Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 4(138)
Гуурсан хоолойн архаг үрэвслийн сэдрэлийн үеиин гадаад амьсгалын үйл ажиллагаа ба ийлдсийн зарим цитокины өөрчлөлт
( Судалгааны өгүүлэл )

Э.Одхүү, Ч.Гансүх, С. Мөнхбаярлах, М. Мөнхзол

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулъ

 
Абстракт

One of the chronic obstructive pulmonary diseases (COPD) is chronic bronchitis which constitutes an important health problem in developing countries. Diseases of the respiratory system are the first leading cause of morbidity and fifth leading cause of mortality in the Mongolia in 2004. The role of smoking is the main etiologic factor and pathogenesis for chronic bronchitis. According to an ADRA Mongolia study conducted in 2001 in partnership with Ministry of Health, 67.8% of men and 24% of women smoke cigarettes in Mongolia. The goal of this study was determine risk factor on chronic bronchitis, lung function and role of some cytokines on during exacerbation and to detect relations between themselves. Subjects studied were 37 healthy control groups who were non smokers and 62 patients who had diagnosed by exacerbation of chronic bronchitis. We asked the questionnaire and assessment of lung function by spirometry (Powerlab/ 4SP, AD Instruments, Australia). In all subjects,- we measured serum cytokines such as IL-1/?, INF-r, IL- 2, and IL-4. The patients with chronic bronchitis worked in abnormal conditions as a pill 64.5%, cold 41.9%, smoke screen 35.4%, to grow damp 16.1% and their 61% worked than 20 years. Lung function parameters such as PEF, FVC, FEV1 and FVC/FEV1 were decreased in patients with chronic bronchitis and these changes were the criteria for detecting clinical stage of chronic bronchitis. Levels of serum IL-1 li, INF-r and IL- 2 increase in chronic bronchitis and these changes became detector of clinical stage in this disease.

Pp. 13-16, Tables 4, References 15

Судалгааны үндэслэл. Уушгины архаг бөглерелтет өвчнүүдийн (УАБӨ) нэг гуурсан хоолойн архаг үрэвсэл (ГХАҮ) нь хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг юм [1,2].

ГХАҮ үүсэхэд удамшил, хувь хүний урвалж чанар, бие бялдрын өсөлт хөгжил, тамхидалт, агаарын бохирдолт, үйлдвэржилт, уул уурхай, нийгмийн зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг [2, 3, 6].

ГХАҮ-ийн эмгэгжам нь архаг үрэвслийн үйл явцтай холбоотой ба үүнд цитокинууд голлох үүргийг гүйцэтгэдэг [8,9]. ГХАҮ-ийн сэдрэлийн үед IL-in, |L- 2, ба INF-G зэрэг цитокинууд ихсэж уг өвчний эмгэгжамд ихээхэн нөлөөлдөг болохыг судлаачид тэмдэглэжээ [10,11,14].

Эрүүл Мэндийн Хөгжлийн Үндэсний Төвийн 2004 оны мэдээгээр амьсгалын тогтолцооны өвчин тохиолдлынтоогоортэргүүлэхбайрыгэзлэн (10.000 хүн амд 959.48), эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд 2 дахь (10.000 хүн амд 338.1), нас баралтын 5 дахь гол шалтгаан (10.000 хүн амд 3.3) тус тус болж байна [7].

Дээрхээс үндэслэн ГХАҮ-нд нөлөөлөх хүчин зүйлс, уг өвчний үе дэх гадаад амьсгалын үйл ажиллагааны (ГАҮА) өөрчлөлт болон уг өвчний эмгэгжамд цитокины оролцоог судлах нь эмнэлзүйн практикт, оношлогоо, эмчилгээ, сэргийлэх ажилд ихээхэн ач холбогдолтой хэмээн үзлээ.

Судалгааны материал, арга зүй: Судалгаанд Улсын Клиникийн Төв Эмнэлэг болон Шастины Клиникийн Төв Эмнэлгийн Уушгины эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж, эмнэлзүй болон лабораторийн шинжилгээгээр онош нь батлагдсан ГХАҮ-ийн сэдрэлийн үедээ байгаа 62 өвчтен, тамхи татдаггүй харьцангуй эрүүл 32, нийт 94 хүн хамрууллаа. ГХАҮ-ийн сэдрэлийн үедээ байгаа өвчтөнүүдийг ДЭМБ-ын GOLD (Global Initiative for Chronic Obstructive Lung Disease) шалгуурын дагуу сонгон авч тусгайлан боловсруулсан, асуумжийн аргаар ГХАҮ-д нөлөөлөххүчин зүйлсийгтодруулан, тамхидалтын индексийг өдөрт татсан тамхийг (хайрцгаар) татсан жилээр нь үржүүлж (хайрцаг/жил) олсон. Гадаад амьсгалын үйл ажиллагааг дэлхийн хөгжингүй орнуудад өргөнөөр хэрэглэж байгаа компьютерт суурилагдсан спирометрээр (ADInstruments, Powerlab/4SP) амьсгал гаргах агаарын урсгалын дээд хэмжээ (PEF), уушгины хүчилсэн амьдралын багтаамж (FVC), уушгины хүчилсэн амьдралын багтаамжийн эхний нэг секундэд гаргах агаарын эзэлхүүн (FEV1), уушгины хүчилсэн амьдралын багтаамжийн эхний нэг секундэд гаргах агаарын эзэлхүүнийг уушгины хүчилсэн амьдралын багтаамжид харьцуулсан харьцаа (FEV1/FVC) зэрэг 4 үзүүлэлтээр тус тус тодорхойлов.

ГХАҮ-тэй 16, хяналтын бүлгийн 20, нийт 36 хүний ийлдсийн IL- 1 /3, IL- 2, IL-4 ба INFr зэрэг цитокины агууламжийг фермент холбох урвал ( Enzyme Linked Immuno Sorbent Assay)-aap ОХУ-ын *PROCON* иж бүрдэл оношлуураар «Humareader Single ELISA» (Germany) уншигчийг ашиглан 450­620 нм гэрлийн урттай мужид гэрлийн шингээлтийг тодорхойлсон.

Судалгааны статистик боловсруулалтыг Microsoft Office Excel 2003, SPSS 11.0 программууд ашиглан хийсэн. Судалгаа нь ЭМШУИС-ын Био-Анагаахын Ёс Зүйн Зөвлөлийн хурлаар хэлцэгдэн зөвшөөрөгдсөн.

Судалгааны ажлын үр дүн, хэлцэмж: Судалгаанд ДЭМБ-ын GOLD шалгуур, бодит үзлэг, лабораторийн шинжилгээгээр ГХАҮ-тэй гэж онош нь батлагдсан 40-60 насны (дундаж нас 50,49±1.49), эрэгтэй 43 (69%), эмэгтэй 19 (31%), нийт 62 хүн хамрагдсан.

Судалгаанд хамрагдсан ГХАҮ-тэй хүмүүсийг ДЭМБ-ын «Алтан» (GOLD) шалгуураар ангилж үзвэл 0 шат (эрсдэлт)-нд 43.54%(n=27), I шатанд (хөнгөн зэрэг) 33.87% (n=21), II шатанд (дунд зэрэг) 16.13%(n=10), III шатанд (хүнд зэрэг) 6.46% (п=6) тус тус хамаарагдаж байлаа.

Асуумж судалгаагаар ГХАҮ-тэй хүмүүсийн тамхидалтын байдлыг судлаж үзэхэд судалгаанд хамрагдсан нийт өвчтөний 64.5% (п=40) нь идэвхтэй тамхичид байсан. Тэдний 67.5% (п=27) нь 20-оос дээш жил тамхи татсан ба тамхидалтын индекс нь 27,36+0,53 хайрцаг/жил байв. Гэтэл тамхи татдаггүй ГХАҮ-тэй (п=22) өвчтөний 77.27% (п=17) нь идэвхгүй тамхичид байв.

Судалгаанд хамрагдсан ГХАҮ-тэй өвчтөний ажлын нөхцөлийг тодруулж үзэхэд 64,5% нь тоостой, 41,9% нь хүйтэн, 35,4% нь утаа тортогтой, 16,1% нь чийглэг зэрэг эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд ажилладаг болохыг тогтоов. Тэдний 61% нь дээрх нөхцөлд 20-иос дээш жил ажилласан байна. Энэ нь тухайн хүний ажлын нөхцөл, мэргэжил, идэвхтэй, идэвхгүй тамхидалт зэрэг хүчин зүйлс нь ГХАҮ үүсэхэд нөлөөлж байгааг үзүүлж байна. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд ажиллах нь амьсгалын эрхтэн тогтолцооны өөрийгөө цэвэрлэх болон хамгаалах үйл ажиллагааг алдагдуулан үрэвслийн үйл явцыг даамжруулж, уг эмгэг үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна [5, 6].

Судалгааны үр дүнгээс ГХАҮ-тэй өвчтөний ГАҮА-ны үзүүлэлт ихээхэн өөрчлөгдсөн байлаа. Тухайлбал: ГХАҮ-тэй евчтөний PEF 4.98±0.21 л/сек (р<0.01), FVC 2.78±0.11 л (р<0.01), FEV1/ FVC=67.22±1.8 (р<0.05) хяналтын бүлгийнхнээс статистикийн магадлал бүхий буурсан байна. ГХАҮ-тэй өвчтөнийг тамхидалтын байдлаар нь ГХАҮ-тэй тамхичин, идэвхгүй тамхичин, тамхи огт татдаггүй гэж ангилан ГАҮА-r харьцуулан судлаж үзэхэд ГХАҮ-тэй тамхичдын PEF 4.77±0.17 л/сек, FVC 2.66Ю.16 л, идэвхгүй тамхичдын PEF 4.76±0.13 л/сек, FVC 2.87±0.07 л байсан нь мэдэгдэхүйц ялгаагүй байлаа. Харин ГХАҮ-тэй, огт тамхи хэрэглэдэггүй өвчтөнийхөөс PEF-7.4±0.37 л/ сек, FVC-3.44±0.44 л үзүүлэлт нь статистикийн үнэн магадтайгаар буурсан байв. Идэвхтэй тамхичдын ГАҮА-ны FEV1/FVC үзүүлэлт нь идэвхгүй тамхичин болон огт тамхи хэрэглэдэггүй өвчтөнийхөөс буурчээ (Хүснэгт 1).

Хүснэгт 1. ГХАҮ-ийн сэдрэлийн үеийн гадаад амьсгалын үйл ажиллагаа

Хүснэгт 1-ээс харахад идэвхигүй тамхичдын ГАҮА-HbiPEF, FVC, FEV1/FVCзэpэгүзүүлэлтньтaмxичдынxтaй адил илэрхий буурсан нь идэвхгүй тамхидалт амьсгалын эрхтэн тогтолцоонд нэгэн адил хортой нөлөөлж, ГАҮА-ны үзүүлэлтийн бууралтаар илэрч байна гэж үзэж байна [5,6]. ГХАҮ-тэй өвчтөний тамхидалтын индекс ба ГАҮА-ны үзүүлэлт хоорондын хамаарлыг тодорхойлоход тамхидалтын индекс нь PEF (r=-0.762, р<0.01), FVC (г=­0.692, р<0.01), FEV1/FVC (г=-0.688, р<0.05) үзүүлэлттэй урвуу хамааралтай байлаа.

ГХАҮ-ийн эмгэгжамд ийлдсийн цитокины агууламж харилцан адилгүй өөрчлөгдөж үрэвслийн урвалыг зохицуулдаг [14,15]. Иймээс бид ГХАҮ-ийн сэдрэлийн үед ийлдсийн цитокины оролцоог тодруулах зорилгоор ийлдсийн зарим цитокиныг (IL-1 />'. INF-ү, IL- 2, IL- 4) тодорхойлов. ГХАҮ-ийн сэдрэлийн үеийн ийлдсийн цитокины хэмжээг Хүснэгт 2-т харуулав.

Хүснэгт 2. ГХАҮ-ийн сэдрэлийн үе дэх ийлдсийн цитокины агууламж

Хүснэгт 2-оос харахад ГХАҮ-тэй өвчтөний ийлдсийн INF- ү 13.53+3.15 пг/мл (р<0.001),1IL-1 $ 189.01 ±52.43 пг/мл (р<0.01), IL-2 215.07+57.7 пг/мл (р<0.05), зэрэг цитокин нь хяналтын бүлгийнхээс статистикийн үнэн магадтайгаар ихэссэн, харин IL-4 36.97+12.17 пг/мл ихэссэн боловч статистикийн үнэн магадтай өөрчлөлт биш байлаа.

Ийлдсийн IL-1 $, INF-r, IL- 2, IL-4 цитокин тодорхойлсон ГХАҮ-тэй 16 евчтөнийг ДЭМБ-ын GOLD шалгуурын ангиллаар ангилж үзвэл I шатанд (хөнгөн зэрэг) 25% (п=4), II шатанд (дунд зэрэг) 56.25% (n=9), III шатанд (хүнд зэрэг) 18.75% (п=3) тустусхамаарагдаж байлаа. Эдгээрөвчтений ийлдсийн цитокин ба ГАҮА-ны үзүүлэлтийг бүлэг тус бүрээр нь тодорхойлж, харьцуулж үзүүлэв (Хүснэгт 3).

Хүснэгт 3. GOLD шалгуураар ангилсан өвчтөний ийлдсийн цитокин ба ГАҮА-ны үзүүлэлт

Хүснэгтээс харахад ГХАҮ-ийн эмнэлзүйн хөнгөн, дунд болон хүнд зэргийн үед ГАҮА-ны PEF, FVC, FEV1/FVC үзүүлэлтүүд статистикийн хувьд үнэн магадтайгаар (р<0.01, р<0.05) буурч байна. ГХАҮ-ийн хүнд болон дунд зэргийн үед ийлдсийн IL-1 Р , INF- ү зэрэг цитокин нь хяналтын бүлгийнхээс статистикийн ач холбогдолтойгоор (р<0.01, р<0.05) ихэсчээ. Мөн ГХАҮ-ийн эмнэлзүйн үе шат гүнзгийрэх тусам ГАҮА-ны PEF, FVC, FEV1/ FVC үзүүлэлтүүд статистикийн үнэн магадтайгаар (р<0.01, р<0.05) буурч байхад, харин ийлдсийн IL-1 ji, INF-r цитокинууд статистикийн ач холбогдолтойгоор (р<0.01, р<0.05) ихэсдэг зүй тогтол ажиглагдлаа. Ийлдсийн IL-2, IL-4 цитокин нь ихсэх хандлагатай байсан ч энэ нь статистикийн хувьд батлагдсангүй.

Дээрхээс харахад үрэвслийн үйл явц даамжрахын хэрээр ийлдсийн цитокинуудын агууламж нэмэгдэж эмнэлзүйд ГАҮА-ны үзүүлэлтүүд (PEF, FVC, FEV1/FVC) илэрхий буурч байна [10,12].

Бид ГХАҮ-тэй өвчтөний ийлдсийн IL-1 [3 , INF-Т, IL-2, IL-4 цитокин, ГАҮА-ны үзүүлэлт болон тамхидалтын байдал хоорондын хамаарлыг судлан ГХАҮ-тэй өвчтөний ийлдсийн IL-1 $, INF-Г, IL-2, IL-4 цитокин болон FEV1/FVC үзүүлэлт, тамхичны индекс хоорондын шүтэлцээг харуулав (Хүснэгт 4).

Хүснэгт 4. ГАҮА, ийлдсийн цитокин хоорондын шүтэлцээ

Хүснэгтээс харахад ийлдсийн IL-1 /3 ба IFN- ү нь хоорондоо шууд хүчтэй хамааралтай (г=0.754 р<0.01) байсан. Харин ийлдсийн IL-1 (3 , ГАҮА-ны FEV1/FVC үзүүлэлт хооронд сөрөг хамаарал (г= -0.501 р<0.05) ажиглагдаж байна. Тамхидалтын индекс нь ийлдсийн IL-1/3, IFN-r цитокинтой шууд (г=0.614 р<0.01, г=0.537 р<0.01), ГАҮА-ны FEVI/FVC-тай (г=-0.537 р<0.01) серегхамааралтай байлаа.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл идэвхитэй, идэвхигүй тамхидалтын нөлөөгөөр цитокины ялгаралт ихсэн үрэвслийн үйл явцыг эхлүүлдэг байж болно. Мөн ийлдсийн цитокины хэмжээ нэмэгдэх тусам ГАҮА-ны үзүүлэлтүүд буурч байна [8, 9, 11],

Ийлдсийн IL-1/3, INF-r, IL- 2, IL- 4 зэрэг цитокин нь хоорондоо харилцан уялдаатайгаар ГХАҮ-ийн сэдрэлийн эмгэгжамд оролцож байна.

Дүгнэлт:

  1. Гуурсан хоолойн архаг үрэвслийн үүсэлд ажлын тоостой (OR=7.79), хүйтэн (OR=3.73), утаа тортогтой (OR=1.39), чийглэг орчин (OR=1.58) болон идэвхтэй, идэвхгүй тамхидалт нь нөлеөлөх хүчин зүйлс болж байна.
  2. Гуурсан хоолойн архаг үрэвслийн сэдрэлийн үед гадаад амьсгалын үйл ажиллагааны PEF, FVC, FEV1/FVC үзүүлэлтүүд буурдаг ба FEV1/ FVC нь эмнэлзүйн үе шатыг тодорхойлох шалгуур үзүүлэлт болно.
  3. Гуурсан хоолойн архаг үрэвслийн эмгэпжамд ийлдсийн IL-1 13 , INF- ү , IL- 2, IL- 4 цитокинууд оролцож байна. Ийлдсийн IL-1 (3, INF-r, IL- 2 зэрэг цитокинуудын өөрчлөлтөөр уг өвчний эмнэлзүйн үе шатыг тодорхойлох ач холбогдолтой.
  4. Гуурсан хоолойн архаг үрэвслийн үед ийлдсийн IL-1 /3 , INF- ү цитокинуудын агууламж нэмэгдэх тусам FEV1/FVC буурч байна.
Ном зүй

1. David М. Chronic obstructive pulmonary disease: Epidemiology and Evaluation. http://www.turner-white.com/pdf/hp_oct01_chronic.pdf; 2001
2. World Health Organization. The World Health Тайлбар: **-p<0.01, *-p<0.05 Report 2005. http://www.who.int/whr/2005/en/.
3. National Heart, Lung, and Blood Institute. Chronic obstructive pulmonary disease. http://www.nhlbi. nih.gov/health/prof/lung/copd/copd_wksp.pdf; 2004.
4. R.J.Halbert, Sharon Isonaka et.al Interpreting COPD prevalence Estimates: What is the true burden of disease. Chest 2003; 123; 1684-1692
5. Jadwiga A. Wedzicha. Exacerbations: Etiology and Pathophysiologic Mechanisms. Chest 2002; 121: 136-141
6. A J White, S Gompertz and R A Stockley. Chronic obstructive pulmonary disease.6: The aetiology of exacerbations of chronic obstructive pulmonary disease. Thorax 2003; 58; 73-80.
7. Эрүүл Мэндийн Хөгжлийн Үндэсний Төв. Эрүүл мэндийн үзүүлэлтүүд-2004. http://www.moh.mn
8. Н.Энхбаяр, Г.Батбаатар нар. Гуурсан хоолой бөглөрших хам шинжээр хүндэрсэн хүүхдүүдэд ийлдсийн зарим цитокин тодорхройлсон дүн. Монголын Анагаах Ухаан 2005 он. х-12-14
9. Robert A.Stockley, Neutrophils and the Pathogenesis of COPD. Chest2002; 121:151-155
10. S.Gompertz, O\\\'Brein et al. Changes in bronchial inflammation during acute exacerbations of chronic bronchitis. Eur Respir J2001; 17:1112-19.
11. Daneiel D\\\'Ambrosio, Andrea Lellem, et al. Localization of Th-cell subsets in inflammation: differential thresholds for extravasation of Th1 and Th2 cell. Immunology today 2000; 21:183-186
12. Sergio Romagnani, Short Analytical Review: Th1 and Th2 in Human Diseases. Clinical Immunlogy and Immunophatology 1996; 80:225-235
13. Steven D. Shapiro, COPD unwound. The New England Journal of medicine2005;352:2016-2019.
14. Teresa D, Tetley. Macrophages and pathogenesis of COPD. Chest Journal 2002; 121:156-159.
15. Rahman I. Oxidative stress, transcription factors and chromatin remodeling in lung inflammation. Biochem Pharmacol 2002; 64:935-942.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Л.Лхагва


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1806
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК