Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2008, 2(04)
Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн хүүхдүүдийн нүдний рефракцийг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

М.Алтанхүү, Б.Батцэцэг, Ч.Цэнгэлмаа

Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний Төв

 

 

Хүүхдүүдийн хараа муудах сул хараа үүсэх нэг шалтгаан нь хугарлын гажиг билээ. Дэлхийн 2020 оны хөтөлбөрт энэ асуудлыг нэн чухлаар дэвшүүлсэн.

Манай орны үндэсний хөтөлбөрүүд дэх сохролоос сэргийлэх бодлогууд дахь нэг судлах шийдвэрлэх асуудал бол хугарлын гажгийг тодорхойлох, зөв шилээр хангаж хараа сулрахааас сэргийлэх явдал юм.

Ч.Цэнгэлмаагийн судалгаагаар манай оронд сургуулийн сурагчдын 14,9% хараа муутай, үүнээс 13,1% нь рефракцийн гажгийн шалтгаантай байна.

Сурагчдын 11% харааны шил зүүх шаардлагатай байгааг судалсан. Бид ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн хүүхдүүдэд хугарлын гажгийн судалгаа хийж, нүдний шилээр хангах асуудлыг дэвшүүлсэн юм.

Зорилго

Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй, эмзэг бүлгийн хүүхдүүдийн нүдний рефракцийг судалж, сул хараанаас урьдчилан сэргийлж, тусламжийн шилээр хангах

Судалгааны аргазүй

2008 онд Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй эмзэг бүлгийн хүүхдүүдийн 55-р тусгай сургууль, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р тусгай сургууль, тусгай 25-р сургууль, “Бадамлянхуа”, “Гэрэлт-Ирээдүй” халамжийн төвүүд, Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн цэцэрлэг, сургуулийн 2-22 насны нийт 1459 хүүхдүүдийг судалгаанд хамруулан үзлэг хийж баруун зүүн нүдний харааны чадлыг шалгав.

Харааны чадал 0.9 ба түүнээс доош хараатай 176 хүүхдэд онош тодруулахаар скиаскопийн шинжилгээ хийж рефракцийн гажгийг илрүүлэв. Нүдний босоо ба хэвтээ тэнхлэг -0.5 ба түүнээс их бол миопи, +0.5 ба түүнээс их бол гиперметропи, 1 диоптригээр ялгаатай бол астигматизм гэж үзлээ

Судалгааны үр дүн

Нийт үзлэгт хамрагдсан 1459 хүүхдээс нэг нүдний болон хоёр нүдний хараа муутай рефракцийн гажигтай 176 (12.06%) хүүхэд байв. Эдгээрээс 137 (9.3%) шил зүүх шаардлагатай хүүхэд байлаа.

  1. Нийт хамрагдсан хүүхдийн тоо-1459
  2. Нүдний эмгэгтэй хүүхдийн тоо-254
  3. Хараа муу хүүхдийн тоо-176
  4. Рефракцийн гажигтай шил зүүх шаардлагатай хүүхдийн тоо 137

Рефракцийн гажгийг бүтцээр нь авч үзвэл миопи 86 (48.8%) гиперметропи 42 (23.8%) астигматизм 48 (27.25%) тус тус эзэлж байв.

Үзлэгт хамрагдсан нийт хүүхдүүдийн 781 (53.5%) эрэгтэй, 678 (46.5%) эмэгтэй байлаа.

Үзлэгт хамрагдсан хүүхдийг насны бүлгээр авч үзвэл 0-3 насны 20 хүүхэд, 4-7 насны 180 хүүхэд, 8-11 насны 334 хүүхэд, 12-14 насны 465 хүүхэд, 15-18 насны 371 хүүхэд, 18 наснаас дээш 89 хүүхэд хамрагдав.

Хугарлын гажгийн хэлбэрийн хувьд түгээмэл тохиолдож буй гажиг нь миопи 86 (48.8%) байна.

Рефракцийн гажигтай 176 хүүхдээс нүдний шил зүүх шаардлагатай 137 (77.8%) байсан ба 25 (14.2%) нь мохос хараатай ба шилээр хараа нь сайжрал өгөхгүй, 14 (7.9%) зөв тохирсон шилтэй байв.

Харааны шилний бүтцээр нь авч үзвэл энгийн сфер шил 36, цлиндр шил 12, холимог шил 28 байв.

Дүгнэлт

  1. Хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн хүүхдүүдийн 12.06% хараа муутай байна. Рефракцийн гажгууд нь хүүхдүүдийн дунд сул хараа үүсч, хараа муудах шалтгаануудын нэг нь болж байна.
  2. Рефракцийн гажгийн бүтцээр нь авч үзвэл миопи 86 (48.8%) гиперметропи 42 (23.8%) астигматизм 48 (27.25%) тус тус эзэлж байгаа нь рефракцийн гажгуудаас миопи рефракци хамгийн өндөр тархалттай байгааг харуулж байна.
  3. Үзлэгт хамрагдсан хүүхдүүдээс шил зүүх шаардлагатай хүүхэд 137 (9.38%) харааны шил зүүх зайлшгүй хэрэгцээтэй байлаа.
  4. Шил зүүх шаардлагатай 76 хүүхдийг үнэгүй нүдний шилээр хангав.
Ном зүй

1. Аветисов Э.С Близорукүсть (1986)
2. American Journal of Ophthalmology Vol.1298 No4 рр 427-428
3. Вестник Офтальмологии Том N1, (2002)
4. Аветисев Э.С, Ковалевский Е.И, Хвтатова А.В “Руководство по детской офтальмологии
5. Kanski J.J Clinical ophthalmology (1995)
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1018
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК