Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 3(137)
Ходоодны зарим өвчний бүтэцзүйн оношлогоо, H.PULORI-ийн илрэл
( Судалгааны өгүүлэл )

Б.Сувд1, Д.Самбуупүрэв2

1Эмгэг судлалын төв, 2Анагаах Ухааны Хүрээлэн

 
Абстракт

H.pylori infection is being widely spread in a whole Mongolian population, but the clinical features are minimally observed, so it leads to the chronic gastritis, MALT lymphoma and gastric carcinoma.

Totally 580 patients had been participated. 339 (58.1%) of them had chronic gastritis, 115 (19.8%) gastric ulcer, 58 (10%) polyps, 8 (1.85)-polypoid, 4 (0.7%) cancer in situ, 58 (10%) gastric carcinoma.

Result of study shows, 388 (66.9%) patients had detected H.pylori infection, which means such illness had H.pylori reason 337 patients with chronic gastritis had 262 (77.7%) H.pylori infection, which means the highest infection of H.pylori. In 58 cases of gastric polyps had minimal H.pylori infection.

Statistical probability is p<0.01.The comparing result with world statistics shows, that our investigation, which was realized using pathological and other methods leads such conclusion that 66.9% of gastric ulcer, gastritis, cancer had H.pylori infection.

Pp. 17-20, Table 1, Figure 1, References 11

Судалгааны ажлын үндэслэл. Эмгэг бүтэцзүйн шинжилгээ нь өмөн өвчинг урьтал өөрчлөлтийн болон түрэг ургалтын буюу эмнэлзүйн шинж тэмдэг илрэхийн өмнөх үед нь илрүүлэн оношлох хамгийн бодитой, ендер магадлалтай аргын нэгэнд зүй ёсоор тооцогддог [5].

Манай орны хүн амын дунд ходоод, дээд гэдэсний үрэвслийн 22236 тохиолдол бүртгэгдсэнээс 13528 нь эмэгтэй хүнд илэрсэн ба нийт тохиолдлын 2944 нь анхлан евдсен тохиолдол гэж бүртгэгдсэн байдаг [9]-

Н.pylori нь ходоодны үрэвслийг үүсгэдэг гэсэн томъёоллыг 1986 онд Р.Кох гаргасан бөгөөд 1995 онд ходоодны шархлаа үүсгэдгийгтогтоосон [3, 4, 6, 10].

Хүн амын дунд H.pylori-ын халдвар авалт өндөр байгаа хэдий ч ихэнх халдвар авагчид нь оношлогооны үед эмнэл зүйн илрэл байдаггүй харин тэдгээр нь цаг хугацаа хугацаа өнгөрөх тусам эрсдэлтэй болж ходоодны архаг үрэвсэл, шарх, МАЛТ лимфома, ходоодны хорт хавдар болж хөгждөг байна [2, 4].

Судалгааны ажлын зорилго. Судалгааны ажлын зорилго нь Ходоодны зарим өвчний эмгэг бүтцийг эд судлалын аргаар судлан Н.pylori нянгийн халдварлалтыг тодорхойлоход оршино.

Судалгааны ажлын зорилт:

  1. Ходоодны зарим эмгэгийн илрэлийг тодорхойлох
  2. Ходоодны өмөнгийн урьтал эмгэг (хатингаршилт архаг үрэвсэл, шарх, ходоодны ур, ургацаг, эмгэг эсийн гаж хөгжил)-ийн бүтэц зүйг Н.pylori нянгийн халдвартай уялдуулан судлах

Судалгааны арга аргачлал. Судалгаанд Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлгийн дурангийн болон дотрын тасаг, элэг судлалын төвөөр ходоод өвдөнө, хоолны шингэц муу гэсэн зовиуртай шинжлэгдсэн нийт 580 өвчтөн хамрагдсан бөгөөд ходоодны эдийн сорьцыг дотуур дурангийн тусламжтайгаар авч эд эсийн шинжилгээ хийж Гематоксилин-эозин, Вангизон, Альциан хех, Гимзи зэрэг будгаар будаж ходоодны эдийн дээжинд дүгнэлт өгсөн. Судалгаанд эрэгтэй 330, эмэгтэй 250 өвчтен хамрагдсан болно.

Судалгааны ажлын үр дүн, хэлцэмж. Судалгаанд нийт 580 өвчтөн хамрагдсаны 337 евчтөн буюу 58.1% нь ходоодны архаг үрэвсэл, 115 буюу 19.8% нь ходоодны шархлаа, 58 буюу 10% ньходоодны ургацаг, 8 буюу 1.4% нь ур, 4 буюу 0.7% нь байран өмөн, 58 буюу 10% нь ходоодны хорт хавдраар өвчилсөн болох нь тогтоогдлоо.

Судалгааны үр дүнгээс харахад нийт өвчлөгсдийн 388 тохиолдол буюу 66.9%-д Н.pylori илэрсэн учир эдгээр өвчнүүд Н.pylori -ийн шалтгаантай үүссэн гэж үзэж болохоор байна.

Өвчин тус бүрээр H.pylori-ийн илрэлийг авч үзэхэд ходоодны архаг үрэвсэлтэй 337 өвчтөн судалгаанд хамрагдсанаас 262 тохиолдол буюу 77.7 %-д нь Н.pylori хамгийн өндөр, ходоодондоо ургацагтай гэж оношлогдсон 58 өвчтөн буюу 45 %-д нь Н.pylori -ийн нян хамгийн бага хувьтай илэрсэн судалгааны дүн гарлаа. Статистикийн хувьд (р<0.01) үнэн магадлалтай байв (Хүснэгт 1).

Хүснэгт 1

Ходоодны зарим өвчний үед ходоодны салстбүрхэвчинд байрласан Н.pylori нянгийг гистологийн өвөрмөц будаг Гимзи, Вартен Старри будгаар будаж бичил харуурт харж илрүүлсэн болно (Зураг 1).

Зураг 1. Ходоодны салст дахь Н.pylori (Вартеп Старри х 400)

Н .pylori нь ходоодны гарах болон их бие хэсэгт суурьшмал колони үүсгэн байрладаг бөгөөд 1990 онд H.pylori-ийн шалтгаант ходоодны үрэвсэл гэж үзэн улмаар шархлаатай өвчтний 97%-д ходоодны архаг үрэвсэл хамт илэрч байсныг Ю.И.Фиш зон-Рысс(1981) тэмдэглэсэн байна [7].

П.Л.Щербаков (1999), R.E.Poundeyr (1995), S.Pretolani (1999) нар H.pylori-ийн халдвар ходоодны архаг үрэвслийн үед илүү их тохиолдож улмаар ходоодны шархлаа, ходоодны ур болон өмөнгийн урьтал эмгэг, ходоодны өмөн үүсэхэд нөлөөлдгийг судалж тогтоосон байдаг [8,11].

Манай орны хүн амын дунд H.pylori-ын халдвар өндөр байгааг (Н.Бира 74.5%., Н.Туул 33.3%, 46.9%., Г.Отгонсүрэн 65­100%, О.Сэргэлэн 65.71%, Х.Оюунцэцэг 82.6%) нар судалгаагаараа тогтоосон байна.

Эмгэг бүтэцзүйн ба бусад шинжилгээг ашиглан хийсэн бидний судалгаагаар ходоодны архаг үрэвсэл болон шархлаа, хорт хавдартай хүмүүсийн 66.9%-д Н.pylori илэрсэн нь Л.И.Аруин (1998) нарын судалгааны дүнтэй ойролцоо ба эсийн ба амьд сорьцын шинжилгээгээр халдварлалтын зэрэг өндөр байгаа нь ажиглагдлаа [1].

Дүгнэлт

  1. Судалгааны дүнгээс харахад ходоодны архаг үрэвсэл, шархлаа, ходоодны ургацаг, ур, байран өмен, хорт хавдрын эд судлалын шинжилгээгээр Н.pylori- 45-77.7%-д илэрлээ.
  2. Судалгаанд хамрагдсан ходоодны өвчлөл бүхий хүмүүсийн 66.9%-д, Н.pylori нянгийн халдвар эмгэг бүтэц зүйн шинжилгээгээр тодорхойлогдож байгаа нь дэлхийн дундаж түвшинтэй дүйж байна.
Ном зүй

1. Аруин Л.И. Капуллер Л.Л. Исаков В.А. Морфологическая диагностика болезней желудка и кишечника. - М. 1998. стр 76-93.
2. Довгаль С.Г. Методы лабораторной диагностики и хеликобактериоза // Акт пробл. инф. Патол. 4.1.Спб. 1993. стр 21.
3. Ивашкин В.Т. Гастродуоденальная патология и Helicobacter pylori // Русс. Медицинский журнал. -1995. Т.2. °1. стр 24-32.
4. Ивашкин В.Т. Эрадикация инфекции Helicobacter pylori и ремиссия язвенной болезни. Однозначны ли эти состояния // Helicobacter pylori, революция в гастроэнтерологии. Под ред. Ф.Мегро, Т.Л. Лапипой - M.X. Триада. 1999. стр 81-87.
5. Исаков В.А. Хронический хеликобактерный гастрит при язвенной болезни 12 кишкижлинико- морфологическое исследование: Автореф. Дисс. Канд. мед наук. М. 1996.
6. Комаров Ф.И. Ивашкин В.Г. Сукирно М.С Значение исследования механизмов регуляции секреции соляной кислоты у больных язвенной болезнью 12 кишки//Тер.архив. 1989. ° 8, стр 57-59
7. Фишзон-Рысс Ю.И, Рысс ЕвС «Гастродуоденальные язвы» Л.Мед. 1981 стр 136.
8. Щербаков П.Л, Исаков В.А, Корсунский А.А Эндоскопическая и морфологическая картина слизистой желудка и двенадцатиперстной кишки при инвазии Helicobacter pylori // В кн. Корсунский А.А, Щербаков П.Л, Исаков В.А Хеликобактериоз и болезни органов пищеварения у детей. Мед. практика-М. 2002 стр 76¬101.
9. Эрүүл мэндийн статистик мэдээллийн төв 2004 он хууд. 61, 94, 136, 243.
10. Graham D Ү, Genta R М, Graham D Р, Crabtree J Е. Serum CagA antibodies in asymptomatic subjects and patients with peptic ulcer: I ack of correlation of IgG antibody in patients with peptic ulcer or asymptomatic Helicobacter pylori gastritis. J Clin Pathol. 1996; 49:829-832.
11. Poundeyr R.E., Ng D. Те prevalence of Helicobacter pylori infection in different countries //Aliment. Pharmacol. Ther..-1995.-V.9 (Suppl. 2), 33-39
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Амгаланбаатар


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1084
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК