Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2008, 2(04)
Mиопи ба Миопийн Астигматизмд хийгдсэн LASIK мэс заслын үр дүн
( Судалгааны өгүүлэл )

Б.Батчимэг, Ж. Баасанхүү, Б.Цэцэгжаргал, Ш.Энхтүвшин

Болор мэлмий эмнэлэг

 

Судалгааны зорилго

Миопи ба миопийн астигматизмд Visx Star S4 машинаар хийгдсэн Laser In Situ Keratomileusis (LASIK) мэс заслын үр дүнг илтгэн харуулах.

Судалгаанд хамрагсад

169 өвчтөний 337 нүдийг хамруулав. Үүнийг -1.50 хүртэл астигматизмтай, -1.50 аас дээш астигматизмтай гэсэн 2 группд хуваагаад групп тус бүрийг рефракцийн байдлаар нь -1.00 -6.00, -6.00 - 9.00, -9.00 ≤ гэсэн 3 дэд группд хуваан судлав.

Судалгааны арга

LASIK хийлгэсэн өвчтөнүүдийн өвчний түүхээс мэс заслын дараах 1 дэх сар ба 6 сар, түүнээс дээш хяналтын хугацаан дахь үр дүнг тооцон дүгнэв.

Гол үр дүнг тооцсон тухайд

Гол үр дүнг шилээр засаагүй хараа, манифест рефракци, рефракцийн тогтвортой байдал, шилээр засагдсан хараа, давтан мэс засал ба хүндрэлийг тооцон гаргалаа.

Үр дүн

Мэс заслын дараахи 1 дэх сард нийт 169 өвчтөн 100% хяналтанд ирсэн ба 6 дахь сард 169 өвчтөний 112 (66%) хяналтанд ирсэн байна. Мэс заслын дараахи шилгүй хараа 0.5 аас доош байсан 5 (1.5%), 0.5-0.8 байсан 47 (13.9%), 0.8 ≤ 285 (84.5%) байлаа. Манифест рефракцийн хувьд мэс заслын дараах 6 дахь сард +-1.0 D хүрээнд байсан 266 (78%) байлаа. +1.00≤ 41 (12.1%), -1.00 ≤ 30 (8.9%) байлаа. Мэс заслын дараахи шилгүй хараа мэс заслын өмнөх шилээр харсан сайн хараанаас 2 мөрөөр доошилсон тохиолдол нийт 14 нүд (4.1%) ба бусад хүндрэл 54 (16%) байлаа. Мэс заслын өмнөх шилээр засагдсан хараанаас мэс заслын дараа шилээр засаагүй хараа 1 мөрөөр ахисан нь 143 (42.4%) байлаа.

Дүгнэлт

Visx Star Laser ийн тусламжтай миопи ба миопийн астигматизмд хийгдсэн LASIK мэс засал нь рефракци болон харааны хувьд харьцангуй хангалттай үр дүнг өгсөн ба хүнд хүндрэл гараагүй бөгөөд хараа 2 мөрөөр доошилсон тохиолдол өвчтөний цөөн хувьд тохиолдсон байна. Энэ судалгааг ≥2 жил хугацаан дах өвчтөний үзүүлэлт дээр тулгуурлан хийсэн ба цаашдын үргэлжилсэн судалгааг хийх шаардлагатай.

Сүүлийн 20-иод жилийн туршид миопид хийгдэх лазер мэс заслын аргууд эрчимтэйгээр хөгжин ирлээ. Үүний нэг төрлийн мэс засал болох LASIK арга нь 90-ээд оны сүүлчээс лазер мэс заслын тэргүүлэх төрөл болон хөгжиж иржээ. Энэ нь LASIK ийн дараа харьцангуй хараа түргэн сэргэдэг, өвдөлт байдаггүйтэй холбоотой боловч LASIK тай холбоотой хүндрэлүүд байсаар байгаа нь тунгаан бодоход хүргэж байна.

Энэ судалгаа нь зөвхөн нэг эмчийн хүрээнд хийгдсэн тул статистикийн хувьд мөн зарим нэг байгаа үр дүнг илэрхийлэн гаргах тал дээр учир дутагдалтай байхыг үгүйсгэхгүй.

Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй

Энэ судалгааг Болор мэлмий эмнэлэгт 2006 оны 3 сараас 2008 оны 7 сар хүртэл хийгдсэн LASIK мэс заслын үр дүн дээр тулгуурлан хийв. Нийт 337 нүдний 262 (77.7 %) нь -1.50 хүртэл цилиндртэй ба сфереквивалент (СЕ) нь -1.00 - 6.00 162 (62%), -6.00 - 9.00 89 (34%), -9.00 ≤ 11 (4%) байлаа. -1.50 дээш цилиндртэй байсан нь нийт өвчтөний 75 (22.3%) байсны СЕ нь -1.00 - 6.00 34 (45%), - 6.00 - 9.00 35 (46%), -9.00≤ 6 (9%) байлаа. Мэс засалд орсон дундаж нас 27.8 (18-45) байв. Хүйсний хувьд эрэгтэй 48 (28%), эмэгтэй 121 (72%) байлаа.

Мэс заслын өмнөх шинжилгээ: мэс засалч эмч өөрөө ба тусгай сургасан сувилагчийн хамт хийсэн. Үүнд өвчтөний түүх болон ажил байдлын онцлогыг тодруулан асуулга авах, хараа, манифест рефракци, шилээр засагдсан харааг тодорхойлох, биомикроскопи, циклоплеги рефракци, нүдний уг, топографи, пахиметри зэрэг шинжилгээнүүд хийгдсэн болно. Мэс заслын өмнө зөөлөн контакт линз зүүхийг 5 хоногийн өмнөөс болиулсан.

Мориа М 2 кератомоор 110 ба 90 хутгаар дээд талд нугастай эвэрлэгийн сөхдөс (flap) үүсгэсэн. Үүний дараа илүүдэл шингэнийг шингээж сөхдөсийг сөхөн лазер нимгэлэлт (ablation) хийгээд эвэрлэгийн сөхдөсийг буцаан байрлуулав. Мэс заслын дараах 30 минутанд эвэрлэгийг шалган хамгаалах боолт хийн гэрлүү нь явуулсан. Мэс заслын дараахи 1 дэх хоногоос боолтыг авч офлокс 0.3%, флюрометалон 0.1% ба хиймэл нулимс бичиж өгсөн.

Мэс заслын өмнөх эвэрлэгийн дундаж зузаан 553 (446-606) байлаа. Нийт өвчтөний 84 (24.9%)- д нь 90 хутга, 253 (75%) 110 хутга хэрэглэсэн байна. Дундаж лазер нимгэлэлт (аblation) 82 (31- 145) хийгдсэн байна. Мэс заслын өмнөх шилээр харах сайн хараа нь ≥0.5 7 (2%),0.5 - 0.8 35 (10.4%), 0.8 ≤ 292 (87.6%) байлаа.

Үр дүн

Мэс заслын өмнөх шилээр засагдсан хараа - 1.50 хүртэл астигматизмтай группд 0.5 ≥1 (0.3%), 0.5-0.8 хүртэл 19 (5.6%), 0.8 ≤ 240 (71.2%), -1.50 дээш астигматизмтай группд 0.5 ≥ 6 (1.8%), 0.5 -0.8 хүртэл 16 (4.7%), 0.8 ≤ 52 (15.4%) байлаа. Мэс заслын дараахи шилгүй хараа -1.50 хүртэл астигматизмтай группд 0.5 ≥ 5 (1.5%), 0.5–0.8 хүртэл 42 (12.5%), 0.8 ≤ 272 (80.7%), -1.50 дээш астигматизмтай группд 0.5 ≥ 0, 0.5-0.8 хүртэл 5 (1.5%), 0.8 ≤ 13 (3.8%) байлаа [Хүснэгт 1]. Мэс заслын өмнөх ба дараахи манифест рефракцийг (хүснэгт 2)-т харьцуулан харуулав. Мэс заслын дараахи хараа мэс заслын өмнөх шилээр харах сайн хараанаас 2 мөрөөр доошилсон тохиолдол 14 (4.1%) байв. Үүнийг (хүснэгт 3)-т задлан харуулав. Мэс заслын үеийн хүндрэл болох нугасгүй жижиг сөхдөс (free flap) 1 тохиолдсон ба мэс заслын дараах хараа 1.0 болсон. Дутуу сөхдөс (incomplete flap) 1 тохиолдсон ба хагалгааг 4 сараар хойшлуулж давтан орсон ба мэс заслын дараахи хараа 2 мөрөөр буурч 0.8 харсан байна. Хараанд нөлөөлөөгүй хүндрэл болох сөхдөсийн үрчлээ (flap striae), эпителийн ургалт (epithelial ingrowth), манан (haze), эвэрлэгийн өнгөц эпителопати (SPK) г.м нь нийт 54 (16%) байлаа. Энэ судалгаанд хамрагдсан өвчтөнүүдэд эвэрлэгийн тархмал завсрын кератит (DLK) тохиолдоогүй байна. Мөн мэс заслын өмнөх шилээр харах сайн хараанаас мэс заслын дараах шилтэй хараа нь 1 мөрөөр ахисан тохиолдол 143 (42.4%) байлаа. Энэ судалгаанаас харахад мэс заслын дараахи манифест рефракци нь миопийг бодвол гиперметропи талруугаа илүүтэй болсон байлаа.

Хэлцэмж

Энэ судалгаагаар миопи ба миопийн астигматизмд хийгдсэн LASIK мэс засал нь хараа болон рефракцийн хувьд харьцангуй сайн үр дүнд хүрснийг харуулж байна. Энэ судалгаанд өвчтөний сэтгэл ханамжын байдлыг тусгаагүй болно. Цаашид LASIK мэс заслын үр дүнг илүү нарийн гаргахад мэс заслын дараахи өвчтөний сэтгэл ханамж, мэс заслын дараахи шөнийн гялбалт (glare), хүрээ (halos), контраст мэдрэг чанар зэргийг тооцон үзэх хэрэгтэй байна. - 9.00 ≤ миопийн хувьд LASIK мэс засал нь эвэрлэгийн зузаанаар хязгаарлагдаж байв. Хүснэгт 1

Ном зүй

1. DulaneyDD,BarnetRW,PerkinsSA,KeziranGM. LASIK for Myopia and astigmatism;6 months results.Jcataract Refract Surg (1998); 24;758- 64
2. GuellJL,MullerA.LASIK for Myopia from -7to 18 diopters.Jrefract Surg (1996); 12;222-8
3. Kim HM,Jung HR. LASIK for high Myopia. Ophthalmic Surg Lasers (1996); 27
4. Chayet AS, Assil KK, Monets M , Regression and it is mechanisms after LASIK in moderate and high myopia. Ophthalmology (1998);105;1194-4
5. Gary M, Kawesch, MD, Guy M. Kezirian,MD, LASIK for high myopia with Visx Star Laser. Ophthalmology (2000);107;653
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 660
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК