Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 3(137)
Хүүхдийн тулгуур хөдөлгөөнии эрхтний дутуу хөгжилд нөлөөлж буй сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийн үнэлэх асуудалд
( Тойм өгүүлэл )

Н.Амардулам1, Б.Бурмаа2

1Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, 2Эрүүл Мэндийн Яам

 
Абстракт

Hip dysplasia is the medical name used to describe a problem with formation of the hip joint in children. The location of the problem can be either ball of the hip joint (femoral head), the socket of the hip joint (the acetabulum), or both.

No one knows for sure, but multiple factors are probably involved. The causes are various causes of developmental dysplasia of the hip, both genetic and environmental, including: Family history, babies born in breech position, babies born with other 'packaging problems', oligohydrominos, breech presentation, high birth weight, older maternal age, post maturity, vaginal or caesarean delivery, emergency or caesarean delivery, female sex and prim parity were confirmed as risk factors DDH.

Hence environmental factors are also involved.

Air pollution of UB city has potential harmful impact to human reproductive function and dysplasia of the hip.

Pp.32-38, References 31

Сүүлийн жилүүдэд шинээр төрж буй хүүхдийн дундах тулгуур хөдөлгөөний гаж хөгжил тэр дундаа түнхний үеийн дутуу хөгжил, түнхний төрөлхийн мултралын тохиолдол харьцангуй нэмэгдэх хандлагатай байна.

Гадаадын олон орны эрдэмтэн, судлаачдын судалгаа шинжилгээний дүнгээр түнхний төрөлхийн мултрал, түнхний дутуу хөгжил нь 1000 хүүхдэд 0,7-25% тохиолдог байна (Valman Н.В, Finlay HV.1980; Corrigan G, Segal S, 1980; K.A. Круминь, 1986; И.И. Мирзоева, Г.М. Юкина, 1987; И.И. Мирзоева, 1988 ).

Хүүхдийн тулгуур хөдөлгөөний эрхтний согог нь улс орнуудад харилцан адилгүй тархалттай байна.

Тухайлбал; хөгжилтэй оронд 1000 хүүхдийн 5-д, харин хөгжиж буй оронд 1000 хүүхдийн 15-40-д энэ төрлийн гаж хөгжил тохиолдож байна. Тэр дундаа охидод хөвгүүдээс 4-7 дахин илүү тохиолдож байна (3, 4] .

Түнхний үеийн гаж буюу дутуу хөгжилд нөлөөлж буй сөрөг хүчин зүйлс нь манай оронд төдийгүй гадаадын улс орнуудад ч одоогоор бүрэн тогтоогддоогүй байна.

Гэвч олон эрич, мэргэжилтэн, судлаачдын судалгаа, шинжилгээний дүнгээр түнхний үеийн гаж буюу дутуу хөгжилд дараахи хүчин зүйлсийг нөлөөлж байна гэж үзэж байна. Үүнд:

  • Удамшил [1,2,3,4,5,6,7,9,10,12,13,16, 21, 22, 25]
  • Хүүхдийн буруу байрлал (өгзөг түрүүлэлт) [3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 12, 13 18, 19, 20, 21, 22, 25]
  • эхийнталаасурагорчмынусхангалтгү^ байх (Oligohydramnios), хавчиг тааз, үе дарагдах [1, 2, 5, 7, 8, 9,12,13,16, 21 25]
  • хүүхдийн хүйс [2, 8, 9,10,13,16,18,19 20, 21]
  • эхийн хоол хүнсний хэвийн тэнцвэг. алдагдах, бие махбодод чухаг шаардлагатай витамин болон эрдэс бодисийн дутагдснаас болж булчин шөрмөс, холбогч эдийн үйл ажиллагас алдагддах [3, 5, 7, 9,11, 21, 25]
  • эхийн төрөлтийн тоо [2, 6, 9,18, 20, 21]
  • хүүхэд хэт их жинтэй (4-4,5 кг-аас их| төрөх [8, 9,16,19, 22]
  • жирэмсэн үедээ эх ямар нэг халдвар1 өвчнөөр өвчлөх [3, 4, 5, 6, 11]
  • дотоод шүүрлийн булчирхайн эмгэг [3 4, 6,11, 16]
  • жирэмсний хордлого ялангуяа эхэн үеийн хордлого [3, 4, 11, 16]
  • экологийн таагүй байдал буюу хүрээлэн буй орчны бохирдолт [3,5,6,16]
  • эцэг эхийн нас [3, 4, 8]
  • ургийн ямар нэгэн бусад төрөлхийн эмгэг [1, 6].
  • химийн бодисууд [6, 28].
  • мэргэжлийн хортой нөхцөл [3, 6]
  • жирэмсний хугацаа хэвийн бус [18j байх зэрэг хүчин зүйлсийг дурдсаь байна.

Мөн эмч, эрдэмтэдийн төрөхийн өмнөх үед жирэмсэн эмэгтэйчүүдэд ажиглал" хийж үзэхэд жирэмсэн эхээс харьцангуй и> хэмжээний эстроген гармон ялгардаг бөгөө^ уг гармон нь ургийн биемахбодийн булчин шөрмөсийн үйл ажиллагааг сулруулдаг тул энэ гармонд хэт мэдрэг хүүхдэд бур их нөлөөлөл үзүүлж үений гаж хөгжил болон мултрал тохиолдож болох талаар мэдээлэл байна [7].

Беларусийн эмч, эрдэмтэн С.И.Киричек, А.В.Белецкий нар түнхний гаж хөгжил, түнхний терөлхийн мултралд нөлөөлж буй хүчин зүйлсийг дотор нь 3 ангилсан байна [6].

1.  Гадаад хүчин зүйлс:

  • эхийн талаас- хавчиг тааз (умайн багтаамж бага) нь урагт механик даралт үзүүлэх;
  • Хавдар, артерийн даралт ихсэх, нэгэн төрлийн хөнгөн гэмтэл, эхэсийн механик гэмтэл;
  • физикийн янз бүрийн хүчин зүйлс (температур, цахилгаан гүйдэл, даралт);
  • цацрагтуяа, гамма туяа;
  • янзбүрийн химийн бодисархи, магнийн давс, тайвшруулах эмнүүд хэрэглэх г.м.
  • халдварт өвчин (улаан эсэргэнэ, салхин цэцэг, тэмбүү, улаанууд г.м.)
  • хоол тэжээлийн дутагдал

2.  Дотоод хүчин зүйлс:

  • эхийн умайн эмгэг өөрчлөлт
  • сэтгэхүйн гэмтэл эхийн ерөнхий өвчлөл (даралт ихсэх өвчин, сахарын диабет, хожуу жирэмслэлт, цусны эмгэгүүд

3. Генетикийн хүчин зүйлс:

  • удамшлын эмгэг
  • ямар нэгэн бусад төрөлхийн эмгэгтэй байх зэрэг шалттаанууд нь урагт түнхний үеийн гаж буюу дутуу хөгжил үүсэхэд нөлөөлж байна.

Жирэмсний үеийн химийн бодисын үйлчлэл нь ургийн хэвийн хөгжилд нөлөөлж болдог. Жирэмсний эхний сарын хугацаанд ургийн тархи, зүрх, гар, хөл зэрэг эрхтэн системүүд үүсэж хэлбэрээ олдог. Янз бүрийн химийн мэдээ алдуулагч хийнүүд, мөнгөн ус ба органик уусмалууд нь эсийн хэвийн хуваагдалд нөлөөлж улмаар урагт гаж нөлөө үзүүлдэг байна.

Мөн сүүлийн жилүүдэд химийн шинжлэх ухааны ололтыг хөдөө аж ахуй, газар тариаланд өргөн ашиглах болсны нэг нь химийн бүтэц найрлагаараа ялгаатай янз бүрийн шинж чанар бүхий төрөл бүрийн зориулалттай пестицидийг өргөн хэрэглэх болсонтой холбоотойгоор пестицидийн хордлого ч нэмэгдэж байна. Пестицид нь эхэсийн хоригийг нэвтэрч үр хөврөлд нөлөөлснөөр урагт гажиг үүсгэх нөлөө үзүүлдэг байна.

М.В.Волков, Р.Л.Горбунова, И.П.Елизарова (1966) зэрэг эмэгтэйчүүдийн эмч, эх баригчдын хяналтын судалгаа шинжилгээний дүнгээр ихэнхи эхчүүд зүрх судасны (ревматический порок сердца) өвчнөөр өвчилсөн, жирэмсний хордлоготой, бөөрний үйл ажиллагааны эмгэгтэй, эхийн уураг болон давсны солилцоо алдагдсан зэрэг нь ургийн хөгжилд нөлөөлж байна гэж үзсэн байна [11].

Манай орны хувьд хүүхдийн түнхний төрөлхийн мултрал, нярайн төрөлхийн гаж хөгжлийг судалж үнэлгээ, дүгнэлт өгсөн судалгаа, шинжилгээний ажил багагүй байна. Тухайлбал: Г.Дэмидийн (1975) судалгаагаар манай орны шинээр төрж буй 5000 хүүхдийн нэг нь түнхний мултралтай төрж, тэр дундаа энэ нь хөвгүүдээс охидод илүү тохиолдож буйг судлан тогтоосон байна.

Б.Бүдээгийн (1998) судалгааны дүнгээр түнхний төрөлхийн мултрал нь охидод илүү тохиолдож байна. Уг судалгаагаар хүүхдийн түнхний төрөлхийн мултралыг эхийн нас, эхийн төрөлтийн тоо, удамшил, ургийн байрлал, түрүүлсэн хэсэг, төрөх үеийн биеийн жин ба өндөр, хүүхэд өөр бусад согогтой төрсөн эсэх зэрэг асуудлыг анхааран судалсан төдийгүй түнхний төрөлхийн мултралыг оношлох болон эмчлэх үр дүнтэй аргуудыг судлан дүгнэсэн байна [28].

Судлаач Б.Бурмаа, Ө.Оюунчимэг нар төрөлхийн гажиг үүсэхэд хүрээлэн буй орчны үзүүлэх нөлөөллийг гадаадын эмч, эрдэмтэдийн судалгаа, шинжилгээний материалд дүн шинжилгээ хийж төрөлхийн гаж хөгжил үүсэхэд гадаад орчны сөрөг нөлөө багагүй болох [29], төрөлхийн гаж хөгжлийн тохиолдолд агаарын бохирдолт шууд хүчтэй, авто хөсгийн тоо нь шууд дунд зэргийн хамааралтай байгааг илрүүлж агаарын бохирдолт ихэсч байгаа нь эхийн жирэмсний явцад нөлөөлж улмаар ургийн гаж хөгжил үүсэхэд нөлөөлөх нэг хүчин зүйл болж байна гэж дүгнэсэн байна [31].

Дүгнэлт:

  1. Хүүхдийн түнхний үеийн дутуу хөгжил, түнхний төрөлхийн мултралын талаар бичигдсэн, судлагдсан эх материалуудаас үзэхэд энэ төлийн гаж хөгжилд нөлөөлж буй сөрөг хүчин зүйлс нь тодорхойгүй өөрөөр хэлбэл генетикийн, гадаад, дотоодын олон хүчин зүйлс нөлөөлж байна.
  2. Манай улсын хувьд одоогоор хүүхдийн түнхний үеийн дутуу хөгжил, түнхий төрөлхийн мултрал үүсэхэд нөлөөлж буй сөрөг хүчин зүйлсийг тодорхойлж үнэлгээ дүгнэлт өгсөн судалгаа, шинжилгээний ажил хангалтгүй байна.
  3. Иймд эмч, эрдэмтэд түнхний үеийн гаж хөгжил, түнхний төрөлхийн мултралын шалтгааныг олон талаас нь авч үзэж, түүнд нөлөөлж болох эрсдэлт хүчин зүйлсийг судлан тогтоож, нэгдсэн үнэлгээ дүгнэлт өгч цаашид авах арга хэмжээг боловсруулах чухал шаардлагатай байна.
Ном зүй

1. \\\'Hip dysplasia, Problems with the hip joint in children\\\'. http:/orthopedics.
2. High-risk newborn, Developmental Dysplasia of the Hip (DDH) http://www.healthsystem.virginia.edu/uvahealth/peds_hrnewborn/ddh.cfm
3. Валерий Алпатов, «Зачем малышу посещать ортопеда? Дисплазия тазобедренных суставов». http;//www. medlinks.ru/.
4. Цокало Василий Николаевич «Дисплазия тазобедренных сустав». http;//www.uaua.info/content/
5. »Топ- топ, пусть будут легкими шаги» . http://detskietovary.ru/
6. «Содержание темы» http;//trauma. by.ru/
7. \\\'Hip dysplasia)) http;//www.orthoseek. com/articles/hipdys.html
8. Annabelle Chan, Kieran A mcCaul, Peter J Cundy, Eric A Haan, Posemary Byron-Scott. «Perinatal risk factors for developmental dysplasia of the hip\\\'. http://fn. bmjjournals.com/cgi/content/fuii/
9. \\\'Developmental dysplasia of the hip\\\' http:www.cyh.com/HealthTopic/ HealdTopicDetails.aspx
10. \\\'Developmental dysplasia of the hip\\\' body.cfm
11. «Патология тазобедренных суставов y детей» http;//www.medafarm.ru/php/ content.php
12. Paton, R. W, Hinduja ,K, Thomas, CD. \\\'Significance of at-risk factors in ultrasound surveillance of developmental dysplasia of the hip, The http://www. findarticles.eom/p/artcles/mi_qa
13. Linda.M. French, M.D. \\\'Screening for Developmental Dysplasia of the Hip\\\' http://www.aafp.org/afp/
14. \\\'Developmental dysplasia of the hip, congenital dislocation of hip\\\' http://www. drhull.eom/encyMaster/H/hip_dysplasia. html
15. )Юртопед:медицинское наблюдение малыша». http://www. lwoma.../Subjects-index-req-viewrage-pageid
16. «Дисплазия тазобедренных суставов» http://health.rambler.ru/articles/
17. «Некоторые особенности лечения воржденного вывиха бедра и дизсплазии тазобедренных суставов» http://analitzam.kiev.ua/
18. \\\'Hip dysplasia\\\' http://arthritis-symptom. com/h-1/hip-dysplasia.htm
19. \\\'Developmental dysplasia of the hip\\\' http:// www.chw.edu.au/parents/factsheets/ developj.htm
20. Developmental hip dysplasia in infants http://www.mayoclinic.com/health/ developmental-hip-dysplasia/
21. \\\'Developmental dysplasia of the hip\\\' http://www.childrensorthopaedics.com/ ddh.html
22. \\\'Developmental hip dysplasia explained http://www.betterhealth.vic.gov.au/ b.../Developmental_hip_dysplasia_ explained
23. »Особенности предоперационного планирования эндопротезирования тазобедренного сустава при дисплазии» http://orten.com.ua/article/ prosthesis/hip/displastic/preoperative. html
24. Kathryn Demott \\\'Guidelines on detecting Developmental Hip Dysplasia in infants\\\' http://www.findarticles.eom/p/artices/mi_ mOBJI/is
25. Детки.кг http://www.detki.kz/kid
26. Hopgood P.,Thomas.C.D., Hinduja K., Paton RW \\\'Targeted ultrasound screening for Developmental Dysplasia of the Hip -the changing pattern of risk factors over a ten year period\\\'. http://www.findarticles. com/p/articles/mi_qa
27. \\\'Birth defects and drugs\\\' h.../birthdefects. html
28. Бүдээ. Б «Гурав хүртэлх насны хүүхдийнтүнхнийтөрөлхийнмултралыг эрт оношлох, эмчилгээг сонгох» АУ-ны дэд докторын зэрэг горилж бичсэн зохиолын хураангуй ,1998 он
29. Бурмаа.Б, Оюунчимэг.Ө »Төрөлхийн гажиг үүсэхэд хүрээлэн буй орчны үзүүлэх нөлөө» Монголын Анагаах ухаан, 2003, 1 2, х.57-60
30. Оюунчимэг.Ө, Бурмаа.Б, Энхтуяа. Т, Гэрэлтуяа.Д, Долгорсүрэн. Л, Лхамсүрэн.С, Бадамсайхан Г, Д.Оюунцэцэг, Б.Эрдэнэцэцэг, Дэлгэрсайхан. Б, Саран.Л, Уранчимэг. Б «Улаанбаатар хотын нярайн дунд төрөлхийн гажгийн тархалт, бүтцийг судалсан дүн» Монголын Анагаах ухаан, 2004, 1 4, х.37-41
31. Оюунчимэг.Ө, Бурмаа.Б «Улаанбаатар хотын агаарын бохирдол нярайн терөлхийн гаж хөгжилтэй төрөхөд үзүүлэх нөлөөллийг судалсан дүн» Монголын Анагаах ухаан, 2005, 1 4, х.32-35.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Д.Малчинхүү


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1892
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК