Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1971, 2(6)
Архаг тонзиллитын үе дэх гүйлсийн халдвар
( Судалгааны өгүүлэл )

Л. Шагдар, Я. Дүгэрхүү, Г. Алтанхуяг

АУД Сургуулийн чих, хамар, хоолой ам судлалын тэнхим, Улсын клиникийн төв нэгдсэн i эмнэлгийн чих, хамар хоолойн тасаг

 
Абстракт

Авторы обследовали микрофлоры поверхностн небных миндалпн у 112 человек, нз них 8 человек страдали хроническим тонзнллптом. При бактериологическом иссле-дованин обнаруживаются непатогенный —стрептококк —убз (56,2%), патогенный d—гемолптііческиіі стрептококк  у 25 (22,3%), 8—гемолитический   стрептококк   у   4

(3,5%), золотнстый стафнлококк у 12 (10,7%), стрепто-стафилококковая ассоциация у 8 (7,1%) болыіых, Одновременно при исследовании микрофлоры лакуны небных мнндалин у 61 больных, страдающих хроническим тонзиллитом, обнаруживаются патогенный стрептококк в 4,9%, патогенный страфилококк в 9,8% и смешанные патогенные кокки в 18% случаев. По мнению авторов, микробная флора. при хроническоы тонзиллите из поверхностн небных миндалин и из лакуны отличаются разнообразием. Однако в патогенезе острого и хронического тонзиллита роли выше-перечисленных микробов оказалнсь одинаковыми.

Архаг тонзиллит нь чих, хамар, хоолойн эмгэгүүдээс хамгийн их тохиолддог төдийгүй зүрх судасны эмгэг, халдвар харшил өвчнүүдийн үүсэх жам ёстой нягт холбоотой учраас уг асуудлыг тал бүрээс системтэйгээр судлах нь онол практикийн чухал ач холбогдолтой.

Архаг тонзиллит үүсэхэд гүйлсийн гадаргуу болон гүйлсийн хонхорт ирших халдвар чухал нөлөөтэй байдаг. Энэ талаар ЗХУ-д хийсэн судалгаанаас үзэхэд архаг тонзиллитын үүсэхэд цус задлагч А-хэсгийн стреп-тококк чухал рольтой (Л. А. Луковскин, 1965, 1967) ажээ. Р. Я. Херсонс-кая (1955), евчтөнтй хөөмийгөөс материал авч халдвар судлалын шинжилгээ хийгээд 14,9 %-д цус задлагч стрептококк, 39,5 %-д эмгэг төрүүлэгч стафилококк гаргажээ. Т. Е. Бровко, Э. В. Гюллинг нар (1966) өвчтөний 58 хувьд стрептококкод харшил байдлыг илрүүлснээр стрептококк нь архаг тонзиллит үүсэхэд гол нөлөөтэй гэж үзжээ. Э. Л. Листенгартен (1953), A. А. Арутюнов бусад нөхдийн хамт (1965), И, А. Лопотко, О. К\ Лакоткина (1956) нар туршлагын амьтдад зохиомол ангика үүсгэхдээ гүлсийг цус задлагч \1 -стрептококкоор халдварлуулсан байна. Архаг тонзиллитын үед ѳвчтѳний цусанд стрептококкын эсрэг аятител (стреп-толпзин-О, стрептогиалурокидаз, фибринолизин г.м) ихээр үүсдэг нь уг өвчин үүсэхэд стрептококкийн халдвар их нөлөөтэй байгаагийн гэрч юм (Н. Ф. Головпна, М. П. Ждалов, 1965; М Г. Курамшина, 1965).

Архаг тонзиллитын үед стрептококкоос бусад халдвар ч тохиолддог. Ялангуяа янз бүрийн антибиотик их хэрэглэснээс болж антибиотикт мэдрэмтгий, цус задлагч jj -стрептококк нь анткбиотикт үлэмж тэсвэртэн стафилококкоор солигдох явдал гарч байна (A. А. Горлнна, К. М. Соко-чова 1961; Н. Ф. Головпна, 1965; М. Г. Курамшина, 1966).

Сүүлийн жилүүдэд архаг тонзиллит үүсгэхэд аденовпрусын ролийг судалж архаг тонзиллиттай хүмүүсийн цусанд болон гүйлсэн нэхдэсийн угаагдсан шингэнд аденовипѵсны антител байгааг тогтоожээ (Е. Н. Пет-рова, 1965, 1966; Н.Г. Габбосова, П.А. Егоров, Ф. Г. Исупов, 1965; Я. Л. Паволоиский, Е. А. Евдощенко, Л. В. Дзешіка, Л. С. Бахаловский, 1967). Мөн Э.Э. Кушнареова, В.В. Андреев нар (1965) насанд хүрэгчид бөөнөөрөө аденовирусын ангинаар өвдсөн тухай бичсэн байна.

Манай орны нөхцөлд архаг тонзиллитын үед гүйлсийн халдварын байдлыг судлах зорилгоор Улаанбаатар хотын 1, 2-р амаржих газрын 112 ажилчдын хөөмнйи гүйлсийн гадаргуунаас авсан материал, Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагын ажилтнуудын тусламжтайгаар хийсэн нян судлалын шинжилгээний дүнг энэ судалгаанд ашиглалаа.

Нэгдүгээр судалгаа, Судалгаанд хамрагдагсад бүгд эмэгтэй бөгөөд насны байдлаар нь ялгаж үзвэл 16—20 насны 9 (8,3 %), 21—25 насны 21 (•18,7 %), 26-30 насны 34 (30,3 %), 31-35 насны 20 (17..8 %), 36—40 насны 15 (13,3 %), 41-ээс дээш 13 (11,6 %) тус тус байлаа. Эдгээр хүмүүсийн мэдүүлгээр ангинаар өвдсөн байдлыг авч үзвэл: ангинаар oгт өвддөггүй хүн (5,3%), 1— 3 жил өвдсөн 20 (16,9%), 4—6 жил өвдсөн 15 (13,3 %), 7—9 жил өвдсөн 35 (32,1 %), 10-аас дээш жил өвчилсөн 36 (32,1 %) байнгын гадна архаг тонзиллитын шинжтэй 98 (87,5 %), шинжгүй 14 (12,5 %) хүн тус тус байв.

Эдгээр хүмүүст чих, хамар, хоолойн бодит үзлэг хийж үзэхэд хамар, түүний дагавар хөндийн эмгэгтэй 68 (60,7%), амны хөндийн эмгэгтэй 62 (54,8 %) хүн байв.

Өвчтөнөөс авч ургуулсан «нянгийн антибиотикт мэдрэмтгий чанарыг судлахад пенциллинд мэдрэмттий 1(0,9%), стрептомицинд мэдрэмтгий 8 (7,1%), эритромицинд мэдрэмтгий  42 (37,5%), олеандомицинд мэдрэмтгий 29 (25,6%), новобиомицинд мэдрэмтгий 43 (38,3%) тетрациклинд мэдрэмттий 30 (26,7%) өсгөвөр тус тус байна. Дээрхи байдлаас үзэхэд архаг тонзиллитын үед манай нөхцөлд гүйлсийн гадаргуунд эмгэг төрүүлдэгтэй цус задлагч a-стрептококк их тохиолдож байгаа бөгөөд, мөн эмгэг төрүүлэгч альфа, бетта-стрептококк, стафилококк, стрепто-стафилококкийн хоршил тохиолдож байна. Эдгээр микроб нь өргөн хэрэглэгддэг антибиотикт (пенициллин, стрептомицин) тэсвэртэй болсон байна.

Хоёрдугаар судалгаа. Улсын клиникийн төв нэгдсэн 1-р эмнэлгийн поликлиникийн чих-хамар-хоолойн кабинетэд архаг тонзиллит өвчний

учир үзүүлсэн 61 хүний хөөмий гүйлсийн хонхроос шинжилгээ авч шинжлэн үзлээ. Эдгэөр 61 өвчтөний 23 (37,7%) нь эрэгтэй, 38 (62,2%) нь эмэгтэй байв.

Насны ялгавараар үзвэл бүх өвчтөний 85,2% нь 16-40 хүртэл насны хүмүүс байлаа. Ангинаар өвдсөн байдлыг үзэхэд, 1-3 жил өвчилсөн 12 (19,6%), 4-6 жил өвчилсөн 13 (21,3%), 7-9 жил өвчилсөн 8 (13,1%), 10-аас дээш жил өвчилсөн 28 (45,9%) хүн тус тус байлаа. Нэг жилд өвдөх байдлаар үзвэл, жилд нэг удаа өвддөг 13 (21,3%), 2—4 удаа өвддөг 33 (54%), 5-аас дээш удаа өвддөг 15 (24,5%) тус тус байна. Дээрхээс үзэхэд ихэнх өвчтөн 7-гоос дээш жил ангинаар жилд 2-оос дээш удаа өвдөж байсан архаг тонзиллитын шинжтэй хүмүүс байна. Дээрх бүх өвчтөний гүйлсийн өмнө талын хөшиг дээр дарж гүйлсийн хонхрын ялгадас гарсаны дараа түүнээс нь шинжилгээнд авлаа. Шинжилгээг Улаанбаатар хотын АЦХС-ын станцын Бактер судлалын лабораторид хийсэн. Бодит үзлэгийн байдлаар бүх өвчтөний 78,5% архаг тонзиллитын шинжтэй, 77,2 хувь нь хамар, хамрын дайвар хөндийн өвчтэй, 77,2 хувь нь амны хөндийн (шүд өвчтэй) өвчтэй байв.

 

2-р х ү с н э г т Ялгарсан  микробын шннж

 

 

Эмгэг төрүүлдэг

Эмгэг төрүүлдэггүй

Бүгд

 

 

TOO

хувь

TOO

хувь

TOO

хувь

1. Стрептококк

3

4,9

11

18

14

22,9

Стафилококк

6

9,8

17

27,9

23

37,7

2.Стрепто. стафилококк

2

3,2

11

18,0

13

21,3

3. Холимог коккууд

11

18,0

 

 

11

18,0

Нийт дүн

22

35,9

39

63,9

61

99,0

2-р судалгаанаас үзэхэд гүйлсийн хонхорт стафилококк их тохиолдож (37,7 хувь) байгаа бөгөөд үүний 9,8 хувь нь эмгэг төрүүлэгч байна. Бас стрепхококк, стрепто-стафилококкын хоршил, холимог коккууд их тохиолдож байгаагийн 18 хувь нь эмгэг төрүүлэгч холимог коккууд байна. Энэ хоёр судалгааг харьцуулж үзэхэд гүйлсийн гадаргуу болон гүйлсийн хонхорын гүнд Эмгэг төрүүлдэггүй коккын төрлийн микроб -нилээд амьдарч байнa. Харин гүйлсийн гадаргуу гүйлсийн хонхорт ха-рилцан адилгүй эмгэг төрүүлэгч микробууд амьдарч байна. Тухайлбал, гүйлсийн гадаргуунд эмгэг төрүүлэгч стрептококк 25  өвчтөн тохиолдож байхад, гүйлсийн хонхорт эмгэг төрүүлэгч холимог коккууд болон стафилококкууд ихэвчлэн тохиолдож байгаа. Архаг тонзиллитын үед гүйлсиин гадаргуунд мөн гүйлсийн хонхрын гүнд эмгэг төрүүлдэггүй микробууд ихэвчлэн тохиолдож байгаа боловч дан ганц микроб эмгэг төрүүлэхэд шийдвэрлэх хүчин зүйл болдоггүй, харин организмын иммуно-биологийн идэвх буурсан үед эмгэг төрүүлэгч микробууд нь өв-чин үүсгэх бөгөөд тэр ч байтугай амны хөндийд байнга амьдрагч цус задалдаггүй a -етрептококк хүртэл өвчин үүсгэдэг байна

Дүгнэлт

Архаг тонзиллитын үед гүйлсийн гадаргуу болон гүйлсийн хонхорт микробын олдоц харилцан адилгүй бөгөад гүйлсийн гадаргуунд a-стрептококк байхад гүйлсийн гүнд стафилококк голчлон байрласан байтаа. Ангина үүсэхэд стрептококк, стафилококк, холимог коккуүдын нөлөө адил хэмээн үзвэл зохино.Амаржих газруудад стафилококкын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор эмч ажилчдад халдвар судлалын щинжилгээ тогтмол хийж, чих, хамар, хоолойн эмчийн хяналтанд байлгах нь зүйтэй.

Ном зүй

1. Арутюнов A. А. и др. Вестник оторнноларингологии. 1956, № 5 стр 17—22.
2. Бровко Т. Е. Гюлинг Э. В. Журнал ушных, носовых, горловых болезней. 1966, № 4, стр. 41—44.
3. Габбосова Н. Г. и др. Всстнпк оторнноларинголопш. 1965, № 5 стр 79—82
4. Головина Н. Ф. Вестиик ото-рмно-ларингологин. 1965, № 6. стр. 8—10.
5. Головина Н. Ф. Жданова М, П. Труды Ш съезда оториноларингологов УССР, 1966, стр, 166— 170.
6. Горлина А. А., Соколова К. М. Вестник-ото-рино-ларинголопш. 1961. №1, стр. 57—63.
7. Курамшнна. М. Г. и др. Журнал ушных, носовых п горловых болезнен, 1966, № 4, стр, 77.
8. Кушнарева Э. Ж. Андреев В. В. Вестнпк ото-рино-ларннгологпп. 1965, № 2_ стр. 71—73.
9. Листенгартен Э. Л. Вестник ото-рино-ларингологии, 1953, Mi 4, стр. 44—46.
10. Лопотко И. А., Лакоткина О. Ю. Вестник ото-рино- ларингологии. 1956, № 5, стр. 10—16.
11. Луковскнй Л. А. Журнал ушных, носовых и горловых болезнен, 1967, № 4, стр, 12—44.
12. Петрова Ё. И. Вестник ото-рнно-ларннголопш. 1966, № 3. стр. 82— # 84. Паволоцскии Я. Л. Евдоиенко Е. А. и др.
13. Вестннк ото-рино-ларинголопш. 1967, № 4, стп. 67—70. Херсонская Р. Я. и др. Журнал ушных, носовых и горловых болезней. 1965, № 4 стр. 71—72 Б М. Э т 31. Стафилококк, trp. 342—349. Стрептококк. стр. 590—598.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1146
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК