийн өндөр ач холбогдол- той юм.

Ном зүй

Багаажав Н. Халдварт гепатитын шарлалтгүй хэлбэрийг оношлоход биохи- мийн зарим үзүүлэлтийг хэрхэн үнэлэх вэ? Монголын анагаах ухаан, 1971, 3, хууд, 38 — 41. -Бурмаа Ч., Манлай Д. Элэгний чочмог тахалт шарүрэвсэл жирэмсэнтэи хавсарсан үед их^ст витамин С тодорхойлсон байдал. Монголын анагаах ухаан, 1970, 2, 96. — Бондарь 3. А. Клиническая гепатология.Москва, 9,1 70 462—269. Гомбосүрэн Та. Өвчний голомтонд халдварт гепатитаас сэргийлэхэд гаммагло- булины нөлөө. Монголын анагаах ухаан. 1971, 3. 38 — 41, — Гомбосурэн Та. Не- которые вопросы эпидемиологи и профилактики инфекционного гепатита. Авторе- ферат дисс. канд. г. Уланбатор, 1969. — Кусаинова Г. К. Беременность и болезнь Боткина^ Ташкент, 1968. — Малиновский М. С. Острые гепатиты и токсивеская желтуха у беременных. Москва, 1950. — Мусабаев И. К. Инфекционный гепатит. Ташкент, 1965. —• Петров—Маслаков М. А. и Новиков Ю. И. Б еременность, родыи послерйдовой период при заболеваниях печени. Ленинград, 1955. —~ Рагчаа Б. Жирэмсний үед туссан халдварт гепатитын явцын асуудал. Эрүүл мэнд. 1965,
— Рагчаа Б. Боткины өвчний эмнэл зүй. УБ, 1971, х. 205 — 210. — Сүндэв С, Элэг- ний халдварт үрэвсэл архагшихад нөлөөлөх зарим шалтгаан. Эрүүл мэнд, 1967, №1. —Фарбер Н. А. Болезнь Боткина и беременность. Москва. 1970.—. РычневВ. Е. Болезнь Боткина у беременных. Ростов-на Дону, 1965. —■ Шапиро В. С. Советская медицина. 1958, 8,42. — Фарбер Н. А. Терапевтическая тактика при болезни Бот- кина у беременных. «Клиническая медицина», 1970, №2, стр. 98 — 97. — Тареев|Е. М. Эпидемический гепатит. А^осква, 1970. Туревич Е. С. Токсические дистрофии пече- ни. Москва, 1963, стр. 161 — 172. — Бодяжане В. И., Кмакин К. И. Акушерство. 1970, Стр. 286 — 287.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Ш. Жигжидсүрэн, Ц. Намжилмаа


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2681
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК