Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1971, 1(5)
Зүрх судасны өвчтэй хүмүүсийн венийн даралт
( Судалгааны өгүүлэл )

Ц. Д. Санжина

 

Венийн судас бол бие махбодын  судсархаг системийн нилээд чухал хэсэг нь юм. Гэтэл венийн даралтын тухай асуудлыг ялангуяа өндөр уулархаг нөхцөлд судлан үзсэн мэдээ сэлт хэвлэлд ховор бичигджээ. Цаг уур-газар зүйн янз бүрийн бүсэд болон өндөр, нам газар байнга оршин суугчдын венийн даралтын норматив тогтоогдоогүй бөгөөд монголын нөхцөлд энэ талаар ямар нэгэн судалгаа хийгдээгүй байна.

Венийн хэвийн даралтын дундаж үзүүлэлтийг судлаачид харилцан адилгүй тодорхойлж байгаа нь хэрэглэсэн арга зүй, судалгааны нөхцөл зэрэг нь өөр өөр  байсантай холбоотой ажээ. В. А. Вальдман (1948), А. Д. Аденский (1963) нар тал газар амьдардаг эрүүл хүмүүсийн венийн да­ралт дунджаар 70—75 мм усны баганын даралттай (УБД) тэнцүү, хэлбэлзлэлийн хязгаар нь 60—120 мм УБД байдаг гэснийг орчин үед хамгийн зөв гэж үзэж байна.

С. М. Бедаловагийн (1958—1959) судалгааны дүнгээс үзэхэд, 1403 м өндөрлөгт амьдардаг эрүүл 50 хүний олонход венийн даралт 101—120 мм УБД-ын хооронд, М, М. Миррахимовынхаар (1968) 61-ээс 140 мм УБД хүртэл байжээ. Энэ судлаачийн бичсэнээс үзэхэд, янз бүрийн өн­дөрлөгт судалгаа хийхэд өндрийн хэмжээ дээшлэхийн хамт венийн даралт ихсэх хандлагатай (венийн даралт ихтэй хүмүүсийн тоо олшрох) боловч үүнд статистикийн тодорхой ялгаа илрээгуй байна. Гэвч уулын хүмүүсийн венийн даралт ихэсдэг баримтыг бас С. Б. Данияров (1949), М. П. Редлих (1951), М.Е, Вольский (1959, 1962), Л, Т. Филатова (1961) нарын ажиглалт харуулсан юм.

Зүрх судасны өвчтэй хүмүүсийн гемодинамикийн тухай бүрэн ойлголттой болохын тул бид венийн даралтын байдлыг судлахыг оролдов.

Үүнд зүрх судасны өвчтэй хүмүүст доорхи аргаар шинжилгээ хийсэн. Бүх шинжилгээг өглөө өлөн элгээр буюу өглөөний хөнгөн цайнаас хойш 2—3 цагийн Дараа хийх, шинжилгээний өмнө өвчтөнг 20 минутын турш тайван байдалд хэвтүүлэх ,өөрөөр хэлбэл үндсэн солилцооны нөхцөлд ихэд ойртуулсан нөхцөлийг буй болгох зэргээр энгийн бүх л ёс дэглэмийг хатуу баримтлан ажиллаж байлаа. Шинжилгээг тусгай өрөөнд, таг чимээгуй нөхцөлд Вальдманы аргаар явуулсан.

Бүгд 3-аас 45 насны 69 өвчтөн шинжилсний 32 нь зүрхний төрөлхийн гажигтай, 37 нь олмол гажигтай байв. Энэ хоёр бүлэгтэй харьцуулахаар 10 хүн шинжилсэн.

Статистикийн боловсруулалт хийж үзэхэд, өвчтөний нас. хүйснээс хамааран венийн даралтын үзүүлэлтэнд тодорхой ялгаа гараагуй учир цаашдын боловсруулалтыг хамтатган хийв..

1-р хүснэгтээс үзэхэд, зүрхний төрөлхийн гажгийн үед олонхи (65,6 %) өвчтөний венийн даралт 60—120 мм УБД-тай тэнцүү, харин нэг (3 %) өвчтөнд 184 мм УБД байна.

Зүрхний олдмол гажгийн үед венийн даралт өвчтөний 59 %-д хэвийн байгаа боловч венийн даралт нилээд ихсэх нь олонтаа (19 %-д) ажээ.

Венийн даралтын дундаж үзүүлэлтийг зүрхний гажгийн төрлөөр мөн шалгуурын бүлгийнхтэй харьцуулан үзэв.

2-р х ү с н э г т Венийн даралтын дундаж үзүүлэлт

 

Шинжилсэн хүний тоо

М

+ т

Хэлбэлзлийн хязгаар

1. Төрөлхийн   гажиг

32

114,4

+ 4,5

80—160

Шалгуурын бүлэг

10

110,0

+ 17,0

60—140

2. Олдмол гажиг

37

137,6

+ 8,0

80—270

Шалгуурын бүлэг

10

96,2

+ 8,0

85—130

Зүрхний төрөлхийн гажигтай болон шалгуурын бүлэг дэх хүмүүсийн венийн даралтын дунджийн ялгаа нь статистикийн хувьд тодорхой биш (1=0,8) учир зүрхний төрөлхийн гажигтай өвчтөний венийн даралт хэ­вийн хэмжээнд байдаг гэсэн дүгнэлт хийж болох бөгөөд энэ нь А. Н. Мартынчев нарын (1963) мэдээлсэнтэй тохирч байна. Харин зүрхний олдмол гажигтай хүмүүсийг шалгуурын бүлгийнхтэй харьцуулахад дээрх үзүүлэлтийн ялгаа нь статистикийн хувьд тодорхой (1=3,6) буюу ийм өвчтэй хүмүүсийн венийн даралт ихэссэн байна. Бидний энэ мэдээ Е. Н. Мешалкин (1954), А. Н, Бакулев (1958) нарынхтай тохирлоо.

Дүгнэлт

1. Зүрхний төрөлхийн гажигтай боловч декомпенсаци болоогуй, ха-вагнаагүй, элэг нь томроогүй өвчтөний венийн даралт хэвийн хэмжээнд, дунджаар 114 + 4,5 мм УБД-тай тэнцүү, хэлбэлзлийн хязгаар нь 80—160 мм УБД дотор байна.

2. Зүрхний төрөлхийн гажгийн үед венийн даралт ихэсдэг бөгөөд бид­ний судалгаагаар дунджаар 137,6±8,0 мм УБД-тай тэнцүү, хэлбэлзэл нь 80—270 мм УБД хүртэл байв.

3. Мэс заслын өмнө болон түүний дараах үед зүрхний гажигтай хү­мүүсийн венийн даралтын өөрчлөлтийг шинжилж байх нь өвчтөнийг тал бүрээс судлан өвчнийг оношлох, мэс заслын эмчилгээний үр дүнг цэгнэхэд тодорхой тус нэмэр болж болно.

Ном зүй

1. Аденский А. Д. Венозное давление и значение его в клинике сердечно-сосудистых
заболеваний. Минск, 1963.
2. Ведалова и М. Азербайджанский медицинский журнал, 1958, 3, 11.
3. Бакулов А. Н. Хирургическое лечение митрального стеноза. М., 1958.
4. Вальдман В. А. Метод длительной флеботонометрии. М., 1948.
5. Вольский М. Е. Труды конф. по высокогорной и холодовой травме. Фрунзе, 1962.
6. Данияров С. Б. Реф. сборн. работ, студ. научн. об-ва, в. 2, Фрунзе, 1949.
7. Мартынчев А. Н., Никитина Н. М., Трунин М. А. Венозное давление в хирургичес¬кой практике. Л., 1963.
8. Мешалкин Е. Н. Зондирование и контрастное исследование магистральных со¬судов, М, 1954.
9. Миррахимов М. М. Сердечно-сосудистая система в условиях высокогорья. Л., 1968.
10 РРПЛЧХ М П. Сб научн. тр. Кнргизск. Гос, мед. нн-та. Т. VII, Фрунзе, 1951.
11. Филатова Л. Г. Исследования по физиологии высотной акклиматизации живот¬ных и человека. Фрунзе, 1961.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 416
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК