Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1971, 2(6)
Гүйлсэн булчирхайн ужиг үрэвсэлтэй өвчтөний хагалгааны дараах хүндрэлийн тухай
( Судалгааны өгүүлэл )

М. М. Сергеев, Б. Жамсран, Б, Дамба

Улсын нэгдсэн 2-р тусгай эмнэлэг

 
Абстракт

Проанализированы различные осложнения после тонзиллэктомии у 20 (6,6%) нз 300 оперпрованных. больных в течешіе 1961 —1970 годои. Наиболее частыми лз ослож-неннй являлмсь послеоперацігоиные кровотечения у 11 (3,6%). Чаще кровотечения вознйкали у лиц, оперированных в зимне-весенний период (5,7%), что авторы объяс-няют піповитаминозом С в связм с недостаточным поступленііем его с ппщей в это время года. У 4 (1,1%) человек отмечено диффузное кровоизлияшіе в мягкое небо, у 2—аспмрацнонная пневмоння. У одного больного после тонзнллэктомші развилась оторичная анемия.

Гүйлсэн булчирхайн у

Гүйлсэн булчирхайн ужиг үрэвслийг мэс заслаар эмчлэх явдал нь энэ өвчнийг эмчлэх үлэмж үр дунтэй бөгөөд өргөн дэлгэрсэн арга юм. Харин гүйлсэн булчирхайг төгс авсны дараа ерөнхий ба хэсэг газрын, үрэвсэлтэй ба үрэвсэлгүй байдалтай хүндрэд нилээд гардаг байсан боловч гүйлслийг төгс авах хагалгааны арга сайжирч эмчилгээний үйлсэд антибиотик болон сульфалиламид нэвтэрсний дүнд хүндрэлийн тоо эрэс буурсан юм.Гүйлсэн булчирхайг төгс авсаны дараа арьсан дор хий хурах (эмфи-зема), хэл залгиурын мэдрэлийн салбарт мэдрэлийн гэм учирснаас амтлахгүй болох зэрэг хүндрэл гардаг гэж Arndt (1962) тэмдэглэсэн байна. Түүнээс гадна гүйлсийг авсан газраас цус гоожиж төвөнхид ороод бѳглѳх тохиол хэд хэд гарч мөгөөрсөн хоолой хагалах мэс засал (трахеотоми) шаардагдаж байсныг бичсэн байдаг. Хэсэг газрын хүндрэлээс чих орчмын булчирхай буглаа, хэлний буглаа, залиурын буглаа, мөн судасны агшилтаас харалган болох зэрэг ажиглагджээ. Тэрчлэн үхэлд хүргэж болох хүндрэлд мэдээ алдуулах эмийн жор хэтрүүлэж хордох, үрэвслийн бус хүндрэл хамардаг байна.Baglione (1962), гүйлсийн хагалгааны дараа дууны хөвчийн саажрахыг 2 өвчтөнд илрүүлэн байжээ.

Гүйлсийн хагалгааны дараах гол хүндрэл нь цус алдалт юм. Цус алдалтын тоо, шалтгаан, түүнийг эмчлэх аргын талаар Б. С. Преобра-жевскнй (1954), Г. И. Тихомирова (1957); Н, А. Балковская, (1965), К. И. Мишина (1969), Л. И. Кравцова (1970), Works (1956), Haase a. Moguera (1952), Arndt (1962). Worsoe-Petersen (1966) нар бичжээ.

Дор дурдсан хүмүүсийн (Б. С. Преображенский, 1954; Г. И. Тихо-мирова, 1957; Л. И. Кравцова, 1970, Mangabeira—Albernaz, 1956; Morks, 1956: Giaccai 1961) статистик үзүүлэлтийн мэдээгээр, цус алдалт нь 0,1-ээс 8—10%-д тохиолддог байна.

В. И. Тимошенский, В. X. Гербер (1966), К. И. Мишина (1969) нарьн нягтлан судалснаар, хагалгааны дараа цус алдсан тоог гүйлсэн булчирхайн ерийн ужиг үрэвсэлтэй жишэж үзвэл гүйлсэн булчирхайн үрэвсэл ба хэрэх өвчин хавсарч хүндрэлтэй болсон өвчтөнд 2 дахин илүү байлаа. Түүнчлэн цус алдах явдал нь ялангуяа гүйлсийн үрэвслийн хүндрэлтэй өвчтѳнд улам тохиолдлоо гэж Г. И. Тихомирова (1957) үзлээ.Бие махбодод витамин «С» дутагдах (Г. И. Тихомирова, 1957; К. И. Мишина, 1969), мөн цаг уурын нөлөө зэрэг бол цус алдах нэг үндсэн шалтгаан болдог (В. И. Тимошеясклй, В. X, Гербер, 1969) байна.

Гүйлсийн хагалгааы дараах хүндрэлийн шалтгааныг судлахын тулд бид, Улсын нэгдсэн 2-р тусгай эмнэлгийн 1961 —1970 оны архивын материалд судалгаа хийв.

Энэ хугацаанд гүйлсэн булчирхайн ужиг үрэвслийн клиникийн янз бүрийн хэлбэртэй 300 өвчтөнд хагалгаа хийжээ. Бүх өвчтөнд хагалгааг 0,5% новокаины мэдээ алдуулалтаар хийсэн юм.Гүйлсэн булчирхайг гол төлөв элеватор, мэс заслын том халбаганы тусламжтайгаар авчээ. Гүйлс нь залгиурын хатуу ханатай наалдаж сорвижсон үед Куперовын хайчийг ашигладаг.

Энэ хугацаанд гүйлсэн булчирхайн ужиг үрэвслийн клиникийн янз бүрийн хэлбэртэй 300 өвчтөнд хагалгаа хийжээ. Бүх өвчтөнд хагалгааг 0,5% новокаины мэдээ алдуулалтаар хийсэн юм.Гүйлсэн булчирхайг гол төлөв элеватор, мэс заслын том халбаганы тусламжтайгаар авчээ. Гүйлс нь залгиурын хатуу ханатай наалдаж сорвижсон үед Куперовын хайчийг ашигладаг.

Бидний ажиглалтаар хагалгаа хийлгэсэн 300 өвчтөнөөс хагалгааны дараах хүндрэл 20 өвчтөнд (6,6%) үүсжээ. Тэдний 12 нь эрэгтэй, 8 нь эмэгтэй, 11-42 насны, голчлон оюуны хѳдѳлмѳрийн хүмүүс байв. Ихэнх ѳвчтѳн ангинаар олон удаа өвчилдөг, зарим нь түргэн ядардаг, биеийн байдал ерөнхийдөө сул, зүрх ба үе мѳчний хэсэгт үе үе өвддөг, биөийн халуун 37° орчимд удаан үргэлжилдэг гэсэн зовуурьтай байлаа. Ѳвчтѳний цусны бүлэгнэлт, цус алдалтын хугацаа, тромбоцитын хэмжээнд хэлбэлзэх өөрчлөлтгүй байсан ба хагалгааны ѳмнѳ эмийн эмчилгээг тууштай хийсэн. Хагалгааны дараах хүндрэлийн байдал, тоог 1-р хүснэгтэд үзүүлэв.

  1. р х ү с н э г т Гүйлсийн хагалгааны дараах хүндрэлийн байдал, хугацаа

 

Хагалгааны дараах  өдөр

Бүгд

 

 

1

2

3

4

5

 

 

Цус алдсан

9

_

2

 

 

11

Цус багадалт

1

1

Зөөлөн тагнайн цус хуралт

2

1

1

4

Дунц чихний цочмог үрэвсэл

 

 

 

 

 

4

 

— ,

1

1

Аспирац пневмони

1

1

2

Тархннд цус харвалт

1

1

Бүгд

12

2

4

1

1

20

 

 

 

 

 

 

 

1-р хүснэгтээс үзвэл, хагалгааны дараах хүндрэлийн үлэмж хувийг цус алдалт (11 өвчтөн буюу 3,6%) эзэлсэн байна.Бидний судалгаанаас ажиглахад 9 өвчтөнд цус алдалт эрт (хагал-гаанаас хойш 4 цагийн дараа) эхэлсэн байна.

Цус алдсан бүх өвчтөний 3/4-д уг шинж эхний 1 дэх өдөр илэрдгээс гадна эдгээрээс 2/3 нь гүйлсийн хагалгаанаас хойш 6 цагийн дараа цус алддаг гэж Г. И. Тихомирова (1957) бичсэн байна. Бидний ажиглалтаас нэгэн тохиолдлыг бичье.

Өвчтөн Т. 26 настай, эрэгтэй (өвчний түүх №0189), мэс заслын тасагт 1970 оны 2-р сарын 11-нд хордол-харшлын хэлбэртэй гүйлсэн булчирхайн ужиг үрэвсэл (В. С. Преображенскнйхээр) оноштойгоор хэвтжээ. Дотор эрхтэнд өөрчлөлтгүй, цусны даралт 125/75 мм м/у. баганын өндөртэй тэнцүү. Өндөгний цусны ерөнхий шинжилгээ: Улаан цогцос 4620000, тромбоцит 203280 (44:1000) цагаан цогцос 5000, цусны бүлэг нэлт Масс-Магрогоор. Гүйлсэн булчирхайг төгс авах хагалгааг 1970 оны 2-р сарын 17-нд хийж баруун талын гүйлсийг элеваторын тусламжаар авав. Харин зүүн талдаа наалдац тогтож сорвижсон учир түүнийг куперийн хайчаар салгасан.

Хагалгаанаас хойш 2 цагийн дараа зүүн гүйлсийг авсан ховилоос цус гоожиж хэдэн цаг үргэлжилсэн болно. Энэ хугацаанд цус тогтоох дараалсан арга хэмжээ авлаа. Үүнд хуурай ба хэт устерөгчинн ислийн 3%-ийн уусмал, спиртийн /0%-ийн уүсмалтай чихээс, мөн «Сургицел»-тэй цус тогтоох чихээсийг тавив. Түүнээс гадна судсанд 10% -ийн хлорлиг кальцын уусмал, булчинд виказол ба гемофавины 10 мл, уусмал, зүрхний эм тарихад цус нь түр тогтов. Ингээд тагнайн хөвчинд оёдол тавих, нэг бүлгийн 300 гр цус юүлэх зэрэг арга хэмжээний дүнд цус тогтлоо. Хагалгааны дараахь үед өвчтөний биеийн байдалд онцгой эмгэг өөрчлөлтгүй, евчтөн 1970 оны 2-р сарын 28-нд больницаас гарахад бие нь сайн байв.

Хагалгааны дараа ялангуяа далд цус гоожилт аюултай бѳгѳѳд энэ нь ихэвчлэн хагалганаас хойш мэдээ алдалт тѳгссѳний эцэст үүсдэг байна. Цус нь гүйлсийн ховилын вена судаснаас, эсвэл артерийн судаснаас гардаг. Цус алдалт нь үл мэдэгдэм нарийн урсгалаар улаан хоолойд орж байгаа үед өвчтөний царай аажмаар цайж, судасны дүүрэлт харилт буурч бѳѳлжих ба заримдаа судасны ажиллагааны цочмог дутагдал, муужрал үусдэг байна.

Эрт цус алдалт далд явагдсан 2 өвчтөний өвчний түүхийг судлан (өвч. түүх № 0290, 0310) үзэв. Гүйлсийг төгс авснаас хойш 2-3 цагийн дараа цус гоожсон нь эхлээд огт мэдэгдэлгүй байснаа харин өвчтөний царай цайж, судасны цохилт түргэсэж, шинэхэн цусаар бөөлжих шинж гарсан байна. Цагт нь арга хэмжээ авахад бусад хүндрэл үүсэхгүй байв.

Өөр нэг өвчтөн (өвч. түүх № 0536) гүйлсийг төгс авсны дараа цус ихээр алдаж, цус нь багадсан (улаан цогц-2000000—2500000, Салийхаар гемоглобин 45-50 нэгж) байв. Уг өвчтөнд цус юүлэх, витамин С, рутин витамин B1 B12, фолийн хүчил өгөх зэргээр 1 сарын турш эмчлэв.

Хагалгааны дараах цус алдалтыг улирлын байдалтай холбон үзсэн зарим судалгаа (В. П. Воскресенский, 1954) байдаг. Үлэмж хэмжээ-ний цус алдах явдал бидний хагалгаа хийсэн өвчтөний 5,7%-д өвөл хаврын цагт (1-р сарын эцсээс 5 cap) ажиглагдав. Үүнээс үзэхэд витамин С хоол тэжээлд бага байдаг энэ үед цус гоожих нөхцөл илүү байх боловч энэ бол зайлшгүй шалтгаан гэж үзэж болохгүй юм (К. И. Мишина, 1969).

Оройтож цус алдах нь (гүйлсийг авсны дараа 3 хоногт) 2 ѳвчтѳнд (0,7 %) тохиолджээ.

Хагалгааны дараа зөөлѳн тагнайд цус хурах явдал 4 өвчтөнд (1,1%) байсны гадна нэг ѳвчтѳнд 2 дахь хоног, нөгөөд нь 3 дахь хоног дээр цус хуралт үүсжээ.

Зөөлан тагнайд цус хурсан 8 өвчтөнд геморрагийн диатез, венийн судасны гэмтэл байсан бөгөөд тэр нь хагалгааны өмнөх лабораторийн шинжилгээгээр тодроогүй байсан тухай (Caruso, 1961) бичжээ.

Гүйлсийн Хагалгаанаас хойш 3-4 хоногийн дараа үүссэн цусан хатгалгаа нилээд хүндрэлтэй байдаг. Гүйлсийг төгс авсны дараа бохирлогдсон цус шүлс нь мөгөөрсөн хоолойд орж бөглөрөл үүсгэсэн 76 тохиолдолд уушгины хүндрэл байлаа гэж Fischer a. Соеп нар бичсэн байна. Ийм хүндрэлийг бид 2 өвчтанд ажиглав.

Дүгнэлт

Гүйлсийн ужиг үрэвслийг эмчлэх үр дүнтэй дэлгэрмэл арга нь гүйлсийг төгс авах хагалгаа юм. Ийм хагалгааны дараа хэсэг газрын ба ерөнхий хүндрэл гарах бололцоотой бөгөөд бидний судалгаагаар хүндрэл 6,6%-д тохиолдов.

Хагалгааны дараа цус алдах явдал бол ноцтой хүндрэл юм. Ийм хүндрэл нийт өвчтөний 3,6 %-д тэгэхдээ 9,3 %-д эрт, үүнээс 2 өвч-төнд эрт далд цус алдалт байлаа. Хагалгааны дараа цус алдах нь өвөл-хаврын (1— 5-р сард) цагт илүүтэй тохнолдож байгаа учраас хагалгааны өмнөх үед өвчтөнд витамин С, рутин, викасолыг 2—3 долоо хоногоор хэрэглэвэл зохино.

Ном зүй

1. Балковская Н. А. К вопросу о кровотечениях во время и после тонзиллэктомни у детеи. Ж- унш., нос, горл. бол., 1966, 26, 4, 22—26,
2. Воскресенскмй В. П. Про-филактика кровотечений после тонзиллэктомий и гиповитаминоз С. Дисс. каыд., Л., 1952.—
3. Кравцова Л. И. К вопросу о причинах кровотечення после тонзиллэктомии. Вест. оторинолар., 1970, 1. 80—81,
4. Машина К. И. К вопросу о кровотечениях после тонзиллэктомии у больеых хроническим тонзиллитом и ревматизмом. Вестн. оторпно-лар., 1969, 3, 95—96
5. Преображенский Б. С. Хронический тонзиллит и его связь « другнми заболеваниями. М., 1954.
6, Тимошенский В. И., Гербер В. X. Кровотечения иосле тоизиллэктомии у больных ревматизмом. Вестн. оторинолар., 1966, 2, 49—55.
8.Тихомнрова Г. A. О причинах, характере и профидактике кровотечениях после .тонзил-лэктомии. Вестн, оторинолар., 1957, 2, 49—55.
9. ARNDT Н, I— Komplicationen nacli Tonsillectomie. Z. Hals-,Nas-,u. Ohrcnheilk., 1962, 10, 3, 65—70
10. BAGLLONE L.— Considerazioni su due casi di paralisi di una corda vocale dopo tonsillectomia. Ann. La-ring., 1961, 5, 652—663.
11. CARUSO L.—Lecchimosi diffusa del palato molle do-Ann. Larung., 1961, I, 98—104.
12. GIACCAI F.—Sullicidenza delle hemorragie dopo tonsillec tomia o adenoideetomia in rapporto con la necessita di ricovero degli operati, Boll, Mai. Oressh. 1961, i, 54—60.
13. HAASE F. R. MOGUERA I. T. Hemostasis in tonsil¬lectomy by electrocautery. Arch. Otolaryng., 1962, 75, 2, 125—126.
14. MORKS R. L. —Complications of tonsillectomy and their Eye. car. nose a. throat monthly., 1956, 35, 9, 565—568.—15. WORSOE-PETERSEN J.—Secondary posHonsillectomy haemorrhage. J. Laryng. Otol. 1966, 80, 8, 816—819.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны дэд эрдэмтэн Ч. Цэрэннадмид


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2019
Судлаачдын бусад өгүүлэл
Б
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК