Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 3(137)
Хөдөө орон нутаг дахь хэвлийн хөндийн яаралтай мэс заслын дараах байдал
( Судалгааны өгүүлэл )

О.Сэргэлэн, С.Дашцогт 

ЭМШУИС

 
Абстракт

We studied postoperative state of patients, who had surgery due to emergency surgical diseases, based on 2004, 2005 report of Ministry of Health of Mongolia and on 48 cases from 10 provinces of Mongolia where postoperative complications or death developed after abdominal emergency disease surgery.

To determine the lack of emergency surgical service in rural areas and factors which cause shortage of this service.

According to Ministry of Health of Mongolia registration report 61001 operations have been performed in total in 2004. 18294 (29.9%) of them were abdominal emergency surgery. 100 (0.54%) of the patients who received such operations developed complications and 65 (0.35%) died after the emergency operation.

In 2005 59493 operations were totally performed out of which 21015 (35%) were abdominal emergency surgery. After emergency operations postoperative complications developed in 186 (0.88%) patients and 98 (0.46%) patients died.

62.6% of the patients turned for medical help 24 hours or more later when their disease started.

20.8% of the patients involved in this research have been operated after 72 or more hours later after their hospitalization.

According to the records of treatment in hospitals 33.3% of the patients were operated for appendicitis, 16,7% for intestinal obstruction and 16,7% for abscess.

60,4% of the patients received fluids but only 500-1500 ml per day.

Out of the total 48 patients 12 had been operated 3 times and 4 patients 4 times respectively. 22,9% of the patients died.

Conclusion

  1. The rate of postoperative complications and death in rural areas is not decreasing considerably.
  2. Patients who turn for medical assistance due to the emergency surgical disease loose much time prior to the medical service.
  3. After hospitalization some time is lost until operation is performed.
  4. Postoperative complication treatment and intensive therapy after reoperative surgery is inadequate.

Prognosis of the patient depends on the complete procedures of the operation.

Pp. 20-24, Tables 10, Figure 1, References 9.

Монгол улсад ерөнхий мэс заслын алба үүсэж хөгжөөд 78 жил болж байна. Түүхэн хугацаанд Монгол оронд үндэсний боловсон хүчин буй болж 300 гаруй еренхий мэс засалчдыг нэгтгэсэн бүхэл бүтэн арми өнөөгийн чигхандлагадтохирсон мэсзаслын тусламжийг үзүүлж буй билээ. Өнөөдөр Монгол оронд дурангийн мэс засал, элэг, ходоод, нойр булчирхай болон бусад бүхий л мэс заслыг зохих түвшинд хийж байна.

Бид энэхүү хугацаанд мэс заслын яаралтай өвчний улмаас мэс засал хийгдсэн өвчтөний үзүүлэлтийг 2004, 2005 оны ЭМЯ-ны дүн бүртгэлийн мэдээ, 2005 онд хэвлийн хөндийн цочмог өвчний улмаас мэс засал хийгдэж хүндэрсэн, нас барсан 10 аймгийн 48 өвчтөний түүхэнд судалгаа хийлээ.

Судалгааны зорилго. Манай аймаг орон нутагт үзүүлж байгаа мэс заслын яаралтайтусламжийн дарааххүндрэл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох.

Зорилт:

  1. Сүүлийн 3 жилд ЭМЯ-ны дүн бүртгэлийн мэдээнээс Монгол орны мэс заслын яаралтай тусламжийн дараах хүндрэлийн өнөөгийн байдлыг тодорхойлох
  2. Нийт яаралтай мэс заслын дараах хүндрэл, нас баралтын эзлэх хувийг тогтоох
  3. 2006 онд мэс заслын яаралтай эмгэгийн улмаас нас барсан, хүндэрсэн өвчтөний шалтгаанд дүн шинжилгээ хийх

Яаралтай мэс заслын дараах хүндрэл, нас баралт аль ч оронд байдаг бөгөөд бусад орны судлаачдын судалгаанаас үзэхэд Шведэд (Sweden) 117,424 евчтенд мухар олгойн үрэвссэн ургацаг авах мэс засал хийснээс нас баралт 1000-д 0.31% байсан бол 29 насны хүмүүст 0.07% болж буурчээ. Харин мухар олгойн цочмог үрэвслийг эмээр эмчилсэн тохиолдолд нас баралт 9.1-14.9% хүрсэн байна. (Bleomquist P.G, Anderson R.E, at all. 2001)

Данийн судлаачдынхаар цесний хүүдий авах мэс засал хийсэн 13854 өвчтенеес 1.2%-ын нас баралттай, ихэвчлэн өндөр настай, зүрх судасны болон элэг бөөрний давхар эмгэгтэй хүмүүст нас баралт өндөр байсныг тогтоожээ. (Bredosen J, Jordensen Т, Andersen T.F, at all, 1994)

Оросын судлаачид ходоод, дээрх гэдэснийшархцоорсон538өвчтөндсудалгаа хийж үзэхэд 114 өвчтөнд мэс заслын дараа хүндрэл үүссэн бөгөөд 37 (6.9%) өвчтөн нас баржээ.

Судалагааны үр дүн

ЭМЯ-ны дүн бүртгэлийн мэдээгээр 2004 онд нийт 61001 мэс засал хийгдсэнээс 18294 (29.9%) нь хэвлийн хөндийн яаралтай мэс засал хийгджээ. Хэвлийн хөндийн яаралтай мэс засал хийгдсэн өвчтөнүүдээс мэс заслын дараа 100 (0.54%) нь хүндэрч, 65 (0.35%) өвчтөн нас барсан байна.

2005 онд нийт 59463 мэс засал хийгдсэнээс хэвлийн хөндийн яаралтай мэс засал 21015 (35%) байж, үүнээс 186 (0.88%) нь хүндэрч, 98 (0.46%) нь нас баржээ.

Зураг 1. 2004. 2005 онд хийгдсэн хэвлийн хөндийн яаралтай мэс заслын хүндрэл, нас баралт

Бид хэвлийн хөндийн яаралтай мэс заслын дараах нас баралт болон хүндрэл буурахгүй байгаад дүгнэлт хийж шалтгааныг тодруулахаарАрхангай,Өвөрхангай,Хэнтий, Сэлэнгэ, Дорнод, Баянхонгор, Дорноговь, Дархан-Уул, Орхон аймгийн яаралтай мэс заслын дараах хүндэрсэн болон нас барсан 48 өвчний түүхэнд судалгаа хийлээ.

Бидний судалгаанд хамрагдсан өвчтөний 58,3% ньэрэгтэй, 41,7% ньэмэгтэй байна. Насны байдлыг авч үзвэл хэвлийн яаралтай эмгэгийн улмаасхөдөө орон нутагт хүндэрч нас барж буй хүмүүсийн 77,1 %-ыг 0-39 насны хүмүүс буюу ид хөдөлмөрийн насны хүмүүс ихэнх хувийг эзэлж буй нь хувь хүний өөртөө тавих анхаарал сул, эмнэлгийн яаралтай тусламж оройтсоны илрэл юм.

Хүснэгт 1

2005 онд мэс заслын яаралтай тусламжийн дараах хүндрэл бидний судалгаанд хамрагдсан аймгаас нас баралт Өвөрхангай (31,2%), Дорнод (14,5%), Архангай (14,5%), Эрдэнэт (14,5%) -д харьцангуй өндөр байна.

Давтан мэс заслын байдлаас харахад 33,3%-д 3-аас дээш удаа давтан мэс засал хийгджээ.

Хүснэгт 2

Эдгээр өвчтөний 62,6% нь өвчин эхлээд 24 цаг түүнээс дээш хугацааны дараа эмчид хандсан байна.

Хүснэгт 3

Мэс заслын яаралтай эмгэгийн улмаас эмнэлэгт хэвтээд 0-4 цагийн дотор мэс засалд орох заалттай байдаг. Бидний судалгаанд хамрагдсан өвчтөнөөс 20,8% нь эмнэлэгт хэвтээд 72 цаг болон түүнээс дээш хугацааны дараа мэс засалд оржээ.

Хүснэгт 4

Эмнэлэгт мэс засал хийгдсэн байдлыг судлахад 33,3% нь мухар олгойн үрэвсэлтэй холбоотой, 16,7% нь гэдэсний түгжрэлтэй холбоотой, 16,7% нь буглаа нээх мэс засал хийгджээ.

Хүснэгт 5

Мэс заслын дараах антибиотик эмчилгээнийсонголтыгүзэхэд64,6%ньөргөн хүрээний антибиотикийн сонгол хэрэглэсэн боловч нянгийн антибиотик мэдрэг чанарыг үзсэн тохиолдол тараалдсангүй.

Хүснэгт 6

Давтан мэс засал хийгдэж буй болон нас барсан өвчтөний өвчний түүхээс харахад дээрх өвчтөнүүд хордлого ихтэй, олон эрхтний дутал илэрсэн, евчтөн хүнд байжээ. Гэвч шингэн сэлбэх, хордлого тайлах, мэс заслын дараах эрчимт эмчилгээний асуудал хангалтгүй байв. Нийт өвчтөний 18,8%-д л хоногт 1500-3000 мл шингэн юүлсэн бусад тохиолдолд 20,8%-Д сэлбэх шингэн ерөөсөө юүлээгүй, 60,4%-д нь шингэн юүлсэн ч хоногт 500-1500 мл шингэн юүлсэн байна.

Хүснэгт 7

Эхний мэс заслын дараа өвчтөнд хэвлийгээр өвдөх (39,6%), гэдэс дүүрэх (33,3%), халуурах (14,6%), шархаар баас гарах (10,4%) зэрэг шинжүүд илэрчээ.

Өвчтөний 68,8% нь идэвхгүй, өөртөө үйлчлэх чадваргүй байсан байна. Бодит үзлэгээр судасны лугшилт 43,7%-д нь 1минутанд 90-ээс дээш, захын артерийн даралт 18,8%-д нь багассан, 39,6%-д хэвлийгээр тэмтрэхэд эмзэг, рентген шинжилгээнд 64,3%-д нь гэдсэнд шингэний түвшинтэй, 14,3%-д гэдэс хий ихтэй, хэт авиан шинжилгээнд 25%-д хэвлийд сул шингэнтэй байна. 

Давтан мэс засал ихэвчлэн хэвлийн буглаа (18,8%), гэдэсний түгжрэл (16,7%) гэдэс цоорсны улмаас (16,7%) хийгджээ.

Хүснэгт 8

Давтан мэс заслын дараах шингэн сэлбэлт, хордлого тайлах эмчилгээ ч хангалтгүй байжээ. Нийт өвчтөний зөвхен 22,9%-д л хангалттай шингэн сэлбэсэн байна.

Хүснэгт 9

Нийт 48 өвчтөнөөс 12 өвчтөн 3 удаа, 4 өвчтөн 4 удаа давтан мэс засал хийлгэсэн. Өвчтөний тавиланг үзэхэд 22,9% нь нас баржээ.

Хүснэгт 10

Энэхүү судалгаанаас бид дараах дүгнэлтийг хийлээ.

Дүгнэлт:

  1. Манай хедөө, орон нутагт хэвлийн мэс заслын дараах хүндрэл, нас баралт нэлээдгүй гарсаар байна.
  2. Мэс заслын яаралтай тусламж авах өвчтөнүүд эмнэлэгт хэт хожуу хандаж байна.
  3. Эмнэлэгт хэвтсэнээс хойш мэс засалд орох хуртэл хугацаа алдаж байна.
  4. Мэсзаслындарааххүндрэлийн үеийн болон давтан мэс заслын дараах эрчимт эмчилгээ сул байна.
  5. Мэс ажилбарын төгс байдлаас өвчтөний тавилан ихээхэн хамаарч байна.
  6. Мэс заслын эмч нарын мэргэжил мэдлэг, өвчтөнд хандах хандлага дутмаг байна.
Ном зүй

1. Blomqvist P.G., Andersson R.E., at all.Mortality after appendectomy in Sweden, 1987-1996 Ann. Surg.2001,apr;233(4);461-2.
2. Bredesen J., Jorgensen T., at all. Postoperative mortality after cholecystectomy. A survey of all cholecystectomies among women in 1977-1981. Ugeskr Leager, 1994 mar 7; 156(10):1470-4.
3. Durch Gregory E. Jeansonne. Appendectomy fur akcute Blinddarmentzundung Verbessert: aug.,05,2002
4. Gideon A Caplan, Ann Brown, Philip J Gowe at all. Re - engineering the elective surgical service of a tertiary hospital: a historical controlled trial. MJA. 1998; 168:247-251.
5. Dolgushkin AN. Clinical aspects and surgical treatment of patients after closure of perforated ulcer. Klin.Khir. 1993;(9-10):20-1.
6. Meena Nathan Cherian.YA. Buyanjargal, Govind Salik. Essential emergency surgical procedures in resource- limited facilities: a WHO workshop in Mongolia.
Clinical care: Emergency surgery WHO
7. V.Seagroatt, M.Goldacre Measures of early postoperative mortality: beyond hospital fatality. BMJ. 1994;309-4.
8. Zaitsev V.T., Kononenko N.G. Postoperative complications in patients with a perforated gastroduodenal ulcer. Klin. Khir, 1998;(1):7-8
9. Coordinator: Dr. Pierre Meyer Programme for Training and Research in Laparoscopic Surgery. Project of WHO and Geneva foundation ((Laparoscopic surgery training in developing country»
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Н.Даваацэрэн


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1026
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК