1Анагаах ухааны хүрээлэн, 2Хавдар судлалын төв
Databases of 91 patients, age of 21-78, with III, IV stage of breast cancer, undergoing surgery and chemotherapy between June, 2004 and December, 2005 have been reviewed. The 67% of late diagnoses of breast cancers caused by patients healthcare ignoring, 31.9%-diagnostic mistakes, 1.1%-unusual presentation of disease. Patients with chronic disease after six months of first presentation of disease visit doctors, after 9.1 months admite to hospital. Patients with breast carcinoma after 1.8 months of first examination undergo cytology examination, after 4.7 months diagnosis is confirmed, after 3.5 months admitted to hospital. The 85.7% of reasons of patients deciding to visit doctors are breast nodules.
Pp. 21-24, Tables 5, References 7.
Хорт хавдрын нийт евчлелийн бүтцэд хехний емөн баруун Европ, АНУ, Австрали зэрэг хөгжингүй орнуудын эмэгтэйчүүдийн дунд тэргүүн байр эзэлж байгаагийн зэрэгцээтүүний өвчлөл сүүлийн 10 жилд эрс нэмзтдэж одоо 9 эмэгтэй тутмын нэг нь хөхний өмөнгөөр өвчлөх болов [Аллен P., Майре.,1997, Брюс Джерел, Энтони Каробази,1997].
Гэтэл М.С.Кузденбаев (1992) нарын мэдээгээр хехний емөнтэй эмэгтэйчүүдийн 70% нь өвчнийхөө III ба IV үед эмнэлгийн байгууллага, эмч нарт үзүүлэхээр анх хандаж, нарийвчилсан шинжилгээгээр тэдний 85%-д ясанд үсэрхийлэл илэрч байсан байна. ОХУ-ын Камерова мужийн хавдар судлалын диспансерт хөхний өмөнгөөр эмчлүүлсэн 384 өвчтөний дөнгөж 7.6% (29)-нь өвчнийхөө I үед, 40.6 % (156) -нь III b шатандаа оношлогдсон талаар Б.М.Клячкин, В.А.Мандзилевский (1990) нар мэдээлсэн байна.
П.С.Герасимов (1990) нарын мэдээгээр 1987-1989 онуудад Якутын хавдар судлалын диспансерийн мэс заслын тасагт хөхний өмөнгөөр хагалгаа хийлгэсэн 142 өвчтөний 98.6% (140)-д хөх авах хагалгаа хийлгэсэн байхад хөхийг тайрах (тилэктомия) хагалгаа дөнгөж 2 хүнд хийгдсэн нь 1.4% болж байжээ. Энэ бүгдээс үзэхэд хэдийгээр хүн амын боловсрол дээшилсэн, нөгөө талаар хөх өерөө ил гадна эрхтэн хэдий ч түүний өмөнтөх өвчлөлийн үе дэх хожуу оношлогооны хувь буурахгүй байгаа юм. Судлаачдын үзэж байгаагаар үүний шалтгаан нь өвчтөн өөрөө эмчид хэтэрхий оройтож үзүүлж байгаа, хавдар анх үүсэж гарсан хөхөн дэх эд ба түүний эмгэг бүтцийн онцлогтой холбоотойгоор өвчтөний эмнэлзүй далд, шинж тэмдэг багатай хурдан явагддаг болон өвчтөнийг үзэж шинжлэхдээ хавдарт сэрэмжтэй байх зарчмыг эмч нар хангалтгүй хэрэгжүүлж байгаатай холбоотой ажээ.
Хөхний өмөнгийн талаар хийгдсэн судалгааны асар олон ажил байдаг боловч түүний онош ужаасан шалтгааныг тогтоож, бууруулах талаар судалсан нь гадаадын орнуудад тун цөен, манай оронд огт үгүй байгаа юм.
Тиймээс манай эмэгтэйчүүдийн дунд сүүлийн жилүүдэдесеххандлагатайбайгаахөхнийөмөнгийн онош хожуу тавигдаж байгаагийн шалтгааныг судлах нь тулгамдсан асуудал болоод байгаа юм.
Судалгааны зорилго: Хөхний өмөн өвчнийг эрт илрүүлэн оношлох ажлыг зохион байгуулахад ашиглах зарим суурь үзүүлэлтүүдийг тодруулахад судалгааны зорилго оршино.
Судалгааны зорилтууд:
- Өвчин эхэлснээс хойш эмчид анх үзүүлсэн болон тусгай эмчилгээ хийлгэх хүртэлх хугацааг тодруулах.
- Эмчид анх үзүүлснээс хойш онош батлагдсан ба эмнэлэгт хэвтэх хүртэлх хугацааг судлах.
- Хөхний оношлогооны үед евчтөнд анх мэдрэгдэж эмчид очиход хүргэсэн шинж тэмдгийг тодруулах.
- Онош хожимдоход хүргэсэн шалтгаан түүнд нелөөлөх хүчин зүйлсийг судлах.
Судалгааны хэрэглэгдэхүүн, аргачлал: Судалгаанд ХСТ-ийн клиникийн эмнэлэгт 2004 оны 6 дугаар сараас 2005 оны 12 дугаар cap хүртэл хугацаанд хөхний 3 ба 4 дүгээр үеийн өмөн оношоор мэс засал ба химийн эмчилгээ хийлгэсэн 21-78 насны нийт 91 өвчтөний материалыг ашигласан болно.
Өвчин хүндэрсэн шалтгааныг тодруулахын тулд судалгаанд хамрагдсан нийт өвчтөнүүдэд зориуд боловсруулан батлуулсан онош хожимдлын шалтгаан судлах карт хөтлөн өвчин эхэлснээс (өвчтөнд мэдрэгдсэн өвчний анхны шинж) эмнэлэгт хэвтэх хүртэлх хугацааг дараах 7 үе болгон хуваасан. Үүнд:
- Өвчний анхны шинж илэрснээс хойш эмчид анх үзүүлэх хүртэлх хугацаа
- Эмчид анх үзүүлснээс хойш эсийн шинжилгээ хийлгэх хүртэлх хугацаа
- Эмчид анх үзүүлснээс онош тогтоогдох хүртэлх хугацаа
- Өвчин эхэлснээс онош тогтоогдох хүртэлх хугацаа
- Өвчин эхэлснээс эмнэлэгт хэвтэх хүртэлх хугацаа
- Эмчид анх үзүүлснээс эмнэлэгт хэвтэх хүртэлх хугацаа
- Онош тогтоогдсоноос эмнэлэгт хэвтэх хүртэлх хугацаа зэрэг болно.
Судалгааны үр дүн. Хөхний өмөнгийн үед илрэх хамгийн гол шинж нь аль нэг талын хөхний, хаа нэгэн хэсэгт үүсвэр буюу бэрсүү (хядга) шинээр буй болон тэмтрэгдэх шинж бөгөөд энэ шинж манай өвчтөнүүдэд 100% илэрсэн болно. Харин шинээр үүссэн энэ хядга (бэрсүү) өвчтөнийг эмчид анх очиход хүргэсэн шууд шалтгаан болсон нь 78 (85.7%) байсан юм. Өвчтөнийг эмчид үзүүлэх анхны шалтгаан болж байгаа үлдсэн шинжүүдийн 4.4% буюу 4 өвчтөнд суганы булчирхай томрох, 3.3% (3)-д хөхний товч татагдах шинжүүд байсан бөгөөд бусад нь бэрсүүг юманд нидрүүлсэн (цохиулсан)-ээс өвчин орж хөндүүрлэх, хэмжээ нь томрох шинжүүд байсан юм.
Судалгааны картанд боловсруулалт хийхэд хөхний өмөнгийн оношийг ужаахад хүргэсэн үндсэн 3 шалтгаан илэрсэн юм. Энэ нь
- Өвчин хэвийн бус явцтай байсан
- Өвчтөн дэндүү хожуу эмнэлэгт хандсан
- Оношийн алдаа зэрэг болно. Өвчйн ужаасан энэхүү шалтгаануудыг илүү тодруулан 1 дүгээр хүснэгтээр харуулав.
Хүснэгт 1. Хөхний өмөнгийн онош хожимдуулсан шалтгаан
Хүснэгт 2. Эмчид анх үзүүлсэн хугацааг хот, хөдөөгөөр ялгасан нь
Хүснэгт 2-с харахад хотын оршин суугчдын 64.6%, хөдөө орон нутагт оршин суугчдын 46.5% нь 3 сарын дотор эмчид хандсан байна.
Мөн 4-6 дугаар сарын дотор эмчид анх үзүүлсэн өвчтөний хувь хөдөөний оршин суугчид хотын оршин суугчдаас бараг 4 дахин, 13 сараас дээш хугацаанд үзүүлсэн хүний тоо 2% тус тус илүү байгаа нь хөдөө оршин суугчдын эмнэлэгг үзүүлэх хугацаа хотын оршин суугчдаас хожуу байгаа нь ажиглагдаж байна.
Өвчнөө мэдэрснээс хойш эмчид анх үзүүлсэн хугацааг боловсролын байдалтай харьцуулсан судалгааг 3 дугаар хүснэгтээр харуулав.
Хүснэгт 3. Эмчид үзүүлсэн хугацааг боловсролын байдалтай харьцуулсан нь
Хүснэгтээс харахад нийт өвчтөнүүдийн дийлэнх буюу 56% нь өвчнийхөө эхний 3 сарын дотор эмчид үзүүлэхээр очсон байна. Онош ужаахад өвчтөний боловсролын байдал үндсэндээ нөлөөгүй байгаа нь хүн амын дунд зохиох хавдартай тэмцэх суртал ухуулга хангалтгүй байгааг харуулж байна.
Өвчтөнүүдэд хийгдсэн оношлогоо шинжилгээний хугацааг хот хөдөөгөөр ялган 4 дүгээр хүснэгтээр харуулав
Хүснэгт 4. Өвчтөнүүдийн оношлогоо, шинжилгээнд орсон хугацааг тодруулан хот, хөдөөгөөр ялгасан нь (сараар)
Хүснэгтээс харахад эмчид үзүүлснээс хойш эсийн шинжилгээ хийлгэх болон онош тогтоогдох хүртэлх хугацаа ба эмчид үзүүлснээс эмнэлэгт хэвтэх хүртэлх хугацааны хувьд хот хөдөөгийн хоорондонцынялгааилрээгүй. Манай материалаар хөхний өмөнтэй өвчтөнүүд өвчнөө анх мэдэрснээс хойш7сарындарааэмчидүзүүлж, эмчидүзүүлснээс 1.8 сарын дараа эсийн шинжилгээ хийлгэж байгаа бөгөед өвчин эхэлснээс хойш онош тогтоогдох хүртэлх хугацаа 8.8 cap эмчид үзүүлснээс хойш энэ хугацаа 4.7 cap байна.
Хэлцэмж: Судалгааны дүнгээр өвчин хүндэрсэн шалтгааны дийлэнх хувийг (67.0%) өвчтөн өөрөө эмчид үзүүлэхээр дэндүү хожуу хандаж байгаатай холбоотой байна. Тиймээс Хавдар судлалын төв, түүний орон нутаг дахь салбаруудаас эмэгтэйчүүдийн дунд хөхөө өөрөө шинжлэх аргыг эзэмшүүлэх ажлыг тусгай программаар зохион байгуулж байхаас гадна хүн амын дунд хавдар өвчний талаар зохион байгуулах сурталчилгааг улам бүр сайжруулан оновчжуулах шаардлагатай байна.
Өвчин ужаасан шалтгааны31.9%-ийгоношийн алдаа эзэлж байгаа нь хөхний өмөнгийн талаархи эмчийн мэдлэгийн түвшин хангалтгүй байгааг давхар баталж байна. Тиймээс анагаах ухааны их дээд сургууль, коллежуудад заагдах хавдар судлалынхичээлийнцагийгнэмэгдүүлжоюутнуудад эзэмшүүлэх онкологийн мэдлэгийн түвшин чанарыг енөөгийн шаардлагад нийцүүлэх, эрүүл мэндийн тусламжийн бүх шатны эмнэлгүүдийн ерөнхий болон нарийн мэргэжлийн (сум, өрхийн ба дотор, мэс засал, эмэгтэйчүүд г.м.) эмч нарын хавдар судлалын мэдлэгийг байнга системтэй дээшлүүлж байх нь зөвхен хавдар судлалын төдийгүй эрүүл мэндийн удирдлага төлөвлөлтийн емнө тулгамдсан асуудал болсныг харуулж байна.
Судалгаанд хамрагдсан өвчтөнүүд онош нотлох зорилгоор эсийн шинжилгээг эмчид анх үзүүлснээс хойш 1.8 сарын дараа хийлгэж байгаа нь эрүүл мэндийн тусламжийн 2 дугаар шатлалын эмнэлгүүдэд эс судлалын лаборатори үгүйтэй холбоотой юм. Тиймээс нийт аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмнэлзүйн эс судлалын лаборатори байгуулах нь зүйтэй байна.
Дүгнэлт
- Хөхнийөмөнтэйөвчтөнүүдийноношхожимдлын шалтгааны 67% нь өвчтөн еөрийнхөө эрүүл мэндэд анхаарал болгоомжгүй хандаж байгаатай, 37.9% нь энэ өвчний талаархи эмч нарын мэдлэг хангалтгүй байгаатай, 1.1% нь өвчин ерийн бус шинж тэмдэгтэй явагдаж байгаатай холбоотой байна.
- Ужаасан өвчинтэй өвчтөнүүд өвчнөө эхэлснээс хойш 7 сарын дараа эмчид үзүүлж, 9.1 сарын дараа эмнэлэгт хэвтдэг бйана.
- Хехний емөнтэй өвчтөнүүд эмчид анх үзүүлснээс хойш 1.8 сарын дараа эсийн шинжилгээ хийлгэж, 4.7 сарын дараа онош нь тогтоогдож, 3.5 сарын дараа эмнэлэгт хэвтдэг байна.
- Өвчтөний эмчид үзүүлэх болсон шалтгааны 85.7%-г хехенд үүссэн бэрсүү эзэлж байна.
- Анагаах ухааны их, дээд сургууль, коллежуудад заагдах онкологийн хичээлийн цагийг нэмэгдүүлж оюутнууд болон нийт эмч нарын хавдрын мэдлэгийг байнга системтэй дээшлүүлж, хүн амын дунд хавдар евчний талаар сурталчилгаа, сургалт тогтмол зохион байгуулж, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт эс судлалын лабораторийг байгуулах нь хехний емен хүндрэхээс сэргийлэх бодит үндэслэл болох юм.
2. Аллен Р.Майерс Руководство для врачей студентов. «Рак молочной железы». В кн; Терапия. Москва, 1997. с. 198-204.
3. Герасимов П.С., Захарова Л.Л., Упхолов Г.П., Семенов Н.М. К вопросу о клинико-морфологических критериях диагностики рака молочной железы. В тезисе докладов «Актуальные вопросы клинической онкологии и преканцерогенезе» Якутск, 1990, с.142-143.
4. Клячкин Б.М., Мандзилевский В.А. «Рак молочных желез, распространенность и методын лечения». В кн; «Актуальные вопросы клинической онкологии и преканцерогенезе» Якутск, 1990, с.143-145.
5. Куздентаев М.С., ДженалаеваТ.Р., Бримбетова Ш.М., Баспаева М.Б., Иванов А.А., Дюсембеков С.Т. «Радионуклидная диагностика метастазов рака молочной железы в кости скелета. В кн; Экологические проблемы злокачественных новообразований (диагностика, лечение). Алма-Ата-Актюбинск-1992, с. 148-149.
6. В.Н.Демин. Тактических ошибки при первичных обращениях онкологических больных. В кн; Ошибки и опасности в онкологических практике. Ташкент. 1985, с. 9-19.
7. М.К.Кайракбаев. Организация противораковой борьбы. 1987, Алма-Ата.