Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 4(138)
Монгол хүний биологийн насыг морфофизиологи, остеостереометрийн аргаар судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

М.Туул1, Ц.Сүхбаатар1, Х.Батбаяр1, Л.Лхагва1,Ц. Цэрэндаш1, М.Энхжаргал1, Т.Зэвгээ2

1Хүн судлалын үндэсний төв, 2Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

 
Абстракт

Aging is a term that has many different definitions. Chronological aging is simply an indication of the time elapsed from birth. Biological aging, which begins with conception and ends with death, is the process of biological changes that occur in the life of an individual.

There are not many studies on biological age of Mongolian population. Thus the research study with the purpose to determine biological and chronological age of Mongolians, early senescence, aging speed, and some factors for early senescence has been done with a team of medical doctors.

  1. Early senescence is noticed in age groups of 30-39 and 40-49 years men, and slow senescence in age groups of 50-59 and 60-69 years men.
  2. Biomarkers used in determination of biological age are quality variability.
  3. The senescent changes in the reproductive system in both males and females are generally more important psychologically than physiologically
  4. The cavity in the body of human vertebra, which contains bone marrow is being modeled with volume size of rotating ellipse. The results of the research determined that with increase of the age groups vertical axis is being reduced, horizontal axis is being increased (P<0,001) and cavity of bone marrow is being widened. However volume of the bone marrow cavity is not being changed. This proves that age changes in the bone structure of Mongolians occur comparatively later.

Pp.2-7, Table 1, Figures 13, References 9

Орчин үеийн анагаах ухаан, хүн судлалын хөгжлийн хандлага нь хүний амьдралыг иж бүрнээр судлахаар эрэл хайгуул хийсээр байна.

Амьд бие махбод түүний дотор хүний бие махбодын өөрчлөлт хувирал, хегшрелтийн механизм, хөгшрөлтэй холбоотой үүсдэг өвчнөөс сэргийлэх, хөдөлмөрлөх чадвартай, эрүүл амьдралыг цогцлуулах нь хүний хөгжлийн тулгамдсан асуудал болж байна.

Монгол хүнийг экологи орчин, амьдралын хэвшлийн хүрээнд «Монгол хүн ам судлал», «Монгол хүний сэтгэл зүй, оюуны чадавхийн судлал», «Монголын хүн амын генийн сан судлал», «Монгол хүний морфологи-физиологи-биохими», «Эртний хүн судлал, угсаатны зүй» үндсэн таван чиглэлээр цогцолбороор «Монгол хүн судлал-1. II. III. IV» судалгаагаар судлаж онол практикийн томоохон үр дүнгүүдийг гаргасан нь Монгол хүний хөгжил, эрүүл мэндийн асуудлыг онолын шинэ түвшинд тайлбарлах боломж бүрдэж байна.

Газарзүй цаг уурын хувьд эх газрын эрс тэс уур амьсгалтай, уулархаг орны онцлогтой манай экологийн орчинд оршин суугчдын бие бялдар, бие мах бодын дотоод эрхтнүүдийн болон бичил бүтцийн дасан зохицсон төлөв байдлыг судлан тогтоосон нь хүүхэд, өсвөр үеийн болон насанд хүрэгчдийн бие бялдрын хөгжлийн болон эрүүл мэндийн байдлын талаар цаашид авах олон арга хэмжээний үндэслэлийг бий болгосон байна (Туул М., 2004).

Энэхүү цогцолбор судалгааны үр дүнгийн талаар манай эрдэмтэд ... «1950-иад оноос эхэлсэн бие бялдрын антропологийн судалгаа түүний дотор монгол хүний гадаад шинж төрх, бие хэмжил, бие бялдрын хөгжлийн судалгааны өргөн материалыг нэгтгэн, шинжлэх ухаанч задлан шинжилгээ хийснээрээ энэхүү бүтээл гойд сонирхол татах, манай мэргэжилтнүүд өөр өөрсдийн мэргэжлийн чиглэлээр практик үйл ажиллагаандаа бүтээлчээр ашиглан бодит үр дүнд хүрэх боломж нөхцөлийг бүрдүүлжээ гээд хүн судлалын орчин үед өргөн хэрэглэгдэж буй хамгийн үнэмшилтэй аргуудыг хэрэглэн монгол хүний бие бялдрын хөгжил, хэв шинж, хэвийн хэмжээг тогтоосон нь амьдралын хангамж, хөдөлмөрийн нөхцөл, хүний бие махбодод нөлөөлөх хүрээлэн буй орчны нөлөөллийг үнэлэх, хүний биологи зохилдлогоо, эрүүл мэндийн байдлын үндсэн хандлага, өвчин эмгэгийг оношлох-эмчлэх-урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг тодорхойлох олон талын ач холбогдолтой болжээ...» гэж үнэлсэн байна.

Судлаач О.М.Павловский (1982) өндөр уулын бүсэд дасан зохицсон Монгол хүний ясны хөгжил, хөгшрөлтийн өөрчлөлт хожуу явагддаг нь өндөр наслалттай Абхазийн хүн амын ясны хөгжлийн байдалтай адил байгааг тэмдэглээд энэхүү морфофизиологийн онцлог нь өөрийн эрхгүй анхаарал татаж байна гэж бүтээлдээ тэмдэглэжээ.

Манай судлаачдын (Түмэн Д. Нар, 2000) судалгаагаар янз бүрийн насны монгол хүүхдийн ясны хөгжил нь наснаасаа хоцорч явагддаг бөгеөд ясны хөгшрөлтийн өөрчлөлт нь удааширсан хурдацтайг илрүүлжээ. Мөн монгол хүний нуруу, нугалмын морфологи шинж, багана нурууны урт, гистометрийн үзүүлэлтүүд гадаадын судлаачдынхаас нэлээд ялгаатайг монгол хүний бие галбирын онцлог, экологи орчин, хоол тэжээл, генетик хүчин зүйлийн нөлөөтэй холбон (Батбаяр X., М.Туул.,2004) үзжээ. Монгол хүний нурууны нугалмын хэмт бодисын стереометрийн судалгаагаар ясны бүтцийн өөрчлөлт нэлээд хожуу явагддаг болохыг тогтоосон.

Гэвч сүүлийн үеийн Монгол хүний морфофизиологи, оюуны чадавхийн судалгаагаар Монгол хүний хөгшрөлтийн үйл явц харьцангуй эрт эхэлдэг байж болох хандлага ажиглагдаж байна.

Манай хүн амын биологийн насыг тодорхойлсон судалгаа ховор байгаа бөгөөд монгол хүний билогийн нас, хуанлийн нас, байх ёстой биологийн нас, эрт хөгшрөлт, хөгшрөлтийн хурдац, зарим нөлөөлөх хүчин зүйлийг танадах зорилго бүхий судалгаа хийв.

Судалгааны хэрэглэгдэхүүн, аргазүй. Биологийн нас тодорхойлох шинжилгээний материал. Биологийн насыгтодорхойлох судалгааг 2004-2005 онд Улаанбаатар хотын оршин суугч 30­69 насны эрэгтэй, эмэгтэй 1200 хүнд В.П.Войтенко (1991)-гийн «Олон дахилтат регресс»-ийн аргаар судлав. Судалгааг I түвшингийн аргачлалаар хийсэн бөгөед дараах биомаркеруудыг ашиглан биологийн насыг тодорхойлов. Үүнд:

  1. Артерийн судасны агшилт, сулралт, лугшилтын даралт (мм.м.у.б)-ыг Коротковын шууд бус аргаар;
  2. Уян болон булчинлаг хэлбэрийн тараагуур судсаар тархах лугшилтын долгионы хурд (м/сек), зүрхний цахилгаан бичлэгийн аппаратаар;
  3. Уушгины амьдралын багтаамж (мл), спирометр
  4. Амьсгал барих буюу түгжих хугацаа (сек)
  5. Харах чадвар (диоптри) Сивцевийн таблиц
  6. Сонсголын чадамж буюу сонсголын босгыг (Дб) 4000 гц-ийн дууны хэлбэлзлээр аудиометр
  7. Зүүн хөлөн дээр тэнцвэржилтийг (сек);
  8. Биеийн жин (кг)
  9. Оюун ухааны чадавхийг Векслерийн дүрст-тоон сорил
  10. Эрүүл мэндийн байдлыг асуумжаар тус тус тодорхойллоо.

Остеометрийн    шинжилгээний материал. Судалгааны ажлыг Эмгэг Судлал-Шүүх Эмнэлгийн Төвийн задлан шинжилгээний лабораторит осол гэмтэлээр нас барсан 150 хүний цогцосны нурууны нугалмын хэмжилтийг В.П.Алексеевийн аргаар,

  • эд   эсийн   шинжилгээнд   авсан   50 дээж хэрэглэгдэхүүнийг      Эмгэг Судлал-Шүүх Эмнэлгийн Төвийн эд судлалын лабораторит бэлтгэж,  бичил  бүтцийн  шугаман хэмжээг Г.Г.Автандилов [6], Oja Е, Collan Ү. [191] нарын аргаар,
  • стереометрийн шинжилгээг Ц.Сүхбаатарын томъёолсон эллипсийн эргэлтээр үүссэн эзэлхүүнээр загварчилав.

СУДАЛГААНЫ ДҮН, ХЭЛЦЭМЖ

1. Биомаркерийн үзүүлэлтүүдийг тодорхойлсон дүн. Биомаркерийн гол үзүүлэлтүүдийн нэг нь арьсны чийгшилтийн байдал байдаг. Судалгаагаар 30-39 насны (эрэгтэй, эмэгтэй) бүлгийнхний 33.7-23.37 хувь нь ердийн, 22.89­53.24 хувь нь хуурай, 28.91-11.68 хувь нь тослог, 14.46-11.68 хувь нь холимог арьстай тодорхойлогдсон бол 60-69 насны (эрэгтэй, эмэгтэй) бүлгийнхний 58.3-42.3 хувь ердийн, 25.0-42.3 хувь нь хуурай, 9.7-12.94 хувь нь тослог, 6.9-2.3 хувь нь холимог арьстай байна. Судалгаанаас ажиглахад 60-69 насныханд ердийн арьстай хүмүүсийн эзлэх хувь хамгийн их, хуурай арьс бүх насны бүлэгт тогтвортой их, тослог болон холимог арьс насны залуу бүлэгт давуутай ажиглагдаж байна (Зураг 1)

Зураг 1. Арьсны тослогийн байдал

Судалгаанд хамрагдсан бүлгийнхний харааны байдлыг ажиглахад 30-39 насны (эрэгтэй, эмэгтэй) бүлгийнхний 85.8-80.5 хувь нь хэвийн хараатай, 9.5­11.6 хувь нь холын харалган, 4.7-7.7 хувь нь ойрын харалган байхад 60-69 насны (эрэгтэй, эмэгтэй) бүлгийнхний 9.7-5.9 хувь нь хэвийн хараатай, 13.9-5.9 хувь нь холын харалган, 55.5-58.8 хувь нь ойрын харалган, 70.8-29.4 хувь нь хол, ойрын харалган байна.

Хол, ойрын хараа 50-59 насны бүлгээс 60-69 насны бүлэгт ихээр өөрчлөгдөхийн зэрэгцээ энэ хоёр бүлэгт хэвийн хараатай хүмүүсийн эзлэх хувь эрс багасч байгаа зүй тогтол ажиглагдаж байна (Зураг2).

Зураг 2. Нүдний харааны байдал

Нүдний эвэрлэг бүрхүүлд цагираг үүссэн байдлыг судлахад (Зураг 3) насны бүлгүүдэд харилцан адилгүй илэрдэг, хувьсамтгай шинжтэй үзүүлэлт гэж үзэхээр байна. Энэ нь цагирагийн үүсэлтэд нөлөөлдөг олон хүчин зүйлтэй холбоотой байж болох юм. Судалгаагаар 30-39 насны бүлгээс эхлэн (14.45-49.3%) нүдний эвэрлэг бүрхүүлд цагираг үүсэж эхэлж байгаа ба 40-49; 50-59 насны бүлэгт аажим, тогтвортой явцтай, 60-69 насны бүлэгт нэлээд эрчимтэй үүсэж эхэлж байна.

Зураг 3. Нүдний эвэрлэгт цагираг үүссэн байдал

Төв мэдрэлийн тогтолцооны хэвийн байдлыг нойрны байдлаар илэрхийлдэг. Судлаачид гадаад болон дотоод олон шалтгааны улмаас нойр өөрчлөгддөг боловч залуу насанд нойр хэвийн байснаа нас ахих тутам нойр багасах шинж тэмдэг нийтлэг илэрдэг болохыг тэмдэглэсэн байдаг. Судалгаагаар 30-39 насны (эрэгтэй, эмэгтэй) бүлгийнхний 89.5-89.6 хувь нь нойр хэвийн, 10.8­10.4 хувь нь нойр муу, 50-59 насныхны 59.6-66.7 хувь нь нойр хэвийн, 40.4-33.3 хувь нь нойр муу, 60­69 насныхны 37.5-36.4 хувь нь нойр хэвийн, 62.5­63.8 хувь нь нойр муу болж өөрчлөгджээ (Зураг 4).

Зураг 4. Нойрны байдал

Марталтыг судлахад 30-39 насны (эрэгтэй, эмэгтэй) бүлгийнхний 74.7-64.9 хувьд марталт эхлээгүй, 15.6-29.9 хувьд марталт эхэлж байгаа, 9.6-5.2 хувь нь их мартдаг болсон, 60-69 насны (эрэгтэй, эмэгтэй) бүлгийнхний 25.6-10.6 хувьд марталт эхлээгүй, 55.6-58.5 хувьд нь эхэлж байгаа, 19.4-30.6 хувь нь их мартдаг болсон байна. Судалгаагаар марталт эхлээгүй хүмүүсийн эзлэх хувь насны бүлэг ахихад багасаж байна. 60-69 насны бүлэгт марталт нэлээд хүчтэй эхэлж байна (Зураг 5).

Зураг 5. Марталтын байдал

Судалгаанд хамарсан хүмүүсийн сэтгэхүйн чадварыг үнэлэхэд (Зураг 6) 30-39 насны эрэгтэйчүүд 3.59+0.11; эмэгтэйчүүд 3.64±0.11; 40­49 насныхан 3.11±0.14; 3.20±0.09; 50-59 насныхан 2.60±0.08; 2.5710.08; 60-69 насныхан 2.73+0.09; 2.69±0.08 байгаа нь бүлгүүдийн хооронд бодитой ялгаатай байна. Өөрөөр хэлбэл сэтгэхүйн чадварын үзүүлэлт насны бүлэг ахихад буурч байна(Р<0.001).

Зураг 6. Сэтгэхүйн ба хөдөлгөөний чадвар

Хөдөлгөөний чадварын үзүүлэлт 30-39 насанд эрэгтэйчүүд 3.46±0.10; эмэгтэйчүүд 3.19Ю.08; 40-49 насанд 3.03+0.09; 2.94±0.09; 50-59 насанд 2.28±0.08; 2.10±0.07; 60-69 насанд 1.72±0.07; 1.63+0.07 болж буурч (Р<0,001) өөрчлөгджээ (Зураг 6).

Зүрхний цохилтыгсудлахад насны бүлгүүдийн хооронд бодитой ялгаа ажиглагдсангүй. Зүрхний цохилтын үзүүлэлт нь нэлээд тогтвортой биомаркерын үзүүлэлт болох нь харагдаж байна (Зураг 7).

Зураг 7. Зүрхний цохилт

Зураг 8. Зүрхний агшилтын зардал

Зүрхний агшилтын ба сулралтын даралтын хөдлөлзүйг 8, 9-р зургаар үзүүлэв. Агшилтын ба сулралтын даралт нь 30-39 насны бүлгээс эхлэн нас ахих дараачийн бүлгүүдийн хооронд бодитой ялгаатай (РО.001) буюу насны бүлэг ахихад зүрхний агшилтын ба сулралтын даралт ихэсдэг байна.

Зураг 9. Зүрхний сулралтын даралт 

Судалгаанд хамрагдагсдын байнгын болон хиймэл шүдний тоог хүйс, насаар судлалаа. Байнгын шүдний тоо 30-39 насны бүлэгт (эрэгтэй, эмэгтэй) 28.46 + 0.34; 28.01+0.41; 40-49 насанд 24.14±0.62; 24.65±0.61; 50-59 насанд 14.71+1.06; 17.33±0.87; 60-69 насанд 19.43±1.29; 16.4±1.50 болж цөөрсөн, хиймэл шүдний тоо 30-39 насанд 4.0±1.46; 4.1+0.71; 60-69 насанд 12.44±1.07; 11.32±0.96 болж өсөж байна (Зураг 10, 11).

Зураг 10. Байнгын шүдний байдал

Зураг 11. Хиймэл шүдний байдал

Судалгаанд хамрагдсан насны бүлгүүдийн хуанлийн, байх ёстой биологийн нас, биологийн насны дунджийг тогтоож хөдлөл зүйг 12, 13-р зургаар үзүүлэв.

Зураг 12. Эрэгтэйчүүдийн биологийн насыг харьцуулсан нь

Зураг 13. Эмэгтэйчүүдийн биологийн насыг харьцуулсан нь

Эрэгтэйчүүдийн 30-39 насны бүлгийнхний хуанлийн наснаас байх ёстой биологийн нас 5.53-аар, биологийн нас 18.04-ээр, эмэгтэйчүүдийн 30­39 насныхны хуанлийн наснаас биологийн нас 4-ээр, 40-49 насны эрэгтэйчүүдийн хуанлийн наснаас биологийн нас 11.39-еөр тус тус зөрөөтэй буюу маш хурдан явцтай хегшрөлт ажиглагдлаа.

50-59 насны бүлгийнхний хуанлийн нас, байх ёстой биологийн насны ялгаа -1,82,-5,55, биологийн нас +1,16, -15,81, 60-69 насны бүлгийнхний хуанлийн нас, байх ёстой биологийн нас -4,76, -6,12 буюу маш аажим явцтай хөгшрөлт явагдаж байна.

Харин 40-49 насны бүлгийн эмэгтэйчүүдийн хуанлийн нас байх ёстой биологийн насны ялгаа-1,18, биологийн нас-1,48 байгаа нь хэвийн явцтай хөгшрөлт, 50-59 насны бүлгийнхний хуанлийн нас, байх ёстой биологийн насны ялгаа -1,82, -5,55, биологийн нас +1,16, -15,81 байгаа нь аажим явцтай хөгшрөлт явагдаж байгааг харуулж байна.

2. Нурууны нугалмын их биеийн хэмт бодисын судалгаа. Хүний нурууны нугалмын (L3; L4) их биеийн яснаас бэлтгэсэн бэлдмэлүүдийг шинжлэн харахад ясны хэмт бодис нь янз бүрийн зузаантай таславчин хана (трабекул) бүхий зууван бөөрөнхий хэлбэрийн хөндийнүүд, тэдгээрийг холбосон сувгуудаас тогтож байна. Шавиа чөмөг агуулсан сиймхийн хөндийнүүдийн хэмжээ ясны төв хэсгээс зах руугаа аажим багасч байгаа зүй тогтол ажиглагдлаа. Сиймхийн хөндий хоорондын таславчийн зузаан төвөөс зах руугаа, мөн нас ахих тутам аажим зузаарсан байлаа.

Судлаач Л.Аня [14] ясны бодисын сиймхийн хөндийнүүдийн хэмт давхаргын төвд анхны цус төлжлийн голомтболон түүний судас үүссэн анхдагч хөндий, арай хожуу ясны хэмт ба нягт давхаргын зааг дээр остеоны зохион байгуулалтаас үүссэн хоёрдогч сиймхийн хендий гэж ангилж таамаглал дэвшүүлснийг бид санал нэгтэй авч үзэж байна.

Монгол хүний нурууны нугалмын их биеийн хэмт бодисын гистостереометрийн үзүүлэлтийг насны бүлгээр тогтоож (Хүснэгт 1) харьцуулав.

Судалгааны дүнгээс үзэхэд таславчийн зузаан 20-29 насны бүлэгт 0.104±0.00035 мм хэмжээтэй байснаа нас ахих тутам аажим зузаарч 60-аас дээш насанд 0.16+0.00413 мм (РО.001) хэмжээтэй байна.

Сиймхийн хөндийн урт 20-29 насанд 0.791 +0.031,40-49 насанд 0.778±0.003,60-аасдээш насанд 0.754±0.029 болж 0.037 мм-ээр богиноссон боловч магадлалгүй байна. Өөрөөр хэлбэл уртын хэмжээ өөрчлелт ороогүй байна.

Сиймхийн хөндийн өргөний хэмжээ 20-29 насны бүлэгт 0.509±0.021, 40-49 насны бүлэгт 0.586-0.023, 60-аасдээш насны бүлэгт 0.637±0.028 хэмжээтэй байгаа бөгөед насны бүлэг ахих тутам өргөний хэмжээ 0.077-0.128-ээр (Р<0.001) өргөссөн байна.

Сиймхийн хөндийн эзэлхүүнийг эллипсийн эргэлтээр үүссэн эзэлхүүнээр загварчлан эзэлхүүний хэмжээг тогтоож харьцуулахад сиймхийн хөндийн эзэлхүүн 20-29 насны бүлэгт 1072x10-3 ммЗ, 50-59 насны бүлэгт 1285x10-3 ммЗ, 60-аас дээш насны бүлэгт 1395x10-3 ммЗ хэмжээтэй тодорхойлогдож насны бүлгүүдийн хооронд ялгаагүй буюу эзэлхүүний хэмжээ насны хөдлөл зүйг дагаж өөрчлөгдөөгүй байна.

Судалгааны үр дүнгээс үзэхэд нурууны нугалмын их биеийн хэмт бодисын доторхи шавиа чөмөг агуулсан сиймхийн хөндийнүүд, тэдгээрийг тойрсон ясан таславчуудын хэмжээ, бүтэц нь хэмт ясны зүй тогтолтой дүйж байна.

Шавиа чөмөг агуулсан сиймхийн хөндийг гурван хэмжээст огторгуйд авч насны хедлөл зүйг үзэхэд насны залуу бүлгүүдэд босоо элиппсийн эргэлтээр үүссэн эзэлхүүнтэй байснаа аажим өөрчлөгдөж 50-59, 60-аас дээш насны бүлэгт босоо тэнхлэг богиносож, хэвтээ тэнхлэг өргөсөж (Р<0.001) сиймхийн хөндийн хэлбэр еерчлөгдөж байгаа боловч эзэлхүүний хэмжээнд өөрчлөлт ордоггүй байна. Энэ зүй тогтол нь нурууны өвөрмөц нийлмэл бүтэцтэй холбоотойгоос гадна монгол хүний ясны бүтцийн хөгшрөлтийн өөрчлөлт хожуу явагддагыг баталж байна.

Судалгаанаас харахад сиймхийн хендийн голч нь хойт Америкийн оршин суугчдад хийсэн үзүүлэлтээс ялгаатай, монгол хүний өвчүүний хэмт давхаргын дотор бүсийн сиймхийн хөндийний голчтой адил хэмжээтэй, хавирганы сиймхийн хөндийн голч нурууны нугалмынхаас бага, тойгны сиймхийн хөндийн голч том байна.

Нурууны нугалмын их биеийн хэмт давхаргын хэсэгт хийсэн судалгаагаар ясны төв хэсгийн хөндийн хана нимгэн, ясны эсгүй, сиймхийн хөндий том, захруугаа хөндийн ханын ялтас зузаарч, ясны эстэй (остеоцит), хөндийн хэмжээ жижгэрч байгаа зүй тогтол бидний судалгаагаар ажиглагдсан нь дээрхи судлаачдын ясны төв хэсгийн хөндийн хана нимгэн, ясны эсгүй ялтастай, захруугаа хөндийн ханын ялтасхарьцангуй зузаарч ясны эстэй байдаг гэж тэмдэглэсэнтэй дүйж байна.

Эрдэмтэд нурууны нугалмын их биеийн хэмт бодис нь цус төлжүүлэх эрхтэн төдийгүй хүний биеийн энергийн гол эрхтэн байж болох таамаглал дэвшүүлсэн байдаг. Бид хүний нурууны нугалмын их биеийн хэмт бодисын бүтцийн дээрх зүй тогтол, эзэлхүүний тогтвортой байдал нь сиймхийн хөндийн нь дулааны энергийг хадгалдаг орчин байж болох юм гэсэн таамаглал дэвшүүлж нээлттэй үлдээж байна.

Дүгнэлт

  1. Эрэгтэйчүүдийн 30-39,40-49 насныбүлгийнхэнд хурдан явцтай хегшрелт ажиглагдаж байгаа бол 50-59, 60-69 насны бүлгийнхэнд аажим явцтай хөгшрелт явагдаж байгаа ажиглагдлаа.
  2. Биологийн насыг тодорхойлсон биомаркерууд нь хувирамтгай шинжтэй үзүүлэлт байна.
  3. Биологийн нас, байх ёстой биологийн нас зэрэг үзүүлэлт нь хүний эрүүл мэндийн байдалд үнэлгээ егех, авах арга хэмжээг тодорхойлох өргөн хүрээтэй асуудал болж байна.
  4. Хүний нурууны нугалмын их биеийн хэмт бодисын доторхи сиймхийн хөндийг эллипсийн эргэлтээр үүссэн эзэлхүүнээр загварчилж судлахад насны бүлэг ахихад босоо тэнхлэг богиносож, хэвтээ тэнхлэгийн хэмжээ ихэсч (Р<0.001) сиймхийн хөндий өргесдег байна. Харин сиймхийн хөндийн эзэлхүүний хэмжээ өөрчлөгддөггүй байна. Энэ зүй тогтол нь монгол хүний ясны бүтцийн хегшрөлтийн еерчлөлт хожуу явагддаг болохыг баталж байна.
Ном зүй

1. Апанасенко Г.Л. Покова Л.А. «Медиценская валеология» Киев. «Здоровье». 2000.-243.с.
2. Войтенко В.П. Здоровье здоровых. Введение в санологию. - К.: Здоровья. 1991.-246.с.
3. Гроф С. За пределами мозга : Пер.с англ. - М. : Соцветие, 1992.- 336.с.
4. Andersen K.L., Rutenfran Z., Masironi R. et al. Habitual physical activity and health. -Copenhagen . WHO. 1978. - 199p.
5. Danil G. Bates and fred plog. «Cultural Anthropology « third edition. 1990. 73 - 75p.
6. «Human Population Biology» Edited by Michael A. Little and Jere D. Haas. Oxford. 1995. 171-200pp.
7. «Епегду and protein requirements)) Report of a Joint FAO / WHO / UNU Expert Consultation. Geneva. 1999. 206p.
8. «Anthropology» The exploration of human diversity. Charter-1; seventh edition. 1997. 2-16pp.
9. «Монгол хүний хөдөлмөрлөх насны дээд доод хязгаарыг тогтоох судалгаа» ЭШ-ний дууссан ажлын тайлан 2005 он. УБ хот.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Амгаланбаатар


Нийтлэлийн нээгдсэн тоо: 7264
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК