Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1971, 2(6)
Биеийн идэвхт хөдөлгөөнт байдал ба липидийн солилцоо
( Судалгааны өгүүлэл )

Б. Лувсанноров

АУ Дээд сургуулийн дотрын онош зүйн тэнхим

 
Абстракт

Выяснясггя роль физическоіі активности в липидном обмеве путем исследования содержания лпшідов сыворотки крови у 2160 лпц, занятых на производстве (1100 ра-бочие) и в учрежденнях (1060 служащие). Выявлен более низкий уровень лпшідов у рабочих, что является свидетельством паличия прямоіі корреляцші между уровнем ли-пидов кроші п энергозатратой при аналогичных условиях жизни н пнтания.

Липидийн солилцоонд холбогдол бүхий олон талт нѳлѳѳллийн тухай өмнөх ажилд дурдсан билээ (1),

Хэвийн бус таргалалт болон липидийн солилцооны тодорхой хямралтай явагддаг олон тооны өвчний үүсэл, явц, хүндрэлт нь ѳѳх тослог илчтэй хооллолт, хооллолтын буруу дэглэм зэргээс зарим талаар хамаардаг боловч, түүнд биеийн идэвхт хѳдѳлгѳѳнт байдал, амьдрал ахуйн зѳв дэглэм, биеийн ба оюуны хөдөлмөрийн зөв хослол зэрэг нөхцөл яхээхэв нөлөөлдөг байлаа.

Биеийн хөдөлмөрийн дутагдалт байдал бол вегетатив мэдрэлийн ба гуморал тэнцвэрийг алдагдуулан нэг талаас бодисын солилцооны, тухайлбал. Липидийн солилцооны хямрал үүсгэн (С.М. Лейтес, 1958; Л. А. Мясников, 1967), нөгөө талаас судас мэдрэлийн зохицуулалтын хямралыг үүсгэдэг (PI. А. Рыбкян, 1959; Б. В. РІлышский, 1960).

Өмнөх ажлуудад бид, ийлдсийн липидийн хэмжээ нь хүмүүсийн нас, хүйс, хот хөдөөгийнхөөс шалтгаалан ялгаатай байсан тухай бичсэн бөгөөд энэ удаад судалгааг хүмүүсийн ажил төрлийн байдалтай уялдуулан дүгнэх, тухайлбал, биеийн ба оюуны хвдөлмөрийг хүмүүсийн дунд дүгнэн үзлээ.

Судалгаанд «хотын» хооллолт, амьдрал ахуйтай 2000 таруй хүмүүс хамрагдсан бөгөөд ажил төрлийн зонхилох хэлбэрийн хувьд ажилчид 1100, ажилтай 1060 хүн байлаа. Насны хувьд 19—80 насны хүмүүс хамрагдав.

Судалгаа, шинжилгээг өмнөх ажилд бичсэн аргын Дагуу явуулсан. хүмүүсийн цусны ийлдсийн липидийн дундаж хэмжээг тодорхойлон үзэхэд ажилчдад нийт липид 607,55±3,63 мг%, бетта липопротеин 399,00± ±3 57 мг%, холестерин 195,00± 1,08 мг%; ажилтнуудад: нийт липид 603, 50±4,81 мг%, бетта липопротеин 422 00±3,33 мг%, холестерин 207,50± ±15 мг% тус тус буюу ажилтнуудын бетта липопротеины дундаж 23 мг%, холестерииы дундаж 12 мг%-аар давуутай байлаа. Ийхүү бетта липопротепн холестерины дундаж ажилтнуудад өндөр байгаа явдал бол гивертонв, атеросклероз өвчин ажилтны дунд давуутай олон тохиолддог гэдэг зарим судлагчдын (С. С. Барац, 3. М. Мельникова, 1962; Г. А. Го-льдберг, 1963) дүгнэлтэд нотолгоо болж байгаа бололтой.

Үүний зэрэгцээгээр ажилчдын цусны ийлдэс дэх липидийн дундаж
харьцангуй бага тодорхойлогдож байгаа явдал хэдийгээр тэд ажилтнуудтад нэтэл нөхцөлд онц ялгаагүй хооллолттой байвч биеийн хөдөл
мөрт илч хүчин зарцуулалтаар ажилтнуудаас давуутай байдагтай хол
боотой гэдгийг харуулж байгаа бололтой. Үйлдвэрлэлд орчин үеийн ав
томат болон бусад техник өргөн нэвтэрч байгаа боловч ажилчид биеийн
идэвхт хөдөлгөөнт ажил (суурь машин дээр ажиллах, засах матертиал
бүтээгдэхүүнээ зөөх, хураах г.м.) илүүтэй гүйцэтгэдэт. Иймээс ч ажилч
дын ялч хүчин зарцуулалт, улмаар илч хүчний үүсвэр болох өөх тооны
зарцуулалт их бөгөөд цусны ялтсийн липидийн дундаж бага байдаг
бололтой.                                                                    ^

Ажилчдыг хүйсээр ангилан үзэхэд эмэгтэйчүүдийн липидийн дундаж эрэгтэйчүүдийнхээс давуутай байгаа иь эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол элч хүчний зарцуулалтаар бага буюу биеийн хүч бага орох ажил дээр байдаг явдлыг харуулж байлаа.

Ийлдсийн липидийн хэмжээг ажилчид, ажилтны дунд насны бүлгээр үзэхэд ажилчдуудад бетта липопротеин, холестерины дундаж хэмжээний хэлбэлзэлтэй өндөр түвшинд байна. Ажилтнуудад бетта липопротеины дундаж 40 нас хүртэл, холестервлых 40 наснаас дээшлэх тутамд өндөржиж байгаа нь сонирхолтой бөгөөд энэ нь дээрх насны хүмүүст олонтаа тохиолддог гипертони, атеросклерозын үүсэхэд нөлөөлдөг байж болох юм.

Биеийн идэвхт хөдөлгөөнт үйл ажиллагаа бол бодисын солилцоог сайжруулдаг Булчингийн ажиллагааны үед глюкоз, өөхөн хүчил ацетатуудын солилцооны завсрын бүтээгдэхүүн холестерины синтезд оролцохоосоо эрч хүчний зарцуулалтад илүүтэй зориулагддагаар биеийн хөдөлмөртэй хүмүүсийн ийлдсийн липидийн хэмжээ бага байдаг явдал тайлбарлагддаг талтай.

Биеийн идэвхтэй хѳдѳлгѳѳнт байдал бодисын солилцооны зарим талд тодорхой нѳлѳѳлдѳг бѳгѳѳд энэ нь ийлдсийн липидийн дундаж хэмжээ ажилчдад ажилтнуудынхаас бага, ажилчид дотроо эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдийнхээс бага байдгаагаар илэрч байна. Ингэж липидийн солилцоо биеийн идэвхт хѳдѳлгѳѳнт байдал хоорондоо тодорхой хамааралтай байгаа явдал нь зохих хэмжээний биеийн хүчний ажил, биеийн тамирын дасгал хийх идэвхт хөдөлгөөн бүхий дэглэм сахих чухлыг харуулж байна.

Дүгнэлт
  1. Хүмүүсийн ажил тѳрлийн байдал, липидийн солилцооны хооронд тодорхой хамаарал байдаг. Тухайлбал ажилтнуудад нийт липид 607, 50± ±4,61 мг %, бетта личопротеи \ 4?2,0Э ±3,33 мг %холестерин 207,25 ± 1,38, мг°/о, ажилчдад нийт липид 607,55±3,63, мг%, бетта липопротеин 399,00± ±3,57 мг%, холестерия 195,00±1.08 мг% буюу ажилтнуудад бетта липопротеин 23 мг%-иар, холестерин 13мг%-иар давуутай тодорхойлогдлоо.
  2. Хоол хүнсний бүтээгдэхүүн хооллох дэглэм, биеийн хѳдѳлмѳр, биеийн идэвхт хөдөлгөант байдал (биеийн илч хүчин зарцуулалт) лиПиДИЙН СОЛиЛЦООНД идЭвХтэй нөлөөлдөг нь илэрлээ.
Ном зүй

1. Б. Лувсапноров. Монголын анагаах ухаан, 1971, 1—% Ьарац С. С. и Мельни-кова 3. М. Сов. мед- 1962, 8,13—3 Гольдберг Г. А. Кардиология, 1963, 3,62—4. Илыінский В, В. Атеросклероз. М. М. I960.—5. Лентес С. М. Клиннческ. мед., 1958, 10,25—6. Мясннков Л. А. Труды совместноіі сессин Института терашш и Иркутского мед. института. Иркутск. 1967. 10—7. Рыбкнн И. А. Предгипертоническое состояние. Докт. дисс. М. 1959.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : проф. Б. Рагчаа


Нийтлэлийн нээгдсэн тоо: 609
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК