Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2007, 2(02)
Хүүхдийн нүдний мэс заслын тасгийн танилцуулга
( Шүүмж, эргэцүүлэл )

М.Алтанхүү

 

 

1987 онд ЭНЭШТөвд Хүүхдийн нүдний мэс заслын тасаг нь 30 ортой, үзлэгийн 2 кабинеттай, 6 эмч, 5 сувилагч, 11 асрагчийн орон тоотой үйл ажиллагаа эхэлсэн билээ. Тухайн үедээ нүдний тасаг байгуулах нь төсөв төлөвлөгөөнд тусгагдаагүй учир тоног төхөөрөмжийн шинэчлэлгүй байсан ба 1, 2-р эмнэлгээс тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн тусламж үзүүлсэнээр тус тасгийн суурь тавигдсан юм.

Хүүхдийн нүдний нарийн мэргэжлийн тусламжийн албыг тасаг байгуулан хөгжүүлэхэд Хүний гавъяат эмч, доктор, профессор Г.Данзан агсан, ардын эмч Р.Нямаа нар үнэт зөвлөлгөө өгч, монгол улсын хүний гавъяат эмч, анагаах ухааны доктор Э.Санжаа зөвлөх эмчээр ажиллаж, тасгийн олон талт үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцож, ахмад эмч Ц.Бямбажав, С.Манлай нар амбулаторийн нүдний кабинетийг үүсгэн байгуулж, олон жил уйгагуй хөдөлмөрлөж тасаг үүсгэн байгуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэнийг тэмдэглэх нь зүйн хэрэг. Хүүхдийн нүдний албаны гадаад харилцааг өргөжүүлэхэд Монгол улсын хүний гавъяат эмч, доктор, профессор Ж.Баасанхүүгийн оруулсан хувь нэмрийг тэмдэглэхэд таатай байна. Зөвлөх эмч Э.Санжаа нь нүдний мэс заслын тасгийг хөгжүүлэх, тасгийн хамт олонтой хамтран ажиллах, эмч нарын оношлогоо эмчилгээний арга техникийг эзэмшихэд заан сургах, мөн эрдэм судлалын ажил хийхэд байнга зөвлөж, хүүхдийн нүдний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд М.Энхтуул, М.Алтанхүү, Т.Булган нарын эрдэм судлалын ажлыг удирдан хамгаалуулсан билээ. Анагаах ухааны доктор, клиникийн профессор М.Алтанхүүг ЭНЭШТ-ийн даргын 1989 оны 1- р сарын 7-ны 5-н тоот тушаалаар тасгийн эрхлэгчээр томилон 19 жил, арга зүйч А.Оюун 20 жил сувилахуйн арга зүйчээр ажиллаж, хамт олныг чадварлаг зохион байгуулсанаар тэргүүний үйл ажиллагаатай хөдөлмөрийн хамт олон бүрдсэн юм.

Манай хамт олон 1988-1990, 1993-1994, 1999, 2004 онд ажил үйлсээрээ шалгарч байгууллагын шилдэг хамт олон болсон юм. 1990 онд манай хамт олны зураг ЭХЯ-ны хүндэт самбарт тавигдсан билээ.

Манай тасгийн эмч сувилагч нар мэргэжил дээрээ түргэн өсч, дадлага туршлагатай болохын зэрэгцээ ОХУ, Энэтхэг, Итали, Орбисын 5-н удаагийн сургалт, SЕЕ-интернейшнл программ сургалтанд суралцан мэргэжлээ дээшлүүлсэн юм.

Эдгээр сургалтанд сууснаар оношлогоо, эмчилгээний дараахь шинэ аргуудыг практикт нэвтрүүлсэн. Тухайлбал: өөрийн оронд анх удаа “Суулгацыг хуурай аргаар бэлтгэх, хадгалах, хэрэглэх”, “Склерпластикийн мэс заслын аргууд болон хувилбар мэс засал”, “Судасжуулах реваскуляризаци хориодеи мэс засал, хялрын шулуун ба ташуу булчингийн 3-4 төрлийн аргууд, саа хялар, нистагмын мэс засал, нөхөн сэргээх мэс засал, хиймэл болор суулгах болрын мэс засал, зовхины төрөлхийн буултын мэс заслын 3-4 арга нэвтрүүлсэн. Нүдний допплерографийн шинжилгээ, ретиноскопийн шинжилгээ, ургийн шингэний хальсаар эвэрлэгийн цоорсон шархыг нөхөх эмчилгээ, нүд хуурайших үед нулимсаны цэгийг бөглөх арга, эндофтальмит өвчнй үед цөцгийд антибиотик тарих арга, нүдийг тасралтгүй эмээр эмчлэх Кунтын эмчилгээ, иррегацийн системийг ретробульбар тавих, харааны мэдрэлийн хатингаршлын үед церебролизинийг схемээр хийх, биостимуляци эмчилгээ зэрэг олон мэс засал ба эмийн эмчилгээний аргуудыг практикт нэвтрүүлж ажиллаж байна. Дээрхи оношлогоо эмчилгээний арга техникээс 10 гаруй бүтээлд ашигтай загварын гэрчилгээ авсан.

Манай эмч сувилагч нар 30-аад төрлийн оношлогоо, эмчилгээний 20 гаруй аргыг эзэмшхийн зэрэгцээ оношлогоо, эмчилгээ, дасгал эмчилгээ, сувилахуйн чиглэлээр 20- иод аргачлалыг эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлсэн.

Нүдний мэс заслын тасгийн эрхлэгч М.Алтанхүүгийн санаачлагаар 1999 онд Улаанбаатар хотноо Хүүхэд өсвөр үеийн хараа хамгаалах улсын анхдугаар зөвөлгөөн, 2002 онд “Ахмад залуу эмч нарын уулзалт, сургалт, зөвөлгөөн”, 2005 онд “Нүдний сувилахуйн онцлог” сэдэвт сургалт семинарыг УБ хотод анх удаа өөрийн орондоо зохион явуулсан нь хот хөдөөгийн эмч, сувилагч нарт мэргэжлийн өндөр хэмжээнд үр өгөөжтэй сургалт болсон юм. Хүүхдийн нүдний тулгамдсан асуудлаар дээрхи сургалтыг явуулсанаар онол практикийн зарим асуудлуудыг оновчтой шийдвэрлэлээ.

Хүүхдийн нүдний тулгамдсан сэдвээр анагаах ухааны доктор ба шинжлэх ухааны магистр хамгаалсан эрдэмтдийн товчоо:

1980 онд С.Манлай “БНМАУ-ын сургуулийн сурагчдын харааны байдал, эрүүл ахуй эмнэл зүйн зарим асуудал”

1997 онд М.Энхтуул “Хүүхдийн нүдний гэмтэл, тархалт”

1999 онд М.Алтанхүү “Хүүхэд өсвөр үеийн даамжрах миопийн мэс заслын хувилбар эмчилгээ”

2001 онд Т.Булган. “Монгол орны зарим бүс нутгийн 16 хүртэлх хүүхдийн сул хараа, сохролтын шалтгаан” сэдвээр анагаах ухааны докторын зэрэг

2006 онд Д. Янжиндулам тэргүүлэх зэрэг хамгаалав

1998 онд Ч.Чимгээ “УБ хотын зарим цэцэрлэгүүдийн 4-7 насны хүүхдийн рефракцийн байдал”

2006 онд Ч.Цэнгэлмаа “УБ хотын зарим сургуулийн сурагчдын рефракцийг судалсан” сэдвээр шинжлэх ухааны магистр тус, тус хамгаалав

2007 онд М.Шамсия ОХУ-д ординатур төгсөв

2003 онд их эмч Б.Батсайхан ахлах зэрэг хамгаалав

2004 онд сувилагч М.Мандах, Б.Цолмон, Ц.Оюунсувд

2005 онд арга зүйч А.Оюун, сувилагч С.Хишигбаяр, Д.Гүндэгмаа нар сувилагчийн ахлах зэрэг хамгаалсанаар тус тасагт ажиллаж байгаа сувилагч нарын 80 хувь нь мэргэжлийн зэрэгтэй болсон

Манай эмч нар эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл 53, эрүүл мэндийн зөвөлгөө 46, аргачлал 30, ном 10 бичиж хэвлэл, радио, телевизээр нийт 38 удаа мэргэжлийн зөвөлгөө өглөө.

Зарим бүтээлээс дурдвал: ном

  1. Т.Булган, (2002). Нүдний өвчний сурах бичиг. УБ.,
  2. М.Энхтуул, (1996). Нүдний гэмтэл. УБ.,
  3. М.Алтанхүү, (1999). Даамжрах миопийн оношлогоо эмчилгээ. УБ.,
  4. М.Алтанхүү, Т.Булган, (2003). Зонхилон тохиолдох өвчний оношлогоо эмчилгээний удирдамж. УБ.,
  5. М.Алтанхүү, Т.Булган, (2003). Өрхийн эмч нарын гарын авлага. УБ.,
  6. М.Алтанхүү, Ч.Цэнгэлмаа, (2002). Миопи гэж юу вэ? УБ.,
  7. М.Алтанхүү, (2002). Ахмад залуу эмч нарын уулзалт сургалт зөвөлгөөн. УБ.,
  8. М.Алтанхүү, (2005). Нүдний сувилахуйн онцлог. УБ.,
  9. М.Алтанхүү, Ч.Цэнгэлмаа, Б.Батцэцэг, (2006). Нүдний оношлогоо, эмчилгээний стандарт. УБ.,
  10. С.Манлай (1988) Нүд эрүүл бол. УБ.

Манай тасгийн хамт олон 2005 оноос “телемедицина”-г нэвтрүүлж АНУ-ын Орбисын төвд хялар өвчтөний зургийг 9-17 байрлалаар авч, интернетээр явуулан оношлогоо эмчилгээнд харилцан санал солилцож зөвөлгөө авч, их эмч Ч.Цэнгэлмаад Орбисоос 2 удаа сертификат олголоо.

Анагаах ухааны доктор М.Энхтуул, Анагаах ухааны доктор Т.Булган, тэргүүлэх эмч Д.Янжиндулам, эмч А.Буяндэлгэр, Б.Батсайхан, Г.Баясалмаа, Б.Батчимэг Б.Эрдэнэцэцэг, Г.Цэвээнсүрэн нар манай тасгаас нүдний эмчийн ажил үйлсийн гараагаа эхэлж, мэргэжилдээ суралцаж дадлага туршлагатай эмч нар болцгоон одоо хувийн эмнэлэгт, сувилагч Тунгалагсайхан, Ж.Энхмэнд, Д.Оюунбат нар нь их дээд сургууль төгсөн бусад мэргэжлийн салбарт амжилттай сайн ажиллаж байна. Асрагч байсан Даваасүрэн, Батбаяр, Хүрэлсүх, Мөнхсайхан, Ариунаа нар нь АУИС-ийг төгсөн туршлагатай сайн эмч нар болжээ.Эдгээр эмч, сувилагч, асрагч нарын идэвхи зүтгэлтэй ажил үйлс нь манай тасгийн бүхий л үйл ажиллагаанд шингэснийг дурдахад таатай байна.

Манай тасгийн залуу эмч М.Шамсия, Ч.Цэнгэлмаа, Х.Сувдэрдэнэ, Г.Нансалмаа, Б.Батцэцэг, Д.Нарантунгалаг нар сүүлийн үеийн нүдний мэргэжлийн оношлогоо эмчилгээний арга техникийг эзэмшин, хэлний мэдлэгээ байнга дээшлүүлэн, мэргэжлийн чиглэлээр гадаадад суралцан нүдний албыг хөгжүүлэхэд, гадаад харилцаанд анхаарал тавин ажиллаж байна. Их эмч Ч.Цэнгэлмаа 2005 онд Ази Номхон далайн нүдний академийн ХХ конгресст оролцсон ба Зүүн өмнөд Азийн олон улсын нүдний эмч нарын их хуралд 2 илтгэл тавьж талархлын гэрчилгээ авлаа. Сувилагч Д.Гүндэгмаа нь оптометристийн курст, сувилагч Б.Оюунчимэг нь ДЭМБ-аас зохион байгуулсан нүдний сувилагчийн мэргэжил олгох курст суралцан нүдний сувилагчийн нарийн мэргэжил эзэмшлээ. Ахлах сувилагч А.Оюун, Д.Гүндэгмаа, Б.Цолмон нар ЭМШУИС-ийн АУСийн сувилахуйн бакалаврын ангид суралцаж төгслөө.

Манай тасгийн арга зүйч А.Оюун, сувилагч С.Хишигбаяр, Д.Гүндэгмаа, С.Эрдэнжаргал, Б.Оюунчимэг, Д.Мандах, хагалгааны сувилагч Ц.Оюунсувд, П.Эрдэнэцэцэг, оптометрист Б.Цолмон сувилагч Н.Алтанцэцэг нар сувилахуйн чиглэлээр 10-аад илтгэл зөвлөмж аргачлал бичиж үр бүтээлтэй ажиллаж байна.

Манай тасгийн зөвлөх эмч профессор Э.Санжаа, Монгол улсын хүний гавъат эмч, тасгийн эрхлэгч М.Алтанхүү “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”, “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” “Хүүхдийн төлөө буянтай үйлсийн алтан медаль” цол тэмдгээр, эмч Ч.Цэнгэлмаа удам дамжсан эмч өргөмжлөл цомоор, арга зүйч А.Оюун “Эрүүлийг хамгаалахын тэргүүн”-ий ажилтанаар сувилагч Б.Цолмон, С.Хишигбаяр, С.Эрдэнэжаргал, Д.Мандах нар ЭМЯ-ны жуух бичгээр, сувилагч Д.Гүндэгмаа нийслэлийн эрүүл мэндийн газрын өргөмжлөл, хүүхдийн төлөө үндэсний төвийн медалиар тус тус шагнагдсан. Тасгийн эрхлэгч М.Алтанхүү 1998 онд байгууллагын аварга мэс засалч эмч, сувилагч Ц.Оюунсувд 2001 онд байгууллагын аварга сувилагч, Б.Цолмон 2003 оны шилдэг сувилагч, С.Эрдэнжаргал, С.Хишигбаяр нар 2004 ХМЗКийн шилдэг сувилагч, Б.Цолмон 2004 онд ХМЗКийн шилдэг сувилагч болж цом өргөмжлөлөөр шагнагдсан. Арга зүйч А.Оюун 2005 онд ЭМШУИС-ийн сувилахуйн сургуулийн шилдэг төгсөгч медалиар шагнагдлаа.

Манай тасагт жил бүр ЭМШУИС, УКТЭийн 12-15 нүдний резидентурын эмч, хүүхдийн нүдний эмчийн дээшлүүлэх 6 сарын курст 1-2 эмч суралцаж мэргэжил эзэмшиж дээшлүүлдэг сургалтын бааз тасаг болсон.

Хүүхдийн зөвлөх поликлиникт хүүхдийн хараа хамгаалах кабинет, нүдний үзлэгийн кабинет, эх барих эмэгтэйчүүдийн клиникт нүдний үзлэгийн кабинет ажиллаж улсын хэмжээнд жилдээ 12000- 15000 хүнд мэргэжлийн зөвөлгөө өгч үйлчилж байна. Нүдний мэс заслын тасагт жилдээ 850- 1000 орчим өвчтөн хэвтэн эмчлүүлдэг ба 65-70 хувьд нь мэс заслын эмчилгээ хийгддэг юм.

Хүүхдийн нүдний алба нь улсын хэмжээний үйлчилгээтэйгээр зохион байгуулалт, эрдэм шинжилгээ, сургалтын үндсэн суурь салбар боллоо. Цаашид манай хамт олон гадаад харилцааг өргөжүүлэн, хараа хамгаалах менежментийн цогц асуудлыг шийдвэрлэх зорилгоор эрдэм шинжилгээ, оношлогоо, эмчилгээ, сувилахуйг чанарын өндөр түвшинд хүргэхээр зориг төгөлдөр ажиллаж байна. Манай оронд ирж хүүхдийн нүдний мэс заслын тасгийн эмч нартай хамтран ажилласан гадаадын эмч, эрдэмтэд:

  1. В.Г. Ульданов. ОХУ 1997, 1998, 1999
  2. R. Scott Foster АНУ 1998, 2001
  3. Chris Lyone Канад 1992, 2003
  4. Вольф Лагрезо Герман 2001
  5. Cuttarezz Колумб 2001
  6. Parel choff АНУ 2004
  7. Richii Франц 2004
  8. Raghu АНУ 2004
  9. Mc Cannel АНУ 2005
  10. Mc Cannel АНУ 2006
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1370
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК