Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1971, 2(6)
Гэдэсний цочмог түгжрэлээр нас баралтын зарим шалтгаан
( Судалгааны өгүүлэл )

В. Ичинхорлоо

 
Абстракт

Заболеваемость острой кншечной непроходимостыо в настоящее время снизплась за счет уменьшення частоты случаев заворота, ущемления внутренних грыж и инвагн-нацин.Высокая смертность прті этом заболсванші обусловлепа поздней дпагностпкоіі н поздпнм оперативным лечением.

Гэдэсний цочмог түгжрэлийн клиникийн илрэл янз бүр ѳвчтѳн бүрд харилцан адилгүй байдаг. Энэ нь өвчтөний нас, эмнэлэгт ирсэн хугацаа, Эмгэг анатомийн өөрчлөлт, түгжрэлийн хэлбэр зэргээс ихээхэн шалтгаална.

Хэвлэлийн мэдээ сэлт (Г. А. Бурдаков, A. С. Сивчук, A. С. Торохова, Г. М. Щекотов) болон бидний ажиглалтын дүнгээс үзэхэд, сүүлийн жилүүдэд гэдэс зангирах, мушгирах, ивэрхий хавчигдах явдал багассанаас гэдэсний түгжрэлээр өвчлөлт нилээд буурчээ.Гэтэл хэвлийн хѳндийн эрхтэн наалдсанаас болсон түгжрэл ихсэж байгааг бид ажигласан бѳгѳѳд иймэрхүү дүгнэлтийг зөвлөлтийн зарим эрдэмтэд (Н. Г. Соснякова, А. П. Хомутова, 1958; Д. П. Феодорович 1947; А. П. Алекоандрович, 1964) нийтлүүлжээ.

Хэдийгээр гэдэсний түгжрэлээр өвчлөлт буурсан боловч мэс заслын дараах нас баралт одоо ч ѳндер (30—40%) хэмжээнд байна. Энэхүү үзүүлэлт A. С. Тарасова, Е. Н. Захаров, Д. П. Чудішзе, Т. А. Бурттісова нарын судалгаагаар 25—30% байна. Гэдэсний цочмог түгжрэлийн үед хийсэн мэс заслын дараах үхэл ѳндѳр байгаагийн шалггааныг манай материалаар судлан үзэхэд энэ нь оношлолт болон эмнэлэгт хэвтэлт хожѵѵ байгаатай холбоотой байна. Ийм ч учраас бүх ѳвчтэнд эмнэлэгт хэвтэх үед нь гялтангийн үрэвсэл, хүчтэп хордлого үүссэн байв. 1970 онд Клиникийн нэгдсэн 3-р эмнэлэгт гэдэсний цочмог түгжрэлтэй ирж хэвтсэн 52 өвчтөний 42 нь Улаанбаатараас, 6 нь Налайхаас,      4 Тѳв аймгийн сумдаас ирсэн ба 19 нь эр, 33 нь эм, 30-40 насны хүмүүс байлаа. Эмнэлэгт ирж хэвтсэн хугацаагаар нь үзэхэд өвчин эхэлснээс хойш 12-24 цагийн дотор 4 ѳвчтѳн, 24-28 цагт 11 өвчтөн, 48-72 цагт 23 өвчтөн, 4-5 хоноод ирсэн 14 өвчтөн байв.Үүнээс үзэхэд, өвчтөн эмнэлэгт маш их оройтож ирж байна. Тэдгээр өвчтөнийг бага эмч буюу ерөнхий мэрэгжлийн эмч нар эхлэн үзэж ажиглаж байжээ. Дээрх 52 өвчтөний 29 нь урьд өмнө ямар нэгэн ѳвчний улмаас хэвлийн хөндийн мэс засал хийлгэжээ.

Эмнэлэгт хэвтэх үед бүх өвчтөн гэдэс базлан өвдөх боловч тодор-хой байрлалгүй гэдэс дүүрч огиулж бөөлждөг, өттөн хаагдсан, доошоо хий гарахгүй болсон гэсэн гол зовуурьтай байсан. Өвчтений биеийн хүнд хөнгөн нь гэдэс түгжрэлийн хэлбэр, түүний үргэлжилсэн хугацаатай холбоотой, ихэвчлэн биеийн байдал хүнд, хүчтэй хордлого, гялтангийн үрэвслийн шинж илэрсэн байв.

Дээрх өвчтөнүүдийн 31-д мэс засал хийсэн, 3 өвчтөн биеийн байдал нь маш хүндрээд 1-2 цаг болоод нас барсан. Задлан шинжилгээ хийж үзэхэд нэг өвчтөний бүдүүн гэдэсний гогцоо үхэжсэн, хоёр уушгинд зогсонгилын хатгалгаа, хаван үүссэн, 2 өвчтөгний нарийн гэдэсний гогцоонууд үхжин цоорч өтгөн нь хэвлийн хөндийгөөр тархсан байлаа. Бусад 18 өвчтөнд доорхи шалтгааны улмаас мэс засал хийгээгүй. Үүнд 8 өвчтөнд гялтангийн сүрьеэгийн үрэвсэл, гэдэсний динамик түгжрэл гэдэг клиникийн онош тавыж консерватив эмчилгээ хийсэн 6 өвчтөнд хэвтэнгүүт нь бөөр орчимд новокаины хориг хийж сифон бургуй тавих зэргээр консерватив арга хэмжээ авахад гэдэс түгжрэлийн шинж арилсан учир бусад этиололитой гэдэсний цочмог динамик түгжрэл гэдэг онош тавьсан. 2 өвчтөнд гэдэсний цочмог түгжрэл нь истерийтэй холбогдон үүссэн ба зохих эмчилгээ хийсний дүнд арилсан юм. 2 өвчтөн мэс засал хийлгэхээс татгалзав. Тэдэнд гэдэс тагларснаас түгжрэл үүссэн ба тэр нь мэс засал хийх боломж алдагдсан ходоодны өмөн бүдүүн гэдсэнд үсэрхийлснээс болжээ.Мэс заслаар эмчилсэн өвчтөнүүдэд гэдэсний цочмог түгжрэлийн дорхи хэлбэрүүд байсан. Үүнд, наалдсанаас үүссэн тугжрэл 17 өвчтөнд (1-р байр), тагларснаас үүссэн түгжрэл 10 өвчтөнд (2-р байр), 1 өвчтөнд нарийн гэдэс, 2 өвчтөнд S—хэлбэрт гэдэс мушгирсан. 2 өвчтөнд чихэлдээс болсон байв. Наалдсанаас үүссэн цочмог түгжрэлтэй өвчтөний 11 нь эм, 6 нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн 8 нь урьд өмнө бэлгийн дотоод эрхтний өвчин, 2 нь хэвлийн хөндийн бэтэг, 1 нь мухар олгойн цочмог үрэвслийн улмаас тус тус мас засал хийлгэсэн эрэгтэйчүүдийн 4 нь мухар олгойн цочмог үрэвслийн улмаас мэс засал хийлгэж гуурс тавиулах байжээ.

Тагларалтаас болсон гэдэсний түгжрэл үүссэн өвчтөний 3-т нь бэтэг, 1-д өндгөвчийн киста, 5-д бүдүүн гэдэсний өмөн, 1-д нарийн гэдэсний өмөн байв. Эдгээр өвчтөний 9-д нь төгс мэс засал хийж, мэс засал хийх боламж алдагдсан семинамтой 1 өвчтөнд засал хийж цоорхой үлдээв. 1 өвчтөнд чихэлдээс байсан боловч гэдсэнд органик өөрчлөлттүй байв.

Мэс засльн дараа 13 өвчтөн нас барсны 7 нь наалдсанаас болсон гэдэсний түгжрэлтэй (5 нь эм, 2 нь эр) өвчний 3-4 дэх хоногт ирж хэвтсэн, бүгдийнх нь гэдэсний гогцоо үхжин гялтан үрэвссэн байлаа. Гэдэс мушгирсан 1 өвчтөний нарийн гэдэсний 2 метр орчим хэсэг үхлжин гялтан үрэвссэнээс, 1 өвчтөн хоёр уушгинд хатгалгаа хавагналт үүссэнээс, 4 өвчтөн гэдэс тагларснаас, (үүний 3 нь өмөнгийн хордлогоос, 1-нь хэвлийн хөндийд өтгөн тархаж гялтан үрэвсэн оёдол задарснаас болж тус тус нас баржээ.

Дүгнэлт

Гэдэс мушгирах, чихэлдэхээс болж гэдэсний цочмог түгжрэл үүсэх нь сүүлийн жилүүдэд багасаж байна. Гэвч наалдсанаас болж гэдэс түгжрэх явдлын эзлэх хувийн жин нэмэгдсэн нь хэвлийн хөндийн эрхтэнд давтан хийсэн мэс засалтай холбоотой бололтой.

Гэдэсний цочмог түгжрэлтээр нас баралт өндөр байгаа нь өвчтөнд үзүүлэх мэс заслын тусламж хожимддогоос шалтгаалсан байна. Иймээс еренхий мэргэжлийн болон ялангуяа түргэн тусламжийн эмч нарьн дунд хэвлийн хѳндийн эрхтний цочмог ѳвчны талаар тусгай мэргэжил дээшлүүлэх ажил зохиох хэрэгтэй байна.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2365
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК