Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2008, 2(04)
Сохор болон сул хараатай хүмүүст хийсэн судалгаа
( Шүүмж, эргэцүүлэл )

их эмч С.Пүрэвсүрэн

Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг

 

Судалгааны үндэслэл

ДЭМБ-с зайлсхийж болох сохрол, хараа суларлаас сэргийлэх, хянаж стратегийн гол зорилго:

  • • Сохролын тархалт 2005 онд 0.5% байгааг 2010 онд 0.3
  • • Хараа суларлын тархалт 2005 онд 2.4% байгааг 2012 онд 2.3% хүртэл бууруулахад оршино.

ДЭМБ-ийн мэдээгээр дэлхий дээр 50 сая хүн хараагүй үүний 1.5 сая нь хүүхэд бөгөөд энэ тоо жилд 500 мянгаар нэмэгдэж шалтгааны багагүй хувийг нүдний гэмтэл эзлэж байна.

Судалгаагаар сохрол болон сул хараа нь дараах шалтгаантай:

  1. Катаракт 36%
  2. Глауком 35%
  3. Харааны гажиг 15%
  4. Эвэрлэгийн бүдэгшил хөдөө орон нутагт элбэг бөгөөд сохорлын 7.2%, хараа суларлын 19.3%, ил салхитай зарим нутгуудаар тархалт өндөр байна.
  5. Гэмтэл
  6. Чихрийн шижингийн нүдний хүндрэл 29.4%
  7. Нүдний таралхийн өвчнүүд сохролын шалтгаан болсноор байна.

Увс аймагт сүүлийн 10 жилд сохор болон сул харааны түвшинд хийсэн судалгаа хомс байгаа нь судалгаа хийх үгдэслэл болсон.

Зорилго

Увс аймаг дахь сохор болон сул харааны түвшин, үндсэн шалтгааныг сүүлийн 5 жилийн байдлаар тогтоож түүнээс урьдчилан сэргийлэх.

Зорилт:

  1. Нэг нүдний сохор, 2 нүдний сохролын эзлэх хувийг тогтоох.
  2. Сул харааны түвшинг судлан эмчилгээний үр дүнг гаргах.
  3. Сохролд хүргэж буй түгээмэл шалтгааныг илрүүлж түүнээс урьдчилан сэргийлэх.
  4. Сохор болон сул хараатай хүмүүсийг амбулаторт хийдэг оношлогооны үзүүлэлтэд дүгнэлт хийх.

Судалгааны материал, арга зүй

  • • Судалгаанд 2003-2008 оны I улирал хүртэлх нүдний кабинетээр үйлчлүүлсэн 576 хүнийг хамруулж нүд шинжлэх оношлогоонд: хараа шалгах, тонометр, офтальмоскопи, периметр, ретиноскопийн багаж ашиглан үзлэг хийж судалгаанд ашиглав.
  • • Судалгааг SPSS-13 программ ашиглан статистак боловсруулалт хийсэн.

Үр дүн:

  • • Нүдний кабинетээс 2003-2008 оны I улирал хүртэл ХЧА-аар 1083 өвчтөний асуудлыг авч шийдвэрлэсэн

Үүнээс

  • • ХЧА-аар 522 өвчтөн мөн диспансерын хяналтанд байдаг 54 хүн нэмж нийт 576 хүнд судалгаа явуулсан.

Харьяалалаар нь авч үзэхэд:

  • • Улаангом 34,2%
  • • Хяргас 3,2%
  • • Наранбулаг 3,2%
  • • Саргил 2,7%
  • • Түргэн 3,6%
  • • Өндөрхангай 3,2%
  • • Зүүнхангай3,2%
  • • Баруунтуруун 5,03%
  • • Өлгийн 3,6%
  • • Өмнөговь 3,2%
  • • Завхан 2,7%
  • • Тэс 3,1
  • • Цагаанхайрхан 3,9%
  • • Ховд 3,2%
  • • Давст 2,9%
  • • Бөамөрөн 3,1%
  • • Зүүнговь 2,7%
  • • Малчин 7,1%
  • • Тариалан 5,03

Дүгнэлт:

1. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дунд сохорлын түвшингээр нэг нүдний сохор 68.4%, хоёр нүдний сохор 9.0% байв

2. Сул харааны түвшин 22.6%. Сул хараатай хүмүүсийн 80.7% төрөлхийн хугарлын гажигтай байв.

3. Сохоролд хүргэдэг түгээмэл шалтгаан болох төрөлхийн эмгэг 42.2%-ийг эзэлж байна.

4. Төрөлхийн нүдний эмгэгээс:

  • • Хугарлын гажиг: 22.6%
  • • Төрөлхийн катаракт 2.8%
  • • Төрөлхийн глауком 1.2%
  • • Нүдний гэмтэл 12.2%

5. 16-45 хүртэлх хөдөлмөрийн насны хүмүүсийн 70.4% өрөөсөн нүд сохор байна.

6. Глауком өвчин сохролын 13.2%

7. Глауком өвчнөөр 2 нүд нь сохор 34.6% хожуу орох төгсгөлийн шатандаа ирдэгтэй холбоотой.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1423
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК