Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1974, 3,4(19,20)
Улаанбаатар хот дахь улаан суулгын тархалтын зарим асуудал
( Судалгааны өгүүлэл )

Т. Гомбосүрэн, Ц. Дуламжав, Г. Санжмятав

 
Абстракт

Среди острых инфекционных болезней. дизентерия занимает 2-ое место после вирусного гепатита.

В г. Улан-Баторе в 1965-1970 гг. в этиологическом аспекте преобладала группа Флекснера среди других групп Щигеллеза (94,8—84,6%), За этот же период заболеваемость дизентерией в г. Улан-Баторе превышала среднюю заболеваемость по республике в 3,1 раза. В основном дизентерией заболевают дети в возрасте 0-3 лет (51%). В большинстве случаев дизентерия наблюдается в июне, июле, августе (40%).

Халдварт өвчнүүдийн дотор улаан суулгаар өвчлөх, түүнээс болж хөдлмөрийн чадвар алдах, нас барах явдал хүн амын дунд багагүй тохиолдсоор байна. Энэ өвчний халдвар тархалт, эмнэлзүй нь улс үндэстнүүдийн зан заншил, ажил хөдөлмөр, соёл боловсрол, хоол унд, цаг улирал, газар зүйн онцлог зэргээс шалтгаалан улс орон бүрд харилцан адилгүй байдгийг судлаач нар (Л. А. Маргулис Е. Н. Дьякова, 1969; Ю. П. Солодников, 1968,  И.Н.Елкин, 1969 О.А. Крашенинников, 1969) мэдээлсээр байна. Өвчлөлийн янз бүрийн үе шатны хөдлөл зүй, шалтгаан судлал, халдвар дамжих зам болон эдгээрийн зүй тогтлын онцлогийг илрүүлэн судлах нь өвчлөлийг бууруулах, улмаар бүрмөсөн устгахад нэн чухал үүрэг гүйцэтгэнэ.

 

 

 

      Он

                                                 Насны бүлэг

0

1

2

3

4

5-9

10-14

15-19

20-29

30-39

40-49

50-59

60 түүнээ

дээш

Бүгд 100%

1965

1966

1967

1968

1969

1970

6 жилийн дундаж

18,4

18,9

22,0

18,2

16,5

13,8

18,0

9,9

10,99,7

22,8

10,5

11,5

12,7

12,7

12,8

12,7

7,4

10,4

5,9

10,8

15,4

11,6

11,9

3,5

9,7

3,7

9,8

4,9

5,3

5,8

2,4

5,3

3,4

4,6

2,4

1,8

1,8

6,5

3,5

6,3

3,6

2,4

2,4

2,5

3,5

3,8

8,6

3,6

4,4

3,5

2,9

5,7

4,5

4,2

5,3

9,9

10,4

9,6

9,2

10,4

11,6

10,1

7,0

8,7

7,4

7,0

8,5

10,3

8,0

5,4

5,3

5,5

5,8

7,2

6,1

5,8

3,3

4,0

3,5

4,0

5,5

5,3

5,7

3,9

4,4

4,7

4,0

4,3

4,3

4,3

 

100,0

100,0

100,0

100,0

100,0

100,0

100,0

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.Энэ зорилгын үүднээс Улаанбаатар хотод 1965-1970 онд гарсан улаан суулгын зарим асуудалд дүн шинжилгээ хийж үзэхэд уул өвчнийг үүсгэгчийн 94,8-84,6%-ийг Флекснерийн бүлгийн нян эзэлж байв. Мөн хугацаанд уул өвчнөөр өвчлөх нь 1,8 дахин, нас барах нь 2,1 дахин буурсан боловч нийт цочмог халдварт өвчний дотор эзлэх хувийн жингээрээ (20,1-21,2%) дээгүүр байр эзэлсээр байна. Улаанбаатар хотод гарсан улаан суулгын 7 жилийн дундаж (1965-1970 он) өвчлөл нь улсын дунджаас 3,1 дахин их байна. Бүх өвчлөгчдийн  40-70%-ийг 15 хүртлэх насны хүүхэд эзэлж байна. Ялангуяа 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл (51,0%) нь 4-9 насны хүүхдийн өвчлөлөөс (8,2) 6,1 дахин, 10-14 насны хүүхдийнхээс (3,6) 14,1 дахин их байна (1-р хүснэгт). Улаан суулгаар 0-2 насны хүүхдүүд илүүтэй өвчилдөг гэж Т. Я. Синай(1959), Б. Ф. Маджидов, (1959) нар тус тус бичсэн нь бидний ажиглалттай тохирч байна.

Улаан суулгаар өвчлөх нь 4 наснаас эхлэн багасаж 19 хүртэлх насанд нэг хэмжээндээ ойролцоо байснаас 20-29 наснаас дахин ихсэж, 30-39, 40-49 насанд цөөнгүй тохиолдож, 50 ба түүнээс дээш насанд нэг хэмжээнд цөөн тохиолдож байна. Улаан суулгаар өвчлөх явдал 2 хүртэлх насны хүүхдэд ихэвчлэн тохиолддог ба түүнээс хойшхи ялангуяа 3-6 насанд урьд өвчилсөн өвчний улмаас дархлал хуримтлан тогтдог учраас өвчлөлт буурч эхэлдэг гэж И. И. Елкины (1968) бичсэнтэй бидний ажиглалт тохирч байна. Нөгөө талаар

                                                                                                                                                 1-р хүснэгт

Улаанбаатар хотод (1965—1970 он) улаан суулгаар өвчлөгсдийн

 насны ялгаа (бүх дүнд харьцуулсан хувь)

цэцэрлэгийн наснаас эхлэн хүүхдүүд ариун цэвэр, эрүүл ахуйн дадал заншилд хэвшин биелүүлэх явдал дээрдэж ирдэг нь өвчлөлийн бууралтад нөлөөлдөг (3. К. Каримов, 1956). Интенсив үзүүлэлтээр (10000 хүн ам тутмаас) гаргахад 1970 оны өвчлөл нь 1965 оныхоос бараг бүх насны бүлэгт буурсан байв. Үүний дотроос насанд хүрэгсдийн өвчлөл 1,2 дахин, 16 хүртэлх насны хүүхдийнх 2,3 дахин, нэг хүртэлх насны хүүхдийнх 2,6 дахин, 13 насны хүүхдийнх 2,8 дахин тус тус буурчээ. Энэ нь хүүхдийн өвчлөлийг бууруулах, хоол, тэжээл, арчилгаа сувилгааг сайжруулах талаар нам засгаас авсан тууштай арга хэмжээтэй юуны өмнө холбоотой юм. Улаан суулга нь тодорхой бүлгийн насны хүн амын дунд, ялангуяа хүүхдийн дунд зонхилон тохиолдож байгаагийн үндсэн шалтгааныг судлаачид одоогоор бүрэн гүйцэд тайлбарлаж чадаагүй байна (И. И. Ёлкин, Е. Б. Крру- вогорский, 1966). Н.А.Яхнина (1964) бага насны хүүхдийн өвчлөлд их байдаг нь хүүхдийн өвчлөмтгий байдлаас гадна өвчлөөд эдгэрсний далаа өвчин үүсгэгчийн тодорхой хүрээнд тохирсон өвөрмөц дархлал үүсдэгтэй холбоотой гэж үзжээ. С.И. Гришин, В. С. Зинченко ийн. Н. Колесова (1969) нар өвчлөл сургуулийн өмнөх насны хүүхдийн дунд илүүтэй тохиолдгийг хүүхдийн биеийн урвалж чанар суларсантай холбон тайлбарласан байдаг. Гэтэл Л. В. Громашевский (1969) бичихдээ өвчлөл ихсэх явдал нь бие махбодын урвалж чанар суларсантай холбоотой юм бол энэ нь өвчний эпидемиологийн зүй тогтолд биш, харин өвчний эмнэл зүйд нөлөөлөх ёстой гээд бие махбодын урвалж чанар суларснаар тайлбарлахыг эргэлзжээ. Эдгээрээс үзэхэд энэ чухал асуудал одоо хүртэл маргаантай хэвээр байгаа нь илэрхий байна.

Улаан суулгаар өвчлөх явдал ариун цэврийн байдалтай багагүй холбоотой. Тухайлбал орон сууц, дэвсгэр нутгийн ариун цэврийн тохижилт хангалтгүй районд оршин суугчдын өвчлөл 1970 оны байдлаар бусад 3 районыхоос 1,3 дахин их байв. Энэчлэн мөн хугацаанд Улаанбаатар хотод бүх улаан суулгаар өвчлөгсдийн 70 орчим хувийг эсгий гэр, ариун цэврийн тохижилт муутай байшинд суугчид эзэлж байна, Энэ нь Л. В. Громашевский, Г. М. Вайндрах (1947) зэрэг судлаачдаас улаан суулгын өвчлөлт нь ариун цэвэр-ахуйн нөхцөлтэй холбоотой гэсэн ажиглалт, дүгнэлттэй тохирч байна.

Улаанбаатар хотод улаан суулгаар өвчлөлтийн улираллаг

 байдлын 7 жилийн (1965-1970)дундаж (үзүүлэлт %-иар )

Сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Бүгд хувиар

5,25

5,88

6,58

8,97

10,7

13,4

13,5

13,2

7,54

5,19

5,40

4,74

Өвчлөл хаврын улирал буюу 4-р сараас эхлэн нэмэгдэж 6-7-8-р саруудад дээд хэмжээнд хүрч (40%) байна.

Урин дулааны улиралд улаан суулгын ихэддэг нь сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, ундааны зүйлийг их хэрэглэдэг, гэрийн ялаа олширдогтой юуны өмнө холбоотой байж болох юм. Ийм ч байж болохыг ихэнх судлаачид ,(Л. В. Громашевский 1969, И.И.Елкин 1969) бичдэг. Гэвч улаан суулга нь дулааны улиралд ихэсдэг, сэрүүний улиралд багасдаг хүчин зүйлийг цаашид улам нарийвчлан судлах  явдал нэн чухал байгаа юм.

Улаан суулгатай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохиохдоо халдварын эх уурхай болсон өвчтөн ба халдвар хадгалагчдыг эрт илрүүлж бүрэн эмчлэх, өвчин дамжих замыг таслан зогсоох, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг ажил амьдрал, ахуйн нөхцөлд хэвшүүлэн заншуулах, хүмүүсийн эрүүл мэндийн байдлыг улам сайжруулах энэ гурван зүйлд онцлон анхаарах ёстой.

Иймд өөрийн орны нөхцөлд улаан суулгын шалтгаан судлал, халдвар судлал, онош зүй, клиник эмчилгээ, урьдчилан сэргийлэх асуудлыг улам нарийсган судлах шаардлагатай байна.

ДҮГНЭЛТ

1. Улаанбаатар хотод 1965-1970 онд гарсан улаан суулгын үүсгчийн  94,8-84,6%-ийг флекснерийн бүлгийн нян эзэлж байна. Мөн хугацаанд Улаанбаатар хот дахь улаан суулгын өвчлөл нь улсын дунджаас 3,1 дахин их байв.

2.Улаан суулга нь гэдэсний халдварт өвчнүүдийн дотор эзлэх хувийн жингээрээ халдварт гепатитийн дараа 2-р байранд орж байгаа ба уул өвчин 6-7-8-р саруудад илүүтэй (40%) тохиолдож өвчлөгсдийн 51,0%-ийг 0-3 насны хүүхэд эзэлж байна.

Ном зүй

Ф. К. Андаржанов, Дизентерия у детей. Пермь, 1960, 137-р хууд, Ю. Е. Бирковский. Дизентерия. Киев, 1965, 32-р хууд, С. И. Гришин, В.С, Зин ченко и Н. Н. Колесова. Дизентерия в Киеве в аспекте возрастной заболеваемости В кн Материалы симпозиума по актуальным вопросам эпидемиологии и профилакти и дизентерии. М., 1969, 97-100 дахь тал.-Л. В. Громашевский. Эпидемический пюоцесс при дизентерйи и его динамика. В кн.: Материалы симпозиума по актуаль- иым вопросам эпидемиологии и профилактики дизентерии. М., 1969, 66-123 дахь тал. Й. И. Елкин: Актуальные вопросы эпидемиологии дизентерии. Дээрх номд.
А. С. Изралимский, М. С. Гуляев. Журнал микробиологии. 1953, 2, 32.
О.А. Крашенинников. Сравнительное изучение эпидемических процессов при ди- зентерии на европейской территории СССР. Материалы симпозиума по актуальным вопросам эпидемиологии и профилактики дизентерии. М., 1969, 71-р хууд, Г.Я.Си- най. Материалы ХИ-го Всесоюзного съезда гигиенистов эпидемиологов, микробиоло- гов и инфекционистов. М., 1949, 109-р хууд., Ю. П. Солодовников, Проблема острых кишечных заболеваний в мире. Материалы симпозиума по актуальным вопросам эпидемиологии и профилактики, М., 1969. — Ю. П. Солодовников, Т. Н. Ма- монтова. Современное состояние проблемы острых кишечных заболеваннй в мире. В кн.: Научный обзор эпидемиологии вирусного гепатита й дизентерии. М., 1968, 69-р хууд. — А..Х. Торголян. Этиологическая и эпидемиологическая характеристика острых кишечных заболеваний у детей раннего возраста. Ереван, 1967, 212-р хууд’ Н. А. Яхнина. Дизентерия. В кн.: Руководство по микробиологии, клинике и эпи- демиологии инфекционных болезней. М\', 1964, 119—122 дахь талд.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 369
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК