Харах эрхтэн хүний биеийн гадаргуугийн 0.15 хувийг эзэлдэг бөгөөд бүх мэдээллийн 90 хувийг харах эрхтний тусламжтайгаар авдаг. Дэлхий даяар хагас сая хүн сохор, түүнээс ч олон хүн харааны бэрхшээл, согогтой гэсэн дүгнэлт гаргасан.
СБДүүргийн хүн ам харах эрхтний төрөл бүрийн эмгэгийн улмаас КТЭ, ШКТЭ, ЭНТөв, Хавдар судлалын төв, Болор Мэлмий, Орбита зэрэг эмнэлэгүүдэд 36, 13а маягтаар хэвтэн эмчлүүлж:
- • Эмийн
- • Мэс заслын
- • Лазер
- • Химийн
- • Хавсарсан эмчигээнүүдийг хийлгэдэг
Нүдний кабинетийн судалгаагаар нүдний эмгэгийн улмаас 2005-2007 онд 350 хүн клиникийн тасгуудад явуулж эмнэлгийн тусламж үйлчилгээг хийлгэсэн байна.
Судалгааны зорилго
Нүдний клиникүүдэд хэвтэн эмчлүүлсэн зонхилон тохиолдож буй өвчнийг нозологи, нас хүйс, ажил мэргэжил, эмчилгээний хэлбэрт дүгнэлт хийх.
Судалгааны арга
Нүдний кабинетийн сүүлийн 3 жилийн үзлэгийн материал, карт, эмчлүүлэгчдийг бүртгэх журнал зэрэгт үндэслэн статистикийн харьцангуй ба тоон аргуудыг хэрэглсэн.
Судалгааны ажлыг үр дүн
Судалгаанд 2005-2007 онд хэвтэн эмчлүүлсэн бүгд 350 хүн хамрагдсан бөгөөд судалгааны үр дүнг (Хүснэгт 1-5)-д харуулав.
Дүгнэлт, санал
Дүүргийн хүн амын дундах нүдний өвчлөлийн улмаас нүдний тасгуудад 60-аас дээш насны хүмүүс зонхилж байгаа ба энэ нь нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 56,5 % -ийг эзэлж байгаа бөгөөд болрын бүдэгшил, нүдний даралтын улмаас мэс заслын, лазер, хавсарсан эмчилгээнүүд хийгдсэн байна. Нийт эмчилгээний 59,4 % нь мэс заслын эмчилгээ, 29.1 % нь эмийн эмчилгээ, 4.5 % нь лазер эмчилгээ хийгдсэн байна.
Эндээс үзэхэд цаашид ахмад настны дунд хийх урьдчилан сэргийлэх үзлэгийг жилд 1- 2 удаа тогтмол хийх, нийт хүн амын дунд нүдний элдэв эмгэгээс сэргийлэх чиглэлээр ЭМБийг тогтмол чанартай хийж байх явдал чухал байна.