Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1974, 3,4(19,20)
Алтай хотын усны эх булгийн химийн найрлагыг судалсан зарим дүн
( Судалгааны өгүүлэл )

Д. Гомбосүрэн

Говь-Алтай аймгийн Ариун цэвэр, халдвар судлалын станцын химийн лабораторийн

 
Абстракт

Обеспечение населения города Алтая питьевой чистой водой является важной проблемой. В 1963-1973 годах в городских и худонских лабораториях проведена бояьшая работа по исследованию химического состава водных пунктов, находядихся иедалеко от аймачного центра. Установлено, что в этих водных источниках содержатся магний 60,36-38-88, кальций-15,32-14,48, хлор-29,73-23,22, сульфат-37,57-25,28 мг/экв/л. Общая жесткость была на 1,40-0,99 мг/экв. выше нормы. Предварительные итоги исследования показывают возможность использования некоторых источников в питьевых целях после соответствую дей очистки от минеральных солей.

Говь-Алтай аймгийн төв Алтай хот нь умард өргөргийн 46° 22, дорнод уртрагийн 96°053 солбилцолд оршдог. Улаанбаатараас 1005 км-ийн зайд байрлах бөгөөд далайн түвшнээс 2600 м өргөгдсөн, Хан- тайширын нурууны ард, Сэрхийн уулын баруун хойно байрладаг.

Алтай хотын ойролцоох уст цэгүүдийн химийн найрлаганы ерөнхий хатуулаг ихтэй учраас ундааны усны шаардлагыг хангахгүй бай гаа юм. Алтай хотын хөдөлмөрчдийн ундаа ахуйн усны хэрэгцээ шаардлага одоогоор 2-3 1 литр/секунд байгаа бөгөөд, хэтийн төлөвөөр 7 литр/1 секунд хүртэл нэмэгдэх юм (2).

Иймээс БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1963 оны 10-р сарын 9-ний өдрийн 472-р тогтоолоор 1964 онд Говь-Алтай аймгийн төвийг ундааны цэвэр усаар хангах зорилгоор геологи шинжилгээний удирдах газраас хайгуулыг явуулж, 10 уст цэгийн усны химийн найрлагыг шинжлээд, үүнээс өрөмдмөл хэдэн худгийн усыг ундаа, ахуйн хэрэгцээнд ашиглаж болно гэж тодорхойлжээ (Д. Содном, 1973,А.И. Махиненко, 1964).

Ундааны усны ерөнхий хатуулаг 7 мг/экваас ихгүй байна. (1,5). Естийн талын худгийн ус нь химийн найрлагаараа ундаанд хэрэглэж болно гэж Эрүүл ахуй-халдвар нян-судлалын улсын институтийн нэгдсэн лабораторид 1970 онд тодорхойлжээ.

Д. Содном, Ц. Дашням, А. И. Махиненко нар дээрх худгийн ус хими бактериологийн үзүүлэлтээр ундаанд хэрэглэж болно гэж тодоохойлжээ. Бид эдгээр материал дээр тулгуурлан 1964-1973 онуудад ундааны чанар сайтай усаар хүн амыг хангах зорилтыг тавьж  аймгийн төвийн 10 худгийн усыг дулааны  улиралд сар бүр суурин лабораторид шинжлэхэд Хүнсний комбинат, хүүхдийн цэцэрлэг, Усны аж ахуйн харьяа худгуудын усны ерөнхий хатуулаг нь 13,60-24,90 мг/экв хүртэл их байна.

10 жилийн сургууль, Естийн тал, Тоосгон заводын өрөмдмөл худгуудын усны химийн найрлага нь, ундаа-ахуйн хэрэгцээний усны нормтой ойролцоо байгаагаас сонирхон судлав.

Бид шинжилгээний сонгомол аргуудыг хэрэглэн 17 компонентыг тодорхойлж, катион анионы нийлбэр (Рн),  ерөнхий хатуулгийг тодорхойлж, шинжилгээний дүнг 1 литр усанд байгаа кальци, магни, аммони, натри, кали зэрэг катионууд, хлорид, сульфат нитрат, нитрит зэрэг анионуудыг мг/экв-%-иар гаргав.


                                                                                                                                                                                                 1-р хүснэгт Усны химийн үзүүлэлтүүд

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шинжилсэн усны 

эх булгийн нэр                                                  

   Агаарын температур                      

Усны орчин (РН)

1 литрт мг (экв %-иар)

 

 

Бүгд

Катионууд

Анионууд

 

 

 

 

Калци

Магни

Аммони

Нийт төмөр

Натри+кали

Хлор

Гидрокабонат

Сульфат

натри

Нитрат

     Нийт хатуурал

       (МГ/литр )

Бүх эрдэс (МГ/литр )

Катионы

Анионы

1-р арван жилийн өрөмдөл худаг

221,4

6,8

14,48,

38,88

0,10

0,19

26,35

23,26

256,2

25,28

-

0,97

7,6

960,9

100

100

Естийн талын өрөмдөл худаг

201,6

6,8

15,32

60,36

0,09

Үл мэдэг

24,23

29,73

32,43

37,57

_

0,27

8,40

716,1

100

100

Тоосгон заводын өрөмдөл худаг

211,4

6,8

8,05

42,43

0,07

0,29

49,16

16,75

34,38

47,26

_

0,15

6,90

933,7

100

100

                                     

 


Энэ шинжилгээний үзүүлэлт дундаж нь юм. 1-р 10 жил, Естийн тал, Тоосгон заводын өрөмдмөл худгуудын усны орчин (Рн) нь адил 6,8 мг/экв байна. Эдгээр худгуудын усны кальци, 15,32-14,48, магни 60,36—38,88, натр+кали 26,35-24,23, хлорид 29,73-23,26, гидрокарбонат 256,23-2,43, сульфат 37,57-25,28 мг/экв тус тус байна. Харин тоосгон заводын худгийн усны кальц 8,05, хлорид 16,75 мг/экв байгаа нь дээрх худгийнхаас харьцангуйгаар бага байна. Эрдсийн давсыг нэгтгэхэд  10-н жилийн сургуулййн худгийнх 690,9, Естийн талынх 716,1, Тоосгон заводынх 933,7 мг/л байна.

10 жилийн сургууль, Естийн талын худгийн усны ерөнхий хатуулаг нь 7,60-8,40 мг/экв байхад Тоосгон заводынх 6,90 мг/экв байгаа нь ЗХУ-ын ГОСТИ-2874-54 ба 3761-57, манай улдны усны ариун цэврийн дүрмийн заалттай тохирч байна. Бас аммони, нитрат, нитритын ион тодорхойлогдсон нь ус бохирдолтойг харуулах бөгөөд энэ нь лайдах, цэнгэгжүүлэх ажил хийхийг шаардаж байна.

 ДҮГНЭЛТ

1.Алтай хот, түүний орчмын уст цэгийн химийн найрлагад магни 60,36-38,88, кальц 15,32-14,48, хлорид 29,73-23,22, ерөнхий хатуулаг 6,90-8,40 мг/экв байгаа нь ундааны усны нормоос 1,40-0,90 мг/экв-ээр их байна.

2. 1964-1973 онуудад усны химийн найрлагыг судалсан дүнгээс үзэхэд 1-р 10 жилийн сургууль, Естийн тал, Тоосгон заводын худгийн ус нь химийн гол үзүүлэлтээр тохирч байгаа учраас зарим эрдсийн илүүдлийг цэвэрлэх, шүүх хялбар төхөөрөмж тавьж, Алтай хотын хөдөлмөрчдийн ундаа-ахуйн хэрэгцээнд дээрх уст цэгүүдийг ашиглах нь зүйтэй байна.

Ном зүй

1. Ариун-цэвэр урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт Нийгэм хангамжийн ариун цэврийн дүрэм, зааврын эмхтгэл, № 1, Улаанбаатар, 1971, 66-68-р хуудас. 2. БНМАУ-ын Усны аж ахуйн Яамны 1966 оны 3-р сарын 14-ний 1/391-р албан тоот. (гар бичмэл), 1-2 хуудас, 3. Гигиена и санитария. 1968,9,15-17. 4- Гигиена и санитария, 1969,10,19-21. 5. Махиненко А. И. Предварительные результаты исследования проб воды водоисточников Гоби-Алтая. (гар бичмэл) 1964, 1-4-р хуудас.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 458
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК