Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1974, 3,4(19,20)
Гэдэсний балнадаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Т. Сайнжаргал

ЭАХНСУИ-ын халдвар судлагч

 
Абстракт

В нашей стране применение профилактических прививок протнв брюшного тифа мачалось с 1935 года.

Автор изучал иммуно-эпндемиологическую эффективность вакцины на лаборай- |юрных животных (кроликах). Образование антител наблюдались через 7—14 дне- Аосле вакцинации. В течение 9—10 месяцев уровень антител был высоким, а начи- ная с 11—12 месяцев снижался.                                                               >

А^тор в своей работе применнл полевой метод, предложенный ВОЗ, Вакцина цией было охвачено 600 детей в возрасте 9—11 лет, которые были разделены на 2 группы (400 человек^опытная группа, 200—контрольная).

Эпидемиологические наблюдения проводились в течение 1—3 лет. Из результа- тов исследования видно, что индекс эффективности равен 3, 0, а коэффициент- эффективности—66,6%.

Гэдэсний зарим халдварт өвчин, ялангуяа балнад, иж балнадтай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд вакцияжуулалт туслах чухал үүрэгтэй байдаг.

Балнадаас урьдчилан сэргийлэх вакциныг эмнэлгийн практикт хэрэглэснээс хойш 70 гаруй жил болж байгаа бөгөөд вакцинжуулалт нь өвчлөлийн бууралтанд багагүй хэмжээгээр нөлөөлдгийг эрдэмтэд (А. В. Башенин, 1955; В. М. Ждаков, 1961; Л. В. Громашевский 1962; И. Л. Ковалевская 1962 П. Ф. Здродовский, 1963; Д. В. Виноградов- Волжинский, 1973) бичсээр байна.

Балнадын үүсгэгчийг нээснээс хойш 8 жилийн дараа Пфейффер, Колле (1896), Радт, Симпил, (1896) нар балнадын эсрэг вакцинаар тарьж дархлалт үүсгэж болох тухай нээлт хийсэн гэж Е. Н. Мели- кова (1963) бичжээ.

В.К. Высокович (1900) Орос улсад анх удаа жиших хэсэгтэйгээр 235 хүнд вакцин тарьж ажиглахад жиших хэсгээс 3 хүн балнадаар өвчилсөн байжээ. Б. Б. Першин (1963). В Цветанович (1954, 1960) балнад, иж балнад өвчнөөс урьдчилан сэргийлэх, халаасан вакцинаар 5-14 насны хүүхэд, спиртэн вакцинаар насанд хүрэгчдийг вакцинжуулж, үр дүнг судлахад спиртэн вакцин нь Ви-эсрэг бие, халаасан вакцин нь Н—эсрэг биетийг тус тус үүсгэж  халааж бэлтгэсэн  вакцин дархлалт тогтоох чанараар өндөр (70%) байгааг ажиглажээ.Л. Б. Хейфец, М. И. Хазанов (1960) нар химийн вакцин хүүхдийн биед дархлаа тогтоох үзүүлэлт 3,0-4,0 байна гэдэг дүгнэлт хийжээ. Вакцинжуулсан 95 хүнд 4 ба 8 сарын дараа титрийн тогтцыг судлахад О ба Н оношлуурт 1:100-1:800-д 73,5-100%, Ви-оношлуурт 1:50-1:100-д 19% байгааг К. И. Люксембург (1960, 1963) ажиглажээ. И. Л. Крвалёвская зэрэг судлаачид (1962) анхны ба давтан  вакцинжуулалт хийж 6 сар болсны дараа титрийн үзүүлэлтийг шалгахад анхны вакцин хийлгэсэн хүүхдэд 62-75% байхад давтан вакцинжуулсан хүүхэд, насанд хүрэгчдэд 80-100%, О-оношлуур нь анхны вакцинжуулалтанд 67-80%, давтан вакцинжуулалтанд 80% тус тус байжээ (1-р хүснэгтээс үзнэ үү).

                                                                                                        1-р хүснэгт Балнадын вакцинжуулалтын дараа ийлдэс урвал  эерэг болсон байдал (%-иар)

Судлаачид

Он

Анхы тарилга

Давтан тарилгаи

К.И Люксембург

Л.БКовалевская нар

Л.Б Хейфец

Бидний судалгаа

1960-1963

1962

1964-1966

1970, 1972

73,5-80,2

62-75

60-80

10-30

67-80

80-92

55-66


М. И. Хазанов зэрэг судлаачид (1958, 1960) балнад, иж балнадын вакцин тариулсан хүмүүсийн өвчлөл 6 сарын дараа вакцин тариулаагүй хүмүүсийн өвчлөлөөс 6,2 дахин, жилийн дараа 3,6 дахин буурсныг ажиглажээ. Я. М. Фердинанд зэрэг эрдэмтэд (1964) 16 хотын янз бүрийн насны хүмүүсийг спиртэн вакцин ба Ви-антигенаар 1 удаа вакцинжуулж, 10 сар болсны дараа өвчлөлийн байдалд анализ хийж үзэхэд жиших хэсгээс 9 хүн, вакцин тариулснаас 3 хүн өвчилж байхад 11-21 сарын хугацаанд 10 хот дахь жиших хэсгээс 4 хүн, тариулснаас 3 хүн тус тус өвчилснийг ажиглажээ. Өөрөөр хэлбэл вакцин тариулсны дараахь 21 сарын хугацаанд жиших хэсгээс 13, тариулснаас 6 хүн өвчилж хамгаалах чанарын үзүүлэлт буюу индекс нь 10 сарын дараа 50; 21 сарын дараа 3,6 байжээ (2-р хүсчэгтийг үзнэ үү). Ц, П. Лалаян, Т. Я. Кравченко зэрэг судлаачид 4(1967) 3-7 насны хүүхдэд Ви-антигеныг 1 удаа далны дор арьсанд 0,5 мл тарихад 11 дараа сарын өвчлөл эрс багасаж бараг 10 дахин буурсныг ажиглажээ.

Банадын вакцинжуулалтын дараахь Өвчлөлийг харьцуулж үзүүлсэн нь

Судлаачид

Он

10-р сарын дараахь индекс 

11-21 сарын дараахь индекс

Л.Б Хефец

М.И Хазанов нар

Я.МФердинанд

В.Цветанович

Бидний судалгаагаар

1958

1959

1962

1961

1970-1972

6,2

3,0

5,0

-

-

 

3,6

4,0

3,6

3,8

3,0

Эдгээрээс үндэслэж манай оронд 1934 оноос эхлэн үйлдвэрлэж 1935 оноос практикт (12-60 насны хүмүүст) хэрэглэж эхэлсэн  дивакцины дархлалт тогтоох чанарыг тодорхойлох зорилгоор 1970-1972 онд Эрүүлийг хамгаалах Яамны харьяа Эрүүл ахуй, халдвар нян судлалын улсын институтийн нян судлалын лабораторид 20 туулайд, Төв, Баянхонгор аймагт жиших хэсгийн хамт 600 хүний дунд лабораторийн ба эпидемиологийн туршилтын аргаар судалгаа явуулав.

Лабораторийн нөхцөлд дивакциныг 20 туулайд тарьж шинжлэхэд дархлалтын титр иь вакцин тарьсны дараахь 7-14 хоногоос ихсэж, 9-10 сард дээд цэгтээ хүрч, 11 дэх сараас аажмаар буурч байв.

Олон улсын Т-46 штаммаар бэлтгэсэн балнад, иж балнад «А»-ийн эсрэг формалинт дивакциныг балнадын өвчлөл өндөр байсан Баянхонгор аймгийн төвийн 8,10, жилийн сургууль, Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн төвийн 10 жилийн сургуулийн 9-11 насны 400 хүүхдэд тарьж, жиших хэсгийн 200 хүүхэдтэй харьцуулж, түүний дархлалтын тогтцыг 6-12-21 сарын дараа шалгаж ЗХУ-ын зарим эрдэмтдийн хийсэн ажиглалттай харьцуулж судлав (1-р хүснэг- тээс үзнэ үү).

Дивакциныг 9-10 насны хүүхдэд анхны тарилтаар 0,3 мл, 2 дахь удаа буюу 10 хоногийн дараа 0,5 мл, 11 насанд анхны тарилтаар0,5 мл, 2-р удаад 0,8 мл-ийг тус тус тарьж, жилийн дараа дээр дурдсан схемээр давтан тарьсан.

Дивакцин тарихын өмнө түүвэр аргаар 100 хүүхэд шинжлэхэд балнадын эсрэг дархлалтын тогтоц (титр) 1%-д нь байв. Дивакцин тарьснаас хойш жилийн дараа титрийг 200 хүүхдэд тодорхойлоход, 10-30%-д эерэг байснаа 2 жилийн дараа 55-66%-д эерэг болсон байлаа. Өөрөөр хэлбэл дивакциныг 2-4 удаа тарьсны дараа титрийн тогтоц нь эхний жил буюу 2 удаа тарьсны дараах титрийн тогтцоос 2 дахин их бнйна.

Мөрдөж байсан хуучин заавраар дивакциныг 6 удаа тариулсан хүмүүсээс 100 хүнийг сонгон авч титрийн хэмжээг тодорхойлоход цуг үзүүлэлт 66%-иас хэтрэхгүй (дархлалттай) байлаа.

Энэ нь уул вакциныг 1 хүнд 6 буюу 4 удаа тарих нь үр дүнгийн хувьд онцын ялгаагүйг харуулж байна. Үүнээс үзэхэд  дивак циныг 1 хүнд  4-өөс илүү удаа тарих шаардлагагүй нь бидний ажиглалтаас харагдаж байна. Иймд дивакцин тарилтын тоог 4 хүртэл цөөрүүлэх нь зүйтэй юм.

Ажиглалтын хугацаанд дивакцин тариулсан 400 хүүхдээс гэдэсний балнадаар 3 (0,75%), жиших хэсгийн 200 хүүхдээс 9 (4,5%) өвчилснөөс үзэхэд уул вакцин үр дүнтэй, түүний үзүүлэлт нь 3,0 (Р<0,01) байна (2-р хүснэгтээс үз).

Манайд үйлдвэрлэж байгаа форхмалинт вакцины дараахь титрийн хэмжээг халаасан вакцины (Л. Б. Хейфец, 1964, 1966) дараахь титрийн хэмжээтэй харьцуулахад формалинт вакцины үр дүн эхний жилд 50%-иар (2,5 дахин), дараагийн жилд 15-26%-иар (1,4 дахин) бага байна (1-р хүснэгтээс үзнэ үү). Иймд манайд хэрэглэж байгаа дивакцины үйлдвэрлэлтийн арга, технологийг боловсронгуй болгосноор гэдэсний балнадаас сэргийлэх, уг вакцины үр нөлөөг улам сайжруулж болох байна.

ДҮГНЭЛТ

1.Лабораторийн нөхцөлд туулайд дивакцин тарихад титрийн тогтоц нь 7-14 дахь хоногоос ихсэж 9-10 дахь сард дээд цэгтээ хүрч 11 дэх сараас аажмаар буурч байна.

2.Дивакцин тарихын өмнөх титрийн хэмжээ 1% орчим байсан бол тарьсны дараа эхний жилд 30%, 2 дахь жилд 66% хүртэл ихсэж байна.

3.Дивакцин  тариулсан хүүхэд гэдэсний балнадаар өвчлөх нь жиших хэсгийн хүүхдээс 3 дахин бага (р< 0,01) байв.

4.Манайд үйлдвэрлэсэн формалинт вакцины дархлаа үүсгэх чанар ЗХУ-д бэлтгэсэн халаасан ба химийн вакцины чанараас 1,4-2,5 дахин бага байна.

Ном зүй

Сайнжаргал Т. Урьдчилан сэргийлэх тарилгын ач холбогдол. Улаанбаатар 1965. - Сайнжаргал Т. Урьдчилан сэргийлэх тарилга. Улаанбаатар, 1971. -Алек сандров Н. И. с соавт. Активная специфическая профилактика инфекционных забо- леваний и пути ее усовершенствования. М 1962, 163-170. — Башенин А. В. Курс частной эпидемиологии. Л., 1955, 50—65. -Виноградов-Волжинский Д. В. Эпиде- миология. Л., 1973, 172—189; — Громашевский Л. В. Проблема ликвидацни инфек- ционных болезней. ЖМЭИ, 1962, 4, 128—133. — Жданов В. М. Эпидемиология М., 1961, 127—132. — Здродовский П. Ф, Проблемы инфекции, иммунитета и аллер- гии. М., 1963, 353—355. — Ковалевская И. Л. с соавт, Реактогенность, иммуноло— гическая и эпидемиологическая эффективность спиртовой тифо-паратнфозной дивак- цины у детей школьного возраста. ЖМЭИ, 1962, 7, 72—77. — Люксенберг К. И. Эпидемиологическая эффективность некоторых новых химических вакцин против брюшного тифа и паратифа. ЖМЭИ, 1960, 12, 65. — Люксемберг К, И. Эпидемио- логическая эффективность некоторых новых химических вакцин против брюшного тифа и паратифа В. Дисс. канд. М., 1963, — Лалаян Ц П, нар. Применение Ви- антигена s. typhi для иммуногенности детей дошкольного возраста. ЖМЭИ, 1967 , 6,65
— Меликова Е, Н. Иммунология брюшного тифа, М., 1963, 10—18. — Першин Б.Б К энтернальной иммунизации против брюшного тифа. ЖМЭИ, 1963, 8, 19—23 —Фердинанд Я. М. с соавт. К методике изучения эпидемиологической эффектив^ аости кишечных вакцин. ЖМЭИ, 1962, 11, 17—22. — Хазанов М. И. с соавт. Методика и организация эпидемиологических опытов по изучению эффективности вак- цин против кишёчных инфекций. М., 1959. — Хейфец Л. Б. с соавт. К методике эпидемиологического изучения поливакцины НИИСИ, ЖМЭИ, 1959, 11, 51—56
— Цветанович В. Журнал гигиены, эпидемиологии, микробиологии и иммунологии Прага, 1961, V. 2, 135.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 880
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК