Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1971, 2(6)
Хүүхдийн халдварт гепатитын шарлалтгүй хэлбэрийг ялган оношлох асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Н. Багаажав

Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

В работе представлены результаты изучення основных причин днаг.чостическоч ошнбки при безжелтуипюй форме инфекционного гепатита у детей.

В течение 1963—1966 гг- было направлено из очагов инфекцнонного гепатита 86 детей с диагнозом безжелтушнон формы инфекционного гепатита- Из них у 56 деген этот днагноз не подтвердился.

Автор подчеркивает, что своевременное распознавание безжелтушной формы инфекционного гепатита и усиешное решение вопросов дифференцнальной диагностике возможно только при тщательном выясненнн анамнеза и эпидемиологических данных. подробном клиническом н лабораторном обследовании больного.

Халдварт гепатитыг эпиданамнез, клиникийн шинж, лабораторийн шинжилгээг үндэслэн оношлодог билээ. Эпиданамнезийг тогтоохдоо өвчин парентераль замаар халдварлаж болохыг мартаж болохгүй.

Халдварт гепатитын хэв шинжит хэлбэр, ялангуяа клиникийн шинж тодорхой үед оношлох түвэгтэй биш. Харин гепатитыг шар илрэхийн өмнө, түүний шарлалтгүй хэлбэрийг оношлох нарийн төвөгтэй билээ.

Бие сулрах, хоолонд дургүйцэх, халуурах, бѳѳлжис хүрэх, бѳѳлжих зэрэг нь олонхи халдварт өвчний үед тохиолдох түгээмэл шинж боловч халдварт гепатитын эхлэлтийн шинжийг анхааралтай ажих аваас бие сулран доройтох шинж хоол боловсруулах эрхтний ажиллагааны хямрал, элэг дэлүү томрохтой хослох нь элбэг байна. Өөрөөр хэлбэл эдгээр шннжийн хослолыг халдварт гепатитын хэвшил шинж гэж үзвэл зохистой.

Бидний ажиглалтаас үзэхэд халдварт гепатитын шарлалтгүй хэлбэрийн оношийн аддааны нэг шалтгаан бол өвчний зарим нэг шинжийг хэт үнэлэн буруу шүүн бодсоноос шалтгаалсан байлаа. Амьсгалын зам үрэвслийн шинжээр грипп, бижийн шинжээр хоолны хордлого гэх буюу гэдэс ѳвдсѳнѳѳр, мухар олгойн үрэвсэл, шингэнээр суулгаснаар энтеро-колит, дизентери мэтийн онош тавьсан нь цөөнгүй байлаа.

Объектяв шинжийг зөв үнэлэх явдал халдварт гепатитыг ялган оношлоход шийдвэрлэх хүчин зүйл болно.

Өдөр тутмын практикт гепатитын гол шинжийн явцаар оношийг тогтоох нь мэдээж. Гэвч халдварт гепатит, түүний шарлалтгүй хэлбэрийг оношлоход эпиданамнез зорилгын чиглэлийг заах нь зарим тохиолдолд шийдвэрлэх ач холбогдолтой ч байж болно.

1963-1966 онд эпидемийн голомтноос «Халдварт гепатитын шарлалтгүй хэлбэр» оноштой 86 хүүхэд явуулсны 56-д уул онош батлагдаагүйг товч боловч өгүүлэх нь практикийн ач холбогдолтой бапж болно.

Больницын нѳхцѳлд клиник лабораторийн нарийн шинжилгээ хийсэн нь анхны оношийг үгүйсгэх, ѳѳрийн тавьсан оношийг батлах бодит бололцоог бидэнд олгосон билээ.

Гепатитын голомтоос эрүүл хүүхдийг «гепатитын шарлалтгүй хэлбэр» оноштой явуулсан байлаа. (1-р хүснэгт). Ийм тохиолдол нь хүүхдийн элэг том байсан буюу ѳглѳѳний шээс шаравтар, эсвэл баас цайвар зэргээс шалтгаалжээ. Оношийн иймэрхүү алдааны шалтгаан нь поли-витамин мэтийн шээс шарлуулж болох зүйл хэрэглэсэн эсвэл ѳглѳѳний өлѳн шээс шаравтар байх, сүү цагаан идээ хэрэглэснээс буюу ходоод гэдэсний ѳѳх боловсруулалтын хэвийн ажиллагаа ѳѳрчлѳгдсѳнѳѳс баас цайх, хүүхдийн насны онцлог, рахит зэрэг өвчний учир элэг том байж болох зэргийг сайтар анхаараагүйгээс болсон байж магад.

Халдварт гепатитын үед элэг тогтонги том байх биш, түргэн томордог онцлогтойг анзаарахгүй байж болохгүй юм.

Зарим тохиолдолд клиникийн тодорхой шинжгүй атал зөвхөн лабораторийн шинжилээг (шээсэн дэх уробилин, ийлдсийн ферментийн идэвхжил нэмэгдсэн) үндэслэн шарлалтгүй гепатит хэмээн оношложээ. Гэтэл шээсэнд уробилин илрэх явдал   зөвхөн халдварт гепатит төдий

1-p x ү c н э г т

Халдварт гепатитын шарлалтгүй хэлбэр гэсэн оношийг үгүйсгэсэн клиникийн онош

Клиникийн онош

Өвчтөний тоо

Эрүүл хүүхэд

Хоолны хордлого

Уушгины хатгалгаа

Амьсгалын замын өвчнуүд Холецистит

Цагаан хорхойн өвчнүүд Сурьеэгийн хордлого

Бүгд 4 12 11977656

гүй грипп, уушгины хатгалга, хордлого-халдвартай өвчтөнд болон түү-гээр ч үл барам мах их идсэн эрүүл хүнд тохиолдож болно.

Хүүхдийн халдварт гепатитын шарлалтгүй хэлбэрийг цагаан хорхойн өвчнүүдтэй самууран оношийн алдаа гаргасан нь хүснэгтээс тодорхой байна. Гепатитын «шарлалтгүй хэлбэр» оноштой явуулсан 12 хүүхдийн 9 нь туузан хорхой, 4 нь хялгасан хорхойтой байлаа.

Цагаан хорхойтой хүмүүсийн хоолонд дургүй, бѳѳлжис хүрэх, бѳѳлжих, ходоод, хүйсний орчим ѳвдѳх, баас тогтворгүй байх мэтийн бижийн шинж, амархан ядрах толгой ѳвдѳх зэрэг ерөнхий хордлогын шинжээр халдварт гепатитын шарлалтгүй хэлбэр гэж оношлосон байх юм. Нэгэн ѳвчтѳний өвчний түүхээс жишээ авъя.

Өвчтөн Д. 7 настай, 1964 оны 5-р сарын 4-нд «Халдварт гепатитын шарлалтгүй хэлбэр» оноштой эмнэлэгт иржээ. Больницод явуулахын үндэс нь бие сул, хоолонд дургүй, элэг том байсан явдал байж. Эпиданамнезийг тодруулахад гэрээс ба цэцэрлэгээс гепатитаар өвчилсөн хүнгүй байлаа.

Хүүхэд сүүлийн 6 сарын турш хоолонд муу, турж байсны гадна гэдэс үе үе өвдеж, бөөлжис хүрэх, толгой өвдөж амархан ядардаг болжээ.

Үзэхэд хүүхдийн биеийн байдал сайн. Гэдэс зөөлөн, эмзэг биш, элэг сүврэгнээс 2,5-3 см доошилжээ. Дээрх шинжээс өөр гепатитын шарлалтгүй хэлбэр гэх клиник шинжгүй байлаа. Элэгний үйл ажиллагааны биохимийн сорилуудад тодорхой хэлбэлзэл байсангүй. Хуухдийн баасанд туузан хорхойн өндөг олдсоноор бидний клиникийн онош батлагдаж, гепатитын шарлалтгүн хэлбэр гэсэн онош үгүйсгэгдсэн билээ.

Халдварт гепатитын шарлалтгүй хэлбэрийг элэг, цөсний бусад өвчнүүдээс ялган оношлох нь практикийн эмнэлгийн нарийн төвөгтэй атлаа зайлшгүй асуудлын нэг билээ.

Нэгэн жишээг дурдъя: 9 настай О. 1962 оны 2-р сарын 16-нд амархан ядардаг, хоолонд муу, гэдэс өвддөг гэсэн зовуурьтай хэвтсэн. Объектив үзлэгээр, хүүхдийн биеийн байдал сайн. Арьс цайвар, баас шээсний өнгө хувираагүй, элэг сүврэгнээс 3 см доошилсон. Ортнер, Кер, Лепенегийн зэрэг шинж илт тодорхой байлаа. Цусны ерөнхий шинжилгээгээр: Эрит—3840000, гемоглобнн 11,4 г%, лейкоцит—12000, эознноф—12, ЭТУ-17 ц/мл. Биологийн шинжилгээгээр: Вельтманы урвал 1-4 х/ш, тимолон сорил— 4 нэгж, цөсний А хэсэгт лямоли олдож, В ба С хэсэгт онцын өөрчлөлтгүй байсан болно.

Лямблпозын эсрэг эмчилгээ хийсний дараа бие сайжран зовуурь нь арилсан.

Гепатитын шарлалтгүй хэлбэрийг салмонеллезийн хордлогоос ялгах шаардлага олонтаа тохиолдож байна. Салмонеллезын хордлого бүхий 12 хүүхдэд халдварт гепатитын шарлалтгүй хэлбэр гэсэн онош тавьжээ. Халдварт гепатитын үед олон дахин бөөлжих, усархаг шингэнээр суулгах нь ховор байдаг бол ийм шинж токсикоинфекцийн гол шинж мөн.

Токсикосинфекци хурц эхлэн, халуун 38-39° хүрч, ерөнхий хордлогын шинж даамгайлан олон дахин бөөлжиж, усархаг шингэнээр дахин дахин суулгана. Цусанд нейтрофил, савханцар олшрох, ЭТУ түрэгсэх зэрэг шинжээрээ халдварт гепатитаас ялгагдана.

Нэгэн жишээ дурдъя: 4 настай ѳвчтѳн Ц. 1966 оны 4-р сарын 8-нд бие сул, халуун 38°, хэд хэдэн удаа бөөлжиж, шар ногоон өнгөтэй шингэнээр олон суулгана гэсэн зовуурьтай, «гепатитьн шарлалтгүй хэлбэр» оноштой хэвтсэн.

Үзэхэд: Өвчтөний биенйн байдал дунд зэрэг. Арьс цайвар, гэдэс дүүрэнг, тэмтрэхэд эмзэггүй, элэг сүврэгнээс 2,5 см. доош тэмтрэгдэж байв. Шээсэнд ямар ч өөрчлөлтгүй. Ийлдсийн трансаминаза: ГЩТ—32 нэгж, ГПТ—19 нэгж, тимолын сорил—3,5 бнлирубин—0,32 мг%, чанарын өөрчлөлтгүй. Баасыг 3 удаа шинжилсэнд дизентернйн микроб эс олдсон. Салмонеллийн антигентэй наалдах урвал 1:400-д эерэг байсан. Иймээс бид клик лабораторийн шинжилгээг үндэслэн салмонеллезийн гаралтай токсикоинфекци гэж оношлосон билээ.

Халдварт гепатитын шарлалтгүй хэлбэрийг амьсгалын замын үрэвслээс ялгахдаа мөнхүү өвчний үед үрэвслийн шинж тедий л тодорхой биш байхыг анхаарах нь зүйтэй. Амьсгалын замын халдваруудын эхлэлт хурц  бижийн шинж үл мэдэг илрэх буюу элэг түргэн томрох нь ховор тохиолдохын гадна элэгний ажиллагааг сорих биохимийн шин-жилгээнд онцын өөрчлөлтгүй зэргээрээ гепатитын шарлалтгүй хэлбэрээс ялгаатай.

Сүрьеэгийн хордлого бүхий өвчтөнг гепатитын шарлалтгүй хэлбэр хэмээн оношлохдоо дорхи шинжийг үндэс болгожээ. Үүнд: Хоолонд муу. амархан ядрах халуурах, толгой өвдөх. Эпидемиологийн байдал, лабораторийн болон рентген шинжилгээ зэргийг харьцуулан үзэж оношийг тогтооход тедий л хэцүү биш юм. Гэвч халдварт гепатит бусад ямар ч өвчинтэй хавсран явагдаж болох бөгөөд ийм тохиолдолд онош тавихад нилээд бэрхшээлтэй байдаг.

Халдварт гепатитын шарлалтгүй хэлбэрийн оношийг ялган тавихад лабораторийн шинжилгээ ихээхэн ач холбогдолтой бөгөөд энэ тухай бид жич өгүүлэх болно.

Бид өөрийн өчүүхэн ажиглалтын материалыг үндэслэн халдварт гепатитын шарлалтгүй хэлбэрийг эрт таних, ялгах оношийг зөв тогтооход хянамгай цуглуулсан эпиданамнез, клиник, лабораторийн нарийн шинжилгээг нэгтгэн зөв дүгнэх нь шийдвэрлэх ач холбогдолтой гэсэн дүгнэлтэнд хүрлээ.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1923
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК