Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1971, 2(6)
Бруцеллёзын клиникийн ангиллын асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Ж.Дашдаваа

Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

На основанип сравнителышго анализа ліатерііалов собственного паблюдения н да/ пых лктературы, проведенного с целыо выбора приемлгмоіі в услсвнях МНР классиф каціш бруцеллеза, автор рекомендует принять и внедрить н практику здравоохранег страны классификацшо проф. Н. Д. Беклеашшева.

Проф: Н. Д. Беклемишевийн антилал тус улсьш нөхцөлд хэрэглэхэд то.хіиромжтой, авоаар.ха.н учраас уг а.нгмллыг ма.най эмнэлгийн прак-тнкт дапнан хэрэглэх аінтилал болтон авах нь зүйтэй бололтой.

Аливаа өвчний үед оносон тохирсон эмчилгээ хийхийн тулд клиникийн тодорхой онош тавьсан байх ёстой. Тийм онош тавих явдлыг өвчний клиникийн ангилал хөнгөвчилж өгдөг бегөөд гэтэл манайд бруцеллезын талаар нэгдсан ангилал баримтлах ажил хараахан цэгцрээгүй байна. Улсын хэмжээгээр тодорхой нэг ангилал баримтлах нь бруцеллезыг оношлох эмчлэх ажлыг нэгдсэн арга барилаар явуулах, эрүүлийг хамгаалах системийн хэмжээний тайлан мэдээг тодорхой болгоход чухал ач холбогдолтой юм.Тухайн нѳхцѳлд бруцеллезын клиникийн ямар ангилал баримтлах чнглэлийг тогтоохдоо уг өвчний клиникийн зонхилох илрэл, үндсэн хэлбэрийн тухай өөрийн орны мэдээ сэлтэд тулгуурлах ёстой нь ойлгомжтой билээ. Иймээс бид, бруцеллезын клиникийн талаар манайд хийгдсэн  ажлын үр дүн, өөрсдийн судалгааны зарим материалд дүгнэлт хийж шүүн үзсэний үндсэн дээр бусад орны судлагчдын ангиллыг өөрийн орны нөхцөлд тулгуурлан засварлаж ашиглах уу, эсвэл ямар нэг тохирох ангиллыг сонгон авч шууд хэрэглэх үү гэдэг асуудлыг тодруулах оролдлого хийв. 

Бруцеллезын илрэл янз бүр байдаг учраас эрдэмтэд энэхүү ѳвчний ангиллын асуудалд ихээхэн алхаарч тухай тухайдаа шинэ ангалал дэвшүүлэх, өмнөхийг боловсронгуй болгох зэргээр олон ангилал бий болгожээ   (5, 7, 9, 10, 12, 13, 14, 17, 18, 19, 21).

Гэвч өвчний клиникийн гол гол илрэлийг бүрэн тусгаж чадсан, ний-тээр баримталж байгаа ангилал үгүй байна. Энэ нь бидний төсөөлөл байгаагаар зүйн хэрэг бололтой бөгөөд дорхи зүйлсээс шалтгаалж байна. Үүнд, тухайн орны цаг уур-газар зүйн нөхцөл, аж ахуй эдийн засгийн үйл ажиллагаан дахь онцлог, бруцеллезын эпизоотологи, эпидмиологийн байдал, эмчилгээ урьдчилан сэргийлэх арга хэмжээний түвшин зэрэг хүчин зүйлс энэхүү өвчний клиникийн илрэлд тодорхой нѳлѳѳ узүүлдэг туүнийг өвөрмөц онцлогтой болгодог. Нөгөө талаар, өвчний явц газар сайгүй өөрчлөгдсеөр байгаа юм  (4,18).

Одоогийн байдлаар, ЗХУ, манай орны эмнэлгийн практакт Г. П. Руднев (1949), Н. Д. Беклемишев (1957) нарын дэвшүүлсэн ангилал зонхилон хэрэглэгдэж байна.

Г. П. Рудневийн алгилалд (бусад судлаачдын ангилалд байгаа шиг) бруцеллезыг үргэлжилсэн хугацаагаар нь цочмог (3 cap хүртэл), цочмогдуу (3-6 cap), архаг (6 сараас дээш) гэж хуваадаг. Мөн, өвчтений биеийн байдлыг хүнд хөнгөн, бие махбодын компенсацийн байдлыг заадаг. Үүнээс гадна, далд ба үлдэц бруцеллез гэж ялгана. Архаг бруцеллезын үед аль нэг эрхтэн системийн зонхилон гэмтсэнийг харгалзан дотоод эрхтний, мэдрэлийн, тулгуур хөдөлгөөний болон шээс бэлэг эрхтэний хавсарсан, холимог (бруцеллезмякст) хэлбэр гэж хуваана. Эдгээр хэлбэр тус бүрийг бас дотор нь задалдаг. Жишээ нь, дотоод эрхтний хэлбэрийг зүрх судасны, уушгины, элэг дэлүуний гэж ялгав. Элэхүү ангилал ийм нүсэр атлаа анхдагч далд ба анхдагч архаг бруцеллезыг ялгасангүй.

Тус улсын нөхцөлд нилээд тохиромжтой, хэрэглэхэд хялбар дөхем нь проф. Н. Д. Беклемлшевийв ангилал гэж бид үзэж байгаа юм. Энэ ангилалд бруцеллезыг 1) далд бруцеллез (анхдагч, хоёрдогч), 2) цочмог бруцеллез, 3) цочмогдуу бруцеллез, 4) анхдагч ба хоёрдогч архаг бруцеллез (декомлелсаци, субкомпеясаци, компевсацв), 5) бруцелле-зоор ѳвчний дараах үлдэц гэж хуваадаг. Онош тавихдаа тухайн үед эмгэг процесс ямар эрхтэн системд голлон байрлалыг тэмдэглэв. Жишээ  нь, хоёрдогч архаг бруцеллез, субкомпелсан, спондилоартрит  тохойн буролт гэх мэт.

Манайд бруцеллезын зонхилон тохиолдож буй явц, хэлбэр, зарим илрэлийн байдалд уг өвчний англилын үүднээс хийсэн анализын дүнгээс дор сийрүүлэв.

1. Орчин үед эрдэмтэд бруцеллезыл клиникийн явцын талаар нэгдсэн ойлголттой болж түүнийг архаг, цочмогдуу, цочмог хэмээн хувааж үздэг (7, 15, 18).

Манайд бруделлез цочмог, цочмогдуу, архаг хэлбэрээр явагдаж байгаа (Ж. Дашдаваа, 1964, 1969; Л. Дамдинсүрэн, 1963, 1967) боловч өвчтөн илрүүлэлтийн байдлаас шалтгаалан архаг хэлбэр зонхилон тохиолдож байлаа. (биднийхээр 54, 1-78,2%-Д, Л. Дамдинсүрэнгийнхээр 53%-д).

Архаг бруцеллез нь цочмог, цочмогдуу бруцеллезоос үргэлжилсэн хугацаанаас гадна удтал халуѵрахгүй байх буюу өвчин намждагаараа ялгаатай (Н. Д. Беклемлшев, 1965).

Бидний хяналтанд байсан архаг бруцеллезтой 176 өвчтөнийг өвчний эхлэлт, явцын байдлаар үзэхэд, тэдгээрийн 68 (38.6% )-д өвчний явц нэгэнт архагшсан боловч урьд нь өвчний цочмог илрэлийн үе шат байгаагүй (Н. Д. Беклемлшевийнхээр анхдагч архаг хэлбэр), 108 (61,4%)-,д анхнаас халуурах, хѳлрѳх, толгой ѳвдѳх зэрэг ерөнхий хордлогын шинж тодорч (хоёрдогч архаг хэлбэр) байжээ.

2. Ерөнхий хордлогын шинжтэй хавсарсан буюу дангаараа өвчтөн хѳдѳлмѳрийн чадварт нөлөөлсөн клиникийн үндсэн шинж эрхтэн систем бүрд олон янзаар илэрч байна. Жишээ болгож тулгуур хѳдѳлгөөний системд ажиглагдсан зарим шинжийг дурдъя.

Биеийн тулгуур хѳдѳлгѳѳний системийн гзмтлийн илрэл маш тогтворгүй олон янз байдаг тухай олон судлаачид (8, 10, 11, 13, 16, 20) бичжээ. Ийм гэмтэл өвчний аль ч хэлбэрийн үед тохиолдох боловч архаг үед нэн илүүтэй байдаг (20).

Бидний судалгаагаар, үе, яс, булчин, шөрмөс дагаж хөндүүрлэх нь ѳвчний цочмог үед 99,0%-д, цочмогдуу үед бүх өвчтөнд, архаг уед 98,8%-д ажиглагдав. Эмгэг процесст гол төлөв ѳвдѳг (45,2%), түнх (44,6%), тохой (39,1%), мѳр (35,7%) зэрэг том үе болон ууц нуруу 83,0%) хамрагдаж голомтот ѳѳрчлѳлт цѳѳнгүй (1-р хуснэгт) ажиглагдаж байна.                                                                                                                                 

1-р х ү с н э г т Тулгуур хөдөлгөөний  системд илэрсэн голомтот өөрчлөлт өчний хэлбэрийн бүлэг тус бүр дэх өвчтөний  тоонд харьцуулсан хувь

Голомтлот өөрчлөлт

Бруцеллезын хэлбэр

Бугд

 

1-р

Цоч.мог

Цочмог-ДУУ

Анхдагч

Архаг Хоёрдогч

Бүгд

 

 

Бурсит

14,0

22,4

20,6

26,0

23,9

20,6

Синовит

2,0

8,1

4,4

6,5

5,7

4,9

Стоидилит

1,0

6,1

2,9

12,0

8,5

5,8

Тендовагинпт

3,0

4,1

2,9

6,5

5,1 0,8

4,3

Периостит

2,0

2,0

7,4

6,5

 

 

4,6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

хүснэгтээс үзэхэд, өвчний аль ч хэлбэрийін үед голомтот өөрчлѳлт тохиолдож байна. Эдгээр өөрчлөлт зарим үед тѳдий л ,их зовуурь үүсгэхгүй байсан боловч гол төлөв эмзэглэн хөндүүрлэх буюу өвчтөнд сэтгэл санааны хувьд нөлеөлөн шаналгадаг байна. Иймээс ѳвчний дэлгэрэнгүй онош тавихдаа тэдгээр ѳѳрчлѳлтийг тусгах шаардлагатай юм.

3.         Эмнэл зүйн хувьд илэрхий бруцеллезоор урьд нь ѳвчилж байгаагүй боловч харшлын сорилт, ийлдэс судлалььн урвал эерэг, эрүүл хүмүүс бруцеллезын нутагшсан голомтонд олон байдаг. Тэдний бие махбодод ямар нэгэн эмгэг ѳѳрчлѳлт олдох нь урвал сөрөг хүмүүсийнхээс давуутай байдгийг зөвлөлтийн эрдэмтэд

(5,6,8,17,19,21)тодорхойлж, тэд ѳѳрсдийн дэвшүүлсэн ангилалдаа «далд бруцеллез» гэдэг эмнэлзүйн тусгай хэлбэрийг оруулжээ. Манай орны нөхцѳлд бруцеллезын нутагшсан голомттой газар оршин суугчдын дунд далд бруцеллез цѳѳнгүй тохиолддог нь бидний судаллаагаар (4) илэрсэн юм.

4.1963-1970 онд ЭАХНС-ыя Улсын институтын Бруцеллезын тас-
гийн амбулаторийн хяналтанд эмчлүүлэгчдээс 769 өвчтөний картанд судалгаа хийж үзахэд 59 (7,6%) хүнд бруцеллезын уршгаар үе мѳч
мэдрэлийн тогтолцоо, дотоод эрхтэнд (элэг, дэлүү томрох зэрэг) ѳѳрчлѳлт үүсэж тэр нь арилахгүй согог болж үлдсэн авч эдгээр хүмүүсийн бие махбодид халдвар байгаа гэх ямар нэг тэмдэггуй байлаа (бруцеллезоор ѳвчилсний дараахь үлдэцтэй хүмүүс).

Ийнхүү манай нөхцөл дэх бруцеллезын явц клиникийн илрэлийн байдлыг уг өвчний клиникийн ангиллыг сонгон авах үүднээс авч үзэхэд тэр нь Н. Д. Беклемншевийн ангиллын хүрээнд бүрэн багтаж байна. Бруцеллезын явц илрэл Казахстан, Монголын нөхцөлд нилээд ойролцоо өвчний ангиллын үүднээс авч үзэхэд үндсэндээ тохирч байгаа нь тус хоёр орны газар зүй цаг уурын байдал, мал аж ахуйн үйл ажиллагаанд төсөөтэй зүйл олон байгаатай холбоотой юм.

Проф: Н. Д. Беклемишевийн ангилал тус улсын нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой, авсаархан учраас уг алгиллыг манай эмнэлгийн практикт дахин хэрэглэх ангилал болгон авах нь зүйтэй бололтой.

Д ү г н э л т

Бруцеллезын явц илрэл олол янз байгаа боловч улсын хэмжээгээр тодорхой нэг ангилал баримтлах шаардлагатай бөгөөд энэ нь онош эмчилгээг нэгдсэн арга барилаар явуулах тайлан мэдээг улам тодорхой болгоход чухал ач холбогдолтой юм. Тус орны нөхцөлд тохиолдсон байгаа бруцеллезын клиник нь ЗХУ-ын дундад Азийн бүгд найрамдах улсууд тухайлбал Казахстан дахь бруцеллезын хэлбэр, явц, илрэлтэй олон талаар төсөөтэй байна. Иймээс тэнд баримталж байгаа проф. Н. Д. Беклемишевийн алгиллыг манай эмнэлгийн практикт авч хэрэглэх ль зүйтэй гэж үзнэ

Ном зүй

. Дамдинсүрэн Л. Эрүүл мэнд. 1963, 1, 22-24.
2. Дамдннсүрэн Л. Анагаах ухааны эрдэм шинжилгээний бичиг, 1967, 2. 60-67.
3. Дашдаваа Ж. Бруцеллезын эмнэл зүй, эмчилгээний асуудалд БНМАУ-ын халдвартын ба халдвар судлаач эмч нарын хурлын илтгэлүүд сэдвүүд. Улаанбаатар, 1964, 29-30.
4. Дашдаваа Ж. Клинико-эпидемиологическая характеристика бруцеллеза в условиях МНР, Канд. дпсс. Алыа-Ата, 1969.
5. Арбатская Е. С, Журнал эпидемиолопш п микробполопш. 1933, 9—10, стр, 75—78.
6. Беглова Т. Г. Клпника бруцеллеза в эндемическом очаге. Автореферат канд. дпсс,, Алма-Ата, 1964.
7, Беклнмншев Н. Д. Хроническин бру-целлез. Алма-Ата, 1957, 303 стр. —8. Беклемишев Н. Д. Хронический и латентный бруцеллез. Алма-Ата, 1965\\\\\\\', 329 стр.
9. Беньямпноввч Б. Л. К вопросу о классификации бруцеллеза. Тр-ды ин-та физиотераий и курортологий им. Семашисо, Ташкент, 1939, т. 8 стр. 25—26.
10. Билибчн А. Ф. Совет. мед., 1947, 10, 5—9.
11. Бурмакнн A. В. Врачеб. дело, 1957, 8,
12. Выговский А. П, К классифпкащн клпнических форм брунёлпеза. В кн.: Воппосы бвѵнеілезя, Челябннск, 1943 стр. 14—24.
13. Габуния Т. А. Опыт класснфикации клннических форм бруцеллеза. Бюллетень научноиссл. интамалярин II мед. паразитологин им, Вирсаладзе, тбилиси, 1949. № 3 (5), стр, 33—37.
14. Маджидов В. М. Опсоно-фагоцнтарная реакция у больных бруцеллезом. Канд дисс. Ташкент 1947.
15. Маджпдов В. М. Мед. жур. Узбекнстана\\\\\\\', 1965, 7, стр. 28— 31.
16. Мясников А. Л, Клиника бруцеллеза. Л.. 1944, 64 CTD.
17. Наджмнддинон Т X За соц здравоохраненне Узбекистана, 1937, 3, 3—17. —18. Наджмиддшюв Т. X. Советская мед 1963, 8, 65—68.
19,\\\\\\\'Рагоза Н. И. Клпмич. мед., 1941. т. 19, ,№2. стр. 3—19.
20. Руднев Г. П, Клннчка бруцеллеза. М., 1949. 136 стр.
21. Удинцев Г. Н. Клишка бруцеллеза.: Бруцеллез. Алма-Ата, 1939. стр. 27—38.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 574
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК