Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1974, 3,4(19,20)
Манай орон дахь нүдний тусламжийн одоогийн байдал, хойшид тавих зорилт
( Судалгааны өгүүлэл )

Р. Нямаа

 
Абстракт

При анализе отчета основных глазных учреждений г. УланБатора за последние- два года наибольший удельный вес среди стационарных больных занимают больные катарактой, глаукомой, различными кератитами и ловреждениями глаза и его при- датков. Среди амбулаторных больных первое место принадлежит заболеваниям коньюнктивы.затем аномалиям рефракции, в том числе старческой дальнозоркости.

Назрела необходимость в организации межаймачных глазных отделений, дет- ского глазного отделения, а также в дальнейшей дифференциации офтальмологов по основным отраслям этой науки.

Одоо дэлхий дахинд хараагүй хүмүүсийн тоо Сорсбигийн судалснаар 5,5 сая шахам байна. Хараагүй болох шалтгаан орон бүрийн нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшингээс хамаарах тул харилдан адилгүй байдаг. Хөгжиж буй оронд хараагүй болох шалтгааны дотор хурц ба архаг үрэвсэл, трахом, ксерофтальми, кератомаляци зэрэг өвчин зонхилж байдаг бол өндөр хөгжилтэй оронд төрөлхийн ба удамшлын өвчлөл, төрөл бүрийн дегенерац, харалган, судасла гийн ба болрын өвчлөл, глауком их үүрэгтэй байна.                                                                                   

Манай оронд хувьсгалын жилүүдэд нам засгаас авч ирсэн арга хэмжээний үр дүнд нүдний өвчлөл багасаж түүний шалтгаан ба бүтэц өөрчлөгдсөөр иржээ.

1928 оны 10-р сарын 1-нд Улаанбаатар хотын Улсын төв эмнэлгийн нүдний тасаг анх нээгдэж 30-аад онуудад 13 ортой нүдний тасаг болон амбулаторийн кабинет үйлчилж эхэлжээ. Анхны эмч нь

ЗХУ-аас уригдан ирж ажилласан О. Б. Гейликман дараа нь Плимак, А. С. Баженов, Ц. Ю. Каменецкая нар байсан. Монгол улсын их сургууль байгуулагдсанаас хойш нүдний мэрэгжлээр үндэсний их эмчтэй болов.

Одоо клиникийн эмнэлгийн нүдний тасаг нь сайн бэлтгэгдсэн мэрэгжлийн боловсон, хүчин ба орчин үеийн багаж хэрэгслээр төхөөрөмжлөгджээ. Нүдний тасаг, Анагаах ухааны дээд сургуулийн нүдний тэнхэм хамтран онош эмчилгээний олон талын ажил зохиож байна. Жишээлбэл: эвэрлэгийг нөхөн сэлбэх, криоэкстракц болон хүйтний температурыг бусад төрлийн эмчилгээнд хэрэглэх, глауком, хялар, торлогийн ханзрал мэтэд нилээдгүй нарийн мэс засал хийдэг болжээ. Нүдний тасгийн эмч нар хөдөөний яаралтай дуудлаганд явж мэрэгжлийн туслалцаа үзүүлдэг. Жишээлбэл: 1972 онд хөдөө аймгуудад 16 удаа явж 28 өвчтэнд яаралтай мэс засал хийж, 270 өвчтөнийг үзсэн байна. Нүдний тасгаас гадна Улаанбаатар хотод нүдний 10 кабинет ажиллаж байгаа ба бүх аймгуудад нүдний кабинет болон зарим газар цөөн тооны ор ажиллаж байна.

ЗХУ-ын тусламжтайгаар Дархан, Хөвсгөл, Чойбалсанд байгуулагдсан эмнэлгийн дэргэдэх нүдний кабинет орчин үеийн багаж хэрэгслээр төхөөрөмжлөгдөв. Улаанбаатар хотод 1966 оноос глаукомын кабинет ажиллан 1972 онд нүдний мэргэжлээр ординатур нээгджээ.

Одоо манайд 10,000 хүн амд нүдний ор 0,6 ноогдож, энэ нь хувийн жингээр бүх орны фондын 0,6%-ийг эзэлж байна. 1970 оны байдлаар 10,000 хүн амд нүдний эмч 0,2 ноогдож байлаа. Нүдний эмч нарыг мэргэжил олгох курс, дагалдах журмаар бэлтгэн цаашид мэргэжил дээшлүүлэх курс, ординатур, соёлын харилцаа, ДЭХБ-ын шугамаар гадаадад явуулан суралцуулж байна.

Нүдний өвчлөлийн байдалтай танилцахын тул бид Клиникийн төв эмнэлгийн нүдний тасгийн сүүлийн 2 жилийн тайланг үзэж, үүнээс өвчлөлийн ерөнхий төлөвийн талаар зарим дүгнэлт хийхийг оролдсон юм. Тайлангаас үзэхэд нүдний тасагт 1971 онд 607, 1972 онд 668, бүгд 1275 өвчтөн хэвтэж амчлүүлжээ. Эдгээрийн дотроос Улаанбаатарт оршин суудаг нь 632, хөдөө орон нутгаас ирэгсэд 643 байв. Эрэгтэй 773,(60,6%) эмэгтэй 502(39,4 %); насны байдлаар ангилбал 16-аас доош насны хүүхэд 13,4 %, 50-аас дээш насны хүмүүс 40 %, эмчлүүлэгсдийн 43 %-ийг тэтгэвэр, дутуу тахир, бусдын тэтгэмж, гэрийн ажилтай хүмүүс, 25%-ийг ажилчид эзэлжээ.

Өвчлөлийн хэлбэрийг авч үзвэл зонхилох суурийг глауком (18,7%), дараа нь катаракт (18,4%), эвэрлэгийн өвчин (14,3%), нүд- ний гэмтэл (11,5%) тус тус эзэлж байна.

Гол өвчний талаар товч дурдахад:

1.Глаукомын ихэнх нь анхдагч зогсонги хэлбэрийнх байсан бөгөөд өвчлөгсдийн дийлэнх хувь нь эмэгтэйчүүд ба 50-иас дээш насны хүмүүс байлаа. Эмчлүүлсэн өвчтөний 90% нь сайжирсан. Хот , хөдөөгийн хүмүүсийн харьцаа 1:1.

 2. Катаракт: Болрын хөгшрөлтийн бүдэгшил гол суурийг эзэлж, эрэгтэйчүүд арай олонхи нь байв. 60-аас дээш насны хүмүүс өвчилж байгаа ба 75,5 %-ийн эдгэрэлттэй байна. Хөдөө орон нутгаас ирэгсэд 2 дахин олон байсан, учир нь энэ өвчний мэс засал заавал клиникийн тодорхой нөхцөл шаарддаг юм.

3.Эвэрлэгийн өвчний дотроос ихэнх хувийг шархлаат кератит (42%), эвэрлэгийн идээт шарх (36%) эзэлсэн байна. Гол хэлбэр болсон энэ хоёр өвчин нь ахимаг настан ба ажилчдын дунд илүүтэй байгаа нь ажил хөдөлмөрийн нөхцөл, эвэрлэгийн тэжээл муудах ялангуяа.манай нөхцөлд салстын халдвар их байдагтай холбоотой гэж үзэв. Үүний зэрэгцээгээр кератитын үлдэц болох үүл сорви болон эвэрлэгийн дистрофи нилээд тохиолдох нь ажиглагдсан. Ер нь И. Э. Барбелийн судалснаар эвэрлэг бүрхэвчийн өвчин 25 %-ийг эзэлдэгээс үзэхэд эмч нар энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, клиникийн төрлийн хэлбэрийг зөв таних, эмчилгээг онош зүйтэй холбож явуулах нь маш чухал.

4.Нүдний алим, дайврын гэмтэл эрэгтэйчүүдэд илүүтэй тохиолдсон бөгөөд металл зорогч, жолооч, слесарь, хөдөө аж ахуйн ажилчдын дунд олон байсан. Түүнчлэн бага насны хүүхдийн гэр ахуй ба гудамжны гэмтэл нилээд үзэгдсэн. Үүний дотор алимын нэвт гэмтэл, гаднын бие орсон гэмтэл бусдаас илүүтэй, харин түлэгдэл ба битүү гэмтэл ганц хоёр тохиолдсон.

Мэс заслын ажиллагааны талаар:

Судалсан 2 жилд нүдний тасагт 746 удаа мэс засал хийсэн нь бүх эмчлүүлэгсдийн 58,6%-ийг хамарсан юм. Үүнэзс үзвэл мэс заслын ажиллагаа нилээд идэвхтэй байна. Хамгийн олон хийгдсэн мэс засал гэвэл катаракт авах, глаукомын эсрэг мэс засал, зовхи засах,. гэмтлийн шарх оёж янзлах зэрэг байв. Катарактыг криоэкстракцийн аргаар хүүхэн харааг дүгэргүй хэвээр үлдээж авдаг нь ахицтай зүйл юм. Нүдний дотоод даралтыг бууруулахад гол төлөв шүүрэлттэй иридэктоми хэрэглэж ирсэн байна. Нүдний нэвт гэмтэлд эвэрлэгийн оёдол тавьж битүүлэх арга, гаднын биет орсон үед Балтины аргаар байрлалыг тодорхойлон гар соронзоор авах арга хэрэглэж байсан. Мэс засалтай холбоотой хүндрэл 748 хүнээс 68-д буюу 9 %-д илэрсэн, тэгэхдээ мэс заслын үед 49 өвчтөнд, дараахь үед нь 19 хүнд тохиолдлоо. Мэс заслын үед 37 тохиолдолд шилэнцэр гоожсон, харин болрын уут хагарах, камерт цус хурах солонголог бүрхэвч шархаар цухуйж гарах зэрэг хүндрэл, мөн судаслагийн хууралт маш цөөн ажиглагдсан байна.

Амбулаторийн нүдний кабинетын ажиллагааны зарим үзүүлэлт

Улаанбаатар хотын клиникийн 1 ба 3-р эмнэлгийн нүдний кабинетын тайланг харвал сүүлийн 2 жилд үзүүлэгчдийн дотор салстын хурц ба архаг үрэвсэл 17,7—28,'1%, насны шил тааруулах 13,2%—26,6%, рефракцийн төрөлбүрийн гажиг 12,4—13,3%, эвэрлэг бүрхэвчийн өвчлөл 1,6—4,4%, зовхи ба нулимсны эрхтний өвчин 1,5—4,6% глауком ба катаракт 2,1—5,7%-ийг тус тус эзэлсэн байна. Бүх үзүүлэгчдийн 8% шахам нь эвэрлэгийн жижиг гэмтэл, птеригиум, торлог бүрхэвч ба харааны мэдрэлийн өвчний шалтгаанаар үзүүлжээ.

ДҮГНЭЛТ

1.Нүдний тасгийн дүн бүртгэлээс үзэхэд хэвтэж эмчлүүлэгсдийн дотор катаракт глауком хоёр гол суурийг эзэлж байна. Дараахь байрыг эвэрлэг бүрхэвчийн үрэвсэл ба гэмтэл, зовхины гажиг эзэлдэг юм байна.

2.Амбулаторийн нөхцөлд салстын үрэвсзл, харааны гажигт шил тааруулахын учир үзүүлэгчид илүүтэй байна.

3.Анхдагч глаукомын дотор зогсонги хэлбэр зонхилж байгаа нь өвчтөн эрт үзүүлдэгтэй холбоотой байж болох юм. Гэтэл манай нөхцөлд глаукомын хурц давшилт нилээд их байдгаас үзэхэд зогсонгийн хэлбэр илүүтэй байж болох юм.

4.Манайд трахом маш ховор тохиолддог, хааяа ганц түүний үлдцийг эмчлүүлэх зорилгоор хэвтдэг байна. Эртнээс нааш трахом дэлгэрээгүй шалтгааныг тайлбарлахад хэцүү боловч хүн амын тархай бутархай байдал, нарлаг хуурай уур амьсгал, нүүдлийн амьдралтай холбоотой зарим зан заншил нөлөөлсөн болов уу гэж тайлбарлаж болох юм.

ЦААШИД ТАВИХ ЗОРИЛТ

Хүн амын өсөлт, орны хэрэгцээнээс үндэслэн нүдний орны тоог нэмэгдүүлэн 15-20 ор бүхий аймгийн дундын нүдний тасгийг 2-оос доошгүй газар байгуулах нь чухал гэж үзэж байна. Нүдний эмч нарын тоог хэтийн төлөвлөгөөтэй нэмэгдүүлэн хэрэгцээг зөв хангах ёстой.

Хүүхэд багачуудын  хараа хамгаалах асуудал анхаарлын төвд орших ёстой. Иймээс Улаанбаатар хотод хүүхдийн нүдний тасгийг тусгайлан байгуулах буюу клиникийн төв эмнэлгийн нүдний тасгийг хүүхдийн тасагтай болгон ергөжүүлэх хэрэгтэй. Хүүхдийн поликлиникийн нүдний кабинет, диспансерийн ажиллагааг сайжруулан хугарлын гажигтай харалган, хялар хүүхдэд үйлчлэх үйлчилгээг тогтмолжуулан чанаржуулж, эмч болон дунд мэргэжлийн хүмүүсийг тусгайлан бэлтгэх шаардлагатай байна.

Глаукомтай тэмцэх явдал нь маш чухал бөгөөд энэ ажил өргөн далайц, нарийн зохион байгуулалттай явагдах ёстой. Энэ өвчнийг илрүүлэх ажлыг өргөн хэмжээтэй зохиох нь чухал. Иймээс Улаанбаатар хотын глаукомын кабинетыг улсын диспансерийн хэмжээнд өргөтгөн, судалгаа ба зохион байгуулах төв болгох нь зүйтэй юм. Глаукомыг илрүүлэх талаар орон нутгийн эрүүлийг хамгаалах байгууллагууд хүчтэй туслалцаа үзүүлэх ёстой. Нүдний эмч нарын урьдчлаи сэргийлэх ажлын гол нь хамгийн түрүүнд глауком өвчний эсрэг чиглэсэн байх ёстой. Тодорхой зорилт, онцын хэрэгцээгүйгээр олон тооны хүмүүсийг байн байн үзэж цаг алдах нь буруу практик бололтой.

Нүдний гэмтлээс урьдчилан сэргийлэх төрөл бүрийн арга хэмжээг авах нь цаг үеийн чухал асуудал юм. Ер нь үйлдвэрийн гэмтлийн  зэрэгцээгээр ХАА-н гэмтэл нилээд байна.

ХАА механикжихын хамт тэнд гарах гэмтэл нь үйлдвэрийнхэд ойртож ирдэг. Гэвч ХАА-д аюулгүйн дүрэм, урьдчилан сэргийлэх аргууд нарийн тодорхойгүй, хүмүүс бие биеэс болон эмнэлгээс хол алс байдаг тул учрах гэмтэл нь онцлогтой байдаг. Нүдний гэмтлийн үед үзүүлэх эмнэлгийн тусламжийн дараалсан арга хэмжээ, эмч нарын эрх үүргийн тухай тодорхой заавар боловсруулан гаргах шаардлагатай болжээ.

Хүүхдийн нүдний гэмтэлд тусгайлан анхаарч урьдчилан сэргийлэх таниулах ажилд эцэг эх, багш, эмч, ахлах ангийн сурагчид, эмч нарыг хамруулах хэрэгтэй.

Хараагүйчүүдийн бүртгэлийг орон нутгаар тодорхой гаргаж тэдний сурлага, хөдөлмөрийн зохион байгуулалтын арга хэмжээ (гууштай зохиох нь чухал. Брайлийн үсгээр сурах бичиг, улс төр, уран зохиолын номыг хэвлүүлэх, дутуу хараатай ба хараагүй  хүмүүст бага, дунд боловсрол олгохоос гадна тэдний хөдөлмөрлөж болох үйлдвэрлэлийн төрлийг бий болгох асуудлыг анхаарах нь зүйтэй юм.      . .

Манай оронд нүдний шинжлэх ухааныг улам хөгжүүлэхийн тулд хорт хавдар, вирусын өвчнийг таних, эмчлэх аргуудыг нэвтрүүлэх түүнчлэн лазер ба фотокоагуляцийн эмчилгээ, нүдний бичил мэс засал, эвэрлэгийг нөхөн сэлбэх аргыг улам бүр хөгжүүлэх явдал шаардагдаж байна. Үүний тулд нүдний эмч нарыг одооноос нүд судлалын нарийн чухал салбар болох нүдний эмгэг гистологи, электрофизиологи, ультрдуу, фотокоагуляц, бичил мэс заслын аргад сургах ажлыг зохиох хэрэгтэй байна.

Ном зүй

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын эрүүлийг хамгаалах, Улаанбаатар. 1972, (Статистикийн товч лавлах). Предупреждение слепоты. Хроника ВОЗ. 1973, т. 27 № 5, с. 225—233. —3, Т. Дюдина, С. Е. Ильин, П. В. Глухова и др. Слепота, ее причины и профилактика, Ученые записки научно-исследовательского института глаз- ных болезней им. Гельмгольца, вып. 12, 1966, с. 470—488.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 699
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК