Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2008, 2(04)
Өвөрхангай болон Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн катаракт өвчний тархалт ба эмчилгээг судалсан нь (2003-2007 он)
( Шүүмж, эргэцүүлэл )

Их эмч Г.Бямбасүрэн

Өвөрхангай аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төв

 

Катаракт буюу болор цайх өвчин нь дэлхий нийтэд сохролын гол шалтгаан болж байгаа бөгөөд ДЭМБ-н 2000 оны статистикаар катаракт өвчний улмаас 20 сая хүн хараагүй болсон нь нийт сохрлын 43%-г эзэлж байгаа юм . Судлаачдын үзэж байгаагаар 2020 он гэхэд катарактын улмаас хараагаа алдагсдын тоо 50 саяд хүрч болзошгүй байна. Иймээс ДЭМБ-аас дэвшүүлсэн сохролоос урьдчилан сэргийлэх хөтөлбөр нь;

  • • Бүх хүн амд нүдний тусламжийг хүртээмжтэй болгох
  • • Зайлсхийж болох сохрлыг эрс бууруулах гэсэн үндсэн зорилтуудыг тавьсан .

Катаракт өвчин нь монгол орны 40 дээш насны хүмүүсийн сохрох хараа муудах үндсэн шалтгааны 36%-г эзэлж ба Улаанбаатар хотод катарактын мэс заслын 78% хийгдэж байгаа гэсэн тоо баримтуудад үндэслэн хөдөө орон нутагт тохиолдож байгаа катаракт өвчний тархалт түүний эмчилгээг судлан үзэхийг зорьсон юм .

Судалгааны зорилго

Хөдөө орон нутагт тохиолдож байгаа катаракт өвчний тархалт, эмчилгээний үр дүнг судлахад оршино .

Судалгааны зорилт;

Дээрхи зорилгоо биелүүлэхийн тулд дараахь зорилтуудыг дэвшүүлэн тавилаа. Үүнд ;

  1. Катаракт өвчний тохиолдлыг бусад аймгийн БОЭТөвтэй харьцуулан судлах
  2. Хийгдэж байгаа эмчилгээний үр дүнг тогтоох
  3. Цаашид тавих санал , дүгнэлтийг гаргах

Судалгааны ажлын материал

2003-2007онд Өвэрхангай болон Ховд аймгийн БОЭТөвд оношлогдон катаракт өвчний улмаас мэс засал хийгдсэн 158 өвчтөний анхан шатны маягт болон бүртгэл мэдээллийг ашиглан боловсруулалт хийсэн .

Судалгааны ажлын арга зүй

  1. Түүвэрлэн судлах арга
  2. Ретроспектив судалгааны арга
  3. Харьцангуй хэмжигдэхүүний арга
  4. Хамаатуулах эрсдлийг тооцох арга
  5. График дүрслэлийн арга

Судалгааны ажлын шинэлэг тал ба практик ач холбогдол

  • • Хөдөө орон нутагт анх удаа цайсан болрыг авах , хиймэл болор шилжүүлэн суулгах аргыг практикт нэвтрүүлсэн
  • • Хөдөө орон нутагт тохиолдож байгаа катарактийн тархалт , эмчилгээний үр дүнг харьцуулан судалсан .

Судалгааны үр дүн

Дүгнэлт ;

  1. Бидний хийсэн судалгаагаар 2 аймгийн БОЭТөвд бүртгэгдсэн катарактын хагалгаа хийлгэсэн өвчтөнүүдийн 60 дээш хувийг ахмад настангууд эзэлж багаа нь нас ахих тусам катарактын өвчлөлийн хувь нэмэгддэг гэсэн бусад судлаачдын дүгнэлтттэй тохирч байна .
  2. Нийт өвчлөгсдийн 62% нь сохор 38% нь сул хараатай хагалгаанд орж хагалгааны дараа 10-60% иар хараа сэргэсэн нь ДЭМБ-аас дэвшүүлсэн зорилт , Монгол улын зайлсхийж болох сохрол ба хараа сулралаас сэргийлэх үндэсний стратегийн төлөвлөгөөг хөдөө орон нутагт тодорхой хэмжээгэээр хэрэгжүүлэн ажиллаж байна гэж үзлээ .
  3. Хагалгааны дараах харааны сэргэлтийг сайжруулахын тулд хөдөө орон нутагт эхобиометр болон офтальмометрийн тусламжтайгаар нүдний урт хугарлын хүчийг тодорхойлж хиймэл болрын хүчийг тооцоолон катарактын мэс засалд хэрэглэх шаардлагатай байна .
  4. Орчин үед дэлхий нийтээр катарактын мэс засалд хэрэглэж байгаа аргуудаас склерийн тунелийн аргыг хөдөө орон нутгийн практикт нэвтрүүлэх арга хэмжээг авах шаардлагатай байна.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 639
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК