Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1971, 1(5)
Эрүүлийг хамгаалах яамны системээр 1966—1970 онуудад хийсэн эрдэм шинжилгээний ажлын ерөнхий дүн
( Товч мэдээлэл )

Ш, Доржожадамба

 

Социалист эрүүлийг хамгаалахын үндсэн зарчмын нэг болох эмнэлгийн шинжлэх ухаан эрүүлийг хамгаалахын практик үйл ажиллагааны нэгдлийг амьдралд хэрэгжүүлэх явдал амин чухал асуудал мөн болохыг орчин үеийн нийгэм, анагаах ухааны хөгжлийн түвшин, амьдралын хэрэгцээ шаардаж байна. Энэ зорилгоор МАХ Нам засгаас өнгөрсөн жилийн хугацаанд эмнэлгийн шинжлэх ухааныг хөгжүүлэхийн тулд зохих анхаарлыг тавьж холбогдох арга хэмжээнүүдийг авсаар ирлээ.

4-р таван жилийн төлөвлеөгөөний эхний жилүүдэд Шинжлэх Ухааны Академийн харьяанд байсан Анагаах ухааны хурээлэнг Эрүүлийг хамгаалах яамны харьяанд шилжүүлснээр эмнэлгийн эрдэм шинжилгээний өөрийн төв байгууллагатай болж түүнийг түшиглэн эрүүлийг хамгаалах системийн эрдэм шинжилгээний ажлыг төвлөрүүлэх бололцоотой болголоо.

Эрүүлийг хамгаалах яамнаас эрдэм шинжилгээний байгууллагуудыг бэхжүүлэх, эрдэм шинжилгээний ажилтнуудын мэргэжил боловсролыг дээшлүүлэх талаар чухал арга хэмжээнүүд авсан байна. Зөвхөн тайлангийн хугацаанд Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний жинхэнэ ажилчдын тоо нэг дахин өсөж Анагаах ухааны дээд сургуулийн багш нарын 40 орчим хувь нь гадаад орнуудад явж мэргэжил дээшлүүлсэн буюу эрдэм шинжилгээний ажлын зөвлөлгөө авсан байна.

1966—1970 онд манай системийн хэмжээгээр 26 эмч дэд эрдэмтний зэрэг амжилттай хамгаалж зрдэмтдийн тоо 1966 онд 30 байснаа 1970 онд 56 болжээ.

Одоо манайд эрүүлийг хамгаалахын эрдэм шинжилгээ, сургалт, эмнэлэг үйлчилгээний судалгааны чанартай гол асуудлыг шийдвэрлэн удирдах зохицуулах зорилготой АУ Дээд сургууль, Анагаах ухааны хүрээлэн, ЭАХНС Улсын институтийн Эрдмийн зөвлөлүүд, ЭХ Яамны Эрдмийн зөвлөл, Эрдмийн зэрэг цол хамгаалах их зөвлөл ажиллаж байна.

Энэ бүхнээс үзэхэд улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлэх 4-р таван жилийн төлөвлөгөөний жилүүдэд олсон эрүүлийг хамгаалахын томоохон ололтын нэг нь анагаах ухааны эрдэм шинжилгээний ажил зохион байгуулалт, тоо чанар, материаллаг бааз, хүн хүчний хувьд нэгдсэн систем болон тогтсон явдал мөн.

4-р таван жилд манай эрдэм шинжилгээний ажлын гол төвууд болох Анагаах ухааны хүрээлэн, Анагаах ухааны дээд сургууль өөрсдийн бололцоогоор тус бүрдээ 5 жилийн төлөвлөгөө, шийдвэрлэх асуудал, сэдвүүдтэй ажиллав. Гэвч төлөвлөгдсөн зарим сэдэв хоорондоо холбоо муутай, давхардах. онол практикийн ач холбогдол багатай болох, нилээд сэдэв хүмүүсийн өөрсдөө сонгон авсан байдалтай байлаа.


Тайлангийн хугацаанд ЭХ Яамны Эрдмийн зөвлөлөөс эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөвлөгөөт ажлын биелэлтэнд тавих хяналтыг сайжруулах, зарим асуудлыг зохицуулах ажлыг хийж, манай эрдэм шинжилгээний байгууллагуудын зугээс өөрсдийн төлөвлөгөөт ажлын биелэлтэнд ихээхэн анхаарал тавьж зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч байсны үрээр системийн хэмжээгээр 4-р таван жилд хийх эрдэм шинжилгээний ажлын төлөвлөгөө өөрсдийн хүч бололцооны хэмжээнд сайн биелэгдсэн байна.

Тайлангийн хугацаанд АУ Хүрээлэн 6 шийдвэрлэх асуудал багтсан 22 асуудал төлөвлөж, 20-ийг нь бүрэн биелүүлсэн бөгөөд АУ Дээд сургууль 10 шийдвэрлэх асуудал багтсан 47 сэдвийн 41-ийг нь бүрэн бие­лүүлсэн байна.

1966—1970 онд эрүүлийг хамгаалах системийн хэмжээнд төлөвлөгдсөн эрдэм шинжилгээний шийдвэрлэх асуудлын талаар хийсэн ажлын анагаах ухааны онолын болон эрүүлийг хамгаалахын практикийн чухал ач холбогдолтой гол үр дүн, цаашид анхаарвал зохих зүйлүүдийг авч үзье.

1. БНМАУ-ын хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн хэрэгцээг судлан тогтоох асуудал хэмээх шийдвэрлэх    асуудал.Энэ сэдвийн дагуу тайлангийн хугацаанд АУ Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н. Чагнаа «Хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэл­гийн тусламжийн хэрэгцээ» хэмээх сэдвээр хангай, говь, тал хээрийн бүсэнд судалгааг явуулж хөдөөгийн хүн амын өвчлөлийн зарим түвшинг тогтоон тэдгээрийн амбулатори поликлиникийн болон хэвтэн эмчлүүлэх тусламжийн хэрэгцээний эрдэм шинжилгээний урьдчилсан нормативийг боловсруулсан, мөн их эмч Батсүх «БНМАУ-ын үйлдвэрийн ажилчдын эмнэлгийн тусламжийг зохион байгуулах нь» гэсэн сэдвээр Аж үйлдвэрийн комбинатын ноос угаах фабрикийн ажилчдын дунд судалгаа хийж ажилчдын хөдөлмөрийн чадвар алдалтын түвшинг тодорхойлон урьдчилан сэргийлэх зарим асуудлыг боловсруулж тус тус ана­гаах ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалах зохиолыг бичжээ.

АУ Дээд сургуулийн багш Тажаа «УБ хот дахь Аж үйлдвэрийн ком­бинатын арьс ширний үйлдвэрийн ажилчдын өвчлөл, эмнэлэг үйлчилгээ» гэдэг сэдвээр, орон тооны бус эрдэм шинжилгээний ажилтан Буджав «Хотын хүн амын эмнэлгийн тусламжийн хэрэгцээний норматив, эрүүлийг хамгаалахын хэтийн төлөвлөлтийн зарим асуудал» гэдэг сэд­вээр, Ням-Осор «Эм хангамжийн байгууллагуудын зохион байгуулалт» гэдэг сэдвээр тус тус судалгааны ажлыг амжилттай хийж дэд эрдэмт­ний зэрэг горилох зохиолыг үндсэнд нь бичиж дуусгасан байна.

Энэ шийдвэрлэх асуудалд АУ Дээд сургуулийн мэдрэл сэтгэц гэм судлалын тинхэмээс (эрхлэгч доц. Ш. Доржжадамба) БНМАУ-ын хүн амын мэдрэл, сэтгэл мэдрэлийн евчлөлд зонхилох суурийг эзэлж байгаа өвчнүүдийн клиник-эпидемиологийн талаар төв хөдөөгийн 50 гаруй мянган хүн амын дунд судалгаа хийж эмнэлгийн тусламжийн зохион байгуулалтын практикийн шаардлагатай асуудлуудад холбогдох зарим дүгнэлт гаргасан нэг сэдэвт зохиол 3, эрдэм шинжилгээний өгүүлэл 10 гаруйг нийтлүүлжээ. Мөн сэтгэл мэдрэлийн больницын еренхий эмч Гүрдорж «БНМАУ дахь сэтгэлийн шалтгаант евчнүүдийн тархалт, кли­ник, эмчилгээний асуудал» хэмээх сэдэвт судалгааны ажлыг хийж эрд­мийн зэрэг хамгаалах зохиолыг бичиж энэ үндсэн дээр сэтгэл мэдрэ­лийн больницод неврозтой өвчтөнийг эмчлэх тасгийг нээн ажиллуулсан байна. Мөн АУ Дээд сургуулийн арьс өнгөний тинхэмийн эрхлэгч до­цент Ч. Долгор «Манай орон дахь арьсны өвчний өвчлөлийн байдал» хэмээх сэдвээр судалгааны ажил хийж тархалтыг тогтоон зохион байгуу­лалтын зарим арга хэмжээнд холбогдолтой чухал дүгнэлтүүд гаргасан байна.

Гэвч манай орны байгаль цаг уур, газар зүй, хүн амын зүйн онцлот нөхцөлд хүн амын өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдалтын түвшинг тогтоож хөдөлмөрчдөд үзүүлэх ерөнхий болон тусгай мэргэжлийн эмнэлэг урьдчилан сэргийлэх бүхий л тусламжийн хэрэгцээ нормативуудыг боловсруулах, нийгмийн эрүүл ахуй, урьдчилан сэргийлэх чиглэлээр болон манай шинэ социалист эрүүлийг хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалтын түүхэн туршлагыг нэгтгэн дүгнэсэн буюу эрүүлийг хам­гаалахын зохион байгуулалтын онол практикийн үндсэн чухал асуудлын талаар хийх эрдэм шинжилгээний ажлууд шийдвэрлэгдээгүй буюу хөндөгдөөгүй хэвээр байна.

2. Нутгийн хүмүүсийн хоол тэжээлийн асуудал гэдэг шийдвэрлэх
асуудал.

Тайлангийн хугацаанд энэ шийдвэрлэх асуудлын дагуу хүн амын хоол тэжээлийн бодит байдлын талаар эрдэм шинжилгээний ажилтан Чадраавал тус орны байгаль, газар зүйн онцлогийг харгалзан бүсчилсэн судалгааг явуулж хүн амын хоол тэжээлийн одоогийн байдал, хоолны найрлага, түүний харьцаа тохироог тодорхойлон хооллох дэглэмийн үзүүлэлтүүдийг нэгтгэн гаргаж дэд эрдэмтний зэрэг хамгаалах зохиолыг бичжээ. Энэ ажлын үндсэн дээр янз бүрийн нас, мэргэжлийн хүмүүст хоногт ноогдох шимт бодисууд ба илчийн хэмжээ болон хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний нормын тооцоог боловсруулан Улсын тө­лөвлөгөөний комисс, Эдийн засгийн хүрээлэнд өгч хүн амын хүнсний хэрэглээний хангамжийг төлөвлөн тогтоох үндэслэл болгосон байна. Энэ шийдвэрлэх асуудлын илч зарцуулалтын талаар хийх ажил эхлэлтийн чанартай явагдаж байна.

Нутгийн хүмүүсийн хоол тэжээлийн асуудал хэмээх манай улс ардын аж ахуйд ач холбогдол бүхий өргөн хүрээтэй ойрын ирээдүйд шийдвэрлэх тодорхой зорилт бүхий энэ чухал том асуудлыг хариуцан хийж буй сектор, хүн хүч материаллаг баазын хувьд бэхжээгуй, судалгааны ажлын далайц эрч хангалтгүй, зарим эрдэм шинжилгээний ажилтны ажил удаашралтай тодорхой бүтээлгүй, энэ ажилд хүчин хавсран оролцох ёстой АУ Дээд сургууль, ЭАХНС Улсын Институт тууштай тодорхой хийсэн ажил багатай байна.

3. Зарим халдварт өвчний өвчлөлийг багасгах арга хэмжээ боловсруулах хэмээх шийдвэрлэх асуудал.

Энэ шийдвэрлэх асуудлын дагуу АУ Хүрээлэнгийн халдварт эпидемиологийн сектор, АУ Дээд сургуулийн халдвартын болон бичил амь судлалын тинхэм хамтран ажиллаж манай оронд олонтаа тохиолдож буй халдварт гепатит, бруцеллёз өвчний судалгааг хийж ирлээ,

АУ Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Т. Гомбосүрэн, И. Багаажав нар «Халдварт гепатитын эпидемиологи, урьдчилан сэргийлэх асуудал», «Хүүхдийн элэгний халдварт гепатитын шарлалтгүй хэлбэрийн онош клиникийн онцлог» хэмээх сэдвүүд дээр ажиллаж манай оронд гарч байгаа халдварт гепатитын эпидемиологийн онцлог, урьд­чилан сэргийлэх арга хэмжээ, хүүхдийн гепатитын онош, эмчилгээ, урьдчилан сэргийлэх асуудлын талаар практикийн чухал ач холбогдолтой дүгнэлт зөвлөмжүүдийг гаргасан дэд эрдэмтний зэрэг хамгаалах зохиолыг бичиж хэвлүүлжээ. Энэ асуудлын талаар АУ Дээд сургуулийн багш проф. Рагчаа «Боткины өвчний клиник эмчилгээ» гэдэг нэг сэдэвт зохиолыг бичиж уг өвчнөөр монгол хүмүүсийн өвчлөх онцлог, бусад өвчнүүдтэй хавсран гарах зүй тогтоолын талаар тодорхой дүгнэлтийг хий­сэн байна.

Эрдэм шинжилгээний ажилтан Дашдаваа «БНМАУ дахь бруцеллёзын клиник-эпидемиологийн тодорхойлолт» гэдэг сэдвээр ажиллаж бруцеллёз евчний халдварлалт, өвчлөлийн байдал, клиникийн онцлогийн та­лаар үнэтэй дүгнэлт бүхий дэд эрдэмтний зэрэг хамгаалах   зохиолыг бичиж бруцеллёзыг оношлох, эмчлэх урьдчилан сэргийлэхтэй холбогдсон заавар зөвлөмжүүдийг боловсруулж ЭХ Яаманд шилжүүлсэн байна.

АУ Дээд сургуулийн багш Санжмятав нь проф. Жамбаа, зөвлөлтийн мэргэжилтэн А. Рачковский нарын удирдлагаар амьд вакцины омгийг илрүүлэх селекцийн арга, улаан суулгын үед харшил байдлыг илрүүлэх харшил төрөгч бэлтгэх арга зэргийг боловсруулсан нь улаан суулгыг оношлох, эмчлэх сэргийлэх асуудалд нилээд ач холбогдолтой зүйл болсон бөгөөд «Улаан суулгын бактерийн биологийн төлөв байдал ба хими заслын бэлтгэмэлд тэсвэртэй чанар» гэдэг сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалах бүтээлийг бичжээ.

1969—70 онд Эрүүл ахуй, халдвар нян судлалын улсын институтийн (захирал-Купул) мэргэжилтнүүдээс бруцеллёз, сахуу, гэдэсний балнад, бэтэг өвчний эпидемиологи,, эрүүл ахуйн зарим сэдвээр судалгаа хийж зарим урьдчилсан дүгнэлтүүд гаргажээ.

Ийм амжилтууд байвч манай оронд нилээд тохиолдож байгаа балнад, улаан суулга, хоолны хордлого, паразит гельминтийн үүсгэх өвчнүүд, хүүхдийн халдварт өвчин, нийгмийн зарим халдварт өвчний талаар тууштай судалгааны ажил ихээхэн хоцрогдолтой байгаагаас гадна хүн амын дунд үлэмж тархсан халдварт гепатитын талаар хийвэл зохих комплекс судалгааны ажил зөвхөн эхлэлтийн байдалтай байна.

4. Зурх судасны өвчнүүдийн тархалт, эмгэг жам, клиник, эмчилгээ гэдэг шийдвэрлэх асуудал.

Энэ асуудлаар АУ Хүрээлэнгийн дотор, мэс заслын сектор, АУ Дээд сургуулийн дотрын өвчний тинхэмүүд, эмгэг анатомийн тинхэм хамтран ажиллаж ирлээ.

Тайлангийн хугацаанд эрдэм шинжилгээний ахлах ажилтан Дондог атеросклероз, гипертони өвчний клиник эмчилгээний ач холбогдол бүхий дүгнэлт гаргасан судалгааг төв хөдөөгийн 12 мянга гаруй хүмүүсийг хамран хийж дэд эрдэмтний зэрэг хамгаалах зохиол, эрдэм шинжилгээ­ний ажилтан Өлзийхутаг атеросклероз өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэхэд чацарганын тосны нөлөөг тодорхойлсон анагаах ухааны тодорхой салбарт шинэхэн хувь нэмэр болох онол практикийн ач холбогдол­той дэд эрдэмтний зэрэг хамгаалах эрдэм шинжилгээний бүтээл, АУ дээд сургуулийн багш Лувсанноров «Эрүүл хүмүүсийн цусан дахь липидийн солилцооны норматив» хэмээх сэдвээр зэрэг хамгаалах зохиол, Багш Ц. Долгор «Хэрх өвчний зарим асуудал» гэдэг сэдвээр эрдэм шинжилгээний нэг сэдэвт зохиолыг тус тус бичиж дуусгасан буюу хэвлүүлэн эрүүлийг хамгаалахын практикт нэвтрүүлжээ.

Тайлангийн хугацаанд мөн энэ шийдвэрлэх асуудлын хурээнд АУ Хүрээлэнгийн мэс заслын сектороос зүрхний гажгийг мэс заслаар эмч­лэх томоохон сэдэвт ажлыг тухайн шаардлагаар дэвшүүлэн ажиллаж ирэв. Проф. Т. Шагдарсүрэн, Е. Н. Мешалкин нарын удирдлагаар мэс заслын секторын эрдэм шинжилгээний 10 ажилтан зүрхний мэс засалтай холбогдолтой сэдэвт ажлууд хийх комплекс судалгаа явуулсан бай­на. Проф. Шагдарсүрэн энэ хугацаанд «Зүрхний төрөлхийн гажиг» хэ­мээх нэг сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний хэн хэдэн өгүүлэл бичиж хэвлүүлжээ.

Академич Шагдарсүрэнгийн удирдлагаар мэс заслын сектороос Улаанбаатар хотноо орчин үеийн иж бүрэн тоноглол бүхий зүрх судасны мэс заслын тасгийг нээж эмчилгээг амжилттай хийж эхэлсэн нь ма­най эрүүлийг хамгаалахын практик ажиллагаанд гарсан нэг томоохон амжилт мөн.

Зүрхний мэс засалд хүч хөрөнгийг төвлөрүүлэх шаардлагатай болсноос АУ Хүрээлэнгийн 4-р таван жилийн төлөвлөгөөний нэг шийдвэрлэх асуудал болох «Цээжний хөндийн мэс заслын өвчнүүд ба өмөн үүгийн зарим асуудал» хэмээх судалгааны ажлын хүрээ багассан байна. Проф. Ичинхорлоо манай орны нөхцөлд нилээд тархмал байгаа бэтэг өвчний клиник, онош эмчилгээ, урьдчилан сэргийлэх асуудлыг хамаарсан «Элэгний бэтэг» хэмээх нэг сэдэвт зохиолыг хэвлүүлжээ.

5. Хүүхэд эмэгтэйчүүдийн физиологи ба патологийн асуудал. Энэ шийдвэрлэх асуудлаар АУ Хүрээлэнгийн хүүхэд эмэгтэйчүүдийн сектор, АУ Дээд сургуулийн хүүхдийн тинхэмүүд хамтран ажиллаж хүүхдийн ходоод гэдэсний өвчний талаар хам судалгааг явуулсны дүнд ходоод гэдэсний зарим өвчний шалтгаан, оношлолт, клиник-морфологийн онцлог, эмчилгээний талаар практикийн чухал ач холбогдол бүхий дүгнэлтүүдийг гаргажээ.

Эрдэм шинжилгээний ажилтан Гомбо, Самданцоодол нарын дэд эрдэмтний зэрэг хамгаалсан   зохиол,  эрдэм   шинжилгээний   ажилтан

холбогдолтой боллоо.

Мөн манай оронд хүүхдийн дунд зонхилон буй, хүүхдийн уушгины үрэвсэл, рахит, цусан үжил өвчнүүдийн клиник, эмчилгээний талаар АУ Дээд сургуулийн багш Гэндэнжамц, Лувсандагва, Раднаабазар нар анагаах ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалах зохиолыг бичжээ.

Энэ шийдвэрлэх, асуудлын 2 дахь чухал хэсэг болох эх барих болон эмэгтэйчүүдийн өвчний судалгааны холбогдол бүхий асуудлын жирэмсний хожуу хордлого, ихсийн ба төрсний дараахь цус алдалт, жирэмсэн эмэгтэйн цусны даралт багадах зэрэг сэдвүүдээр анагаах ухааны дээд сургуулийн холбогдох тинхэмүүд 5 жил, АУ Хүрээлэн 3 жилийн турш судалгааг хийж эрдэм шинжилгээний хэдэн өгүүлэл хэвлүүлжээ.

Гэвч энэ чухал салбарын эрдэм шинжилгээний ажил мэргэжлийн удирдлага чиглэлгүй, эрүүлийг хамгаалахын практикт шууд ач холбог­долтой, шийдвэрлэлтээ хүлээж байгаа асуудлын талаар тодорхой дүг­нэлт бүтээл гараагүй, энэ талаар АУ Дээд сургуулийн эх барих-эмэгтэйчүүдийн тинхэм тодорхой үр дүнтэй ажлыг одоо болтол хийгээгүй байна.

6. Манай орон дахь зарим эмййн ургамлыг судлах асуудал.

Энэ шийдвэрлэх асуудлын дагуу тайлангийн хугацаанд АУ Дээд сургуулийн эм судлал, эм зүйн тинхэмийн багш нараас эх орны алтан гагнуур, алтан зул, бага хотой, хун хоре, карантигийн дэгд зэрэг ургамлын хоруу чанар, фармакологийн нөлөө, химийн найрлагын судалгааг хийж эрдэм шинжилгээний өгүүлэл нилээд хэдийг нийтлүүлсэн байна. Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Хайдав тайлан­гийн эхний жилүүдэд Монгол алтан хундага цэцгийн фармакологийн нөлөө, эмчилгээний чанарын талаар клиник практикийн чухал ач холбог­долтой туршилт судалгааны ажлуудыг хийсэн байна.

Монгол орон эмийн ургамлын нөөцийг тогтоох, зарим эмийн ургамлын нөлөөг төгс судлах, эх орны түүхий эдээр эм бэлтгэх, экспортын боломжийг судлах зэрэг улс ардын аж ахуй эдийн засагтай холбоотой чу­хал асуудлууд одоо болтол тодорхой судлагдаагүй, онолын болон прак­тик үр дүнг гаргаагүй байгаа нь өөрсдийн бололцооны хэмжээнд материаллаг бааз, боловсон хүчнийг дүүрэн ашиглах талаар тусгайлан ажлыг зохиогоогуйтэй холбоотой юм. 1961 оид МАХН-ын Тев Хорооны Улс Термин Товчооны тогтоолоор АУ Хурээлэнгийн бурэлдэхуунд бат-лагдеан эмийн ургамал, ардын эмнэлгийн сектор 1967 онд биологийн ху-рээлэнд шилжсэн явдал судалгааны ажлыг далайцтай, ур дунтэй хий-хэд муугаар нелеелсен байна.

4-р 5 жилд АУ Дээд сургууль хуний биеийн хэмжигдэхууний судал­гаа, элэг, цесний хуудий, дэлууний эмгэгийн асуудлыг судлах 2 шийд­вэрлэх асуудлыг телевлесен бегеед энэ талаар анатоми, еренхий болон мэс заслын арга барилын тинхэм, зарим багш нараас судалгааны ажлыг хийж байсан боловч онолын болон практикийн тодорхой бутээл дугнэлт хараахан гараагуй байна.Зохиогоогүйтэй холбоотой юм.1961 онд МАХН-ын төв хорооны Улс төрийн товчооны тогтоолоор АУ Хүрээлэнгийн бүрэлдэхүүнд батлагдсан эмийн ургамал, ардын эмнэлэгийн сектор 1967 онд биологийн хүрээлэнд шилжсэн явдал судалгааны ажлыг далайцтай, үр дүнтэй хийхэд муугаар нөлөөлсөн байна.4-р 5н жилд АУ дээд сургууль хүний биеийн хэмжигдэхүүний судалгаа, элэг, цөсний хүүдий, дэлүүний эмгэгийн асуудлыг 2 шийдвэрлэх асуудлыг төлөвлөсөн бөгөөд энэ талаар анатоми, ерөнхий болон мэс заслын арга барилын тинхэм, зарим багш нараас судалгааны ажлыг хийж байсан боловч онолын болон практикийн тодорхой бүтээл дүгнэлт хараахан гараагүй байна.Эрдмийн зэрэг хамгаалах зохиолыг бичиж бүрэн дуусган хамгаа­лах нь эрдэм шинжилгээний ажилтан нарын гол зорилт биш боловч энэ нь тодорхой сэдэвт ажлын талаар онол практикийн ач холбогдол бүхий дүгнэлт хийж санал зөвлөмжийг боловсруулан нийтийн хүртээл болгож байгаагаас гадна эрдэм шинжилгээний ажлыг хийх арга барилыг баттай эзэмшиж үндсэн мэргэшил дээрээ мэдэгдэхүйц өссөн баталгаа мөн учир эрдэм шинжилгээний ажлын бодит үр дүн мөн юмаа.1966—1970 онд АУ Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дээр дурдсан ажилтнаас гадна АУ Дээд сургуулийн багш нар, мөн эмчлэн сэр­гийлэх байгууллагуудад ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдээс Цэрмаа, Жигжидсүрэн, Гүрдорж, Батсүх, Шарав, Дондог, Гипэлмаа, Долгормаа нар манай анагаах ухаан, эрүүлийг хамгаалахын практикийн зарим чухал асуудлуудаар анагаах ухааны дэд эрдэмтний зэрэг хам­гаалах зохиолыг бичиж дуусгасан байна. Эрдэм шинжилгээний ажилд дур сонирхол, авьяас чадалтай эмч мэргэжилтэн нарын хийх эрдэм шинжилгээний ажлын сэдвийг ЭХ Яам, эрдэм шинжилгээний байгууллагууд хянан хэлэлцэж албан ёсоор баталж, холбогдох байгууллагуудаас боломжийг олгодог болсон нь чухал арга хэмжээ мөн юм. Одоогоор эрдэм шинжилгээний сэдвээ батлуулан ажиллаж байгаа эмч мэр­гэжилтэн 21 байна. Өнгөрсөн хугацаанд анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эрүүлийг хамгаалахын практикт нэвтрүүлэх талаар нилээд амжилт олсон юм. Энэ ажлыг бааз эмнэлэг, байгууллагын ажилд эрдэм шинжилгээний ажилтан багш нараас шууд биечлэн оролцож туслах, эрдмийн зэрэг хамгаалах болон нэг сэдэвт зохиол, товхимол бичиж хэвлүүлэх, эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх, эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллагын ажиллагаанд холбогдолтой заавар зөвлөмж, аргачилсан захидал боловсруулан мөрдуулэх, бэлтгэл сайтай онол практикийн бага хурлыг зохион байгуулах зэрэг олон хэлбэрээр хийсэн байна. Академич Шагдарсүрэнгийн удирдлагаар Загдаа эрхлэгчтэй мэс заслын сектор эрдэм шинжилгээний ажлыг бааз эмнэлгийн өдөр тутмын ажилтай нягт холбон хийж байгаа, Гомбо эрхлэгчтэй хүүхдийн сектор бааз эмнэлгийн тодорхой тасгийг хариуцан ажилладаг, доцент Долгор эрхлэгчтэй арьс өнгөний тинхэм бааз эмнэлэгтэйгээ олон жи­лийн туршлагатай, нягт холбоо тогтоосон зэрэг сайхан уламжлал туршлагыг бусад сектор, тэнхимүүд анхааран үзвэл зохино. Ер нь анагаах ухааны клиник онолын асуудлуудаас гадна эрүүлийг хамгаалахын эм­нэлэг үйлчилгээний практиктай шууд холбоотой буюу үйлдвэрлэл, зо­хион бутээх, технологийг боловсруулах, захиалгаар хийх ажлууд, бааз эмнэлэг хүрээлэн, дээд сургуулийн хоорондын үр дүнтэй хамтын ажиллагаа тоног төхөөрөмжийн хүчин чадлын ашиглалт, мэргэжилтнүүдийг хамгийн ашигтайгаар зохицуулах нэгтгэх талаар А. У. Д. С, А. У. Хү­рээлэн, улсын чанартай эмнэлэг байгууллагууд тусгайлан анхаарч үзвэл зохино. Өнгөрсөн 5 жилд А. У. Хүрээлэн, А. У. Д. С, эмчлэн сэргийлэх байгууллагуудаас 26 хүн дэд эрдэмтний зэрэг хамгаалж, нэг сэдэвт зо­хиол 10, сурах бичиг 7, эрдэм шинжилгээний өгүүлэл 259-ийг хэвлэн нийтэлж, заавар зөвлөмж, захидал 40-ийг боловсруулан гаргажээ. Мөн А. У. Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний эмхтгэл 7 удаа, А. У. Дээд сургуулийн эрдэм шинжилгээний бичиг 3 удаа, монгол дахь мэдрэл сэтгэцийн өвчний судалгаа товхимлын 4, 5-р, «Монголын анагаах ухаан» цувралын 1-2-р хэвлэгдэн гарч уг цувралын 3, 4-р нь хэвлэлд орлоо.

Анагаах ухааны эрдэм шинжилгээний бүтээлүүдийг цаашид хэвлэн нийтлэхэд нэгдсэн редакцийн хяналтыг тогтоох, нийтлэгдэж буй зүйлийн агуулга чанарт онцлон анхаарч, судалгааны чанартай зүйлүүдийг өндөр мэргэжилийн хүмүүс, холбогдох тинхэм сектор, бусад эрх бүхий үндсэн байгууллагын албан саналыг авч хэвлэж байх, нийтийн хүр­тээмж болгож хэвлэн нийтлэх ажлыг тогтмолжуулах зорилгоор «Монголын анагаах ухаан» цувралыг тогтмол графикаар гардаг захиалгат сэтгүүл болгох зэрэг ажлыг хийх нь зүйтэй байна.

1966—1970 онуудад Эрүүлийг хамгаалах яамнаас түүхт ойнуудыг тохиолдуулан, мөн баруун зүүн аймгуудын, сум дундын эмнэлгийн эмч нарын эрдэм шинжилгээний хурлуудыг, АУ. Хүрээлэн АУ Дээд сургуулиас жил бур тогтмол хурлыг, Улаанбаатар хотод сүрьеэтэй өвчтөнийг диспансерчлах асуудлаар олон улсын бага хурал, бага насны хүүхдийн гэдэс ходоодны өвчнүүдийн талаар олон улсын симпозиумыг ЗХУ, БНБАУ, БНАГУ, БНПАУ, БНУАУ-ын эрдэмтдийн оролцоотойгоор зохион байгуулах зэрэг нийт эрдэм шинжилгээний онол практи­кийн бага хурлыг 33 удаа зохиож 433 илтгэл авч хэлэлцсэн байна.

Эрдэм шинжилгээний онол практикийн бага хурал зарим үед онолын болон зохион байгуулалтын бэлтгэлгүй, зарим сонирхогчдын санаачлагаар холбогдох газрын санал зөвлөмжгүй хийх явдал байна. Эр­дэм шинжилгээ, онол практикийн хурал зөвлөлгөөн нь энэ хурал чуулганыг эрдэм шинжилгээний болон зохиож байгаа байгууллагын судалгааны ажлын тайлан, үр дүн, ололт амжилтын үзүүлэлт, мэргэжлийн хүмүүсийн мэдээлэл солилцон туршлага санал шүүмжлэлийг өрнүүлэх жинхэнэ индэр болгон зохион байгуулалт үзэл суртал, онолын бэлтгэлтэй зохиох талаар цаашид зориуд анхаарч үзвэл зохино.

Өнгөрсөн 5 жилд анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлыг улсаас нилээд анхааран үзэж хөрөнгө оруулалтаар, мөн гадаадын валютаар олон тооны тоног төхөөрөмж олгосон бөгөөд эрдэм шинжилгээ­ний ажилд Анагаах ухааны хүрээлэн 452 мянган төгрөг, АУ Дээд сур­гууль 38660 төгрөг зарцуулсан байна. Цаашид эрдэм шинжилгээний бо­лон эмчлэн сэргийлэх байгууллагууд өөрсдийн дотоод нөөц бололцоог аль болохоор дайчлан ажиллаж асар их хөрөнгөөр авсан тоног төхөөрөмжийн хүчин чадлыг зев дүүрэн ашиглаж, эрдэм шинжилгээний ажилд олгогдсон төсвийг зориулалтын зүйлд нь хамгийн ашигтай үр дүнтэйгээр зарцуулах, түүнд тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй.

Эрүүлийг хамгаалах системийн 4-р таван жилд

 хийсэн эрдэм шинжилгээний ажлын биелэлтийн

 байдлаас гарах зарим дүгнэлт.

  1. Улс ардын аж ахуй соёлыг хегжүүлэх 4-р таван жилд эрүүлийг хамгаалах системийн хэмжээгээр эрүүлийг хамгаалах гол салбаруудаар анагаах ухааны эрдэм шинжилгээний ажлыг хийх үндэсний эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд нилээд сайн бэлтгэгдэж материаллаг баазын талаар бэхжиж улсын болон байгууллагын эрдэм шинжилгээний төлөвлөгөөт ажил үндсэндээ биелэгдсэн байна.
  2. 4-р таван жилийн төлөвлөгөөт ажлын биелэлтийг гарган дүгнэхэд эрдэм шинжилгээний шийдвэрлэх асуудлууд, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэм шинжилгээний ажилтнуудын ажиллагаанд ажиглагдсан зарим дутагдлыг арилгах талаар холбогдох байгууллагын удирдах ажилтнууд, ЭХЯ-ны хэлтэс газрууд, эрдмийн зөвлөлөөс тус­гайлан анхаарч тэдгээрийг зохицуулах, гүйцэтгэх, зохион байгуулалтын арга хэмжээг ойрын хугацаанд авбал зохино. Энэ зорилгоор зарим чу­хал асуудлыг удирдан төвлөрүүлж хариуцах (толгойлох) институт, сек­тор, тинхэм, байгууллага, тасгуудыг нэр заан бий болгож, улсын чанар­тай болон чухал сэдэвт асуудлын төлөвлөгөө, гүйцэтгэлийн хяналт тайлан, хоорондын зохицуулалтын талаар хариуцах шийдвэрлэх асууд­лын комиссыг бий болгон ажиллуулах хэрэгтэй байна.

Өнгөрсөн 5 жилийн эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлт, шийд­вэрлэх асуудлын биелэлтийн  туршлагыг харгалзан үзэж ирэх  5 жилд системийн хэмжээгээр хийхээр төлөвлөгдсөн эрдэм шинжилгээний аж­лын төлөвлөгөөг өөрийн орны анагаах ухаан эрүүлийг хамгаалахын онолын болон практикийн амин чухал асуудлууд, ойрын ирээдүйд хөндөн шийдвэл зохих сэдвүүдийг зориуд төлөвлөн материаллаг бааз хүн хүчнийг зөв хуваарилан аль болохоор хавсран хийхээр бодож дахин хянан үзэж шийдвэрлэх хэрэгтэй байна.

4. Анагаах ухааны томоохон салбарууд болох гэмтэл, сүрьеэ, мэдрэл судлал, рентген радиолог, анестезиологи, бөөр, чих хамар хоолой, сто­матологи, эм зүйн ухаан зэрэгт эрдэм шинжилгээний удирдах ахлах ажилтнууд байхгүй, шинжилгээ судалгааны гол асуудал хоцрогдсоор байгааг эрдэм шинжилгээний ажлын ирэх 5 жилийн төлөвлөгөөнд зо­риуд анхаарвал зохино.

  1. Эрүүлийг хамгаалахын хөгжлийн ойрын ирээдүйн шаардлага,. хөдөлмөрчдийн эмнэлгийн тусламжийн чанарыг эрс дээшлүүлэх хэрэгцээнд үндэслэн анагаах ухааны судалгаа шинжилгээний ажлыг эрчимтэй хөгжүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний байгууллагууд, ялангуяа Анагаах ухааны хүрээлэнгийн холбогдох сектор салбаруудын ма­териаллаг баазыг бэхжүүлэн өргөтгөх шаардлагатай юм.
  2. Эрдэм шинжилгээний төлөвлөлт болон даалгаварт ажлыг гүйцэтгэж буй байгууллага хүмүүст тавих хяналтыг сайжруулж эрдэм шинжилгээний ажлыг хянан дүгнэх талаар Эрүүлийг хамгаалах яамны сайдын тушаалаар батлагдсан журмыг хатуу баримтлах, эрдэм шин­жилгээний төлөвлөгөөт шийдвэрлэх асуудлууд болон сэдэв бүрт гүйцэтгэгч хүмүүс, удирдах ажилтнуудын хувийн хариуцлага, ажлын арга барилыг эрс дээшлүүлэх хэрэгтэй.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 752
Судлаачдын бусад өгүүлэл
Ш
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК