Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1971, 1(5)
Хүүхдийн нүдний гэмтлийг судалсан дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Ж.Тумбааш

Нэгдсэн 3-р эмнэлэг

 
Абстракт

Изучен травматизм глаз у детей от 0 до 16 летнего возраста на материалах глаз­ного отделения Третьей объединенной клинической больницы за 1968 год. Установлено, что травматизм глаз у детей занимает 47,8% среди травматизма глаз. Однако, он относительно часто встречается у мальчиков от 8 до 16 летнего возраста. Травматизм

глаз у детей в наших условиях должен быть охарактеризован 'как исключительно уличный травматизм и отличается большой тяжестью. Автор считает, что главным

условием профлактики травматизма глаз у детей являются резкое улучшение контроля за детьми не только со стороны их родителей и воспитателей,   но и  всей

общественности, а также организация среди них широкой воспитательной и саннтарно-просветительной работы.

Хүүхдийн нүдний гэмтлийн шалтгаан, эзлэх хувь, эмчилгээний үр дүн зэрэг асуудлыг тодруулан судлах нь гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.Хүүхдийн нүдний гэмтэл харах эрхтний бүх гэмтлийн дотор 27—33% -ийг эзэлдэг гэж А. Г. Кроль (1962), М. П. Краснов, М. Г. Марголис (1969) нар бичсэн байна. А. В. Хватова (1969), еерийн хийсэн судал­гааг үндэслэн хүүхдийн нүдний гэмтэл нүдний бүх гэмтлийн 36,3% -ийг эзэлдгийг тэмдэглэжээ. В. Н. Архангельскийн судалснаар, хүүхдийн нүдний больницод эмчлүүлэгсдийн 49,3%-ийг нүдний гэмтэл эзэлдэг байна. 1965 онд бидний хийсэн судалгаагаар хүүхдийн нүдний. гэмтэл мананд тохиолдож байгаа нүдний бүх гэмтлийн 29,4% болж байв. Ихэнх эрдэмтдийн бичсэнээр, хүүхдийн нүдний гэмтэл гол төлөв хүнд гэмтэл байдаг тул асар их хор уршигтай байна. Бид, 1968 онд нэгдсэн 3-р эмнэлгийн нүдний тасагт эмчлүүлэгсдийн материалыг ашиглаж дахин судалгаа хийлээ. Энэ хугацаанд нүдний та­сагт 742 евчтөн хэвтэж эмчлүүлснээс нүдний гэмтэлтэй хүн 69 (9,3%) байлаа. Нүдний гэмтэлтэй бүх евчтений дотор 0—16 хүртэлх насны хүүхэд 33 (47,8%), үүнээс хотын хүүхэд 54,5% хедеенийх 45,5%-ийг эзэлж, эрэгтэй хүүхэд 75,8%, эмэгтэй хүүхэд 24,2%, баруун нүдний гэм­тэл 36,7%, зүүн нүднийх 60,6%, хоёр нүдний гэмтэл 2,7%-ийг тус тус эзэлж байна. Эрэгтэй хүүхдийн нүдний гэмтэл зонхилж байгаа нь тэд элдэв дүрсгүйдэлд илүү оролцдог, чулуу, модоор шидэлцэн тоглодог ба болгоомж муутай байдгаас шалтгаалдаг нь судалгаа хийсэн материа-лаас харагдав. Е. И. Ковалевскийнхаар, хүүхдийн нүдний гэмтлийн до­тор эрэгтэй хүүхдийн нүдний гэмтэл 85%-ийг эзэлж байсан нь бидний судалгаатай бараг тохирч байна.Гэмтлийн байдлыг ялган үзвэл: алимын нэвт гэмтэл 60,6%, нэвтрээ-гүй гэмтэл 20,1% алимны доргилт 19,3% болж байна. Харин алимд гаднын биет орсон тохиолдол 5,4%-ийг эзэлж байна. Нүдний нэвт гэмт­лийн дотор эвэрлэгийн гзмтэл 60%, эвэрлэгийн шарханд солонго хав-чигдсан шарх 20%, уураг бүрхүүлийн шарх 20% байв.Нүдний гэмтэлтэй хүүхдийг насны байдлаар ялган үзэхэд: 0—3 нас­тай 9,1%; 4—7 настай 30,3%; 8—16 настай 60,6% болж байна. Мананд 8—16 насны хүүхдийн нүдний гэмтэл ихэнх суурийг эзэлж байгаа нь энэ насны хүүхдэд тавих хяналт ясли цэцэрлэгийн хүүхдийнхээс харьцангуй сул байгаагаас шалтгаалдаг бололтой. Гэр орондоо нүдээ гэмтээсэн хүүхэд 27,3%)-ийг эзэлж байгаа нь хадаас, темер утас, үзүүртэй модоор тоглох, хутга, хайч зэрэг ирт мэс хүүхдийн гар хүрэх га­зар хадгалах зэргээс шалтгаалсан байв. Гэтэл гудамжинд нүдээ гэмтээсэн хүүхэд 72,7%-ийг эзэлж байна. Тэд нүдээ шил, модоор хат-гуулах, цемент чулуугаар цохиулах замаар гэмтеэн байлаа. Ийнхуу гудамжинд уусдэг нудний гэмтэл гол суурийг эзэлж байна.Хүүхдийн нүдний гэмтэл ямар биетийн шууд үйлчилгээгээр үүсдэгийг бид тусгайлан судалсан юм (Дараах 1-р хүснэгт).1-р хүснэгтээс үзэхэд, гэмтлийн ихэнх хувь нь тоглоомын бус зүйлээр тоглох, еер хүүхдэд нүдээ хатгуулах, цохиулах зэргээс шатгаалсан байна. Энэ нь хүүхэд чухам ямар зүйлээр тоглож байгаад анхаарал  та-вих, эх эцгийн хяналт сул байгаатай холбоотой.

 

Хүүхдийн нүд юугаар гэмтдэгийг  харуулбал

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1-р х у с н э г т

 

 

 

 

 

 

 

 

Гэмтлийг үүсгэсэн биетийн нэр

 

 Юм мөргеснөөс

Чавх, загасны дэгээ, харандаагаар

Хутга, шевег, хадаас, темер утсаар

Нудээ модоор хатгуулснаас

 

' Химийн тулэгдэл

Бүгд       

 

 

 

 

 

 

Лимоны усны ба бусад терлийн шилээр

Шилбүүр, малын эврээр

 

 

 

 

 

ТОО

5

1

4

'0

3

2

1

33

 

 

 

 

 

 

хувь

15,1

3,0

12,1

30,4

9,1

6,1

3,0

100,0

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Цаашид бид нудний гэмтлийн уршгаар хуухэд больницод хэвтэх уеийн ба зохих эмчилгээ

хийлгэж больницоос гарах уеийн харааны байд­лыг судалсан юм (2-р хуснэгт).   Больницод хэвтэх, больницоос гарах үеийн харааны байдал

 

Хэвтэх үед

Гарах үед

 

 

Хараа

ТОО

хувь

ТОО

хувь

Сохорсон

5

15,1

5

15,1

Зевхен гэрэл харах

12

36,4

5

15,1

0,02 х\'ртэл

4

12,1

5

15,1

0,02—0,05

2

6,1

 

0,05—0,08

1

3,0

0,08—0,1

2

6,1

 

0,1-ээс дээш

5

15,1

15

45,6

Хараа шалгаагүй

3

9,1

2

6,1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Хоёрдугаар хуснэгтээс узэхэд, больницод хэвтэх уед 0,05 хуртэлх хараатай евчтен 69,7%, туунээс дээш хараатай нь 30,3%-ийг туе туе эзэлж байсан бол больницоос гарах уед 0,05 хуртэлх хараатай "хуухэд 45,3% хуртэл багасаж, харин 0,05-аас дээш хараатай хуухэд 54.7% хур-тэл нэмэгдеэи нь эмчилгээний ур дунд хуухдийн хараа улэмжхэн сай-жирч байгааг харуулав.

Нуд нь гэмтеэн бух хуухдийн 48,5%)-Д мэс заслын эмчилгээ хийсэн байна. (3-р хуснэгт). Гэтэл 3. М. Баренбоймынхаар 1970) хуухдийн нудний гэмтлийн 67,7%-Д мэс заслын эмчилгээ хийжээ.

3-р хүснэгт Нүдний гэмтэлд хэрэглэсэн мэс заслын хэлбэр

Мэс заслын хэлбэр

ТОО

хувь

Нүднээс гадны биет авах

9

12,5

Эвэрлэгийн хэсэг

4

25,0

Эвэрлэгийн  ар салстаар хаах

3

18,7

Солонго бүрхүүлд ухлаас гаргах

1

6,3

Бүдэг1[1сын болор авах

3

18,7

Нүд авах

3

18,8

3-р хүснэгтээс үзэхэд, нүдний гэмтлийн үед эвэрлэгийн шарх оёх, бүдэгшсэн болор ба нуд авах зэрэг хүнд мэс засал голцуу хэрэглэгддэг нь харагдаж байна.

Дүгнэлт
  1. Манай оронд хүүхдийн нүдний гэмтэл нүдний бүх гэмтлийн 47,8%-ийг эзэлж байна.
  2. Хүүхдийн нүдний гэмтэл ихэвчлэн гудамжинд үүсдэгийн гадна 8—16 хүртэлх насны эрэгтэй хүүхдийн дунд харьцангуй их байна.
  3. Нүдний гэмтлийн 48,5%-д мэс заслын эмчилгээ хийснээр 0,05-аас дээш хараатай хүүхдийн тоо больницод хэвтэх үенйнхээс 24,4%-нар нэмэгджээ.
  4. Эх эцэг, сурган хүмүүжүүлэгч нар болон бүх нийтээр хүүхдэд тавих хяналтыг эрс сайжруулах нь хүүхдийн нүдний гэмтлээс урьдчилан сэргийлэх гол нөхцөл мөн.
Ном зүй

1. Архангельский В. Н. Нүдний евчин. М., 1969.
2. Баренбойм 3. М. Офтальмологический журнал, г. Одесса, № 1, 1970.
3. Ковалевский Е. И. Хүүхдийн нүдний евчин судлал, М., 1970.
4. Краснов М. П., Марголис М. Г. Амбулаторийн нүдний эмчийн сурах, М., 1970.
5. Кроль А. Г «Харах эрхтний гэмтэл» Нүдний евчний гарын авлага. М., 1962.
6. Тумбааш Ж. Анагаах ухааны эрдэм шинжилгээний бүтээл. УБ, 1970.
7. Хватова А. В. Архангельскийнномоос иш татав. 319-р хуудас.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : ерөнхий эмч О. Раднаадорж


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 786
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК