Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1974, 3,4(19,20)
Томуу өвчний тухай
( Судалгааны өгүүлэл )

С.Дорж,  Ш. Хишгээ

 
Абстракт

В зимний период 1971-1972 гг. и в первом квартале 1973 года в г. Улай- Баторе и в ряде аймаков была вспышка грнппа и острых респираторных заболеваний. Было установлено, что возбудителем этих гриппозных вспышек является внрус А (Монголия—13) 71 илй подтип вирус АВ. Хотя не было особых возрастных раз- личий среди заболевших гриппом на селе и в городах в 1973 г., большинство слу- чаев заболеваний зарегистрировано на селе.

1973 оны 1-р улиралд халдварт томуу болон түүнтэй төстэй кмьсгалын замын үрэвсэлт өвчин манай улсын нийт аймаг хотод дэл- гэрч дунджаар Улаанбаатар, Дархан, 18 аймгийн хүн амын 21,6%-ийг өвчлүүлсэн байна. Энэ нь 1971 оны 4-р улирал, 1972 оны 1-р ули- ралд манай оронд гарсан томуу өвчний байдалтай нилээд төстэй байсан боловч 1971—1972 онуудад өвчлөл ихтэй байсан Улаанбаатар хотод 1973 оны өвчлөл бусад аймаг, хотоос 2 дахин цөөн хүн өвчилж, өвчний хүндрэл бага байлаа, Гэтэл Булган, Завхан зэрэг аймагт өвчлөл ихдэж хүндрэх явдал их байв.1770-1972 оны өвөл Улаанбаатар хотод гарсан томууг үүсгэгч нь ЗХУ-ын мэргэжилтэн Н. П. Оброво—Серова, Н.Н.Жилина нарын судалснаар «А (Монголия 013) 71» гэдэг томууны вирус байсан бөгөөд тэр нь эсрэг төрөгчийн тогтцоор «А (Гонконг 107) 71» вирустэй төстэй байсан байна.

Харин 1973 онд Улаанбаатар хотын АЦХС станцад флуоресцентын аргаар наалдцын шинжилгээ хийхэд томууны А, В вирус болон аденовирусын Төрлийн вирусүүд тодорхойлогдсон байна. 1971-1972 оны өвлийн саруудад Улаанбаатар хотод гарсан томуу дэлгэрэлтийн үед эхний өдрүүдэд хоногт 10000 хүртэл хүн өвчилж ийм байдал 4-5 хоног үргэлжилсэн ба 15-16 дахь өдрүүдээс эхлэн өвчлөлт эрс буурчээ. Өвчлөгчдийн дотор бага насны хүүхдийн хүндрэл (уушгины хатгалгаа) олонтаа тохиолдож тэдгээрийн нас баралт 1,5%-д хүрч байлаа.

Гэтэл 1973 онд Улаанбаатар хотод гарсан томууны клиникийн шинж тэмдэг хөнгөвтөр, халууралт дунд зэрэг, үхэл бараг үгүй байв.. Дээр дурдсан лабораторийн шинжилгээ, өвчний шинж, халдвар судалгаанаас үзвэл 1971-1972 оны томуу нь «А (Гонконг 107) 71» төрлийн шинэ хувилбар (вариант) вирусээр үүсэн дэлгэрсэн байхад 1973 оны эпидеми нь А, В вирусийн хуучин омгоор үүссэн байж болох байна. 1973 оны 1-р улиралд гарсан томуу болон түүнтэй төстэй амьсгалын замын өвчний байдлыг насны 3 бүлгээр ангилбал аймгууд ба Улаанбаатар хотын хооронд онцын ялгаа байхгүй байна. (1-р хүснэгт)

Томуугаар өвчлөгсдийн насны байдал %-иар

 

                                                Нас

 

Аймгууд (11)

Улаан баатар

Бүгд

0-3

4-7

8-16

    17+

22,5

43,6

85,9

 

21,5

14,6

17,7

26,5

18,1

21,7

26,3

23,3

24,7

  1. онд гарсан амьсгалын замын өвчнийг клиникийн шинж байдлыг үндэслэн томуу, томуутай төстэй, бусад амьсгалын замын гэж 2үндсэн хэсэгт хувааж үзвэл Улаанбаатар хот ба аймгуудын хоо- ронд 23,8—37,3 хувийн ялгаатай байна. Өөрөөр хэлбэл Улааибаатар хотод амьсгалын замын хурц үрэвсэл зонхилж байхад хөдөө айм- гуудад томуу өвчин ихэнх хувийг эзэлж байв (2 хүснэгт).

                                                                                                                                      2-р хүснэгт   Томуу ба амьсгалын замын үрэвсэл

 

Асуулт

Томуу

Томуутай төстөй

Амьсгалын замын бусад  өвчин

Аймгууд

Улаанбаатар

Бүгд

51,4

35,2

44,3

 

33,8

12,7

24,₮

14,7

52,0

31,3

1973 онд томуу болон бусад амьсгалын замын өвчний өдөр тутмын гаралтын байдал аймаг, хотуудад харилцан адилгүй байв, Энэ нь хүн амын олон, цөөн, үйлдвэр үйлчилгээний байгууллагуудын төвлөрөлт, тэдгээрийн байршил, эмнэлгийн тусламж ба халдвар  судлалын урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг олон зүйлээс шууд шалтгаалсан нь судалгааны үед ажиглагдав. Улаанбаатар хотод өвчлөл эхний 10 хоногт нилээд нэмэгдсэн боловч 12 дахь өдрөөөс эхлэн буурч бараг нэг түвшинд 20 шахам хоног үргэлжилсэн байна. Энэ нь тус хотын хүн амын төвлөрөлт, уул эпидемийг үүсгэсэн вирусийн онцлог зэргээс гадна томууны А. В вирусийн эсрэгтөрөгч бүхий сульфаниламидын хольцтой ийлдсийг эмчилгээ ба урьдчилан сэргийлэх чиглэлээр эпидемийн  10 дахь өдрөөс эхлэн өргөн хэрэглэсэнтэй холбоотой юм.

1973 оны гарсан томуу болон амьсгалын замын хурц өвчин олон мянган хүний хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар алдагдуулж, багагүй хохирол учруулсан байна. Жишээ нь: Зөвхөн эмнэлгийн байгууллагаас нэмж зарцуулсан эмийн үнэ, эмнэлгийн ажилчдын илүү цагаар ажилласан хөлсөнд дунджаар нэг аймагт 1500-20000 төгрөг, Улаанбаатар хотод үүнээс хэд дахин илүү хөрөнгө зарцуулагджээ. Үүнээс гадна зарим аймаг, хотод больницын хуудсаар олгосон мөнгө, бусад албан байгууллагуудаас машин, хүн хүч ажиллуулсан зэрэгт 100000 шахам төгрөг зарцуулсан байна.

Манай оронд томуу ба амьсгалыи замын цочмог үрэвсэл өвчин дэлхийн бусад улсуудын адил 1-2 жил тутамд давтан гарч байгаа бөгөөд томуугийн дэлгэрэлтийн үед дор дурдсан арга хэмжээг тус улсын өвөрмөц байдалд зохицуулан авч байсан нь үр дүнтэй болж байв. Үүнд: Халдварт томуу өвчин нэмэгдэж байгаа эхний өдрүүдээс эхлэн өвчний шуурхай мэдээллийг аймаг хотын АЦХС станц дээр өдөр бүр төвлөрүүлэн, хүндрэлтэй өвчтөнийг больницод хэвтүүлэн эмчилж, бусад өвчтөнийг гэрээр үзэх эмчлэх ажилд шилжин анагаах ухааны дээд дунд, техник мэргэжил (сувилагч)-ийн сургуу- лийн оюутан сурагчид, улаан загалмайн гишүүдийн хүчийг татан оруулж, эмнэлэг, эмийн сангийн үйлчилгээний цагийг уртасгаж ажиллуулав. Мөн өвчлөлийн ихдэлтийн үед орон нутгийн албан байгууллагуудаас түр хугацаагаар автомашин дайчлан гэрийн дуудлаганд ажиллуулахын зэрэгцээ томуунаас урьдчилан сэргийлэх вакцин, эм, ийлдсийг өргөн хэрэглэж эпидемиологийн шаардлагын дагуу зарим сургууль, цэцэрлэгийн анги, үзвэрийн газрыг цөөн хоногоор хааж байв.

Халцварт томуунаас урьдчилан сэргийлэхэд үйлдвэр, үйлчилгээний газрын ба хүмүүсийн хувийн ариун цэврийг сайжруулах, чийгтэй цэвэрлэгээ хийх, амны хаалт зүүх, ариутгалын бодис хэрэглэх, чанартай хоол унд идэж, уух, цэвэр агаар салхинд явах, бие чийрэгжүүлэх  дасгал хийх зэрэг эрүүл ахуйн талаар ариун цэвэр гэгээрлийн суртал нэвтрүүлгийг тогтмол зохиож байв.

1971, 1972 1973 онд гарсан томуу ба амьсгалын замын цочмог үрэвсэл өвчний үед тэдгээрийн үүсгэгчийг вирусологийн лабораторид ялгаруулан шинжилж түүнд тохирсон эм, вакцин, ийлдэс, хэрэглэх арга хэмжээ авч байлаа.

 ДҮГНЭЛТ

1.1971—72 оны өвлийн улирал, 1973 оны 1-р улиралд Улаан- баатар хот болон аймгуудад томуу ба амьсгалын замын дочмог үрэвсэл өвчний ихсэлт болсон байна. Үүсгэгч нь А (Монгол 13) 71 болон томууны А, В вирусийн омог байсан гэж үзэх үндэстэй байна.

2.1973 онд томуугаар өвчлөгсдийн насны байдалд хот, хөдөөгийн онцын ялгаа байгаагүй боловч томуугаар өвчлөгчдийн хувь хөдөө орон нутагт их байв.

Цаашид томуу өвчний үүсгэгчийг вирусологийн аргаар шинжилж түүнд тохирсон эм, вакцин, ийлдсийг урьдчилан сэргийлэх ба эмчлэх зорилгод өргөн хэрэглэх шаардлагатай байна.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 840
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК