Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2008, 1(03)
Псевдоэксфоляцийн хам шинжийн үе дэхь мэдрэхүйн мэдрэлийн сонсголын алдагдал
( Лекц )

Shahin Yazdani, Adib Tousi, Mohamed Pakravan, Ali – Reza Faghini

 

Зорилго

Нүдний псевдоэксфоляцтай субъектуудад яриан харилцаанд чухал дууны давтамжид сонсголын босгыг тодорхойлж нас хүйсийн хувьд ижил псевдоэксфоляцгүй бүлэг хүмүүстэй харьцуулах

Загвар

Тохиолдол хяналтын судалгаа

Судалгаанд оролцогчид

Нүдний псевдоэксфоляцтай 83, нас хүйс тохирсон псевдоэксфоляцгүй 83 хүн

Аргачлал

Бүх субъектэд дууны аудиометр (хийн ба ясан дамжуулалт) 1, 2, 3 килогерцээр хийгдэв. Судалгааны бүлгүүдийн сонсголын босгыг нас хүйсийн стандарттай харьцуулав.

Хэмжилтийн гол үр дүн

Сонсголын босгыг 1, 2, 3 килогерцэд тодорхойлж, ISO7029 стандарт медианаас доогуурх босгыг сонсгол алдалтад бүртгэв.

Үр дүн

Судалгаанд 166 сонголт бүхий субъект хамрагдав. Ижил тооны эрэгтэй эмэгтэй субъект судалгааны бүлэг тус бүрт хуваарилагдав (бүлэг бүрт 60 эрэгтэй, 23 эмэгтэй). Тохиолдлын бүлгийн шинжилгээнд хамрагдсан чихний 88,4%, хяналтын бүлгийн 53,6% -д нь сонсголын дундажаас доогуур босго тодорхойлогдов (p<0.001; odds ratio /OR/, 6.69; 95%-ийн үнэмшилтэйь 3.49-11.79).

Дүгнэлт

Псевдоэксфоляцийн хам шинжтэй хүмүүсийн ярианы чухал давтамж дахь сонсголын босго хяналтын бүлэгтэй харьцуулахад харьцангуй муу байгаа нь тогтоогдов.

Нүдний псевдоэксфоляцийн синдром нь трабекул, болрын капсул, солонгон бүрхүүл зэрэг өмнөд камерийн бүтцэд цайвар өнгийн утаслаг депозитууд хуримтлагдах өвөрмөц шинж бүхий синдром юм. Псевдоэксфоляцийн синдром нь 50-иас дээш насанд 0.4–24% хүртэл тохиолддогийг янз бүрийн судалгаагаар тогтоожээ. Асимптоматик, нүдний эмчийн үзлэгээр санамсаргүй оношлогддог. Гистолог бүтцийн хувьд псевдоэксфоляцийн депозитууд нь 8-10 нм бүхий микрофибриллүүд бөгөөд ламинин, фибрилин альфа эластин, фибронектин, гепарин, хондротин сульфатыг агуулсан байдаг. Псевдоэксфоляцийн синдром нь нүдний эмчийн хувьд чухал ач холбогдолтой юм. Тухайлбал: болрын мэс заслын үед капсул хэврэг байх, нээлттэй болон хаалттай өнцөгт глаукомын магадлал өндөр байх гэх мэт. Нүдний псевдоэксфоляцтай төстэй депозитууд зүрх, уушги, элэг, бөөр, тархины зөөлөн бүрхүүл, арьснаас олддог. Түүнчлэн нүдний псевдоэксфоляцийн синдром ба цусны даралт ихсэх , хэвлийн аортын аневризм, зүрхний ишеми Альцгеймерийн өвчин, торлогийн судасны эмгэг, хөгшрөлийн шар толбоны дегенерац зэрэг өвчний хооронд хамаарал байгааг тогтоожээ. Манай судалгаа нь бусад судлаачдын дүгнэлтүүдийн адил псевдоэксфоляцийн синдромтой өвчтөнд сонсгол алдалт үүсдэг эсэхийг судалсан.

Өвчтөн ба аргачлал

Энэхүү тохиолдол хяналтын судалгаа нь нүдний псевдоэксфоляцийн синдромтой өвчтөн болон тухайн нас хүйсийн ижил тоо бүхий хяналтын бүлгийг агуулав. Бүх хүнээс асуумж авч нүдний бүрдмэл шинжилгээ (Сенелений хүснэгтээр дээд зэргийн коррекц бүхий харах чадал, slit lamp шинжилгээ, Гольдманы аппланацын тонометр, гониоскоп, офтальмоскоп) хийгдэв. Псевдоэксфоляцийн материалыг солонгон бүрхүүл, болрын капсул, өмнөд камерийн өнцөг, эвэрлэгийн эндотельд илрүүлэх шинжилгээг нэг судлаач дагнан гүйцэтгэв.

Дараах 3 үзүүлэлтийн 2-оос доошгүй нь илэрсэн тохиолдолд глаукомтой гэж оношлов.

  1. нүдний даралт > 22 (антиглаукомын эмчилгээгүйгээр)
  2. Харааны мэдрэлийн глаукомд нийтлэг гэмтэл
  3. Глаукомын харааны талбайн алдагдал.

Харааны талбайн алдагдлыг Андерсоны критерээр үнэлэв. (a cluster of 3 non-edge points on the pattern deviation plot in standard achromatic perimetry using the Hamphrey device, 2 of which depressed with probability < 5 and 1 of which depressed with probability < 1% ; abnormal glaucoma hemifield test ; pattern standart deviation depression < 5% of normal) Глаукомын оношлогоонд алдаа гаргахаас зайлсхийж гарцаагүй глаукомтой болон гарцаагүй глаукомгүй хүмүүсийг судалгаанд хамруулж сэжиг бүхий хүмүүсийг судалгаанаас хасав. Мөн чихний хурц ба архаг өвчин, тархины гэмтэл, буудлага гэх мэт чанга дуу чимээнд удаан хугацаагаар ажиллаж байсан, гентамицин, стрептомицин зэрэг ототоксик эмүүдийг удаан хугацаагаар хэрэглэж байсан анамнезтай хүмүүсийг судалгаанаас хасав.

Бүх судалгаанд хамрагдагсдыг чих хамар хоолойн эмч үзэж дунд ба гадна чихний эмгэг, амьсгалын дээд замын халдвар бүхий хүмүүсийг судалгаанаас хасав. Хүн бүрт нэг оператор 2 чихний pure - tone аудиометр хийв. Сонсголын босгыг 1, 2, 3 килогерцийн давтамжтайгаар ясан ба хийн дамжуулалтын pure - tone аудиометр хийж тогтоов. Тестийг 40 децибелээр эхэлж 10 децибилийн декрементээр давтав. Сонсголын босгыг 3 стимулын 2-оос доошгүйг сонсож чадсан тохиолдолд үнэлэв. Эдгээр босгуудын нийлбэрийг ISO7029 стандарттай харьцуулан сонсголын босгын түвшин 1, 2, 3 нь уг стандартын хэвийн медианаас өндөр байгаа тохиолдолд сонсгол алдалттай хэмээн тодорхойллоо.

Нийт 166 субъектийн 83 нь тохиолдлын, 83 нь хяналтын бүлэг байсан ба судалгааны үнэмшлийг 90%, альфа алдааг 5%, odds ratio 3 байхаар төлөвлөв. Тохиолдлуудыг Ираны Labbafinejad Эрүүл Мэндийн Төвийн нүдний клиникт сонгон авав. Тохирох критери бүхий тохиолдлуудыг сонгон авсны дараа тэдгээрийг 5 жил тус бүрээр насны ангилал хийв. Бүртгэгдсэн тохиолдол бүрийг тухайн насны ижил хүйсний хяналтын бүлэгтэй харьцуулав.

Үр дүн

166 судалгаанд хамрагдагсадын 83 нь псевдоэксфоляцийн синдромтой 83 нь нас хүйсийн хувьд адил хяналтын бүлэг байв. Судалгааны бүлгүүдийн хүйсийн харьцаа 2 бүлэгт ижил сонгогдов (бүлэг бүрт 60 эрэгтэй, 23 эмэгтэй). Нас хүйсийн нарийвчлалыг хүснэгт 1-д үзүүлэв. Судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн дундаж нас тохиолдлын бүлэгт 69.2 ±7.98 хяналтын бүлэгт 69.0±7.92 (p= 0.88), эмэгтэйчүүдийнх 72.4±6.62 ба 72.0±5.85 (p=0.83) байлаа.

Нийт псевдоэксфоляцтай субъектийн 24 (28.9%) нь нэг талынх 59 (71.1%) нь хоёр талынх байв. Тус бүлэгт хамрагдагсдад нэг ба хоёр нүдний глаукомтой хүн 43 (53.1%) хяналтын бүлэгт 19 (23%) байлаа (p<0.001).

Сонсгол алдалт тохиолдол бүхий бүлэгт илүү байгаа нь тогтоогдов. Тохиолдлын бүлгийн 166 чихний 147 (88.4%)-д нь сонсгол алдалт үүссэн байхад хяналтын бүлгийн 89 (53.6%)-д нь үүссэн байв (p<0.001). Харин сонсгол алдалт ба глауком хоёрын хооронд ямар нэг хамаарал үгүй болох нь тогтоогдов.Тохиолдлын бүлгийн глаукомтой 43 хүний 41 нь (95.3%), глаукомгүй 40 хүний 37 (92.5%) нь нэг ба хоёр талын сонсгол алдалттай байв (p=0.65). Хяналтын бүлгийн глаукомтой 19 хүний 15 (79%) нь, глаукомгүй 64 хүний 43 (67%) нь сонсгол алдалттай байв.

Дүгнэлт

Мэдрэхүйн мэдрэлийн сонсгол алдалт нь хэдийгээр шалтгаан тодорхойгүй боловч хорт бодис, сонсголын гэмтэл, хөгшрөлт зэрэг олон шалтгаантай холбоотой байж болох талтай. Псевдоэксфоляцийн материал дотор эрхтнүүдэд хуримтлагдсан байдгаас үзэхэд Кортын эрхтэнд мөн хуримтлагдаж сонсголын механик рецепторуудын дисфункцийг үүсгэдэг байж болох магадлалтай.

Эдгээр депозитууд нүдэнд факодонез үүсгэдгийн адилаар сонсгол дамжуулалтанд өөрчлөлт оруулах шалтгаан болж болох юм. Түүнчлэн ерөнхий биеийн зүрх судасны эмгэг ба псевдоэксфоляцийн хам шинж 2 холбоотой байдгаас харахад цусны урсгал удааширч тархины дунд артерийн судасны эсэргүүцэл ихэсч судасны эндотель эсийн үйл ажиллагаа муудах зэрэг нь сонсгол буурахад нөлөөлдөг байж болно.

Псевдоэксфоляцийн хам шинжтэй хүмүүст сонсгол алдалтын тохиолдол өндөр байгааг тогтоосон нь уг хам шинж үнэхээр системийн гэдгийг тодруулж өөр олон эд эрхтэнд нөлөөлдөг байж болзошгүй юм гэдэг санааг дэвшүүлж байна.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Орчуулж бэлтгэсэн Ц.Мөнхтуяа


Нийтлэлийн нээгдсэн тоо: 759
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК