Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1971, 1(5)
Хэрэх өвчний үед бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх нь
( Судалгааны өгүүлэл )

И. В. Мамонтов

Улсын нэгдсэн 2-р тусгай эмнэлэг

 
Абстракт

Среди заболеваний сердечно-сосудистой системы в молодом возрасте ведущее мес­то занимает ревматизм, встречающийся в настоящее время в виде вяло текущих, скры­тых, затяжных, склонных к беспрерывному рецндпвированию, Форм.

При ревматизме часто поражаются почки, что проявляется ревматическим мочевым синдромом (мнкрогематурня, альбумминурия и цилиндрурия) и функциональными нару­шениями клубочковой фильтрации и почечного плазмотока.

Последние изучались автором у 39 больных вяло текущим ревматизмом во время пребывания их на стационарном лечении. Из данного количества у 17 больных (42 %) имелась при поступлении в стационар уменьшенная клубочковая Фильтрация, у такого же количества больных она не изменялась п у 5 (16 %)—незначительно увеличивалась. 23 больных (58 %) имели при поступлении в стационар уменьшенный плазмоток, у

II  (20 °/о) он не изменялся и у 5 (16 %)— был незначительно увеличен.

Перед выпиской из стационара у 11 из 17 повторно обследованных больных (т. е. 66 %) отмечена нормализация клубочковой Фильтрации и почечного плазматока.

Автор считает, что полученные данные можно использовать для диагаостики и оцен­ки проводимого лечения.

Хэрэх өвчин, түүний хүндрэлүүд нь залуу насны хүмүүст тохиолддог зүрх судасны системийн өвчнүүдийн дотор тэргүүн байранд ордог. Хэрэх өвчин нь хааяагүй нилээд дэлгэрсэн боловч голдуу сэрүүн хүйтэн уур амьсгалтай, чийглэг ихтэй газар оронд тохиолддог. А. И. Нестерое (1958), Европын ревматологчдын 3-р их хурал дээр мэдээлэхдээ: Хэрэх өвчин нь зүрхний бах өвчний 57 %-ийг эзэлж байна гэжээ. Дэлхийн 2-р дайнаас хойшхи үед хэрэх өвчний эмнэл зүй, явц нилээд өөр болжээ. Одоо үед хэрэх өвчний сул юм уу ужиг явцтай, тасралтгуй дахих хандлагатай хэлбэрүүд голчлон тохиолдож байна. Хэрэх өвчний тийм хэлбэрийг, ялангуяа тиреотоксикоз, невроз зэрэг өвчнүүдээс ялган оношлоход нилээд бэрхшээлтэй (И. В. Мамонтов 1960).

Сүүлийн жилүүдэд хэрэх өвчний үед зөвхөн зүрх өвчлөөд зогсохгүй бусад дотор зрхтнүүд гэмтдэг болохыг илрүүлсээр байна (Н. И. Шевчен­ко, 1962; Б. В. Ильинский, 1963; Г. Д. Залесский, 1965). Хэрэх өвчний үед бөөр гэмтэх нь эмнэл зүйн хувьд багагүй учир холбогдолтой юм.

Бөөр өвчилсний гол шинж нь шээсэнд өөрчлөлт гарах (шээсээр уураг, улаан цогцос, бортгонцор ялгарах) явдал юм. Хэрэх өвчний үед бөөр өвчлөх нь эрдэмтдийн судалгаагаар харилцан адилүй, 95.—83,3%-д тохиолддог.

Хэрэх өвчний үед бөөрний үйл ажиллагаа ямар байх, ялангуяа түүд-гийн шүүх ажиллагаа ба бөөрөн дэх сийвэнгийн гүйдэл (плазмоток) яаж өөрчлөгдөх нь сүүлийн үед шинжлэгчдийн анхаарлыг их татах болжээ. Бөөрний түүдгийн шүүх ажиллагаа хэрхэн өөрчлөгдөх тухай хэвлэлд янз бүрээр бичигдсэн байдаг. Ихэнх эрдэмтэд (Е. В. Кюрвалева, 1968; К. М. Сергеева, 1955; Н. С. Лебедь; 1966, Г. С. Закиров, 1967), хэрэх өвчтэй ,хүмүүст түүдгийн шүүх ажиллагаа буурдгийг илруулжээ. Гэтэл М. С. Рожнова (1958), И. В. Былов (Ш62) нар хэрэх өвчний үед түүдгийн шүүх ажиллагаа ихэсдэг гэж тогтоожээ.

Хэрэх өвчтэй хүмүүсийн бөөрөн дэх сийвэнгийн гүйдэл хэрхэн явагддаг тухай асуудал төдий л их судлагдаагуй байна. Энэ талаар хэвлэлд цөөн боловч, мөн өөр өөрөөр бичигдсэн байна. Зарим судлагчид (И. К. Рейнар, 1961; А. К. Мерзан, 1956; А. С. Чижиков, 1957) бөөрөн дэх сий­вэнгийн гүйдэл багасдаг болохыг ажиглажээ. Харин И. С. Былов (1961), А. Л. Михнев, (1962) нар бөөрний сийвэнгийн гүйдэл ихэсдэгийг ихэнх өвчтөнд ажигласан байна. Тэд 1968, 1969 онд дотрын тасагт хэвтэн эмчлүүлсэн, хэрэх өвчин нь идэвхтэй үедээ байгаа (цусны эргэлтийн хямралгүй) хүмүүст дээрх үзүүлэлтийг судалж үзсэн билээ.

Бөөрний түүдгийн шүүх ажиллагааг креатининий клиренсээр то-дорхойлсон. Шинжилгээг дараах аргаар хийдэг. Өглөө өлөн дээр нь өвчтөний шээсийг 1 цагийн туршид тусгай саванд хураана. Энэ үеийн дунд хирд тохойн венийн судаснаас 5—10 мл цус авна. Дараа нь авсан цусныхаа уургийг тунадасжуулна. Үүний тулд 2,5 мл цусны ийлдэс дээр 20 %-ийн 3-хлортцууны хүчил 1,5 мл, нэрсэн ус 1 мл-ийг хийж холиод центрфугт оруулна. Центрфугт оруулсан шингэнээс 2,5 мл-ийг 25 мл-ийн хэмжээний колбонд хийнэ. Мөн тийм хэмжээтэй 2 дахь колбонд түрүүн хураасан шээсээ 25 дахин шингэлж, түүнээсээ 2,5 мл-ийг хийнэ. Гурав дахь колбонд 2,5 мл нэрмэл ус (контроль) авна. Ингээд колбо тус бүрт 2 мл 10 % -ийн идэмхий натрийн уусмал ба 1 мл пикриний хүчлийн ханасан уусмал нэмж хийгээд 18—20° дулаантай усан дотор 15 минут тавьсны да­раа колбо тус бүрийн дээд зураас хүртэл нэрмэл усаар дүүргэж, колориметрийн аргаар шинжилнэ.

ТООЦОО: Шээсэн дэх креатининий концентраци  Цусан дахь креатининий концентраци

х-1 минутын шээсний хэмжээ. Нормдоо түүдгийн шүүх ажиллагаа нь 80—120 мл/минут-тай тэнцүү байдаг.

Бөөрөн дэх сийвэнгийн гүйдлийг диодрастаас цэвэрлэх коэффициентээр тодорхойлно. Үүний тулд өвчтөнд өглөө өлөн дээр нь 1 литр усыг 40 минутын хугацаанд уулгана. Дараа нь өвчтөнийг хэвтүүлж 70 %-ийн диодрастын уусмал 3 мл-ийг венийн судсанд нь аажуухан шахна. 20 ми­нут болсны дараа өвчтөнийг шээлгэнэ. Энэ үеэс эхлэн шээсийг 15 мину­тын зайтай 2 саванд хурааж авна. Энэ үеийн дунд хирд өвчтөний судас­наас нь цус авч оксалат натри бүхий хуруун шилд хийнэ.

Цусны уургийг тундасжуулахдаа: 1 мл цусны сийвэн, 1 мл 10 %-ийн вольфрамт натри, 8 мл 1/12 нормаль хүхрийн хүчлийн уусмал авч холиод шүүдэг. Шүүдэснээс 1 мл-ийг авч шилэн аяганд хийгээд дээрээс нь 7 %-ийн марганц хүчлийн кали 0,3 мл', 4-нормаль хүхрийн хүчил 0,2 мл хийж нэрмэл ус 2 мл-ийг нэмнэ.

Шээсийг 100 дахин шингэлнэ. 1 мл шингэлсэн шээс авч шилэн аяганд хийгээд мөн марганц-хүчлийн. кали, хүхрийн үучил, нэрмэл ус (дээрхийн адил) зэрэгтэй холино. 2 шилэн аягатай зүйлээ буцалж буй усан дотор 10—15 минут тавиад дараа нь тус бүр дээр азотот хүчлийн натрийн мо­ляр уусмалыг дуслаар (өнгөгүй болтол нь), мөн 30 %-ийн мочевины уусмал 6—8 дусал нэмнэ. Дахиад буцалж буй усан дотор 3—5 минут тавина. Хөргөсний дараа шилэн аяга тус бүрт 1 %-ийн йодот кали хэдэн дусал 1 %-ийн цардуулын уусмал 1 дусал нэмнэ. Тэгээд анх цуснаас бэлдсэн уусмалаа гипосульфитын 1/2000 нормаль уусмалаар, шээснээс бэлдсэн уусмалаа гипосульфитын 1/200 нормаль уусмалаар титрлэнэ.

ТООЦОО: Шээсэн дэх диодрастын иодын концентраци      Цусан дахь диодрастын иодын концентраци

х- 1 минутын шээсний хэмжээ. Нормдоо бвврвн дэх сийвэнгийн гуй-дэл 600—800 мл/минут байдаг.

Энэхүү аргаар бид больницод хэвтэж эмчлуулсэн 39 өвчтөнд бөөрний түүдгийн шүүх ажиллагаа ба бөөрөн дэх сийвэнгийн гүйдлийг шинжилсэн билээ. Больницод хэвтэх үед, бүх шинжлүүлэгчдийн 17-д нь (42 %) түүдгийн шүүх ажиллагаа багассан, 5-д нь (16 %) ялимгүй ихэссэн, 17-д нь огт өөрчлөгдөөгүй байдал харагдсан. Харин бөөрөн дэх сий­вэнгийн гүйдлийн өөрчлөлт нилээд илэрхий ажиглагдсан. Үүнд 23 өвч­төнд (58%) багассан, 11 хүнд (20%) огт өөрчлөгдөөгүй, 5 өвчтөнд (16 %) ялимгүй ихэссэн байлаа.

Бидний ажиглалтаас хэрэх өвчний идэвхтэй үед түүдгийн шүүх ажил­лагаа ба бөөрөн дэх сийвэнгийн гүйдэл багасдаг гэсэн дүгнэлт хийж болно.

17 өвчтөнд эмнэлгээс гарах үед нь дээрх шинжилгээнүүдийг давтан хийсэн. Тэдгээрийн 11-д нь (66 %) түдгийн шүүх ажиллагаа ба бөөрөн дэх сийвэнгийн гүйдэл хэвдээ орсон байв.

Энэхүү судалгаануудыг оношлогооны ба явуулсан эмчилгээний үр дүнг цэгнэх зорилгоор ашиглаж болно

Ном зүй

1. Закирсж Г. 3. Состояние Функции почек у больных ревматизмом. Оренбург, 1967, канд. дисс.
2. Залесский Г. Д. Раздел «Ревматизм» в руководстве по внутренним болезням. Москва, 1965, том 8.
3. Мамонтов И. В. Вяло текущие Формы ревмокардитов п динамика некоторых по¬казателей дополнительною исследования при их лечении. Иваново, 1960. Канд. дисс.
4. Мерзан А. К. Гемодинамика и функция почйк при сердечной недостаточности. Донецк, 1965, Докт. дисс.
Нестеров А. И. Вопросы этиологии, лечения, профилактики ревматизма. Клини¬ческая медицина, 1958, том XXXV, А1» 5.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : А. У. дэд эрдэмтэн Ч. Цэрэннадмид


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 487
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК