Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1971, 1(5)
Эсэргэнийн клиникийн явцад сүүлийн үед үзэгдэж байгаа зарим өөрчлөлт
( Судалгааны өгүүлэл )

С .Цэрэндулам

Улаанбаатар хотын Халдвартын төв эмнэлэг

 
Абстракт

Проведено сравнительное изучение клиники скарлатины у детей, находившихся в Центральной инфекционной больнице г. Улан-Батора в 1958 и 1968 годах (количество больных составляло в этих годах соответственно 210 и 172).

Течение скарлатины последних лет имеет тенденцию к преобладанию более тяжелых Форм с типичным проявлением клиники у детей до 3 лет, наблюдались случаи болезни токсического и септического характера с септическим осложнением как аденсФлегмона, что можно связать с наслоением стафилококковой инфекции.

С дифференциально-диагностической целью необходимо обращать особое внимание на характерную сыпь на красном фоне кожи, треугольник Филатова, ангину, лимфоа-денит и на характер языка.

Для. уточнения диагноза рекомендуется дополнительно исследовать мазок из зева на стрептококки и стафилококки.

Антибиотикийг эмнэлгийн практикт өргөн хэрэглэх болсноос хойш эсэргэнийн явц хөнгөрч тавилан сайтай болсон билээ. Гэтэл сүүлийн 2 жилээс манайд улаан эсэргэнэ зарим өвчтөнд нилээд хүнд явагдаж, тэр ч байтугай хордлого, үжлийн төрлийн хүндрэл үзэгдэх болов. Үүний зэрэгцээ улаан эсэргэнэтэй төсөөтэй зарим өв чин цөөнгүй тохиолддог болсон тухай хэвлэлд бичигдэх болжээ. Жишээлбэл: А. К. Вищняков, И. Ю. Залмрвер, В. ,0. Игнатович, В. В. Попова зэрэг судлагчид «Алс дорнодын улаан эсэргэнэ маягийн халууралт» гэдэг өвчний тухай сүүлийн үед ни­лээд бичих болов. Энэ өвчин сүрьеэгийн хуурамч савханцраас үүсдэгийг батлах, түү ний эпидемиологийг судлах зорилгоор Г. В. Юшенко, А. К. Вишняков, В. П. Ягодинский, Ю. В. Александров нар судалгаа явуулжээ. Үүнээс гадна «стафилококкийн өвчин» нь зарим үед улаан эсэргэ­нэтэй төсөөтэй шинж тэмдэгтэй байдаг гэж В. Ф. Крылов бичсэн байна.

Мен М.Д.Покарский, сүүлийн үед улаан эсэргэнийн үед антибиотик эмчилгээ хийсээр байтал халуун буурахгуй удах, тэр ч байтугай идээт хүндрэл үзэгдэх боллоо гэж бичжээ.

Үүнээс үзэхэд улаан эсэргэнийг оношлох асуудал төвөгтэй болж, түүний эмнэл зүйн илрэлийг халдварт өвчний хувьслын үүднээс ажиглан судлах явдал онол практикийн ач холбогдолтой тул бид 1967—68 онд Улаанбаатар хотын Халдвартын төв эмнэлэгт хэвтэж эмчлуулсэн улаан эсэргэнэтэй 172 хүүхэд, мөн 1958 онд эмчлүүлсэн 210 хүүхдэд ажиглагдсан гол шинж тэмдэг, зарим үзүүлэлтийг харьцуулан судалсан юм. Судалгааны дүнгээс үзэхэд 1958 онд өвчлөгчдийн тоо их байсан боловч явц нь ихэвчлэн хөнгөн, хүндрэл багатай байв.

1958 онтой жишихэд 1967—1968 онд хөнгөн хэлбэр 3 дахин багасаж, хүндэвтэр хэлбэр ихэссэнээс гадна хордлого-сепсист зэрэг хүнд хэлбэр тохиолдож байв. Улаан эсэргэнээр голдуу 3—12 насны хүүхэд өвчилсөн бөгөөд 3-аас доош насны хүүхдэд хүнд хэлбэр тохиолдох нь илүү байна. 1967 онд хордлого, сепсис бүхий хэлбэр 2 өвчтөнд, 1968 онд хордлогот хэлбэр 1, сепсист хэлбэр 1 тус тус тохиолджээ.

Улаан эсэргэнэ нь бүх л жилийн турш үзэгдэж байгаа ба улирлын өвөрмөц байдал тодрохгүй байна. Улаан эсэргэнийн үед 1958онд2,3%-д хүндрэл  байснаас нефроз-нефрит 2, «скарлатины зүрх» 5, пиодерми I өвчтөнд илэрчээ,

Гэтэл 1967—1968 онд бүх өвчтөний 7,2 %-д хүндрэл тохиолдсон нь 1958 оны үеийнхээс даруй 2 дахин ихэссэн байна. Үүнд нефроз-нефрит 3, «скарлатины зүрх» 5, пиодерми 1, аденофлегмон 1, бусад хүндрэл 1 өвч­төнд ажиглагджээ. Үүнээс гадна энгийн лимфоаденит илэрч байсан.

Улаан эсэргэнийг оношлоход зарим шинж тэмдэг хир зэрэг ач холбогдолтойг судалж үзэв. Халуурах явдал хөнгөн хэлбэрийн үед голдуу эхний 3 хоног, хүндэвтэр хэлбэрийн үед үүнээс олон хоног үргэлжилж байжээ. Өвчний эхэнд бөөлжих явдал 1958 онд 1,8 %-д тохиолдож бай­сан бол 1967—68 онд 2,3 %-д үзэгджээ. Бүх өвчтөний талаас илуу хувьд булчирхай цочсон ба улаан эсэргэнийн өвөрмөц тууралт бараг бх хүүх­дэд илэрчзэ. Мөн Филатовын гурвалжин уусэх, хэл нь улайж «гузээлзгэнэ» шиг болох зэрэг өвөрмөц шинж нийт өвчтөний талаас илуу хувьд илэрсэн учир дээрх шинж тэмдгүүдийг олонтаа тохиолддог шинж гэж үзэж болохоор байна.

Булчирхай цочих явдал мөн тал хувьд нь илэрчээ. Арьс гуужих шинж зөвхөн хүнд хэлбэрийн дараа зонхилон үзэгдэж байгаа тул заавал үзэгдэх шинж болж чадахгуй байна. Хөнгөн үед голдуу өнгөц үрэвсэлт анги­на илэрч «үхжилттэй ангина» зөвхөн 1,5 %-д үзэгдэв.

Лейкоцитоз 1958 онд 3,8 %-д байсан бол 1967—68 онд 4,4 %-Д байв. Улаан эсэргэнийг 1967 оноос өмнө зөвхөн халдвар судлал, шинж тэмдгээр нь оношлож байсан бол 1967 оны сүүлийн хагасаас хоолойн наалдац авч шинжлэх болов. Шинжилгээнд стрептококкоос гадна стафило­кокк, мөөгөнцөр зэрэг давхар халдварууд илэрч байна.

Дүгнэлт
  1. Антибиотик эмчилгээ эхэлснээс хойш улаан эсэргэнэ ихэвчлэн хөн­гөн явагдаж байгаа боловч 1967 оноос эхлэн хүнд явагдаж, хүндрэл үүсгэх нь ихсэж байгаа тал байна. Энэ нь бага насны хүүхдэд илүү тохиолдохоос гадна мөн том хүүхдэд ч үзэгдэж эхлэв.
  2. Улаан эсэргэнэтэй төсөөтэй зарим өвчнөөс түүнийг ялган оношлоход ангина, булчирхай цочих, арьс нийтдээ улайн хөрзийж өвөрмөц тууралт гарах, хэлний онцлог зэрэг шинж тэмдэг зонхилох ач холбогдолтойг анхаарах нь зүйтэй.
  3. Онош тодруулах зорилгоор улаан эсэргэнэтэй хүүхдээс хоолойн наалдац авч байх журмыг нэвтруулэх нь чухал байна.
Ном зүй

1. Богданов И. Л. Скарлатина как стрептококковая ичФекция. УССР, 1962.
2. Вишняков А. К., Залмовер Ш. Ю. Псевдотуберкулез (дальневосточная скарлати-ноподобная лихорадка) у детей. Педиатрия, 1968, № 1, стр. 23.
3. Залмовер Ю. К., Игнатович В. О., Вишняков А. К. К эпидемиологии псевдотубе.р-кулеза дальневосточной скарлатиноподобной лихорадки. ЖМЭИ, 1967, № 7, стр. 24.
4. Носов С. Д. Скарлатина. 1954.
5. Пекарский М. Д. Клинико-эпидемиологическая характеристика скарлатины на
современном этапе. Мед. сестра., 1969, 2, стр. 31.
6. Руководство по инфекц. болезням. 1967.
7. Юшенко Г. В. Некоторые данные по изучению вирулентности псевдотуберкулез¬ного микроба. ЖМЭИ, 1967, № 1, стр. 140.
8. Ягодннский В. И., Александров Ю. Щ., Шебалин П. А. Некоторые результаты изучения вспышки, диагносцированных как дальневосточная скарлатиноподобная лихо¬радка. ЖМЭИ. 1967, № 3, стр. 68.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 818
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК