Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1974, 3,4(19,20)
Асептик үрэвсэлд монгол догорын үзүүлэх нөлөө
( Судалгааны өгүүлэл )

Б. Балжинням

МААЭШ хүрээлэнгийн эм, хор судлалын тасаг

 
Абстракт

В опытах с белыми мышами было изучено влияние кариоптериса монгольского) на течение асептического воспаления лапок, вызванного введением формалина. В опытах были использованы 40 беспородных мышей обоего пола. Кариоптерис монголь- ский был введен мышам внутрь в дозах 0,2—0,4 г/кг трехкратно.

Результаты опытов показали, что кариоптерис монгольский существенно сни- жает воспалительный отек лапок у мышей. Величина снижения отека равнялась 66% отуровия отека конечностей контрольных животных.

Аливаа үрэвслийн үед хамгийн түрүүнд хялгасан судасны нэвтэршил ихэссэний уршгаар цусны шингэн хэсэг болон уургийн бодис, (дүрст элементүүд судаснаас эдэд шүүран орж, үрэвслийн хавдар үүсдэг юм. (К.Н. Монакова) Үүний өмнө бидний явуулсан судалгаагаар монгол догор судасны нэвтэршлийг багасгах үйлчилгээтэй болох нь тодорхойлогдсон юм. (И.А. Николаевич, Ц. Хайдав, 1965: Б. Балжинням, 1972). Дурдсанаас үндэслэж, асёптик үрэвслийн явцад монгол догор хэрхэн нөлөөлдгийг судлах зорилт тавьж ажиллав.

Ажлын арга зүй. Асептик үрэвслийн явцад монгол догорын нөлөөлөх чанарыг 19—30 г жинтэй эрэгчин эмэгчин 40 хулганад Б.А. Чирковын аргаар (1961) туршин тодорхойлов.

Туршлагын амьтдыг тэнцүү тоогоор 4 хэсэг ангилсны дараа нэг  бүрчлэн жигнэж, 1-р хэсгийн хулганад догорыг 0,2 г/кг-аар, 2-р хэсгийнхэнд 0,4 г/кг тунгаар, 3-р хэсгийн амьтдад догорын оронд адил хэмжээний нэрмэл ус уулгасан. 2 цагийн дараа тэдгээр хулганын баруун хойд хөлийн борвины үеэс дээхнэ, зузаан булчинд нь формалины 1%-ийн уусмал 0,1 мл-ийг тарьж үрэвсэл үүсгэж, 5—15 цаг болоод тус бүр 1 удаа догорын бэлдмэл болон нэрмэл ус өгсөн. Формалин тарьснаас хойш 24 цагийн дараа бүх хулганыг алж, хойд хоёр хөлийг тойгны үеэр нь тайрч, нэг бүрчлэн жигнэж, хэмжээг мг-аар гаргасан. Гэвч хулганын хөлийн жин нь биеийн жингээсээ хамаарч ихээхэн хэлбэлздэг учир, туршлагын, дүнг боловсруулахдаа энэхүү хэлбэлзлийг багасгах зорйлгоор дараах  томьёог ашиглан хөлийн жинг %-д шилжүүлэн тодорхойлов.

Эхний 3 хэсгийн өвчтэй (формалин тарьж үрэвсэл үүсгэсэн) хулганын хөлийн жинг 4-р хэсгийн эрүүл хулганын хөлийн жинтэй харьцуулан үрэвссэн ба эрүүл хөлийн хавдрыг тодорхойлов. Туршлагад монгол догорыг спиртийн 10%-ийн идээшмэл ханд хэлбэрээр хэрэглэв. Идээшмэл хандыг амьтанд өгөхийн өмнө 70 градусын температуртай усан банид тавьж ууршуулан, спиртээс нь чөлөөлж, оронд нь нэрмэл ус нэмж багтаамжийн дутууг  гүйцээх замаар усан хандын хэлбэрт шилжүүлдэг байв. Туршлагын дүнг бүртгэл зүйн аргаар боловсруулж, арифметикийн дунджийг хэлбэлзэл, алдааны хамт бодож  гаргасан. Магадлалын хэмжээг заасан үзүүлэлт Р нь 0,05-аас ихгүй байвал дунджуудын хоорондох тооны зөрүүг бүртгэл зүйн магадтайд тооцлоо.

1-р хүснэгтээс үзэхэд туршлагын амьтанд догорыг 0,2 г/кг тунгаар өгөхөд хөлийн жин нь хяналтын амьтны хөлийн жйнгээс хэдийгээр бага үзүүлэлттэй гарсан боловч, хөлийн жинд гарсан энэ зөрүү бүртгэл зүйн магадтай хэмжээнд хүрсэнгүй (Р<0,1—0,25). Үрэвслийн хавдар хяналтынхаас 28—38%-иар бага байна. Харин догорын' тунг 0,4 г/кг хүртэл нэмэгдүүлэн өгсөн хулганын хөлийн жин нь хяналтын амьтныхаас бүртгэл зүйн магадтай хэмжээгээр бага гарчээ. (Р <0,001—0,01).Энэ тунц үрэвслийн хавдар хяналтынхаас 66—85%-иар доогуур үзүүлэлттэй байна.

Амьтны хөлд формалин тарьсны дараа үүссэн үрэвслийн хавдрын хэмжээг хөлийн, жингийн өсөлтөөр харьцуулан үзэхэд эрүүл хөлийн хавдар нь үрэвссэн хөлийнхөөс бараг хоёр дахин бага байгаа боловч хавдрын бууралтын хэмжээ 2 хөлд адилавтар байв (1-р зургийг үз!).

Монгол догор нь формалинаар үүсгэсэн үрэвслийн явцыг удаашруулж, хавдрыг нь багасгах үйлчилгээ үзүүлдгийг дээрх баримт харуулж байна.

ДҮГНЭЛТ
  1. Монгол догорын 0,4 г/кг тун нь формалинаар үүсгэсэн үрэвслийг удаашруулж байна.
  2. Монгол догорын энэ тунд үрэвслийн хавдар 66%-иар буурч байна.
Ном зүй

Балжинням Б. Судасны нэвтэршилд монгол догорын үзүүлсэн нөлөө. Монголын анагаах ухаан, 3(7), УХГ, Улаанбаатар, 1971, 30-р талд. — Монакова К.Н. Ма сериалы по патогенезу воспаления и патологии сосудистой проницаемости, Душанпе, 1954, вып, 2, с. 27. —Николаевич И.А., Хайдав Ц. Влняние кариоптериса мон- гольского на реактивность капилляров кожи к воспалительному агенту. Сб. научных трудов Научно-исследовательского института медицины АН МНР, 1965,8—9 (17), Р 30. — Чирков Б. А. Противоотечное действие некоторых лекарственных веществ при асептическом воспалении. Фармакол. и токсикол. 1961, № 3, с. 315.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 722
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК