Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 3(137)
Эрүүл болон хүчилтөрөгч-цус дуталт тархины эмгэгшилтэй нярайн тархины хэт авиан зураглалыг харьцуулан судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Б.Баясгалантай, Д.Баярсайхан, П.Отгонбаяр

ЭНЭШТ

 
Абстракт

Despite the development of sophisticated care techniques, the incidence of neurodevelopmental disability among the survivors of neonatal encephalopathy remains high. The incidence of cerebral palsy has not changed, number of children with problems is on the rise, and the population of infants at risk for disability is increasing. Because the clinical evaluation of these infants may not provide either adequate diagnostic or prognostic information, neuroimaging-cranial ultrasonography is frequently used.

The cranial ultrasonography plays two important role:

  1. diagnosis of brain injury in the newborn at risk so that appropriate medical management can be provide and 
  2. detection of those lesions associated with long-term neurodevelopmental disability. Therefore we need to know normal cranial ultrasound picture of neonates.

Objective. To compare findings on cranial ultrasound obtained between healthy term neonates and neonates with different grade of Hypoxic- Ischemic Encephalopathy.

Study materials and methods: Th э prospective study was conducted in the Neonatology units of Maternal and Child Health Research Center. Cranial ultrasonography was performed in 120 healthy neonates and 96 neonates with different grade of Hypoxic-Ischemic Encephalopathy using sagittal, frontal and axial dimensions. For statistical analysis we used SPSS programm.

Study findings: In the 1st group 50,8% of infants were female and 49,2% were male, weight at birth was 3,31+0.5 kg, gestational age 38.8 ± 1.02 weeks and Apgar score was 8,2+0.11 at 1 st minute and 8,7±0,09 at 5 minute. There is no significant difference of cranial ultrasound pictures between the findings of foreign and mongolian researchers. Normal findings of lateral ventricles are 0.6±0.2 sm, III ventricle is >0.6 sm.

In the group of neonates with hypoxic-ischemic encephalopathy 43,7% of infants were female and 56,3% were male, weight at birth was 1890-4700 gm, gestational age 32-42 weeks and Apgar score was 7,6 ± 0.11 at 1st minute and 8,1 ± 0,09 at 5 minute. 43,7% of infants with encephalopathy were preterm neonates and 56,3 % term infants. By Sarnat classification 16 (16,8%) had mild, 35 (36,4%) moderate and 45 (46,8%) severe encephalopathy.

Among 16 neonates with mild encephalopathy 2 (2,5%) had cranial ultrasonography changes-mild ventriculomegaly 0,8-0,9 cm. 22 (62,9%) neonates with moderate encephalopathy and 42 (93,3%) neonates with severe encephalopathy had cranial ultrasonography changes mild to severe ventriculomegaly. 31,1% of preterm neonates with severe encephalopathy had grade 3 and grade 4 intraventricular hemorrhage (p<0,001).

Conclusions:

  1. Normal findings of lateral ventricles are 0.6±0.2 sm, III ventricle is >0.6 sm.
  2. 59,3% of neonates with hypoxic-ischemic encephalopathy have significant cranial ultrasound abnormalities.
  3. 57,8% of neonates with cranial ultrasound abnormalities were preterm neonates (pO.001).

Recommendations from the study

  1. The cranial ultrasonography should be performed to detect lesions in the term neonates with moderate to severe hypoxic-ischemic encephalopathy.
  2. Routinescreeningcranialultrasonography should be performed on all infants of <37 week's gestation once between 3-4 days of age. This strategy detects lesions such as intraventricular hemorrhage, which influences clinical care, and those such periventricular leukomalacia and low pressure ventriclomegaly, which provide information about long-term neurodevelopmental outcome.
  3. The cranial ultrasonography should be performed to detect lesions in the term neonates with a history of birth trauma, sepsis and low hematocrit. Early cranial ultrasonography should be used to exclude hemorrhage.
  4. The cranial ultrasonography should be performed in the neonates with sudden severe condition.
  5. The cranial ultrasonography should be performed in the infants with increased head circumference.

Key words: term health infants, hypoxic-ischemic encephalopathy, cranial ultrasonography, sagittal, frontal and axial dimensions of ventricles.

Pp. 14-17, Tables 3

Сүүлийн үед анагаах ухааны оношлогоонд өндөр хүчин чадал бүхий нейрофизиологи, нейрорентген, хэт авиан шинжилгээний аргууд өргөн нэвтэрч байгаа бөгөөд 1978 оноос нярайн өвчин судлалын лрактикт нярай хүүхдийн тархийг хэт авиагаар харж эхэлсэн. ОХУ-ын эрдэмтэн Воеводин С.М 1988 онд нярайн тархийг их зулайгаар хэт авиан сагитталь огтлолоор харж, тархины ховдлуудын тогтолцоо, ховдол тойрны эдийн байдал, тархины урд, дунд, арын хэсгийн хэт авиан ойлт өөр өөр байдгийг тогтоожээ. Тархины цусан хангамж өөрчлөгдөөгүй үед тархины хэт авиан бүтэц өөрчлөгдөөгүй, ховдлуудын тогтолцоо харьцаагаа хадгалж, өргөсөөгүй байдаг.

Тархины хэт авиан оношлогоо нь нярайн өвчлөл, эндэгдэлд зонхилох байрыг эзэлж, улмаар тархины саажилт, оюуны хомсдол зэрэг хүүхдийн тахир дутуу болох шалтгаанд томоохон байр эзэлдэг эмгэг болох хүчилтөрөгч-цус дуталт тархины эмгэгшлийн хэлбэрүүд, тархины цусхарвалт, төрөлхийнбусадгажгийгоношлохболомжийг нээж өгчээ /Ватолин К.В., Шабалов Н.П., Пальчик А.Б, Томберг Т.А/. Мөн хэт авиан тусламжтайгаар тархины ховдол тойрсон эдийн үхжил, цус харвалтын 90 хувийг дутуу нярайн амьдралын 3-4 дэх хоногт оношлож, эмчилгээг эрт эхлэх боломжтой болохыг судлаачид нотолж байна /Гаврюшев В.В., Мачинский Е.А., Volpe J/. Хүчилтөрөгч-цусан хангамжийн дутлаас үүдсэн тархины эмгэгшлийн 2, 3-р үед хийгдсэн тархины хэт авиан шинжилгээний 55% нь өөрчлөлттэй гарч байжээ /Siege! M.J., Perlman J.M., and Filling K.N/, хүчилтөрөгч-цус дуталт тархины эмгэгшлийн П.Отгонбаяр нарын явуулсан судалгаагаар хүүхдийн тархины саажилтын үед тархины хэт авиан шинжилгээгээр ховдлын тэлэлт 75%, тархины усжилт 7.1%, өөрчлөлтгүй 17,9 % гарч байсан нь гадаадын судлаачдынхтай дүйж байжээ.

Манай улсад нярайн тархины хэвийн болон тархины эмгэгшлийн үеийн хэт авиан зураглалыг тогтоох судалгааны ажил хийгдээгүй байгаа. Бид хүүхдийн өвчлөл, эндэгдлийн бүтэц, шалтгаанд зонхилох байрыг эзлэн, хүүхдийн мэдрэл сэтгэц, хэл яриа, хөдөлгөөний хөгжилд нөлөөлж, хүүхдийн тархины саа өвчин үүсгэх нөхцлийг бүрдүулдэг хүчилтөрөгч-цус дуталт тархины эмгэгшлийн хэлбэрүүдийг хэт авиан зураглалыг эрүүл нярайн тархины хэт авиан зураглалтай харьцуулан судлах нь хүүхдийн тавиланг тогтоож, эмчилгээг цаг алдалгүй хийх боломжтой болох учраас бид дараах судалгааг хийв.

Судалгааны ажлын зорилго. Эрүүл болон хүчилтөрөгч-цус дуталт тархины эмгэгшлийн хэлбэрүүдийн хэт авиан зураглалыг тогтооход бидний судалгааны ажлын гол зорилго оршино.

Судалгааны ажлын зорилт

  1. Нярайн тархины хэт авиан хэвийн зураглалыг тодорхойлох
  2. Нярайн тархины ховдлын хэвийн хэмжээг тогтоох
  3. Хүчилтөрөгч-цусан хангамжийн дутлаас үүдсэн тархины эмгэгшилтэй нярайн тархины хэт авиан зураглалыг тогтоох

Судалгааны ажлын материал, аргазүй. Судалгааны ажлыг ЭНЭШТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн гүйцэд нярайн тасаг, Хүүхдийн дотрын клиникийн нярайн эмгэг судлалын тасаг, хэт авиан шинжилгээний кабинетийг түшиглэн явуулав.

Судалгаанд 2003 оны 4-р сараас 2005 оны 6-р сард дээрх тасагт төрсөн харьцангуй эрүүл 120, хэвтэж эмчлүүлсэн тархины эмгэгшилтэй 96 нярайгсанамсаргүй түүвэрлэлтийн аргаар хамруулав. Эдгээр нярайн эхчүүдээс судалгаанд хамруулах зөвшөөрлийг амаар авч, эхийн егүүлэмжийг тусгай боловсруулсан асуумжаар авч, эмнэлзүйн үзлэгийг Sarnat-ийн ангиллын дагуу хийсний дараа тархины хэт авиан шинжилгээг зулай, тархины заадсаар «Hitachi-500», « Sonoase-2000» маркийн аппаратаар 3.5- 5.0 Мгц датчик ашиглан хийлээ. Тархины зураглалын лавлагаа хэмжээ болгож, 1981, 1991, 1997 онд Babcock D.S, Воеводин CM, Leviton нарын боловсруулсан дараах хүснэгтийг ашиглав.

Цуглуулсан судалгааны материалаа SPSS программ ашиглан боловсруулж, дундаж хэмжигдхүүн, бичиглэлийн ба хамаарлын хи квадратын аргыг ашиглав.

Судалгааны ажлын үр дүн.

Судалгааны ажлыг 2 үе шаттай явуулав. Үүнд:

  1. Эрүүл нярайн тархины хэт авиан зураглалыг тогтоох
  2. Хүчилтөрөгч-цус дуталт тархины эмгэгшлийн үеүүдийн тархины хэт авиан зураглалыг тогтоох

1-р шатны судалгааны үр дүн

Бид судалгаанд хамрагдсан нярайг эрүүл эсэхийг тодорхойлохын тулд эхийн жирэмслэлт, төрөлтийн явц, хүүхдийг нас, хүйс, тээлтийн нас, биеийн жин, Апгарын үнэлгээ зэрэг үзүүлэлтийг авч, нярайн биеийн ерөнхий үзлэгийг хийв.

Судалгаанд хамрагдсан нярайн тээлтийн нас нь 37-42 долоо хоног, биеийн жин 3200-4100 грамм, 61 буюу 50,8 % нь эмэгтэй, 59 буюу 49,2 % нь эрэгтэй гүйцэд нярай хүүхэд байлаа. Дундаж жин 3,31±0.5 кг, тээлтийн нас 38.8±1.02 долоо хоног, Апгарын үнэлгээ (хавсралт 2) амьдралын эхний минутанд 8,2±0.11, 5 дахь минутанд 8,7 ±0,09 байлаа (Хүснэгт 1).

Хүснэгт 1

Бид судалгаанд хамрагдсан дээрх 120 нярайн тархийг нэг бүрчлэн хэт авиагаар сагиталь, нүүрэн талын, аксиаль огтлолуудаар шинжлэв.

Дээрх нярайн тархины ховдлуудын өргөн 0.4-0.8 см байсан бегөөд үүнийг дараах хүснэгтээр үзүүллээ (Хүснэгт 2).

Хүснэгт 2

2-р шатны судалгааны үр дүн

Бидний судалгаанд хамрагдсан нярайд илрэх эмнэлзүйн шинжийг тодорхойлохын тулд судалгаанд хамрагдсан нийт хүүхдийг нас, хүйс, тээлтийн нас, биеийн жин, Апгарын үнэлгээ, эхийн жирэмслэлт, төрөлтийн явц зэрэг үзүүлэлтүүдийг авч үзсэн юм. Судалгаанд хамрагдсан тархины эмгэгшилтэй хүүхдүүдийн хувьд тээлтийн нас нь 32-42 долоо хоног, биеийн жин 1890-4700 грамм, 42 буюу 43,7% нь дутуу, 54 буюу 56,3 % нь гүйцэд нярай хүүхэд байлаа (хүснэгт 3).

Хүснэгт 3

Судалгаанд хамрагдсан нярайн эхийн жирэмслэлт ба төрөлтийн явцыг авч үзэхэд жирэмсний хожуу үеийн гестоз 47 (48,9%), хүүхэд зулбахыг завдсан 29 (30,2%), цус багадалт 20 (20,8%), эх бөөрний эмгэгтэй 24 (25%), зүрх судасны эмгэгтэй 11 (11,4%), төрөх хүчний сулралын улмаас төрөлт сэдээх тарилгын тусламжтайгаар төрсөн 54 (56,3%), Кесар хагалгаагаар 20 (20,8%), хүй нь хүзүүгээ ороосон 24 (25%) байв.

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдэд мэдрэлийн тогтолцооны зүгээс илрэх эмнэлзүйн шинжийг авч үзэхэд Н.В. Sarnat ангиллын дагуу 16 (16,8%) нярайд хөнгөн хэлбэрийн, 35 (36,4%) нярайд хүндэвтэр хэлбэрийн, 45 (46,8%) нярайд хүнд хэлбэрийн өөрчлөлтүүд ажиглагдсан. Судалгаанд хамрагдсан 96 нярайн тархины бүтцийг хэт авиагаар тодорхойлохоор аксиаль, сагиталь зүслэгээр зулайгаар шинжлэв. Эдгээр нярайн 57 нярай буюу 59%-д хэт авиан зураглал өөрчлөлттэй, 39 нярай буюу 41%-д хэт авиан зураглал өөрчлөлтгүй байв. Хэт авиан зураглал өөрчлөлттэй гарсан нярайн 33 нь дутуу нярай, 24 нь гүйцэд нярай байлаа.

Тархины эмгэгшлийн хөнгөн хэлбэр илэрсэн 16 нярайн 9 нь гүйцэд, 7 нь дутуу нярай байсан ба тархины хэт авиан шинжилгээгээр хэт авиагаар шинжлэхэд 87,5 % тархины хэт авиан шинжилгээ өөрчлөлтгүй, 12,5% -д тархины хэт авиан зураглал өөрчлөлттэй, тархины хажуу ховдол 0,8-0,9 см хүртэл өргөссөн ба эдгээр нярай нь дутуу нярай байв.

Хүчилтөрөгч-цусан хангамжийн дутлаас үүдсэн нярайн тархины хүндэвтэр хэлбэрийн эмгэгшилтэй 35 нярайн 20 нь гүйцэд, 15 нь дутуу нярай байсан ба хэт авиан шинжилгээгээр 22 /62,9%/ нь эрүүл нярайн тархины бүтэцтэй, тархины хэт авиан ойлт яльгүй их, хоёр хажуугийн ховдол их биеэрээ өргөсөөгүй, тархины судсууд тодорхой харагдаж байв. 13 /37,2%/ нярайн тархины бүтэц хадгалагдаж байгаа боловч, хажуугийн ховдлын өмнөд эвэр 0,8-1,2 см хүртэл өргөссөн, бусад ховдлууд өргөсөөгүй байлаа.

Тархины эмгэгшлийн зэрэг ахих тусам тархины хэт авиан зураглал өөрчлөлттэй гарч байгаа нь статистикийн магадлалтай байна (р<0.001).

Хүчилтөрөгч-цусанхангамжийндутлаас үүдсэн нярайн тархины хүнд хэлбэрийн эмгэгшилтэй 45 нярайн 25 нь гүйцэд, 20 нь дутуу нярай байсан ба хэт авиан шинжилгээгээр 42 (93,3%)-д нь тархины хэт авиан ойлт ихэссэн, тархи нимгэрсэн, тархины судсууд нарийссан, тархины бүтэц алдагдсан, хажуугийн ховдлууд 0,8-4, см хүртэл, 3-рховдол 1,1-1,7см хүртэл өргөссөн байв. Тархины эмгэгшлийн хүнд хэлбэрийн 45 тохиолдлын 14 буюу 31,1%-нь тархины ховдлын цус харвалттай, дутуу нярай хүүхдүүд байсан статистик магадлал бүхий байв (р<0,001),. Тархины эмгэгшил, нярайн үжилтэй хавсарч байсан 2 тохиолдолд тархины хажуугийн ховдол 1,0-1,6 см хүртэл өргөссөн байлаа. Нэг тохиолдолд тархины бүтэц алдагдаж, бүх ховдлууд жигд өргөссөн байв.

Нярайн тархины эмгэгшлийн хүнд зэргийн үед дутуу нярайн тархины хэт авиан зураглал өөрчлөлттэй (р<0.001) гарч, цус харвалт ажиглагдаж байгаа нь статистикийн үнэн магадлалтай байв.

Дүгнэлт

  1. Хэт авиагаар нярайнтархины ховдлын тогтолцоог сагиталь, нүүрэн талын, аксиаль огтлолоор тодорхойлоход тархины хажуу ховдлуудын өргөн 0.6±0.2 см, гүн нь 0.8+0.1 cm, III ховдлын өргөн >0.6 см, гүн нь 0.9+0.1 см байсныг хэвийн гэж үзэв.
  2. Хүчилтөрөгч-цусан хангамжийн дутлаас үүдсэн тархины эмгэгшилтэй нярайн 59,3%-д хэт авиан шинжилгээ өөрчлөлттэй гарч байна. Энэ өөрчлөлт дутуу нярайд (57,8%) илүүтэй тохиолдож байгаа нь статистикийн үнэн магадлалтай (р<0.001) байна.
  3. Тархины хөнгөн хэлбэрийн эмгэгшилтэй 14 (87,5%) нярайн тархи хэт авиагаар эрүүл нярайн тархины бүтцийг хадгалж байв. Тархины хүндэвтэр хэлбэрийн эмгэгшилтэй нярайн 22 /62,9%/ нь эрүүл нярайн тархины бүтэцтэй, 13 /37,2%/ нярайн тархины бүтэц хадгалагдаж байгаа боловч, хажуугийн ховдлын өмнөд эвэр 0,8-1,2 см хүртэл ергөссен байна. Хүнд хэлбэрийн эмгэгшилтэй нярайн 42 /93,3%/-д нь тархины хэт авиан ойлт ихэссэн, тархи нимгэрсэн, тархины судсууд нарийссан, тархины бүтэц алдагдсан, хажуугийн ховдлууд 0,8-4, см хүртэл, 3-р ховдол 1,1-1,7см хүртэл өргөссөн байв.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Д.Малчинхүү


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3678
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК