Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1974, 1(17)
Төрөл бүрийн тэжээлт орчин дахь зарим микроэлементийн хэмжээ (Анхны мэдээлэл)
( Судалгааны өгүүлэл )

Ц. Хүрэлбаатар

ГАХӨЭС Газрын тарваган тахал судлалын тасгийн биохими-тэжээлт орчны лаборатори

 
Абстракт

Изучено содержание некоторых микроэлементов в раэличных питательных средах.

В агаре Хоттингера содержание меди и цинка в 3 раза больше,марганца в 3 ра- за меньше по сравнению с сухой питательной средой Дагестаиа. В агаре мяса—пе- чени содержание меди и цинка почти в2 раза выше, а марганца ниже чем в сухой агаре бруцелла фирма „Дифко“. Содержание указанных ткроэлемёнтов в различ- ных питательных средах характеризуется следующими цифрами; в агаре Хоттинге- ра медь—7,2 Мг/кг, циик—19,2 мг/кг, марганец,—4,7 мг/кг, в мясо-печеночном агаре медь—21,0 мг/кг, цинк—21,6 мг/кг, марганец—4,3 мг/кг, в сухой питательной агаре медь—24,0 мг/кг,йщнк—6,0 мг/кг, марганец— 8,6 мг/кг, в агаре бруцелла медь—12 мг/кг, цинк—10,0 мг/кг, марганец—8.2 мг/кг.

Нян судлалын дадлагад микробыг хиймэл тэжээлт орчинд ургуу- лах, микробын цэвэр өсгөврийг -ялгах, онош зүйн зорилгоор түүний шинж чанарыг судлах болон дүрсийг тодорхойлох, вакцин бэлтгэх зэрэгт микробыг зохих тэжээлээр хангах явдал ихээхэн ач холбог- долтой,

Микробын эс өөрийн өвөрмөц шинж чанараас болж хамгийн тү- щунд хүчилтөрөгч, устөрөгч, нүүрстөрөгч, азот зэрэг эрхтэн төрөгч- дийн их буюү бага нийлмэл нэгдлүүдийг тэжээлийн эд болгон ашиг- лаж болдог учраас тэдгээр нь дан дангаараа шүуд микробын эсийн тэжээлийн материал болж төдий л чаддаггүй ажээ.

Нэг дүрсийн бактерийн ч гэсэн химийн бүтэц нь өсгөврийн нас, тэжээлт орчны бүтэц болон амьдралын бусад нөхцлөөс хамаарч өөрчлөгдөнө.

. Микробын ургаж байгаа тэжээлт орчинд хүрэлцэхүйц хэмжээний фосфорт нэгдлүүд байх хэрэгтэй. Жирийн хэрэглэдэг тэжээлт о.рч- ,ныг махны шөл дээр бэлтгэдэг бөгөөд орчны бүрэлдэхүүнд пептон орно. Пептон, махны шөлний аль аль нь хүрэлцэхүйц хэмжээний фосфортой байна. Эрдэс нийлэг орчн ыг бэлтгэхэд КаС1, КН2Р04 К211Р.О, зэргийг заавал нэмнэ.

, Эдгээр эрдсийн язгуур махбодуудаас гадна бактерийн үржих ба амьдрах үндсэн хэвийн ажиллагааг гүйцэтгэхэд маш өчүүхэн хэмжээний зэс, манган, кобальт, иод, цайр гэх мэтийн микроэлемент хэрэгтэй байдаг,

Микроэлемент нь ферент, витамины бүтцэд орж, тэдний ний- лэгт нөлөөлж зарим исэлдэх процессыг хурдасган, уураг үүсэхэд орълцоно. Химийн процесс катализаторын ролийг гүйцэтгэгч эдгээр ',да'и,Кроэлементүүд нь цептон, органик биш дав.с, ус зэргийн хамт тэ- 'щээлт орчны н айрлагад тун үл ялих хэмжээгээр агуулагдада (1) ,

Бид эх орны хямд материалаар бэлтгэгдэж байгаа тэжээлт ор- чин болон гадаадын нунтаг тэжээлт орчны найрлагад байгаа зарим микроэлементийн агуулгыг харьцуулан тодорхойлох оролдлогыг хийлээ.

Ажлын арга материал. Тэжээлт орчнуудыг 1,2,3,4 гэж дугаар- лан дараах аргаар бэлтгэж 120° С-т 15—20 минут ариутгав.

  1. Тэжээлт орчин № 1-ийг бэлтгэхдээ: үхрийн махаар хийсэн Хоттингерийн үндсэн уусмалыг амин азот 180—200 мг (экв) байхаар ундааны усаар шингэлж нийтийн хэрэглэдэг аргаар хоолны давс, агар-агарыг нэмж рН-ийг 7,2-оор тогтоов.
  2. Тэжээлт орчин № 2-ыг бэлтгэхдээ: үхрийн мах, элэгний шө- лийг адил хэмжээтэй авч пептон, давс, агар-агарыг нэмж 115° С-т 15—20 минут 1 удаа ариутган рН-ийг 7,2-оор тогтоож, глюкоз 1%, гли- церин 2% аминпептид 10% байхаар хийж 115° С-т 15—20 минут ариутгав.
  3. Тэжээлт орчин № 3-ыг хийхдээ: Дагестаны тэжээлт орчны эрдэм шинжилгээний хүрээлэнд үйлдвэрлэсэн нунтаг тэжээлт орч- ноос 5 г.рамм авч ЮО мл усанд үргэлжид хутган хайлтал түлэлгүй- гээр буцалгаж шүүв.
  4. Тэжээлт орчин № 4-ийг хийхдээ: «Дифко» фирмийн үйлдвэр- лэсэн бруцеллийн нунтаг агараас 43,0 граммыг 1000 мл нэрсэн усанд хийж 2—3 минут орчим зайлж хутган бүрэн гүйцэд уустал халаав.

Тэжээлт орчин № 1, № 2 тус бүрээс 500 грамм авч усан банийн уур дээр ширгээж 40—40° С-т хатааж, улмаар 80—90° С-т бүрэн гуйцэд хатааж бэлтгэв. Энэхүү дээжийг задлан шинжилгээнд бэлт- гэн манганыг персульфат, зэс-цайрыг дитизоноор үйлчлүүлж урва- лыг яв,үулж калориметрийн аргаар тодорхойлов (2).

Ажлын үр дүн. Тэжээлт орчим № 1, № 2, № 3, № 4-д агуулаг- даж байгаа зарим микроэлементийн хэмжээг хүснэгтээр үзүүлэв.

1-р х ү с н э г т

Төрөл бүрийн тэжээлт орчин дахь зарим микроэлементийн хэмжээ (мг. кг-аар)

Тэжээлт орчин

Микроэлемент

 

Зэе

Цайр

Манган

Хоттингерийн агар (Монгол)

7,2

19,2

2,7

Мах элэгний агар (Монгол)

21,0

21,6

4,3

Нунтаг тэжээлт орчин (Дагестан)

24,0

6,0

8,6

Бруцеллийн нунтаг агар (Дифко)

12,5

10,0

' 8,2

Хоттингерийн агарыг Дагестаны нунтаг тэжээлт орчинтой харь- цуулан үзвэл Хоттингерийн агарын зэс, цайр 3 дахин их, харин ман- ган 3 дахин бага байна. Мах элэгний .агарыг Дифко фирмийн бру- целлийн нунтаг агартай харьцуулахад мах элэгний агарын зэс, цайр бараг 2 дахин их, харин манган 2 дахин бага байна.

ДҮГНЭЛТ

Хоттингерийн агарт зэс 7,2 мг/кг, дайр 19,2 мг\кг, манган 2,7 мг/кг, мах элэгний агарт зэс 21,0 мг\кг, цайр 21,6 мг/кг, манган 4,3 мг/кг, Дагестаны нун- таг орчиндзэс 24,0 мг{кг, цайр 6,0 мг/кг, манган 8,6 мг\кг, Дифко фирмийн бру- целлийн нунтаг агарт зэс 12,5 мг\кг, цайр 10,0 мг/кг, мангаи 8,2 мг/кг тус тус хэмжээтэй байна.

Ном зүй

1. Л. С. Лабинская. Мнкробиология с техникой микриобиологических методов- и сследования. М. 1968. —2. Г. Я. Рииькис Методы ускоренного колоримеричес- кого опредёления микроэлементов в биологических объектах. Изд. АН. Латв.ССР.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2237
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК