Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2008, 2(04)
Нүдний эмгэгийн улмаас нүдний тасагт хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн дунд зонхилон тохиолдож буй өвчлөлийн байдалд хийсэн судалгаа
( Шүүмж, эргэцүүлэл )

Нүдний эмч Ц.Алтанцэцэг

СБЭМН

 

ДЭМБ-ын 2006 оны тайланд 21-р зууны эхний 10 жилд хүний сайн сайхан байдалд агуу их ололт амжилтууд гарсан ч Эрүүл мэндийн тогтолцоо бүрийн хувьд Эрүүл мэндийн байдлыг сайжруулах, эмчлэх, өвчин шаналгааг хөнгөвчлөх, өвчнөөс сэргийлэх, эрсдлийг нь бууруулах зэрэг нь тогтолцооны үнэт зүйлс хэвээр байна гэж дүгнэжээ. Манай улсад ч хүүхдийн өвчлөл эндэгдлийн асуудал анхаарал татсан асуудлын нэг байсаар байна.

1999-2000 онд 10 аймгийн хүүхдийн дунд явуулсан сохрол, харааны сулрал (<6-60)- ын тархалт, шалтгааныг тогтоох судалгаагаар сохролын тархалтын түвшин 1000 хүүхдэд 0.19 байснаа шил тааруулсны дараа 0.16 хувь болсон байна.

Хүүхдэд тохиолддог төрөлхийн өвчнүүд болон бактерит менингит, мэдрэлийн эмгэгүүд цөөн боловч сохролын шалтгаан болж байна.

Судалгааны зорилго

Нүдний клиникүүдэд хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн дунд зонхилон тохиолдож буй өвчнийг нозологийн хэлбэрт дүгнэлт хийж цаашид авах арга хэмжээг дүгнэхэд оршино.

Судалгааны арга

Нүдний кабинетийн сүүлийн 3 жилийн үзлэгийн материал, карт, эмчлүүлэгчдийг бүртгэх журнал зэрэгт үндэслэн статистикийн харьцангуй ба тоон аргуудыг хэрэглсэн.

Судалгааны үр дүн

Судалгаанд 2005-2007 онд хэвтэн эмчлүүлсэн бүгд 73 хүүхэд хамрагдсан байна (Хүснэгт 1-3).

Дүгнэлт

Хүүхдийн нүдний эмгэгийг судлахад сургуулийн өмнөх насанд төрөлхийн өвчнүүд зонхилж байгаа бөгөөд, нийт эмчилгээний 58,9% нь мэс заслын эмчилгээ, 41.1 % нь эмийн эмчилгээ хийгдсэн байна.Мэс заслын эмчилгээнд:

  • • Төрөлхийн катаракт
  • • Гэмтэл
  • • Хяларын хагалгаанууд зонхилсон байна.

Санал

  1. Хүүхдийн эрүүл мэндийн байдалд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид онцгой анхаарч өвчнийг цаг тухай бүрт нь зөв оношлуулж эмчлүүлэх, ЭМБ олгоход онцгой ач холбогдол олгох
  2. Хүүдэд аюулгүй тоглоомоор тоглуулах, техник аюулгүй байдлыг хангах, хүүхдийн тоглоомын талбай болон орчныг нүдэнд аюулгүй байдлаар зохион байгуулах.
  3. Ясли, цэцэрлэг, сургуулийн орчинд ширээ сандал, гэрэлтүүлгийн стандарт барих
  4. Нийт эмч сувилагчид нүдний анхны тусламжийг зөв үзүүлж сурах
  5. Эцэг эх нь эрүүл, хорт зуршилгүй байх нь зарим төрөлхийн эмгэгүүдээс сэргийлэх ач холбогдолтой
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 766
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК