Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2009, 1(05)
Глаукомын үеийн захын харааг шинжлэх
( Судалгааны өгүүлэл )

Ш.Энхтүвшин

 

Глакомын эмчилгээний гол зорилго нь харааг хадгалахад оршино. Глаукомтой өвчтөнг үнэлэх ба эмчилгээг сонгоход харааны үйл ажиллагааны шинжилгээг харгалзах нь зүйтэй. Харааны талбайн шинжилгээг давтамжтайгаар хийх нь глаукомын менежментийн нэг үндсэн хэсэг юм. Одоо үед практикт харааны талбайг шинжлэхэд автомат периметрийг (Octopus, Henson, Humphrey) өргөн хэрэглэдэг болсон.

Автомат периметрийг ашиглан харааны талбайг 2 үе шаттайгаар үнэлнэ:

  • • 1-р үе шатанд харааны талбайн эмгэг байгаа эсэхийг тодорхойлно.
  • • 2-р үе шатанд глаукомын үеийн өөрчлөлтийг бусад шалтгааны улмаас үүссэн харааны талбайн өөрчлөлтөөс ялгана.

Suprathreshold screening

Харааны талбайн янз бүрийн байрлалд гэрлийн босгоос (Threshold) илүү эрчим ихтэй цочруул ашигладаг. Харааны үйл ажиллагаа хэвийн хүмүүс бүх байрлал дахь цочруулд хариу өгнө. Энэ арга нь өөрчлөлттэй талбайн хил хязгаарын тухайд хангалттай мэдээлэл өгдөггүй тул скрининг хийх зорилгоор ашигладаг. Хугацаа бага зарцуулдагаараа ач холбогдол бүхий арга. Хэрэв Suprathreshold-д харааны талбайн өөрчлөлт тодорхойлогдвол бусад харааны талбайн сорилуудыг ашиглан нарийвчлан шинжилнэ.

Threshold

Шалгах талбай болгон дахь босгыг тодорхойлно. Эхлээд шинжлүүлэгчийн харах боломжтой босго давсан Suprathreshold гэрлийн эрчимээр шинжлүүлэгчийг цочрооно. Дараан нь цочруулд хариу өгөхгүй болтол нь гэрлийн эрчимийг 4dB-р бууруулж, дахин 2dB-р ихэсгэж threshold-г (босго)2 удаа дайрдаг.

Байрлал болгон дахь Suprathreshold ба Suprathreshold- н дунджаар жинхэнэ босго хэмжээг олдог. Нэг нүдэнд ойролцоогоор 13 минут зарцуулдаг. Глаукомын үеийн харааны талбайн өөрчлөлтийг илрүүлэхэд хамгийн тохиромжтой, глаукомын явцыг хянах алтан стандарт юм.

Сорилын хэлбэрүүд

Хамгийн түгээмэл хэрэглэдэг нь: сорилын байрлал болгон хоорондоо 6 градус зайтай төвийн 20-30 градусаар хязгаарлагдсан загвар юм. 70-80 байрлалд threshold-г тодорхойлно. 30-2 ба 20-2 гэсэн программууд байна. 30-2 нь хамар талд нэмэлт цэгүүд агуулдаг боловч эмнэл зүйн үр дүн нь 20-2-той адил байдаг. Глаукомын төгсгөлийн үе шатанд жижиг арлан хараатай үлдсэн өвчтөнд 10-2 программыг ашиглан төвийн 10 градуст нягт байрлалтай тороор харааны талбайн өөрчлөлтийг илрүүлнэ (macula threshold test)

Үр дүнг тайлбарлах

Сорилын найдвартай эсэхийг шалгах индексүүд

Fixation loss rate: энэ нь 20%-аас бага байх хэрэгтэй. Цочруул сохор толбо дээр тусахад хариулсан тоо юм.

Folse positive rate: бай харагдаагүй байхад өвчтөн сорилын давтамжийн зай ба периметрийн гаргах дуунд хариулсан тоо юм.

Folse negative rate: харж байгаа талбай дахь Suprathreshold цочруулд өвчтөн хариулаагүй тоо. 33%-с хэтрэхгүй байна.

Найдвартай индексүүдийн тоон утга нь өндөр байх нь харааны талбайн өөрчлөлтийн зарим хэлбэрийг илтгэнэ. Жишээ нь: глаукомын үед Folse negative rate ихсэж Fixation loss rate багасах нь маш том өөрчлөлт байгааг илтгэнэ.

Folse positive rate өндөр байгаа өвчтөнг “trigger happy” гэж нэрлэдэг.

Global index

MD (mean defect)-насанд тохирсон хэвийн босго хэмжээ ба сорилын бүх байрлалд хэмжигдсэн threshold хоорондын зөрөөг илэрхийлнэ.

Харааны талбайн өөрчлөлтийн хэмжээг заах гол индекс юм. Энэ нь харааны талбайн ерөнхий бууралтыг заана. Гэвч том хэмжээг хамарсан хэсэг газрын өөрчлөлт MD-д бас нөлөөлнө.

PSD (pattern standard deviation)- талбай дахь хэвийн босго хэмжээ ба хэсэг газрын өөрчлөлт дахь threshold хоорондын зөрөөг илэрхийлнэ. Харааны хэвийн бус гадаргууг тодорхойлно. Энэ индекс нь хэсэг газрын харааны талбайн өөрчлөлтөнд маш мэдрэг ба харааны талбайн ерөнхий багасалтыг заахгүй.

SF (short- time fluctuation)- нэг байрлалд дахь цочруулуудад өгсөн хариултуудын хоорондох ялгааг dB-р илэрхийлсэн утга. ≥4 dB ялгаа бүхий 10 цэгийн дунджыг олно. Глаукомын үед SFихсэх ба 5-7 хооронд байж болно.

CPSD (corrected pattern standard deviation)- SF-д тоологдсон хазайлтууд PSD-с гаралтай.

Global index нь төвийн байрлалуудад илүү мэдрэг ба зах хэсэгрүү ойртох тусам ач холбогдол нь багасна. Хэрэв Global index-ийн MD ба PSD хэвийн хэмжээг хэтэрсэн байвал индексүүдийн ард “Р” буюу probability value бичигддэг.

Р нь эрүүл хүн амын 0.5-5%-д (ялангуяа талбайн тодорхой байрлалуудад) илэрч болох өөрчлөлтийг заана. Өөрөөр хэлбэл индексийн ард Р байх нь өөрчлөлт болох өндөр магадлалыг харуулна. Харин уг тэмдэгт байхгүй байх нь талбай хэвийн байж болохыг илтгэнэ.

Харааны талбайн бусад мэдээллүүдийг шалгахаас өмнө MD ба PSD-г ашиглан харааны талбайн ямар нэг өөрчлөлтийг урьдчилан мэдэх боломжтой. Хэрэв MD ба PSD 2-уул хэвийн хэмжээнд байвал харааны талбай хэвийн эсвэл маш бага өөрчлөлттэй байна. Хэрэв MD хэвийн бус PSD хэвийн байх нь талбайн ерөнхий багасалтыг заана. Харин хоёулаа хэвийн бус байвал том хэмжээний өөрчлөлтийг заана. Энэ тохиолдолд харааны талбайн бусад мэдээллүүдийг үнэлэхгүйгээр ерөнхий багасалт байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй.

Total and pattern deviation

Total deviation-сорилын байрлал болгонд насанд тохирох хэмжээ ба хэмжигдсэн threshold- н зөрүүг илэрхийлнэ. Иймд энэ нь харааны талбайн ерөнхий ба хэсэг газрын өөрчлөлтийг агуулна. Өөрөөр хэлбэл total deviation-ы дундаж утгыг бодсон нь MD юм.

Pattern deviation-бага ч болов өөрчлөлт бүхий талбайд хэмжигдсэн threshold ба ерөнхий хэмжээ хоорондын зөрүүг хэмжинэ. Өөрөөр хэлбэл энэ нь total deviation-с гарал үүсэлтэй ба хэсэг газрын өөрчлөлт юм. Pattern deviation-ы дундаж утга нь PSD юм.

Дээрх 2 үзүүлэлт нь өөрчлөлтийн байрлал ба тархалтыг илэрхийлэх ба харааны талбайн өөрчлөлт нь глаукомын гаралтай мөн эсэхийг ялгахад тусална.

Харааны талбайн өөрчлөлт хэсэг газрынх байвал total deviation ба pattern deviation-дээрх утга адил байна. Total deviation-д олон тооны, pattern deviation-д цөөн эсвэл огт тэмдэглэл (symbols) байхгүй байх нь талбайн ерөнхий багасалтыг заана. Ерөнхий ба хэсэг газрын өөрчлөлт аль аль нь байвал дээрх 2-т олон тооны тэмдэглэл (symbols) харагдана. Pattern deviation дээрх өөрчлөлт total deviation дээр байхгүй байвал өвчтөнг “trigger happy” гэж үзнэ.

The glaucoma hemifield test (GHT)

Харааны талбайн дээд ба доод хагасын хоорондох ялгааг заана. Хөндлөн меридианы 2 талын threshold-н ялгааг бүлэг дүрсээр илэрхийлдэг.

5 төрлийн хариу гарна.

  1. Within normal limitis-талбайн дээд ба доод хагасын хооронд ач холбогдол бүхий ялгаа байхгүй байна. Энэ үед харааны талбайн мэдрэг чанар хэвийн байна.
  2. Outside normal limitis-дээд ба доод талбай хоорондоо ач холбогдол бүхий ялгаатай.
  3. Bordeline-дээд ба доод хагасын хооронд ялгаа байх боловч статистик ач холбогдол байхгүй байна.
  4. General reduction of sensitivity-гэмтэлтэй хэсэгт мэдрэг чанар хэвийнхээс багассан байх боловч дээд ба доод хагасын хооронд ач холбогдол бүхий ялгаа байхгүй байна.
  5. Abnormal high sensitivity-хэвийнхээс өндөр мэдрэмжтэй үед илэрнэ. Энэ үед ихэвчлэн false positive rate өндөр байх ба сорил найдвартай бус гэдгийг заана. Bordeline ба Outside normal limitis хариу гарсан үед глаукомын үеийн харааны талбайн өөрчлөлт байх боломжтой.

Глаукомын үеийн харааны талбайн өөрчлөлт

Харааны мэдрэлийн хөхлөгт зангилаат эсийн аксонууд глаукомын үед гэмтсэнээр торлогийн мэдрэлийн ширхэг багасана. Энэ нь тархмал, хэсэг газрын эсвэл хавсарсан байна. Харааны талбайн өөрчлөлтийн байрлал ба хэлбэр нь торлогийн мэдрэлийн ширхэгийн бүтэцтэй холбоотой.

Харааны талбайн өөрчлөлт нь хэвтээ меридианы дагуу байх ба ялангуяа хамар талд байрлана, тусгаарлагдсан мэлрэлийн ширхэгийн өөрчлөлт нь маш ховор тохиолдолд босоо меридианыг огтолдог.

Ямар нэгэн харааны талбайн өөрчлөлт эмгэг экскавацтай хамт илэрвэл глаукомыг сэжиглэнэ.

Глаукомын үед торлогийн мэдрэхүй ерөнхийдөө буурах, сохор толбо томрох, мэдрэлийн багцын өвөрмөц шинж тэмдэггүйгээр (гемианопси) харааны захад сонгомолоор мэдрэхүй буурдаг. Гэвч энэ үед дараах шинж тэмдэгүүд ажиглагдаж болно:

  • • Талбайн нуман өөрчлөлт - глаукомын үед элбэг тохиолдоно. Энэ нь нуман скотом ба физиологийн сохор толбоос эхэлж хөндлөн меридианы дээд ба доод талаар тархана. Хамар талын өөрчлөлт-хамар талын тусгаарлагдсан сохор толбоор илэрнэ.
  • • Босоо өөрчлөлт-глаукомын үед ховор илэрнэ.
  • • Чамархай хэсгийн өөрчлөлт-хожуу үе шатанд илэрнэ.
  • • Төвийн ба чамархайн арлан өөрчлөлтт өгсгөлийн шатанд үүснэ.

Харааны талбайд нөлөөлөх хүчин зүйлүүд

  • • Хүүхэн харааны хэмжээ
  • • Нас
  • • Нүдний дунд хэсгийн бүдэгшил
  • • Рефракцын гажиг (1D-1dB –р мэдрэхүй буурах)
  • • Ядрах
  • • Анх удаа харааны талбай шалгуулж байгаа
  • • Блефароптоз
Ном зүй

1. M. Bruce Sheild ”Glaucoma”
2. Jack J Kanski “Clinical ophthalmology” sixth edition (2008).
3. LC Dutta (2005) “Modern ophthalmology” - Volume- 1, third edition.
4. Joseph W. Sassani (1999) “Ophthalmic fundamentals Glaucoma” .
5. Basic and Clinical Science Course “Glaucoma” (2004).
6. American Academy of Ophthalmology “Practical ophthalmology a manual for beginnig residents” (1996).
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 919
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК