Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1971, 2(6)
Сэтгэц нөлөөт эмүүдийг дангаар нь ба хавсарган хэрэглэсний дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Г. Борхүү,Е.М. Терентьев

Сэтгэл мэдрэлийн больниц

 
Абстракт

С целыо нзучения денствия разлнчных пспхофармакологическнх средств и нх соче-таний было нсследовано 264 больных шизофренией;маниакально-депрессивным психозом инволюционными психозами, реактивно-истерическимн, сосудистыми, инфекционными и др. психозами. Основное количество наблюдений приходится на шизофрению и ыанна-кально-депрессітныіі психоз.

При леченип шпзофрении отмечено, что относительиая частота устойчивых ремнссніі no мере үвелпченпя длнтельности течения болезни не уменьшилась, можно было даже говорить с нзвестной осторожностыо о некстором ее үвелнченин. На зтот счет авторы высказывают (в дііскуссноішом порядке) предположение о том, что это происходит за счет тон частп свежих случаев шизофрении, которые в дальненшем характеризуются недоброкачественным течением. Другая часть, больных, течение шнзофрении у которых преобретает в дальнейшем более или менее благоприятный характер, чаще дает устой-чивые ремисснн как на начальных, так и на последующнх этапах болезни.

В работе отмечено, что в целом ряде случаев при леченни различных психозов предшествующая применению психофармакологических средств сульфазинотерапия спо-собствовала более быстрому обратному развитшо психических явлений.

Прн шнзофрешш, по ынению авторов, механизм такого действия сульфазина заклю-чаечся в активнзацнп ретпкуло-эндогелнальной системы. Указанный механмзм мол«ет играть определенную роль в перестроііке иммунологической реактивности, способствуя ее повышению. При маниакально-депрессивном психозе его действие состоит, по-видиыо му, наоборот в вызывании гипоэргического эффекта со стороны диенцефальной системы, сыіжешш возбуждения симпатическои систеыы путем ее истощения.

Бид сэтгэл мэдрэлийн зарим өвчний үед сэтгэц нөлөөт эмүүдийг дангаар буюу хослон хэрэглэхэд үзүүлэх нөлөөг судлах зорилт тавилаа. Судалгаанд хамрагдсан 264 ѳвчтѳнийг өвчний гол шинж тэмдэг, онолыг харгалзан ангилж 1-р хүснэгтэнд харуулав.

Бидний ажиглалтаар шизофрени, үечилсэн солиоролтой хүмүүс зонхилж байгаа нь дээрх хүнэгтээс илэрхий байна.

Сэтгэл мэдрэлийн ѳвчнийг диспансерээр эмчлэх саналыг орчин үед ѳргѳн дэвшүүлж байгаа учир сэтгэц нѳлѳѳт эмүүдээр эмчилгээ хийх зайлшгүй шаардлага гарч байгаа юм.

Бид эмчилгээндээ аминазиныг дангаар нь буюу бусад эмүүдтэй хавсарган хэрэглэх, мѳн сэтгэл уналын хам шинж бүхий шизофренитэй хүмүүсийг сэтгэл уналтын эсрэг нѳлѳѳт эмүүдээр голлож, аминазиныг

нэмэлт болгон ѳгѳх аргаар эмчлэв. Шизофренитэй ѳвчтѳнийг ѳвчний явцын дагуу хуваасан байдлыг хоёрдугаар хүснэгтэд үзүүлэв.

2-р хүснэгтээс үзэхэд, нийт 107 өвчтөнөөс удаан хугацаагаар, тухайлбал 6-гаас дээш жил ѳвчилсѳн өвчтөн 16 байна. Бидний судалгаагаар, шизофренийн хэлбэр, онош, явцын байдал нь зарим судлагчдын заалттай тохирч байгаа юм. Өвчний шат явцаар үргэлжийн даамжрах байдалтай шизофрени тохиолдож байсныг тэмдэглэв.Сэтгэц нөлөөт эмүүдээр эмчлүүлсэн ихэнх өвчтөнд өвчин нилээд удаан, зөөлөн хэлбэрээр явагдаж байв. Янз бүрийн явцтан шизофренн өвчний
ремиссийн хугацааг 3-р хүснэгтэд үзүүллээ.

Сэтгэц нөлөөт эмүүдээр эмчилсний үр дүнд тогтвортой ремисстэй хүний тоо шизофренигээр өвчилсөн хугацаа уртсах тутам цѳѳрѳхгүй байгаа нь 3-р хүснэгтээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл, сэтгэц нѳлѳѳт эмүүд нь шизофренигээр удаан жилээр буюу шинээр өвчилсөн хүмүүст адил сапи нѳлѳѳ үзүүлж банна.

Бид, дэмийрлийн хэлбэртэй шизофренитэй 27 өвчтөнд аминазиныг дангаар нь, 10 өвчтөнд ампназиныг инсулины шокийн тунтай, 2 өвчтөнд аминазиныг резериштэй хослуулан хэрэглэсэн юм. Аминазины янз бүрийн тунг хоногийн 2 үндсэн тунд ялгаса, үүнд: Нэг нь хоногт 300 мг хүртэл, нөгөө нь 300 мг-аас дээш байв. Френолоныг голдуу 30—60 мг-аар уулгаж байсан. Сэтгэл зориггүйдлийн хам шинжтэй өвчтөнүүдэд аминазин, френолон хоёрыг хослуулан хэрэглэсэн юм. Харин дэмийрлийн хам шинжтэй шизофрени шинэхэн туссан евчтөнд инсулин аминазин хоёрыг хэрэглэв.

Бид, өвчтөнийг 30—40 удаа комд оруулахаар бодож инсулин эмчилгээний курсийн тунг тогтоосон. Үүний хамт аминазиныг дээр дурдсан ёсоор хоногийн 2 янзын тунгаар өгч байв. Ийнхүү уул өвчтөнийг бүрэн сайн ремисситэй болтол нь инсулин, аминазин хоёроор эмчилж байв.

Бид, дэмийрлийн хам шинжтэй архаг шизофрени ѳвчний үед өвчтөнг ампназин резерпин хоёроор эмчлэхэд ремисси болохын хувьд сайн үр дүнтэй болов. Дэмийрлийн хам шинжтэй архаг шизофрени өвчтэй өвчтөнд аминазин сульфазин хоёрыг хэрэглэхэд сэтгэц эмгэгийн шинж ба хам шинжүүд нь богино хугацаанд арилж байв. Ийм үр дүн хөнгөн өвчтөнд бүр ч тодорхой илэрч байлаа. Клиникийн иймэрхүү сонин үзэгдэл бидний уншсан хэвлэлд тохиолдсонгүй.

Ретнкул-эндотелиалийн систем ба диэнцефалийн үйл ажиллагааг сульфазин идэвхжүүлдэг байж магадгүй гэж бид үзэж байгаа юм.Аминазиныг янз бүрийн тунгаар сэтгэц нѳлѳѳт бусад эмүүдтэй хавсарган, дэмийрлийн хам шинжтэй шизофрени өвчтэй хүмүүсийг эмчлэхэд ажиглагдсан ремиссийн хугацааг эмчилсэн хугацаатай нь харьцуулан 4-р хүснэгтэд харуулав.

Дан аминазин ба аминазиныг инсулинтай хослуулан хэрэглэсэн үед ѳвчний туйлбартай ремисси үүссэн хушй тоо олон байгаа нь 4-р хүснэгтээс харагдаж байна. Гэтэл аминазиныг френолонтой хослон хэрэглэхэд туйлбартай ремисси цѳѳн ѳвчтөнд үүссэн байв. Энэ нь аминазин френолон хоёрын хавсаргаа эмчилгээг архаг шизофренийн үед хийснээс ч болсон байж магадгүй юм. Архаг шизофренитэй хоёр ѳвчтѳнг тус бүр 2 cap аминазин, резерпин хоёроор эмчлэхэд ѳвчний ремиссийн хугацаа дѳнгѳж 6 cap буюу түүнээс ч богинохон байв.

Кататоник хам шинжтэй шизофренитэй хүмүүсийг аминазинаар эмчлэхдээ түүнийг инсулин, мелипромин, френолоны аль нэгэнтэй нь, эсвэл ѳөр эмтэй хавсарган хэрэглэв.

Эмчилгээний дүнгээс үзэхэд, кататоник хам шинжтэй хүмүүсийг аминазинаар эмчлэх нь ашиг багатай байж магадгүй байна. Үүнийг бид патофнэнологийн үүднээс тайлбарлахдаа, кататоник шинжүүд нь саатлын явцад илрэх учир  тэдний саатлын  явцыг аминазин   улам нэмэгдүүлж байж магадгүй гэж үзэв. Аминазин нь зарим шинж тэмдгийн эсрэг үйлчилдэггүйгээр барахгүй тэдгээр шинжүүдийг улам гүнзгийрүүлдэг гэж бичсэн байдаг (Т. Я. Авруцкий). Аминазин инсулин хоёрын   хавсаргаа эмчилгээ болон тэдгээрийг янз бүрийн эмтэй хослон   хэрэглэхийн ѳмнѳ сульфазины курс эмчилгээ үйлдэхэд эмчилгээний дүн улам сайжирч байгаа нь ажиглагдав. Бид үүнийг сульфазин хэрэглэхэд биеийн эсэргүүцэл дээшилж байгаагаас болов гэж үзэв. Сэтгэл хѳѳрлийн үечилсэн солиоролтой хүмүүсийг эмчлэхдээ гол тѳлѳв аминазиныг дангаар хэрэглэсэн бѳгѳѳд сэтгэл хѳөрлийн хам шинжийн илрэлийг харгалзан түүний тунг хоногт 100—500 мг-аар тогтоов. Энд мѳн аминазин эмчилгээннй ѳмнѳ сульфазин хэрэглэхэд эмчилгээний үр дүн илүү байв. Энд гарч байгаа сульфазины үйлчилгээ бол дээрхээс ѳѳр механизмтай бололтой. Хэрэв шизофренийн үед сульфазин биеийн эсэргүүцлийг  дээшлүүлэх чиглэлээр нѳлѳѳлж байна гэж үзэж байсан бол сэтгэл   хѳѳрлийн үечилсэн солиорлын үед сульфазин диэнцефаль системд   реактив байдлыг бууруулах нѳлѳѳ үзүүлэн түүнийг эмээж, симпатик системийн сэрлийг бууруулах байдлаар нѳлѳѳлж байж болох юм.  Ийнхүү урвуу  холбоонууд байж болох учир A. В. Снежневский нарын бичсэнчлэн сульфазин нь вегетатив мэдрэлийн системийн ажиллагаанд нөлөөлөн улмаар үечилсэн солиорлын үед илэрдэг сэтгэл хөөрлийн   хам шинжийг арилгаж болох юм гэж үзэв. Үечилсэн солиоролтой   өвчтөнд илэрсэн сэтгэл   хөөрлийн хам шинжийг эмчилсэн аминазины хоногийн тун ба хугацааг 5-р хүснэгтэнд тодруулав.

5-р х үс н э г т  Аминазин эмчилгээ хийсэн байдал

 

Эмчилгээний   хугацаа 2—4 cap

 Хийсэн эмчилгээ  1—2 cap

300—500 мг

Аминазин

 

4

4

2

 

Аминазин,

Сульфазин

1

1

 

100—300 мг

Аминазин

17

7

3

 

Амнназин,

Сульфазин

4

5

 

100 хүртэл мг

Амниазин

13

6

4

Аминазин,

Сульфазин

5

2

1

Үечилсэн солиоролтой өвчтөнд илэрсэн сэтгэл уналын хам шинжийг мелипраминаар эмчилсэн юм. Мелипрамины хоногийн тун нь 150—200 мг байв. Зарим тохиолдолд мелипраминыг аминазин, резерпин зэрэг сэтгэц нѳлѳѳт эмүүдийн аль нэгтэй нь хавсарган хэрэглэсэн. Үечилсэн солиорлын сэтгэл уналтын хам шинжтэй өвчтөнүүдийн заримд нь тизерциныг хэрэглэхэд муугүй үр дүнтэй байсан.

Тизерцин нь ѳтлѳлтийн өмнөх үеийн ба судасны шалтгаант солиорлуудын үед илэрсэн сэтгэл уналын үед бүр ч илүү үр дүн үзүүлж байсан. Ямар нэг шалтгаантай сэтгэл уналын хам шинжийн үед мелипрамины эмчилгээний үр дүн муу илэрч байвал тизерциныг хэрэглэхэд үр дүн нь сайн байсныг тэмдэглэх хэрэгтэй.

Халдвар, архи, гэмтэл ба сэтгэлийн шалтгаант солиорлуудын үед илэрч байсан сэтгэц эмгэгийн хам шинжүүдийн дагуу аль нэг сэтгэц нѳлѳѳт эмүүдээр эмчилсэн. Үүнд: Истерийн ухаан бүрийтэл, сэтгэлийн шалтгаант дэмийрлийг аминазин, френолон, тизерцинээр, сэтгэлийн шалтгаант сэтгэл уналыг мелипраминээр тус тус эмчилсэн.

Төрөлтийн ба судасны шалтгаант солиорлын бүх тохиолдолд сэтгэц нөлөөт эмүүдийг хэрэглэхийн сацуу биеийн эсэргүүцлийг сайжруулах эмчилгээнүүд, витамин, антибиотик зэргийг зохих шаардлагын дагуу хавсарган хэрэглэв. Эдгээр тохиолдлуудад өвчтөний бие цогцсын байдалд, ялангуяа артерийн даралтын байдалд онцгой анхаарч байхын чухалыг тэмдэглэх хэрэгтэй.

Дүгнэлт
  1. Сэтгэц нөлөөт эмүүдийг дангаар нь хэрэглэхээс хавсарган хэрэглэх нь эмчилгээний чанараар илүү сайн бөгөөд эмчлэгдсэн ихэнх өвчтөний өвчин нилээд удаан хугацаанд зөөлөн хэлбэртэй болж байна.
  2. Сэтгэц нөлөөт эмүүдээр эмчилгээ хийхэд шизофренигээр өвчилсөн жилийн хугацаанаас шалтгаалахгүй үр дүн сайн өгч байна.
  3. Аминазин резерпиний, сульфазин аминазиний, аминазин инсулиний зэрэг хослолоор дэмийрлийн хам шинж бүхий архаг шизофренитэй хүмүүсийг эмчлэхэд сэтгэц эмгэгийн болон хам шинжүүд нь түргэн арилж байна.
  4. Аминазиныг сульфазинтэй хавсарган хэрэглэхэд дэмийрлийн хам шинжтэй архаг шизофренийн сэтгэц эмгэгийн болон хам шинжүүд нь маш хурдан арилж байна.
  5. Сэтгэц нөлөөлөлт эмүүдийг дангаар нь буюу хавсарган хэрэглэхэд уул ѳвчтѳн анхнаасаа хөнгөн байсан бол үйлчилгээ нь сайн дүнтэй байснаас гадна сэтгэц нөлөөлөлт эмүүдийг хавсарган хэрэглэхдээ эмчилгээний өмнө нь сульфазин тарьж байгаад уул эмчилгээг хийвэл чанар, үр дүн бүр сайн байна.
  6. Сэтгэц хөөрлийн үечилсэн солиоролтой хүмүүсийг дан аминазинаар эмчлэхэд үр дүн сайн байгаагаас гадна, хэрэв эхлээд сульфазин хэрэглэж байсан бол бүр ч сайн байна.
  7. Өтлөлтийн ѳмнѳх үеийн ба судасны шалтгаант солиорлуудын үед илэрсэн сэтгэл уналтын үед тизерцин маш сайн нөлөө үзүүлж байна.
  8. Кататоник хам шинжтэй хүмүүсийг аминазинаар эмчлэхэд, мөн ямар нэг шалтгаанаар илэрсэн сэтгэл уналтын хам шинжтэй өвчтөнг мелипраминээр эмчлэхэд олигтой үр дүн өгөхгүй байна.
Ном зүй

Авруцкий Г. Я. Современные пснхотропные средства и их применение в лечении шизофренин. М., 1964. Снежневский A. В. О течении и патологнческом единстве шизоф-ренин. Вестник АМН СССР, 1966, 3,3—10.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : дэд эрдэмтэн Ц. Гүрдорж


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 925
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК