Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2007, 2(02)
Нүдний тасгийн сувилагчийн сувилахуйн онцлог
( Шүүмж, эргэцүүлэл )

Сувилагч Б.Цолмон

 

Эх нялхасын тулгамдсан асуудлын нэгээхэн хэсэг нь хүүхэд өсвөр үеийн хараа хамгаалах асуудал юм. Дэлхийд ойролцоогоор 1.5 сая хүүхэд сохорч байна гэсэн ДЭМБ-ын мэдээлэл байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Сохролоос урьдчилан сэргийлэх” хөтөлбөрийн зорилго нь хүн амын давхаргад үзүүлэх нарийн мэргэжлийн тусламжийг хүн амд дөхөм болгох, зайлсхийж болох сохорлыг арилгахад чиглэгддэг. ЭНЭШТөвийн нүдний тасагт нь улсын хэмжээнд 0- 18 насны хүүхдийн төрөл бүрийн нүдний эмгэгийг оношлон эмчлэхэд олон төрлийн тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай байдаг. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн энэхүү судалгааг хийлээ:

  1. Нүдний үзлэгийн сувилахуйн онцлогийг тодорхойлох
  2. Нүдний эмгэгийг оношлоход шаардлагатай тоног төхөөрмжийн хангамж хэрэгцээг тогтоох, шинэчлэл хийх, стандартын түвшинд хүргэхэд оршино.

Нүдний эмгэгийг оношлоход 16-20 нэрийн, 35-42 төрлийн шинжилгээ хийгдэж байгаагын дотор эмч 20 буюу 60-70%, сувилагч 13 буюу 30- 40%-ийг хийж байна.

Нүдний сувилагч нь нарийн мэргэжил эзэмшсэн дадлага туршлагатай байх шаардлагатай бөгөөд оношлогооны тоног төхөөрмжийн 30- 40%-ийг ажиллуулж чаддаг байх ёстой.

Нүдний эмгэгийг стандартын дагуу шинжлэн оношлоход зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж хэрэгтэй байна.

Нарийн мэргэжлийн сувилахуйн онцлогт тохирсон сувилагч бэлтгэх шаардлагатай байна. Иж бүрэн шинжилгээ хийхэд 1 хүнд 5 цаг зарцуулагддаг.

I-р дасгал: Цонхны шилэнд 3-5мм хэмжээний “метка на стекло” гэдэг дасгал бол улаан өнгийн дугуй цаас буюу бусад зүйлийг наана. Учир нь улаан өнгө нүдийг илүү цочрооно. Наасан зүйлээсээ 30-35 см зайнаас түүний дээгүүр хамгийн алсын юмыг ( барилга, мод г.м ) харна. Гэхдээ алсыг харах , наасан зүйлээ харах үйлдлийг ээлжилж давтана. Уг дасгалыг өглөө оройд эхний 2-3 өдөр баруун зүүн нүдийг тус бүр 3 минут, дараах хоёр өдөр нь 5 минут болгоод цаашид нэг сарын турш 7 минутаар хийнэ. Нэг сар амарсны дараа дахин 2-3 сарын курс эмчилгээг 15-30 хоногийн завсарлагатай давтан хийнэ. Энэ дасгалын үед харахад булчингийн хүч суларч , ойр харахад булчингийн хүчлэл ихсэж байдаг нэг хэлбэрийн нүдний булчингийн гимнастик юм. II-р дасгал: 20x10 см фанер буюу кардоныг 50-60 см урт шугамд чөлөөтэй хөдөлж байхаар байрлуулж, уг фанертаа өндөр нь 2 мм орчим С үсгийг нааж шугамаас аль дасгал хийх гэж байгаа нүднийхээ хавьд хацартаа тулган нэг гартаа шугамаа барьж , нөгөө гараараа үсэгтэй фанераа С үсэг нь О болж харагдтал ойртуулж дахин С үсэг болтол холдуулна. Ингэж хэд хэдэн удаа давтана. Нэг нүдээ хааж хараа муутай бол шилээ зүүж нэг нүдэндээ 10 минут хийж 10-20 минут завсарлаад нөгөө нүдэндээ хийнэ.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 528
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК