Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2008, 2(04)
Глаукомын санамсаргүй түүвэрлэлттэй, хяналттай эмнэл зүйн судалгааны дараах кохорт судалгааны үр дүн
( Судалгааны өгүүлэл )

Д.Уранчимэг1, Ж.Баасанхүү1, В.Нолан2, Г.Жонсон2

1 Эрүүл Мэнд Шинжлэх Ухааны Их Сургууль, 2 Лондонгийн Их Сургууль

 

Дэлхий даяар тэр дотроо зүүн Азийн бүс нутагт сүүлийн 15 жилд хийсэн глаукомын шинжилгээ судалгааны ажлууд нь эргэлтгүй сохролыг үүсгэдэг энэ өвчний талаархи мэдээллийг нилээд баяжуулжээ[1]. Зүүн азид 5.1 сая хүн глаукомоос болж сохорсон мэдээ байдаг[2]. Хаалттай өнцөг болон хаалттай өнцөгт глауком нь давшил өгтлөө шинж тэмдэг илрэхгүй байх нь элбэг бөгөөд эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд их тохиолддог болох нь судалгаануудаас харагддаг[3,4]. Гэхдээ хаалттай өнцөгт глаукомоос шалтгаалсан нэг буюу хоёр нүдний сохрол нь нээлттэй өнцөгт глаукомоос хавьгүй их байгааг тогтоосон байна. Монгол болон Сингапурын Танжон Пагарын судалгаагаар Хятадад ХӨГ-аас шалтгаалсан хоёр нүдний сохролтой хүн 1.6 саяас ч олон байх магадлалтай юм гэж үзсэн [5]. 1995, 1997 онд хийгдсэн Хөвсгөл, Өмнөговийн судалгаанд хамрагдсан ИАГ лазер хийгдсэн хүмүүсийг дахин 1998 онд давтан шинжилгээ хийхэд нийт эмчилгээ хийгдсэн хүмүүсийн 98.1% (157/160) иридотоми хэвийн байсан ба Шефферийн ангиллаар 2 зэрэглэлээр өнцгийн нээлт үүссэн байв. Мөн нүдний дотоод даралт 55% (15/27) ямар нэг эмгүйгээр лазерийн дараа буусан байлаа [6]. Манай орны хүн амын хувьд хүүхэн харааны хориг нь нүдний өмнөд тасалгааны өнцөг хаагдалтын анхдагч механизм байх үндэслэл маш өндөр байна. Иймд ХӨ болон ХӨГ-ын аль алинд нь өнцөг хаагдалт үүсэх механизмыг судлах зорилгоор 1999 онд Баянхонгор, Улаанбаатар хотын 4725 хүнийг хамарсан судалгааг хийсэн юм. Энэ судалгаагаар ХӨ-тэй 156 хүнд лазерийн иридотоми хийсэн. 6 жилийн дараа шинжилгээний болон хяналтын өвчтөнүүдэд дахин судалгаа хийж ХӨГ болон ХӨ- ийг тодорхойлж үүний нэг шалтгаан болсон plateau солонговчийн тохиолдлыг судлах нь бидний ажлын үндэслэл болж байна.

Зорилго

Глаукомын санамсаргүй түүвэрлэлттэй, хяналттай эмнэл зүйн судалгаанаас 6 жилийн дараах нүдний өмнөд тасалгааны өнцөг хаагдалтыг өндөр эрсдэлтэй хүн амын дунд кохорт судалгаагаар тогтоох

Арга зүй, аргачлал

Энэ судалгааг хийх Ёс зүйн зөвшөөрлийг 1997, 2004 онуудад ЭМЯ-ны Ёс зүйн хорооноос авсан. Судалгааг Баянхонгор аймаг, Улаанбаатар хотын 3 дүүргийн 50-иас дээш насны 4725 өвчтөнд 1999, 2005 онд хоёр шаттай хэрэгжүүлсэн юм. Сонголт ба түүвэрлэлт. Баянхонгор, Улаанбаатар хотын 50-иас дээш насны хүн амын дунд 85% хүчтэй, 6 жилийн хугацаанд ХӨГ-ын тохиолдол 70% буурах магадлалтайгаар 5000 хүн сонгосон. ХӨГ нь 6 жилийн хугацаанд 1,4% байхаар тооцоолсон. Энэ түүвэрлэлтийн хэмжээ нь давтан үзлэгээр нийт үзлэгт хамрагдсан хүний гуравны нэгийг оролцохгүй гэж тооцсон.

Эмнэл зүйн үнэлгээ. Мөн хавтгайруулах үзэгдэлд тулгуурласан Гольдманы тонометрийг (Goldmann model, Haag-Streit, Bern, Switzerland) биомикроскопт бэхэлж нүдний дотоод даралтыг 3 удаа хэмжиж дундажийг нь авлаа. Нүдний харааны мэдрэлийн хөхлөг, түүний экскавац болон торлог бүрхүүлийг шууд офтальмоскопоор (Vista 20, Keeler LTD, Berkshire, UK) ерөнхий үзлэг хийсний дараа, зарим тохиолдолд +90Дийн линз (Volk, Mentor, Ohio)-ээр хүүхэн харааг өргөсгөлгүйгээр шалгав. Үүнээс гадна бүх хүний 2 нүдэнд харааны мэдрэлийн хөхлөгийн зургийг мидриатик хэрэглэхгүйгээр, фундус камераар (Canon CR4-45NM, Japan) авлаа. Лимб орчмын өмнөд тасалгааны гүнийг эвэрлэг бүрхүүлийг хуваасан хувиар нь дараах 7 бүлэгт хамруулан хэмжсэн. Үүнд: 0%, 5%, 15%, 25%, 40%, 75%, ≥100%. Эдгээр хэмжигдхүүн нь 0%, <10%, <20%, <30%, <50%, <100%, ≥100%. 0% зэрэглэл гэдэг нь солонгон бүрхүүл, эвэрлэг бүрхүүлийн шүргэлцэл нь үзэж байгаа хэсэгт дор хаяж 1 цаг байхаар тодорхойлсон. Судалгааны явцад 2 тольт гониоскопоор (“Goldman” Model, Clement Clarke International, Harlow, Essex) шинжлүүлэгчдийн нүдний өмнөд тасалгааны өнцгийг үзэж шинжилсэн. Өмнөд тасалгааны өнцгийг хаагдаж нарийссан ба нээлттэй гэж ангилсан. Анхдагч байрлалд нүдийг эгц урагш нь харуулж гониоскопоор шинжлэхэд трабекулын шүүрүүлэх хэсэг нь бүх тойрогт 900 буюу түүнээс их хэмжээнд харагдахгүй байгааг өмнөд тасалгааны өнцөг нарийсч хаагдаж байгаа өнцөг гэж үзсэн. Харцыг эгц биш болсон үед гониоскопийн шинжилгээг хийхэд эвэрлэг бүрхүүл дээрх даралтын өөрчлөлтөөс шалтгаалан хуурамчаар өнцөг өргөсч болох талтайг харгалзан үзсэн. Хаагдаж нарийссан өнцөгтэй нүд нь захын өмнөд наалдацтай трабекулын дээд хэсгээр илүүдэл нөсөөжилттэй байж болно.

Судалгааг А-хэлбэрийн чанад авианы биометрээр (Allergan-Humphrey A-Scan-820, Allergan, London, England) гүйцэтгэсэн бөгөөд энэ нь 10МГц давтамжтай, чанд авианы хурд нь болорт 1640 м/с, болоргүй нүдэнд 1533 м/с, өмнөд тасалгааны шингэн болон шиллэг биед 1532 м/с байв.

Статистик боловсруулалт. Судалгааны материалыг АУИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн тэнхим болон Английн Лондон хотын Нүд судлалын институт-д зориулалтын давхар нотлох боловсруулалтанд оруулсан. Үзүүлэлтүүдэд компьютер дээр нийгмийн ухааны багц программуудыг (SPSS, Chicago), (Epi-info 6.04) ашиглан задлан шинжилгээ хийсэн.

Үр дүн, хэлцэмж

1999 онд нийт 4725 хүн шинжлүүлсэн. Эдгээрээс харааны мэдрэлийн хөхлөгийг үнэлсэн шинжилгээгээр 171 хүнд харааны талбайн шинжилгээ хийгдсэн юм. Эдгээр 171-ээс 128 нь глауком өвчний оношоор (ХӨГ 50, НӨГ 75, хоёрдогч глауком 3) тус судалгаанаас хасагдав. Бүгд 4597 хүн судалгаанд оролцох үндэслэлтэй болсноос санамсаргүй түүвэрлэлтээр 2293 хүн шинжилгээний, 2304 хүнийг хяналтын бүлэгт хуваасан.

Хоёр бүлгийн нас (р=0.89, t test) ба хүйсийн (x2=1.13, р=0.29) ач холбогдол бүхий ялгаа байсангүй [Хүснэгт 1].

+ = гониоскопоор өнцөг хаагдсан, ӨТГ=өмнөд тасалгааны гүн<2.53мм, ӨТГ+НДД= өмнөд тасалгааны гүн<2.53мм+нүдний дотоод даралт>24мм муб, НДД= нүдний дотоод даралт>24мм муб, ХМЭ=харааны мэдрэлийн экскавац≥0.7

Шинжилгээний бүлгээс 685, хяналтын бүлгээс 32 хүнийг биомикроскопоор шинжилсэн. [Хүснэгт 2] Эдгээрээс 162 хүнд хаалттай өнцөг тодорхойлогдсон ба 158 хүнд нь ИАГ лазераар иридотоми хийсэн.

6 жилийн дараа буюу 2005 онд нийт 2088 (44.8%) хүнийг үзлэгт хамруулсан. ӨТГ, ӨТГ+НДД-тай 484 хүнээс 95 (19.6%) нас барсан байв. Үлдсэн 389-өөс 201 (51.7%) давтан шинжилгээнд хамрагдсан юм. Эдгээр хүмүүсээс 41 хүнд (20.2%, 95% ИИ: 14.6- 25.8) НДД ихсээгүй, зах хэсгийн наалдац үүсээгүй өнцөг хаагдалт илэрсэн байв. Лимб орчмын өмнөд тасалгааны гүн ба гониоскопоор тодорхойлогдсон нүдний өмнөд тасалгааны өнцөг нарийсалт нь өнцөг хаагдах тохиолдолд хүчтэй хамааралтай (р=0.01 буюу тус бүр р<0.01) байв.

Уг судалгаагаар 2088 хүнээс солонговч 64.3%-д хэвийн, 26.5% эгц, 0.14% concave, 8.86% plateau-тэгш өндөрлөг буюу гүн тодорхойлогдов. 185 (8.86%) хүнд plateau хэлбэрийн солонговч илэрсэн бөгөөд 75 эрэгтэй, 110 эмэгтэй байсан.

Дундаж нас нь эрэгтэйчүүдэд 67.16+/- 7.23, эмэгтэйчүүдэд 65.00+/-7.59 байлаа. Рlateau солонговчтой хүмүүсийн нүдний ӨТГ өмнө нь тааварлаж байсан гүнээс илүү гүехэн 2.37+/-0.24mm vs 3.00mm (95%CI: 2.34-2.41, P=0.000) байсан нь Мендилл МА6 /2004/ нарын судалгаатай ойролцоо байна. НДД-ын дундаж 13.01+/-4.08мм муб (95% ИИ: 12.4-13.6мм муб) байлаа. Plateau солонговч нь дээд өнцгөөр илүү их ажиглагдаж байв. 39/185 (21.08%) хүнд өнцөг хаагдалтыг ИАГ лазерийн иридотоми хийж үзэхэд 6/39(15.38%) өвчтөнд өнцөг нээгдэхгүй байв.

Дээрх хүснэгтээс харвал лазерийн дараа 13 тохиолдолд 2 квадрантаар өнцөг нээгдээгүй байгаа нь харагдаж байна.

Дүгнэлт

  1. 6 жилийн дараах кохорт судалгаагаар 41 хүнд (20.2%, 95%ИИ: 14.6-25.8) НДД ихсээгүй, зах хэсгийн наалдац үүсээгүй өнцөг хаагдалт илэрсэн байв.
  2. Лимб орчмын өмнөд тасалгааны гүн ба гониоскопоор тодорхойлогдсон нүдний өмнөд тасалгааны өнцөг нарийсалт нь өнцөг хаагдах тохиолдолд хүчтэй хамааралтай (р=0.01 буюу тус бүр р<0.01) байв.
  3. 2088 хүнээс солонговч 64.3%-д хэвийн, 26.5% эгц, 0.14% concave, 8.86% plateauтэгш өндөрлөг буюу гүн тодорхойлогдов.
  4. Рlateau солонговчтой хүмүүсийн нүдний ӨТГ өмнө нь тааварлаж байсан гүнээс илүү гүехэн 2.37+/-0.24mm vs 3.00mm (95%CI: 2.34-2.41, P=0.000) байлаа.
  5. ИАГ лазерын иридотоми нь нүдний өмнөд тасалгааны өнцөг нээлтэд ач холбогдолтой боловч цаашид Аргон лазерийн хэрэглээг өргөжүүлж Анхдагч өнцөг хаагдалтаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой байна.
Ном зүй

1. Foster PJ, Johnson GJ. (2001) Glaucoma in China: how big is the problem? Br J Ophthal; 85:1277-82
2. Quigley HA, (1996) Number of people with glaucoma worldwide. Br J Opthal. 80:389-393
3. Alsbirk PH.(1976) Primary angleclosureglaucoma. Acta Ophthal 54:5-31
4. Devereux JG, Foster PJ, Baasankhuu J, Uranchimeg et al. (2000) ACD in Mongoliansvariation with age, sex and method of measurement.Arch Ophthal. 118; 257-263
5. Foster PJ, Oen FT, Machin D et al. (2000) The prevalence of glaucoma in Chinese residents of Singapore: a cross sectional populationsurvey of the Tanjong Pagar district; Arch Ophthal 118;1105-1111
6. Br J Ophthal; 87:271-274
7. Mandell MA, Pavlin CJ, Weisbrod DJ et al (2004) Am J OphthalJun: 137(6);1169-70
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 744
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК