Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1974, 3,4(19,20)
Хоол сойх заслын явцад цусны дүрст язгууруудын өөрчлөгдөх нь
( Судалгааны өгүүлэл )

Б. Дэмбэрэл, Ц. Гүрдорж

Клиник лаборатор

 
Абстракт

В работе анализируются изменения форменных элементов крови в процессе лечебного голодания при непрерывно текущей вяло-прогредиентной шизофрении, неврозах, атеросклерозе сосудов головного мозга, сопровождающимися психическими нарушениями и при алиментарном ожирении с психическими расстройствами.

Авторы приходят к выводу, что все показатели крови у больных  различными нозологическимй диагнозами в процессе лечения дозированным голоданием изменяются различно в зависимости от нозологических единиц. В процессе лечебного голо- дания выявлены некоторые моменты патогенетического механизма развития болезни при тех или иных нозологических единицах.

Хоол сойлтын явц дунд цусны системд гарах өөрчлөлтийг нилээд дээр үеэс эхлэн судалж иржээ (Шульц, 1844; Панум, 1864). Гэхдээ цусны системийн судалгааг гол төлөв амьтдыг өлсгөх аргаар туршин ажиглалт хийж байжээ (Я. А. Калан, О. С. Сольц- К. А. Агамова, Р. А. Зайцева).

    Сүүлийн жилүүдэд ЗХУ-д Москва хотын сэтгэц гэм судлалын эрдэм шинжилгээний институтэд проф. Ю. С. Николаевын удирдлагын дор сэтгэл мэдрэлийн элдэв гэм согогийг эмчлэх аргын нэгэнд  удаан хугацаагаар хоол сойх заслыг өргөн хэрэглэж байна.

    Хоол сойх эмчилгээний явцад цусны системийн, ялангуяа улаан цогцсын өөрчлөлтийг судалсан мэдээ сэлт цөөнгүй юм (Ю. Л. Ша- пиро 1963, 1973; Р. С. Кушнир, 1969).

   Ихэнх судлаачид (Е. К. Зорин, Н. П. Рябушинская, С. Т. Кадыров) удаан хугацаанд хоол сойх үед хүн болон амьтдад гемоглобины хэмжээ, улаан цогцсын нягтрал онцын өөрчлөгддөггүй гэж үзэж байна.

    Гэвч хоол сойх явцад биеийн жин алдагдахын зэрэгцээгээр цусны ерөнхий хэмжээ, гемоглобины хамт түр зуур буурч багасдаг гэсэн мэдээлэл бий.

    Сойлт дууссаны дараа улаан цогцос, гемоглобины хэмжээ богино хугацаанд хэвийн байдалдаа эргэж ордог бөгөөд үүнийг цуснь( болон улаан цогцсын нөхөн төлжих процесс хоол сойх явцад ихэссэнтэй шууд холбоотой гэж тайлбарладаг (Н. А. Федоров, Ю. Л, Шапиро 1969).

    Хоол сойх заслын явцад шизофренитэй болон артерийн даралт ихэссэн өвчтөнүүдэд цагаан цогцсын тоо харьцангуй багасах боловч хэвийн хэмжээнээс бараг буурдаггүй болохыг Г. Н. Бжишкян-Бородина мэдээлжээ. Мөн цусан дахь лейкоцитын тоо багасах нь нейтрофилд, лимфоцитын хэмжээ буурсантай холбоотой гэж үзэж байна.

    Харин шизофрени өвчтэй .хүмүүст хоол сойх эмчилгээний явцад эозинофилийн тоо буурах бөгөөд энэ нь бөөрний дээд булчирхайн ажиллагаа идэвхжиж, сэтгэцийн эмгэгийн хурцдал, эдгэрэлтэй холбоотой байж болно гэсэн ойлголт ч бий (О. Я. Силецкий).

    Хэвлэлийн материалуудаас үзэхэд хоол сойх эмчилгээний үед цусны дүрст язгууруудыг бүрэн хамруулан судалсан ажил бараг үгүй байна. Тэр дундаа шизофренийн үргэлжилсэн явцтай аажим даамжрал бүхий хэлбэр, неврозууд, сэтгэцийн өөрчлөлт бүхий тархины судас хатууралтай өвчтөнүүдэд хоол сойх эмчилгээний явцад цусны дүрст язгууруудын өөрчлөлтийн зүй тогтлыг харьцуулан судалсан ажил бидний ашиглах боломжтой хэвлэлд тааралдсангүй болохыг тэмдэглүүштэй.

    Манай нөхцөлд шизофренийн явцын зарим хэлбэр, невроз, тар- хины судас хатуурал, хэт таргалалттай өччтөнүүдийг хоол сойх заслаар эмчлэхийн зэрэгцээгээр цусны дүрст язгууруудын өөрчлөгдөх динамик байдлыг тус бүрд нь тогтоож үзэх анхны оролдлого хийж байна.

    Бидний гол санаа хоол сойх эмчилгээний явцад өвчний оношийн йдйдлаас хамааран цусны дүрст язгууруудын өөрчлөлт динамик ямар байхыг тодруулахад чиглэгдсэн юм. Манай нөхцөлд урьд өмнө хоол сойх эмчилгээний үед цусны системийг судалсан шинжилгээний ажил хийгдэж байсангүй.

    Бидний хийсэн энэ судалгааны ажилтай ЗХУ-ын Москва хотын сэтгэц гэм судлалын эрдэм шинжилгээний институтийн эрдэм шин-' жилгээний ахмад ажилтан Ю. Л. Шапиро, Г. К. Зайров нар танилцаж зохих зөвлөмж өгсөн юм.

     Судалгаанд нийт 20—58 насны 42 өвчтөн хамрагдсан бөгөөд шизофренийн явцын даамжрал багатай хэлбэр бүхий 11, неврозтой 8 сэтгэцийн өөрчлөлт бүхий тархины судас хатууралттай .12, мөн сэтгэцийн өөрчлөлт бүхий хэт таргалалттай 11 өвчтөн тус тус байлаа.Эдгээрийн 31 нь эрэгтэй, 11 нь эмэгтэй байсан ба 4 өвчтөн 2 дахь удаагаа хоол сойх заслаар эмчлэгдсэн байна. Сойлтын хугацаа нийт өвчтөнүүдэд 4—25 хоног үргэлжилсэн болно. Хоол сойлтын хугацааг Ю. С. Николаевын тогтоосноор 3 үе болгон хувааж сойлтын үе тус бүрд цусны элементүүдийг тодорхойлж үзсэн юм.

    Цусны дүрст язгуурууд улаан цогцос, цагаан цогцсыг Горяевын тороор 1 мм3- д тоолж, гемоглобиныг Салийн гемометрээр тодорхойлж, ЭТУ-ыг Панченкогийи аппаратаар тунгааж, цагаан цогцсын дүрст бүтцүүд, лимфоцит, моноцит, тромбоцитыг Романовский-Гимз болон Шмелевын аргаар будаж тус тус тодорхойлсон болно.

Гаргасан үзүүлэлтүүдэд Стъюдентийн аргаар статистикийн зарим тооцоололт хийж үзлээ.

Хоол сойх эмчилгээг эхлэхийн өмнөх үед өвчтөний оношийг харгалзан цусны дүрст язгууруудын тоог онош тус бүрд нь гаргахад нийтдээ хэвийн хэмжээнд байсан болно 1 р (хүснэгт).

    1-р хүснэгтээс үзэхэд гемоглобины хувь неврозтой өвчтөнд бусад өвчтөнүүдийг бодвол харьцангуй их байсан ба харин атеросклерозтой өвчтөнд улаан цогцсын тоо бусдаасаа харьцангуй илүү байна. Мөн таргалалттай өвчтөнд цагаан цогцсын тоо харьцангуй их, шизофренитэйд харьцангуй бага байв.

    Тромбоцитын тоо тархины судасны атеросклерозтой өвчтөнд нилээд их, харин хэт таргалалттайд бусдаасаа харьцангуй бага байгаа зэрэг нь уул өвчнүүдийн хөгжлийн зүй тогтлын зарим үзүүлэлт байж болмоор санагдаж байна. Ер нь алив нэг бие даасан өвчин өөрийн

үүсэл, өвчин зүйн тодорхой олцлог жамтай байх бөгөөд эмчилгээний үр дүнд тэр өвөрмөц зүй тогтлын нууц илрэх боломж ч гарч болно.

1-р хүснэгт

Хоол сойхын өмнөх цусны дүрст язгууруудын харьцуулсан үзүүлэлт (өвчнүүдээр)

 

                      Сэтгэцийн өөрчлөлт

                   бүхий хэт таргалалт

                   Шизофрени

              Сэтгэцийн өөрчлөлт

             бүхий тархины

               судас- ны хатууралт

               Невроз

           Улаан цогцос (1 мм-д саяар)

4,1 ±0,0256

4,7±0,105

                    4,8 + 0,166951

4,4 + 0,0599

Гемоглобин (нэгж)

76±2,84

72±1,53

          78±2,42

87 ±2,57

Өнгө ИЛТГЭГЧ

0,8±0,12

0,76 ±0,03

            0,7 ±0,07

0,8+0,07

ЭТУ (1 цагт) мм

13 ±0,55

9,5±1,76

            11 ±0,58

13±1,74

             Цагаан цогцос (1 мм-д мян-гаар)

6,9 + 0,36

5,4 ± 0,4

            5,8+0,34

6,1 ±0,74 /

Эозинофил

1+0,91

2 ± 0,3

             2,1 ±0,44

1 ±0,07 ,

Савханцарт

1 ±0,18

1 ±0,06

             1,6+0,31

1 ±0,1

Хэсэг бөөмт

64 ±1,67

64±1,08

         64±0,31

65 ±1,8

Лимфоцит

27 + 0,82

27 ± 1,08

          27 ±0,8

28 ±1,8

Моноцит

5+0,7

5±0,3

            4,5±0,49

4±0,49

Тромбоцит(мянгаар)

224,2±5,760

269,9+4,063

                   315,4 + 4,553

258,1+2,162

 

Э              Эмчилгээ- ний өмнөх үе

Сойх эмчилгээний үе

Хоолонд орох үе

1

2

3

1

 

11

11

11

2

11

Улаан цогцос 1 мм8

4,7 ± 0,108

4,3+0,107

4,3± 20,205

3,9

3,9±0,281

. саяар

 

Р<005

Р<02

 

Р<005

Гемоглобин (нэгж)

72±1,53

78 ±1,51

73 ± 1,32

75

75 ±1,45

 

 

Р<003

Р<05

 

Р<02

Өнгв илтгэгч

0,76±0,03

0,8±0,02

0,7+0,03

0,8

0,8 ±0,06

 

 

Р<01

Р<01

 

Р<06

ЭТУ 1 цагт/мм

9,5 ±1,76

9 ± 2,05

9±1,86

11

11+1,35

 

 

Р<05

Р<05

 

Р<06 .

Цагаан цогцос

5,4±0,4

5,6 ±0,54

4,7±0,074

5,0

5,0+0,3

1 мм3-д мянгаар

 

Р<05

Р<02

 

Р<01

Эозинофил

2±0,3

1 ±0,06

1 ±0,13

1

1 ±0,06

 

 

Р<005

Р<05

 

 

Савханцар

1 ±0,06

1 ±0,1

3±0,3

1

Р<005 |

 

 

 

Р<01

 

1 ±0,07^

Хэсэг бөөмт

64±1,08

65±0,93

53±1,96

60

60±Г,4б

 

 

Р<05

Р<0001

 

Р<05

Лимфоцит

27 ± 1,08

28±0,2

35 ±1,96

33,5

33,5 ±1,26

 

 

Р<05,

 

 

Р<05

Моиоцит

5 ±0,3

4+0,4

4±0,4

3,5

3,5 ± 0,5

 

 

Р<05

Р<05

 

Р<05

Тромбоцит (мянгаар)

269,9 ±4,053

253,3,136

232, 2±6,052

205,9

205,9±9,33

 

 

Р<005

Р<005

 

Р<005

Хоол сойх заслын явцад бие махбодод гаднаас орох хоол тэжээл бүрэн хасагдсан, дотоод нөөц тэжээлд дассанаараа бодисын солилцоо хямран өөрчлөгдөж амьд амьтны хөгжлийн урт удаан хугацаанд хуримтлуулсан бие цогцсыг хамгаалан зохицуулах идэвхт байдлыг бий болгоно.

Чухам тийм учраас бид судалгаандаа хамруулсан дээрх өвчнүүдийг тусгайлан нэг бүрчлэн авч хоол сойх явцын тодорхой үеүдэд цусны системийн ямар өөрчлөлт гарч байгааг судлан дараахь хүснэгтүүдэд тусгасан болно.

2-р хүснэгтэд шизофрени өвчтэй хүмүүсийн цусны дүрст язгууруудын динамикийг сойлтын үеүдээр тусгасан юм.

1-р хүснэгтээс үсэхэд шизофрени өвчтэй хүмүүсийн эритроцитын тоо сойлтын бүх үеүдэд аажимдаа буурч хоолонд орох эхний 1-р үед уул бууралт нэг хэвдээ тогтонги байгаа нь ажиглагдлаа. Харин энэ байдлыг эмчилгээний өмнөх үетэй харьцуулбал эритроцитын тоо хэвийн хэмжээндээ хүрч чадахгүй байна. Гэтэл гемоглобин, өнгө , илтгэгч, ЭТУ зэрэг үзүүлэлтүүд сойлтын үеүдэд тогтмол нэг зүй тогтолгүйгээр өөрчлөгдөж буй мэт харагдлаа. Гэхдээ сойлтын эхний 1-р үед гемоглобин өнгө илтгэгчийн үзүүлэлт ихсэж байхад ЭТУ буурах хандлагатай байна. Харин сойлтын 2-р үед гемоглобин өнгө илтгэгчийн үзүүлэлт эрс буурч цаашдаа сойлтын дараахь үеүдэд ихсэж нэг хэвдээ тогтворжих хандлага илэрлээ.

Сойлтын 2-р үеэс ЭТУ ихсэж хоолонд орох эхний үед эмчилгээний өмнөх үеэс харьцангуй өндөр хэмжээнд байгаа нь харагдлаа. Цагаан цогцсын тоо сойлтын   2-р үеэс буурч дараахь үеүдэд үл мэдэг ихсэж байна.

3-р хүснэгт

Хоол сойлтын явдад цусны дүрст язгуурын динамик үзүулэлт (М + ш) (Невроз)

 

            Эмчилгээ- ний

           өмнөх үе

Хоол сойх үе

Хооллох үе

 

 

 

 

 

 

1

2

3

1

Өвчтений тоо

8

8

8

2

8

Улаан цогцос

4,4± 0,0599

4,2±0,1606

4,1 ±0,029

3,5

3,6 ± 0,045

(1 мм®-д саяар)

Р<05

Р<0005

 

Р<0005

Гемоглобин (нэгж)

87 ± 2,57

70±1,64

71 ±2,57

60

66 ±1,45

Р<005

Р<05

 

Р<0005

Өнге илтгэгч

0,8±0,07

0,8 ± 0,03

0,8±0,03

0,8

0,9 ± 0,07

ЭТУ (1 цагт) мм

13±1,7

11 ±0,74

12 ± 2,7

9,5

16 ±0,39

 

Р<05

Р>05

 

Р<05

Цагаан цогцос

6,1 ±0,74

5,8 ±0,31

6,2±0,076

5,2

6,4±0,33

]г 1 мм8-д мяигаар

 

Р<01

Р<01

1,5

Р<0005

Эозинофил

1 ±0,07

1 ±0,07

1 ±0,17

1 ±0,12

Савханцар

1+0,1

1 ±0,12

1 ±0,14

2,5

1 ±0,03

Хэсэг бөөмт

65 ±1,8

64± 1,9

66±0,38

56,5

67±0,63

Р>05

Р>05

 

Р<01

Лимфоцит

28 ±1,8

29 ±1,65

27 ±0,74

36,5

25 ±0,61

Р>05

Р>05

 

Р<05

Моноцит

4±0,49

4±0,56

4±0,03

4

4±0,42

Тромбоцит (мянгаар)

258,1 ±2,162

249,41+1,187

Р<005

205,8±2,621

Р<05

197,9

216,4±3,738 Р<005

Бидний судалгаанд хамрагдсан өвчтөнүүд дотроос шизофрени өвчтэй хүмүүст тромбоцитын тоо сойлтын бүх үеүдэд буюу сойлтын процесс улам гүнзгийрэн үргэлжлэх тутам цөөрч байгаа зүй тогтол ажиглагдсан бөгөөд энэ нь шизофренийн явцын зүй тогтол нь хоол сойлтын явцад өвөрмөц байгааг харуулсан үзүүлэлт байж ч болох юм.

Хоол сойх заслын явцад невроз өвчтэй хүмүүсийн цусны дүрст язгууруудын өөрчлөгдөх байдлыг 3-р хүснэгтээс үзэж болно.

Неврозтой өвчтөний улаан цогцос, цагаан цогцос, тромбоцитын тоо сойлтын эхний үеэс сойлтын дараахь үеүдэд аажмаар харьцангуй ижил маягаар буурч хоолонд орох эхний үед улаан цогцос, тромбоцитын тоо хэвийн хэмжээндээ хүрэхгүй байна.  Харин хоолойд орох үед цагаан цогцос хэвийн хэмжээнээс арай илүү байна.

Неврозтой өвчтөний цусны элементүүдийн үзүүлэлтээс ЭТУ хоол сойх үеүдэд хэвийн хэмжээнээсээ ерөнхийдөө буурч байгаа боловч хоолонд орох 1-р үед нилээд ихэсдэг нь харагдлаа. Энэ үзүүлэлтийг Г. Сельегийн онолоор бол бие организмын орчны цочролд дасах чадварын илрэл гэж үзмээр санагдаж байна. Сэтгэхүйн өөрчлөлт бүхий тархины судас хатууралтай өвчтөнүүдийн цусны элементийн  өөрчлөлтийг 4-р хүснэгтээс үзэж болно.

4-р хүснэгт Сойлтын явцад цусны дүрст язгуурын динамик үзүүлэлт (М±м) (Церебраль атеросклероз)

 

       Эмчилгээнии өмнөх

үе

хоол сойх үе

 

Хооллох үе

1

2

3

1

 

12

12

.12

2

12

Улаан цогцос

4,8 ±0,166951

4,0+0,03532

4,2 + 0,0837

4,1

3,7± 0,35742

(1 мм3-д саяар)

Р<005

Р<0005

Р<005

Гемоглобин (нэгж)

78±2,4Й

72 ±1,88 Р<01

79 ±1,16 Р<05

75

65 ±1,86 Р<0005

Өнгө илтгэгч

0,7 ±0,07

0,9 ± 0,12

Р<05

0,8 ± 0,07

Р<05

0,9

0,9+0,03

Р<005

ЭТУ 1 цагт/мм

11 ±0,58

11,6 ± 3,06 Р<05

6±0,86 Р<0005

12

17 + 2,11 ' Р<005

Цагаан цогцос (1 мм3-д мянгаар)

5,8 ± 0,34

5,0±0,69

Р<05

4,6±0,4

0<0005

5,9

5,8 ±1,31

Р<05

Эозинофил

2,1 ±0,44

1,5±0,14 Р<05

1 ±0,3 Р<005

2

I ±0,3

Р<005

Савханцар

1,7 ± 0,31

1,6±0,4

Р<05

2+0,57

Р<05

3

2 ±0,5 Р<05

Хэсэг бөөмт

64±0,31

63±0,4

Р<05

• 58 ±0,71 Р<001

61

63 ±0,5 Р<05

Лимфоцит

27±0,8

28 ± 1,37 Р<05

32±0,57 Р<00005

29

28 ±0,35 Р<05

Моноцит

4,5±0,49

5 ±0,3 Р<05

5+0,3

Р<05

4

4±0,3 , Р<05

Тромбоцит

315,4±4,513

244,2 + 3,552 Р<05

233,2 + 2,538 Р<05

232,2

205,4 ± 8,525 Р<05

4-р хүснэгтээс үзэхэд улаан цогцос, тромбоцитын тоо, гемоглобины хувь хоол сойлтын бүх үеүдэд харьцангуй ижил маягаар аажмаар буурч хоолонд орох 1-р үед хэвийн хэмжээндээ хүрч чадахгүй байна. Цагаан цогцсын тоо 1, 2-р үеүдэд буурч, сойлтын төгсгөлийн үе, хоолонд орох 1-р үед хэвийн хэмжээндээ хүрч байгаа ба харин лимфоцитын тоо сойлтын эхэнд ихсэж хоолонд орох 1-р үед хэвийнхээсээ арай илүү болсон нь харагдлаа. Мөн сэтгэцийн өөрчлөлт бүхий тархины судасны хатууралтай өвчтөнүүдэд  хоол сойх явцад неврозтои төстэй ЭТУ-ын хэлбэлзэл илэрлээ. Ер нь невроз,тархины судасны хатууралттай өвчтөнүүдэд хоол сойх заслын үед цусны элементиин өөрчлөлт ямар байхыг судалсан хэвлэлийн материал хараахан тааралдсангүй болохыг дурдууштай. Сэтгэцийн өөрчлөлт ямар байхыг судалсан хэвлэлийн  материйл хараахан тааралдсангүй болохыг дурдууштай. Сэтгэцийн өөрчлөлт бүхий хэт таргалалттай өвчтөнүүдийн цусны элементүүдийн динамик өөрчлөлтийг 5-р хүснэгтээс авч үзье.

5-р хүснэгт

 Сойлтын явцад цусны дүрст язгуурын динамик үзүүлэлт (М±м)

 

           Эмчилгээ- ний

емнөх үе

Хоол сойх уе

 

[Хооллох үе

1

1

' 2

3

1

Өвчтөний тоо

 II

II

II

II

II

Улаанцогцос (1 мм[1]-д саяар)

4,1 ± 0,0256

4,3 ± 0,186 Р < 05

4,4 ±0,211 Р < 02

4,0 ± 0,004 Р <02

3,7 + 0,014 Р < 05

Гемоглобин (нэгж)

76 ± 2,84

87 ± 1,99 Р < 002

72 ± 2,13 Р < 05

72 ± 0,9 Р <05

70 ± 0,64 Р < 05

Өнгө илтгэгч

0,8 ± 0,12

0,8 ± 0,06

0,8 ±0,09

0,7 ± 0,003

0,9 ± 0,009

ЭТУ (1 цагт) мм

13 ±

6 ± 1,73 Р < 005

5 ± 0,88 Р < 00001

7 + 1,32 Р < 005

13 ± 0,92

Цагаан цогцос (1 мм3-д мянгаар)

6,9 ± 0,36

6,0 + 1,73 Р < 05

4,7 ± 0,45 Р < 0005

4,3 ±0,52 Р < 0005

5,9 ± 1,22

Р <05

Эозинофил

1 ± 1,91

1 ± 0,06

1 ± 0,06

1 ± 0,06

2 ± 0,61 Р 05

<гавханцар

1 ± 0,18

1 ± 0,09

1 ± 0,06

3 ± 0,35

2 ± 0,61

Хэсэг бөөмт

64 ± 1,67

67 ± 1,76 Р < 05

63 + 0,77 Р < 05

58 ± 1,37

Р < 005

58 ±0,61 Р <005

Лимфоцит

27 ± 0,82

26 ± 1,64 Р < 05

29 ± 2,02 Р < 05

34 + 3,27 Р <01

35 ± 0,91 Р < 00005

Моноцит

5 ±0,7

5 ± 0,58

6 ± 0,53

5 ± 0,52

5 ± 091

Тромбоцит

224,2 ±5,760

265,0 ± 0,080

Р< 05

260,3±4,899 Р < 05

223,9 ±3,372 Р < 05

225,2 ±4,319 Р <05

 Хэт таргалалттай өвчтөнүүдийн цусны элементүүдийн өөрчлөлт бусад өвчнүүдийнхийг бодвол нилээд өөр зүй тогтолтой мэт ажиглагдлаа. Тухайлбал: Улаан цогцсын тоо сойлтын 1,2-р үед аажим ихсэж харин сойлтын 3-р үед багасаж хоолонд орох үед бүүр буурч байна.

 Гемоглобин сойлтын 1-р үед гэнэт ихсэж цаашдаа аажимдаа буурч хоолонд орох үед эмчилгээ эхлэхийи өмнөхөөс нилээд доогуур хэмжээнд байв. ЭТУ сойлтын бүх үеүдэд бараг 2 дахин буурч хоолонд орох үед хэвийн байдалдаа орохын зэрэгцээ цагаан цогцсын тоо сойлтын явцад нилээд буурч сойлт дуусмагц ихсэх хандлагатай байна. Мөн лимфоцитын тоо хоол сойх эмчилгээний явцад аажим буурч сойлтын дараах үед ихсэж байгаа боловч,хэвийн хэмжээндээ хүрч чадахгүй байлаа. Харин тромбоцитын тоо сойлтын эхэнд ихсэж цаашдаа буурчээ. Гэхдээ энэ нь статистикийн буруу үзүүлэлт учраас хэт таргалалтад тромбоцитын тоо сойлтын явцад онцын өөрчлөлт гардаггүй гэж үзэх боломжтой юм.

 Цусны дүрст язгууруудыг бие даасан өвчнүүдийн байдлаар хоол сойх заслын явцад харьцуулан үзвэл нилээд сонирхолтой байна. Судалгаанд хамрагдсан сэтгэцийн өөрчлөлт бүхий хэт таргалалт өвчнөөс бусад өвчнүүдэд улаан цогцсын тоо сойлтын болон хоолонд орох үеүүдэд аажмаар буурах хандлагатай болох нь ажиглагдлаа.

Гемоглобин шизофрени, хэт таргалалт өвчнүүдэд сойлтын эхэнд ихсэж, сойлтын явцад аажимдаа буурах хандлагатай байгаагаас гадна невроз, тархины судас хатууралт өвчнүүдэд сойлтын эхэнд гемоглобины процент буурч, сойлтын дунд үед үл мэдэг ихсэж, цаащдаа багасах төлөвтэй мэт харагдлаа.

Өнгө илтгэгч шизофренигээс бусад өвчнүүдэд сойлтын дараахь үед хэвийн хэмжээнээс их болсон байлаа. Өнгө илтгэгч нь сойлтын явцад бараг хэлбэлзэл үзүүлсэнгүй.

ЭТУ хоол сойх үед нилээд хэлбэлзэлтэй байгаа нь харагдлаа Хэт таргалалт, тархины судасны хатууралт, невроз өвчнүүдийн үед ЭТУ хоол сойх явцад буурч, сойлтын дараа ихсэж байна. Шизофрени' өвчинд ЭТУ бараг өөрчлөлтгүй байснаа сойлтын дараа хоолонд орох үед мөн л ихсэж байна.

Цагаан цогцсын тоо сойлт эхлэх үед зөвхөн шизофрени өвчинд ихсэж цаашдаа хоолонд орох үед ч гэсэн хэвийнхээсээ доогуур хэмжээнд байлаа.

Гэтэл бусад өвчнүүдэд сойлт эхэлмэгц цагаан цогцсын тоо буурч сойлтын явцад ихсэж, хоолонд орох үед хэвийн хэмжээндээ юмуу түүнээс ч арай илүү байх нь харагдлаа.

Цагаан цогцсын тоо ихсэж багасаж өөрчлөгдөх нь нейтрофилын тоо ихсэх багасахаас шалтгаалж байгаа болов уу гэлтэй.

Хоол сойлтын явцад лимфоцит өөрчлөгдөх нь өвчин тус бүрд харилцан өөр байна. Тухайлбал лимфоцитын тоо невроз, тархины судасны хатууралт өвчний үед долгион маягтай хэлбэлзэж харагдлаа. Гэтэл шизофрени өвчний үед сойлтын процесс гүнзгийрэх тутам лимфоцитын тоо ихсэж байна.

     Ерөнхийдөө нийт өвчтөнд тромбоцитын тоо сойлтын явцад Улам буурах төлөвтэйгээр ажиглагдлаа.

ДҮГНЭЛТ
  1. Шинжилгээнд хамрагдсан өвчнүүдийн үед зах хязгаарын цусан дахь үзүүлэлтүүд нь хоол сойлтын явцад болон сойлтын дараа цусныхэвийн үзүүлэлтээс зарим хэлбэлзэлтэй байна.
  2. Хоол сойх үед хийсэн судалгаанаас үзэхэд организмын дасан зохицох чанар нь өвчин бүр дээр тодорхой хугацаанд өвөрмөц гэсэн  Ю. Л. Шапирогийн дүгнэлтийг давтаж байна.
  3. Өөр өөр онош бүхий өвчтөний цусан дахь дүрст язгууруудын өөрчлөлтийн хэлбэлзэл нь ялгавартай боловч статистикийн бүрэн баталгаа байхгүй учраас хоол сойх явцад өвчний онош харгал- залгүйгээр бие организмын нийтлэг чанартай эсэргүүцлийн процесс явагдаж буйг баталж байна.
  4. Хоол сойх заслын явцад аль нэг өвчний хөгжлийн зүй тогтлын онцлогийг илрүүлэх боломж байна.


[1]   зах N»2

 

Ном зүй

Ц. Гурдорж, Г,К. Зайцев. Хоол сойх заслал. УБ, 1972. — Н.А. Федоров, Ю.Л. Шапиро. В кн.: Проблемы лечебного голодания. М., 1969,.373-р хууд. —Г.Н. Бжишкян-Бородина. Мөн номд, 407-р хууд. — Р.С. Кушнир, Ю.С, Щапиро, Мвн номд, 424-р хууд. — О.Я. Силецкий, Мөн номд, 446-р хууд. — Г Селье. Адапта- ционный снндром. М., 1960.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 620
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК