Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2007, 2(02)
Амь насанд заналхийлсан нүдний 6 өвчнүүд
( Лекц )

Ч.Цэнгэлмаа

Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний Төв

 

Амь насанд заналхийлсэн 6 нэр бүхий өвчин байдаг байна. Үүнд:

  • • Ухархайн өөхөн эдийн тархмал нэвчдэст үрэвсэл
  • • Хөндий венийн тромбо
  • • 3-р мэдрэлийн саажилттай холбоотой үүссэн хүүхэн харааны өөрчлөлт
  • Pitutary Apoplexy
  • • Торлогийн төв артерийн бөглөрөл
  • • Гүрээний артерийн цууралт

Ухархайн өөхөн эдийн тархмал нэвчдэст үрэвсэл

  • • Ихэвчлэн хамар дайврын хөндийн халдвараас үүсдэг
  • • Шинж тэмдэг: нүд улайх, халуурах, юм хоёрдож харагдах
  • • Хам шинж: нүдний гадна булчингуудын хөдөлгөөн хязгаарлагдах, птоз үүсэх, хүүхэн харааны дефект үүсэх
  • • Оношлогоо: үзлэг, ухархайн КТГ, цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • • Эмчилгээ: яаралтай хэвтүүлэх, өргөн хүрээний антибиотик (Зураг1)

Хөндий венийн тромбо

  • • Ухархай, хамар дайврын хөндийн, нүүр, аман дээрхи халдваруудаас тархдаг
  • • Шинж тэмдэг/хам шинж: хоёрдол, птоз, нүүрний мэдрэхүй алдагдах, өвдөлт, халуурах, чичрэх, огиулах, бөөлжих, ухаан балартах
  • • Дархлааны эмгэгтэй хүнд мөөгөнцрийн халдвар үүснэ
  • • Оношлогоо: тархины КТГ, ЦДШ
  • • Эмчилгээ: яаралтай хэвтүүлэх, мэс заслын эмчилгээ (Зураг2)

3-р мэдрэлийн саажилттай холбоотой үүссэн хүүхэн харааны өөрчлөлт

  • • Тархины арын холбогч артерын аневризм (тархины арын холбогч артери нь 3-р мэдрэлтэй зөрж байдаг)
  • • Шинж тэмдэг: өвдөлт, зовхины буулт, хоёрлож харагдах
  • • Хам шинж: хоёрдол, птоз, хүүхэн харааны дефект, хүүхэн харааны дунд зэргийн өргөсөлт
  • • Оношлогоо: үзлэг, тархины MRI/MRA
  • • Эмчилгээ: аневризмыг авах мэс засал (Зураг3)

Pitutary Apoplexy

  • • Турк эмээл дахь pituitary булчирхайн цус алдалт
  • • Шинж тэмдэг: толгой өвдөх, хоёрдол, захын хараа муудах
  • • Оношлогоо: тархины КТГ
  • • Эмчилгээ: мэс засал, гормон эмчилгээ

Торлогийн төв артерийн бөглөрөл

  • • Титэм судас, гүрээний артерийн бүлэгнэсэн цус a.ophthalmica-г бөглөснөөс үүсдэг.
  • • Хам шинж: нэг нүд цөөн хэдэн минутанд хараагаа алдах,
  • • Оношлогоо: нүдний уг, зүрхний эхо
  • • Эмчилгээ: Парацентез (нүд 90 минут хүчилтөрөгчгүй байж чаддаг ба түүнээс хойш хугацаанд гэмтэл учирна. Тусламжийг 6 цагийн дотор хийх хэрэгтэй мэс засал (endarterectomy, coumadin)

Гүрээний артерийн цууралт

  • • Артерийн интим давхрага гэмтэх, урагдах
  • • Шинж тэдэг: хүзүүгээр өвдөх, төвийн хараа муудах,
  • • Хам шинж: Горнерийн шинж, хүүхэн хараа нарийсах, 2 мм-ийн птоз, anhydrosisх өлсгүй болох
  • • Оношлогоо: MRI/MRA

Эмчилгээ: мэс засал

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Сэтгүүлийн зөвлөлийн гишүүн М.Алтанхүү


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1237
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК