Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 3(137)
Дегидроэпиандростерон ба дегидроэпиандростеронсульфат
( Тойм өгүүлэл )

Ж.Мөнхцэцэг, Ц.Цэрэгмаа

ЭМШУИС

 
Абстракт

Дегидроэпиандростерон (ДГЭА) ба түүний сульфжсэн хэлбэр болох Дегидроэ пиандростеронсульфат (ДГЭАС) нь өнчин тархины Адренокортикотропины (АКТД) нөлөөгөөр бөөрний дээд булчирхайн холтослог давхаргаас ялгардаг дааврууд юм (6.9).

Эдгээрдааврууд нь50 гаруй жилийн өмнө нээгдсэн хэдий ч тэдгээрийн биологийн үүрэг нь одоо ч бүрэн тайлагдаагүй, эрдэмтдийн санал онол зөрөлдсөөр байгаа билээ. 1963 оноос хойш өдийг хүртэл энэ дааврын талаар 1500 хол давсан эрдэм шинжилгээний бүтээл, өгүүлэл хэвлэгдсэний ихэнх хувь нь сүүлийн 10 жилийн судалгаа байгаа ба одоо хир шинэ шинэ таамаглалыг дэвшүүлсээр байна.

ДГЭА ба ДГЭАС-ын солилцоо. ДГЭА нь 19 нүүрстөрөгчийн атомаас тогтсон 5-андростен-3- $ -ол-17-OH гэсэн олон улсын нэршилтэй стероид бүтэцтэй нэгдэл юм. Эмпирик томъёо нь: ДГЭА нь С19Н2802 ба ДГЭАС нь C19H2802-HSO, (6.9).

Зураг 1. ДГЭА ба ДГЭАС-ын химийн бүтэц

ДГЭА нь 288,41, ДГЭАС нь 371 молекул жинтэй нэгдлүүд бөгөөд бусад андроген, минералокортикоид, глюкокортикоидын нэгэн адил бөөрний дээд булчирхайн холтослог давхаргад прегнонолоноос (Р) нийлэгжинэ (9,21).

Прегнонолон нь цитохром p450scc (буюу Сур11А1) ферментийн нөлөөгөөр холестериноос түүний хажуугийн гинж тасрах замаар нийлэгжиж түүнээс цитохром р45017а (буюуСур17), 17-20десмолазагийн идэвхи бүхий 17- а гидроксилаза зэрэг ферментүүдийн үйлчлэлээр ДГЭА нийлэгжинэ.ХаринДГЭАсульфотрансфераза (ДГЭАСТ) ферментийн үйлчлэлээр ДГЭА-оос ДГЭАС нийлэгжинэ. ДГЭАС нь хүний цусанд ДГЭА-оос илүү агуулагдана. ДГЭАСТ фермент нь ферментийн трансферазын ангийн (II анги), сульфотрансферазын дэд ангийн фермент бөгөөд бөөрний дээд булчирхайн холтослог давхарга, элэг, нарийн гэдсэнд нийлэгждэг. Энэ фермент нь ДГЭА-оос ДГЭАС нийлэгжүүлэхээс гадна холестерины эстроны, литохолийн хүчил зэрэг цөсний хүчлүүдийн сульфжилтыг хурдасгаж байдаг фермент юм (9.11.21).

Зураг 2. ДГЭА ба ДГЭАС-ын нийлэгжилт

ДГЭАС-ын генийн хоёр төрлийн полиморфизм хүн амын дунд ажиглагддаг боловч wild-type хэлбэрээс онцын ялгаагүй бөгөөд ДГЭАСТ ферментийн идэвхид онцгой нөлөө үзүүлдэггуй болохыг эрдэмтэд тоггоосон байна (9).

ДГЭА, ДГЭАС аль аль нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст бөөрний дээд булчирхайн холтослог давхаргад үүсэх боловч хүйсний ялгаа ажиглагджээ. Эрүүл эмэгтэй хүнд ДГЭА ба ДГЭАС нь бөөрний дээд булчирхайн холтослог давхаргад бүрэн нийлэгждэг бол эрэгтэй хүнд ДГЭАС-ын 5%, ДГЭА-ын 10­25% нь төмсөгний эдэд нийлэгждэг болох нь тогтоогджээ (15).

Эргэлдэж буй ДГЭАС нь захын эдэд сульфогидролаза ферментийн үйлчлэлээр буцаад ДГЭА-д хувирч болно (9.11). Зарим эрдэмтдийн судалгаагаар эмэгтэй хүнд өдөрт ялгарсан ДГЭАС-ын 64% нь, эрэгтэй хүнд 74% нь ДГЭА-д хувирдаг ба нийт ДГЭА-ны зөвхөн 13% нь эргээд ДГЭАС-д хувирдаг байна (12).

ДГЭА ба ДГЭАС нь хүний бэлгийн даавар нийлэгжих гол эх үүсвэр болдог байна. Насанд хүрсэн эрэгтэй хүний андроген даавруудын 50%, цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүдийн идэвхитэй эстрогены 75%, цэвэршсэн эмэгтэйчүүдийн идэвхитэй эстроген бараг 100% ДГЭА ба ДГЭАС-аас үүсдэг болох нь тогтоогджээ (6.11).

ДГЭА-ны цусны клиренсийн хугацаа богино буюу 2000 1_/хоног байхад ДГЭАС нь удаан, 13 1_/хоног байна (9). ДГЭА-ны хагас амьдралын хугацаа мөн богино буюу 1-3 цаг байдаг бол ДГЭАС-ынх 10-20 цаг байдаг. Цусанд уурагтай холбогдох идэвхи ч хоёр дааврын хувьд харилцан адилгүй. ДГЭА альбуминтай сул холбогддог бол ДГЭАС бат бэх холбогддог байна (9).

Хэвийн нөхцөлд кортикотропин релизинг даавар болон адренокортикотропин релизинг даавруудын нөлөөгөөр ДГЭА нь кортизолын хамт зэрэг ялгарч байдаг боловч ДГЭА ба ДГЭАС-ын ялгаралт нь нас болон өвчлөлийн байдлаас хамааран өөрчлөгддөг. Кушингийн хам шинж, зүрхний архаг дутагдал зэрэг өвчин эмгэгийн үед кортизолын хэмжээ нэмэгддэг байхад ДГЭА-ы хэмжээ хэвийн, эсвэл буурсан байдгийг ажиглажээ (8.19).

ДГЭАС нь мөн АКТД-ын нөлөөгөөр бөөрний дээд булчирхайгаас ялгарах ба ДГЭА-тай харьцуулахад цусанд их байдаг нь түүний хагас задралын хугацаа урт, биеэс зайлуулагдах нь удаан байдагтай холбоотой.

ДГЭА ба ДГЭАС нь хүний биеэр өргөн тархсан байдаг боловч тархинд бөөрний дээд булчирхай, элэг, дэлүү, бөөр, төмсөг, цусны сийвэнгээс илүү ихээр хуримтлагддаг. ДГЭА тархинд цусны ийлдэснээс 4-6,5 дахин их, ДГЭАС 8,5 дахин их агуулагддаг болохыг тогтоожээ (20.21). Шүлсний найрлаганд ДГЭА, ДГЭАС-ны хэмжээ цусны ийлдэсний концентрацитай шууд хамааралтай, түүний 5 орчим хувьтай тэнцүү байдаг ажээ.

ДГЭА-ыг «эх-стероид» гэж нэрлэх нь бий. Учир нь ДГЭА нь бусад олон стероид даавруудын эх нэгдэл болдогийг дараах бүдүүвчид үзүүлэв.

Зураг 3. ДГЭА бусад стероид даавруудын "эх-стероид" болох нь

Зарим эрдэмтдийн хийсэн эмнэл зүйн судалгаагаар ДГЭА ба ДГЭАС-ыг эмчилгээнд хэрэглэж үзэхэд чөлөөт ДГЭА, ДГЭАС болон ДГЭА-өөхний дээд хүчилтэй холбогдсон хэлбэр, эм бэлгийн дааврууд эстрадиол, эстрон ихсэж байсан бол аль ч хүйсэнд кортизол, альдостероны агууламжинд бараг өөрчлөлт гараагүй байна (11).

ДГЭА ба ДГЭАС-ын концентраци нас хүйснээс хамаарах нь. Хэвлэлийн материалуудаас үзэхэд эдгээр даавар нь насжилт, хөгшрөлийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд судлаачид сүүлийн үед ДГЭА болон ДГЭАС нь хэвийн, эрүүл насжилтыг тодорхойлогч маркер, залуу насны даавар (hormone of youth), залуу байх эх сурвалж (fountain of youth) гэж авч үзэх болсон (6.10.15).

Хүний ДГЭА ба ДГЭАС-ны цусан дахь концентраци нь АКТД ба кортизолоос ялгаатай нь нас ба хүйснээс хамааран өөрчлөгдөж байдагт оршино (1). ДГЭА-ны хэмжээ төрсний дараах эхний сараас 5 нас хүртэл буурч тогтвортой байгаад хөвгүүдэд 9 наснаас эхлэн огцом өсч 20-30 насанд хамгийн өндер утгатай байна. Харин охидод 7 наснаас ихсэж 20 насандаа хамгийн дээд утгандаа хүрээд буурч дараа нь 40 насанд дахин дээд утгандаа хүрч 70-80 насанд эргээд буурдаг зүй тогтол ажиглагджээ. Энэ насыг 20-30 настай харьцуулахад ДГЭА-ны хэмжээ 20-30% болтол буурсан байдаг (11,13,15,19).

ДГЭАС-ын агууламж нас хүйснээс хамааран өөрчлөгдөх зүй тогтол нь ДГЭА-тай тестэй байдаг байна. Охид хөвгүүдэд аль алинд нь 1 ой хүртэл ДГЭАС буурч байгаад 5-6 насанд тогтворжоод бэлэг бойжлын нас хүртэл нэмэгдээд 20-30 насанд хамгийн дээд утга ажиглагддаг байна. Харин 70-80 насанд ДГЭАС-ын хэмжээ залуу үеийнхтэй харьцуулахад 20-26% хүртэл буурсан байдаг байна (6.7.9).

Зураг 4. ДГЭА ба ДГЭАС-ын тувшин наснаас хамаарах нь

Зарим судлаачид 80-аас дээш насны настангуудад 60-80 насны настангуудтай харьцуулахад ДГЭАС-ын түвшин өндөр байгааг тодорхойлж ДГЭАС өндөртэй настангууд илүү өндөр насладаг байж болох юм гэсэн таамаглал дэвшүүлсэн байна (7.19).

Хүйсний хувьд ДГЭАС-ын агууламж эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс өндөр байдаг нь тогтоогджээ. Энэ нь нас ахих тусам 17,20-десмолаза ферментийн идэвхи буурдагтай холбоотой байж магадгүй юм. Харин ДГЭА/ ДГЭАС-ын харьцаа эмэгтэйчүүдэд өндөр байдаг нь ДГЭА ба ДГЭАС хоёрын хэмжээ хоёр хүйсэнд харилцан ялгаатай байдгийг харуулж байна (9).

Стресс ба ДГЭА. ДГЭА, ДГЭАС дааврууд нь стресс болон өвчлөлтэй холбоотойгоор өөрчлөгддөг болохыг тогтоосон байна. Цочмог болон архаг үрэвсэлт өвчнүүдийн үед ДГЭА ба ДГЭАС-ын агууламж буурдаг. Жишээ нь хурц түлэгдэлтийн дараа ДГЭАС-ын хэмжээ эрүүл хүмүүстэй харьцуулахад статистикийн үнэн магадтай буурсан нь тогтоогдсон байна (5.9.16).

Биеийн хүчний болон сэтгэл зүйн ачаалал нь ДГЭА-ын ялгаралтанд өвчнөөс еөр нөлөө үзүүлдэг ажээ. Bernton болон түүний багийнхан АНУ-ийн армийн цэргүүдэд 8 долоо хоногийн турш дасгал сургуулилалт   хийсний   дараагаар ДГЭА, ДГЭАС. кортизолын хэмжээг тодорхойлж үзэхэд дундаж хэмжээнээс ихэссэн байсан нь энэ дааврууд нь стрессээр өдөөгддөг, стрессийн түвшинг тодорхойлогч байж болох санааг дэвшүүлсэн байдаг. Herrington, Luppa, Osran нарын судалгаагаар эдгээр дааврууд зүрхний титэм судасны эмгэг, сэтгэл унал, бөөрний дутагдал, инсулин үл хамааралт чихрийн шижин, хэрлэг зэрэг өвчний үед буурдаг болохыг тогтоожээ (9.16.17). Харин цочмог стрессийн үед ДГЭАС-ыг эмийн байдлаар хэрэглэхэд тироксин дааврын хэмжээ нэмэгдэж байжээ [4].

Moruyama нарын судалгаагаар ДГЭА. ДГЭАС-ын хэмжээ зүрхний архаг дутагдалтай өвчтөнүүдэд болон артерийн даралт ихсэлттэй хүмүүст хяналтын бүлгийн эрүүл хүмүүстэй харьцуулахад бага байсан ба настай урвуу хамааралтай болох нь нотлогджээ [3,14].

ДГЭА, ДГЭАС ба Төв мэдрэлийн тогтолцоо. ДГЭА ба ДГЭАС-ыг нэг талаас нейростероидууд гэж нэрлэх нь бий, учир нь энэ дааврууд ТМТ-д шинээр нийлэгждэг бөгөөд ДГЭА ба ДГЭАС-ын хэмжээ бусад эрхтнүүдтэй харьцуулахад тархинд өндөр байдаг ажээ (20.21). ДГЭА ба ДГЭАС-ын рецепторууд бүрэн тогтоогдоогүй байгаа боловч о/-амин тосны хүчлийн (ГАТХ) болон М-метил-с1-аспарагины хүчлийн рецепторуудтай холбоотой болохыг тогтоожээ. In vitro судалгаагаар ДГЭАС нь ГАТХ-ийн рецепторын ерселдөөнт бус саатуулагч болох нь тогтоогдсон байна (21). Мөн ДГЭАС нь синаптонейросом болон өсгөвөрлөсөн нейроны эсэд ГАТХ-ээр идэвхиждэг CI- ионы зөөвөрлөлтийг саатуулдаг байна (9.20). Өөрөөр хэлбэл ГАТХ-тэй антагонист үйлдэлтэй.

ДГЭА-ы үйлдэл бүрэн тодорхойгүй байна. Зарим судлаачид түүнийг ГАТХ-ийн рецептортай харилцан үйлчилж байна гэж үзэж байхад зарим нь харилцан үйлчилдэггүй гэж үздэг. ДГЭА ба ДГЭАС нь ТМТ-ы рецепторуудтай харилцан үйлчилдэг учир мэдрэл сэтгэцийн эмгэгүүдийн үед даавруудын концентраци өөрчлөгддөг болохыг судлаачид тогтоосон байна. Жишээ нь: Osran нарын судалгаагаар сэтгэл уналын үед ДГЭА  ба  ДГЭАС-ын  хэмжээ эрүүл хүнийхээс илэрхий бага байгааг тогтоожээ. Cawood ба Bancroft нарын судалгааны дүнд хүний амьдралын сэтгэл ханамжийн түвшинтэй эерэг шууд хамааралтай болох нь тогтоогджээ(11). Таагүй, экологийн бохирдсон нөхцөлд амьдардаг хүмүүст ДГЭА-ы хэмжээ буурсан байдаг нь тогтоогдсон байна (2).

ДГЭА, ДГЭАС ба хооллолтын байдал. Jakubowicz нарын эрдэмтэд харилцан адилгүй хооллолт, биеийн жинтэй, хүмүүсийг судлаж үзэхэд ДГЭА ба ДГЭАС-ын хэмжээ харилцан адилгүй болохыг тогтоожээ. Чихрийн шижингээр өвчлөөгүй, таргалалттай эрэгтэй ба эмэгтэй хүмүүсийгхоёр сарын турш 1000-1400 ккал илчлэгтэй хүнсээр хооллосны дараа эрэгтэйчүүдэд биеийн жингийн болон инсулины бууралт нь ийлдэсний ДГЭАС-ын 25%-ийн өсөлттэй хавсран ажиглагджээ. Харин эмэгтэйчүүдэд ДГЭАС-ын ийм өөрчлөлт ажиглагдаагүй байна (9).

ДГЭА, ДГЭАС ба дархлаа тогтолцоо. Туршлагын амьтдад хийсэн судалгаагаар ДГЭА нь дархлаа тогтолцоог идэвхижүүлж байгаа нь ажиглагдсан байна. ДГЭА ба түүний стероидметаболитуудболохандростенедиол ба андростенетриол нь туршилтын хулганыг вирус, бактери, шимэгчийн халдвараас хамгаалдаг болохыг баталжээ (9.11.17). Үүгээр ДГЭА ба ДГЭАС нь наснаас хамаарсан өвчлөлүүдийн үеийн дархлаа чадамжинд тодорхой үүрэг гүйцэтгэдэг байж болох юм гэсэн таамаглал дэвшүүлжээ.

Нас ахих тусам ДГЭА, ДГЭАС-ын тувшин буурдаг ч кортизолын түвшин тогтвортой байдаг нь кортизол/ДГЭА-ы харьцаа нас ахихад нэмэгдэх шалтгаан болдог. Watson нарын судалгаагаар физиологийн, хэвийн насжих үйл явц нь Т эсийн цитокинуудын ялгаралттай тодорхой холбоотой явагддаг байна. Насжилтын явцад ДГЭА ба ДГЭАС-ын ялгаралт буурахын хирээр, Тп1 эсийн цитокинууд (IL-2, INF)-biH хэмжээ буурдаг бол TNF болон Th2 эсийн цитокинуудын (IL-4, IL-5, IL-6) ялгаралт нэмэгддэг байна. Ийм учраас судлаачид ДГЭА-ыг TNF болон Th2 эсийн цитокинуудыг дарангуйлд.чг болохыг тогтоожээ. Энэ цитокины ялгаралтын зохицуулгын алдагдал нь насжилтын явцад өвчин эсэргүүцэх чадвар сулардагийн шалтгаан болдог байж болох юм. Spencer нарын судлаачид хөгширсөн хархыг ДГЭАС-аар үйлчлэхэд IL-10-ын ялгаралтыг бууруулан, IL-10-aap өдөегддөг бүтээгдэхүүнуүдийн хэмжээг багасгаж буйг илрүүлжээ ([6,9,16,17,19].

ДГЭА-ыг эмийн хэлбэрээр хэрэглэж үзсэн эмнэл зүйн судалгааны дүнд бөөрний дээд булчирхайн холтослогийн дутагдал, аутоиммунн өвчин, сэтгэл уналын үед эерэг үр нөлөөтэй болохыг тогтоожээ. Мөн 70-аас дээш насны өндөр настангуудад эмчилгээнд хэрэглэхэд ясны сийрэгжилт буурч, булчин чангарч, арьсны уян чанар нэмэгдэж байжээ [9,11].

Дүгнэлт.

Хэвлэлийн материалаас үзэхэд ДГЭА, ДГЭАС дааврууд нь хүний насжилтанд шууд болон шууд бус замаар нөлөөлдөг болохыг тогтоосон байна. Хэдийгээр ДГЭА ба ДГЭАС-ын биохими, физиологийн үүрэг бүрэн тайлагдаагүй ч нас ахих тусам энэ дааварын ялгаралт нь буурдагтай холбоотой насжилтын процессыг үнэлэх нэгэн тохиромжтой үзүүлэлт, биомаркер байж болох юм гэж үзэж байна.

Ийнхүү өнөө үед ДГЭА, ДГЭАС нь биед олон талт үүрэг гүйцэтгэж хүний насжилт, хөгшрөлт, өвчний явцад нөлөөлж өөрчлөгддөг болох нь тогтоогдсон боловч түүний хүлээн авуур хаана байрлан, хэрхэн яаж харилцан үйлчилдэг болох зэрэг бусад нарийн асуудал бүрхэг хэвээр байна.

Ном зүй

1. Вакина Т.Н., Шалина С.В., Зиновьева Е.Г.Оценкасостоянияполовойфункции у больных хроническим простатитом по уровню дегидроэпиандростерона. Научно-практическая конференция «Сексуальная культура и сексуальное здоровье нации». Май 2002
2. Гончаров Н.П., Кация Г.В. и др. Репродуктивная функция у подростков и мужчин, проживающих в загрязненном диоксинами районе Самарской области. Проблемы эндокринологии °1, 2004
3. Иванов Н.В. Влияние антигипертензивной терапии на функциональное состояние системы гипофиз-гонады у пациентов с артериальной гипертензией. Артериальная гипертензия. Том 11 °1, 2005
4. ОбутТ.А.,ОвсюковаМ.В.Протективные эффекты дегидроэпиандростерон сульфата: феномен двойственности -опиоидного механизма. Бюллетень Co РАМН, °2 (112), 2004
5. Beishuizen A, Thijs LG, Vermes I. Decreased levels of dehydroepiandrosterone sulphate in severe critical illness: a sign of exhausted adrenal reserve? Crit Care. 2002 Oct;6(5):434-8. Epub 2002 Jul 9.
6. Celec P,Starka L. Dehydroepiandrosterone - is the fountain of youth drying out? Physiol Res. 2003;52(4):397-407.
7. Glei DA, Goldman N, Weinstein M, Liu IW. Dehydroepiandrosterone sulfate (DHEAS) and health: does the relationship differ by sex? Exp Gerontol. 2004 Mar;39{3):321-31. Erratum in: Exp Gerontol. 2006 Mar;41(3):337.
8. Kalmijn S, Launer LJ, Stolk RP, de Jong FH, Pols HA, Hofman A, Breteler MM, Lamberts SW. A prospective study on Cortisol, dehydroepiandrosterone sulfate, and cognitive function in the elderly. J Clin Endocrinol Metab. 1998 Oct;83(10):3487-92.
9. Kroboth PD, Salek FS, Pittenger AL, Fabian TJ, Frye RF. DHEA and DHEA-S. J Clin Pharmacol. 1999 Apr;39(4):327-48.
10. Lane MA, Ingram DK, Ball SS, Roth GS. Dehydroepiandrosterone sulfate: a biomarker of primate aging slowed by calorie restriction. J Clin Endocrinol Metab. 1997 Jul;82(7):2093-6.
11. Labrie F, Luu-The V, Labrie C, Belanger A, Simard J, Lin SX, Pelletier G. Endocrine and intracrine sources of androgens in women: inhibition of breast cancer and other roles of androgens and their precursor dehydroepiandrosterone. Endocr Rev. 2003 Apr;24{2):152-82.
12. Labrie R, Beianger A., Cusan L.: Marked decline in serum concentrations of adrenal C19 sex steroid precursors and conjugated androgen metabolites during aging. J Clin Endocrinol Metab. 1997. 82:2396-2402
13. Mazat L. Lafont S, Berr C, Debuire B. Tessier JF, Dartigues JF, Baulieu EE. Prospective measurements of dehydroepiandrosterone sulfate in a cohort of elderly subjects: relationship to gender, subjective health, smoking habits, and 10-year mortality. Proc Natl Acad Sci USA. 2001 Jul 3;98(14):8145-50. Epub 2001 Jun 26
14. Moriyama Y, Yasue H, Yoshimura M, Mizuno Y, Nishiyama K, Tsunoda R, Kawano H, Kugiyama K, Ogawa H, Saito Y, Nakao K. The plasma levels of dehydroepiandrosterone sulfate are decreased in patients with chronic heart failure in proportion to the severity. J Clin Endocrinol Metab. 2000 May;85(5):1834-40.
15. Nihal Thomas, Howard A.Morris et al. Relationship between age, dehydroepiandrosterone sulphate and plasma glucose in healthy men. Age and Aging 1999;28:217-220
16. Straub RH, Lehle K, Herfarth H, Weber M, Falk W, Preuner J, Scholmerich J. Dehydroepiandrosterone in relation to other adrenal hormones during an acute inflammatory stressful disease state compared with chronic inflammatory disease: role of interleukin-6 and tumour necrosis factor. Eur J Endocrinol. 2002 Mar;146(3):365-74.
17. Straub RH, Konecna L, Hrach S, Rothe G, Kreutz M, Scholmerich J, Falk W, Lang B. Serum dehydroepiandrosterone fDHEA) and DHEA sulfate are negatively correlated with serum interleukin-6 (IL-6), and DHEA inhibits IL-6 secretion from mononuclear cells in man in vitro: possible link between endocrinosenescence and immunosenescence. J Clin Endocrinol Metab. 1998 Jun;83(6):2012-7.
18. Straub RH, Schuld A, Mullington J, Haack M, Scholmerich J, Pollmacher T. The endotoxin-induced increase of cytokines is followed by an increase of Cortisol relative to dehydroepiandrosterone (DHEA) in healthy male subjects. J Endocrinol. 2002 Nov;175(2):467-74.
19. Thomas G, Frenoy N, Legrain S, Sebag-Lanoe R, Baulieu EE, Debuire B. Serum dehydroepiandrosterone sulfate levels as an individual marker. J Clin Endocrinol Metab. 1994 Nov;79(5):1273-6.
20. Veiga S, Melcangi RC, Doncarlos LL, Garcia-Segura LM, Azcoitia I. Sex hormones and brain aging. Exp Gerontol. 2004 Nov-Dec;39(11-12):1623-31.
21. Zwain IH, Yen SS.Dehydroepiandros terone: biosynthesis and metabolism in the brain. Endocrinology. 1999 Feb;140(2):880-7.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Энэбиш


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1411
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК