Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2009, 1(05)
Мэргэжлийн оптометрист бэлтгэх шаардлага (Үйлчилгээний стандарт)
( Лекц )

Ч.Баттулга

“Мон-Оптик” хараа зүйн газар

 

 

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

(Хараа зүйн)

Ангилалтын код 11.020

 

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 05 тоот тогтоолоор батлав.

Энэхүү стандартыг 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөнө.

Энэ стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө.

1. Зорилго

Энэ стандарт нь хараазүйн үйлчилгээний чанарт тавих шаардлагыг тогтооно.

2. Хамрах ба хэрэглэх хүрээ

Энэ стандартыг хараазүйн үйлчилгээ үзүүлэх өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаандаа мөрдөнө. Эдгээр байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавихад хэрэглэнэ.

3. Норматив ишлэл

Энэхүү стандартад иш татаж хэрэглэсэн дараах баримт бичигт өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлчийн албан ёсны эх материалыг үндэслэл болгоно.

  • - MNS 4621:1998 Эмчилгээ, оношлогооны түгээмэл үйлдлүүд
  • - MNS 4244:94 Галын аюулгүй байдал.

Ерөнхий шаардлага

  • - MNS 4990:2000 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Эрүүл ахуй. Ажлын байрны орчны эрүүл ахуйн шаардлага
  • - MNS 5203:2002 Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа
  • - ISO 14889:2003 Ophthalmic optics- Spectacle lenses-Fundament requirements for uncut finished lenses
  • - ISO 8624:2002 Ophthalmic optics-Spectacle frames- Measuring system and terminology
  • - ISO 8980-1: 1996 Ophthalmic optics- Uncut finished spectacle lenses Part1: Specifications for single vision and multifocallenses
  • - ISO 8980-3: 2003 Ophthalmic optics-Uncut finished lenses- Part3: Transmittence specifications and test methods

4. Нэр томьёо, тодорхойлолт

4.1 Хараазүйн үйлчилгээ

нүдний гэрэл хугалах тогтолцооны гажгийг гэрлийн тусгалын чиглэлийг өөрчилдөг хэрэгслүүд болох нүдний шил болон контакт линзээр засан зохицуулах үйлчилгээ

4.2 Оптометрист

нүдний өвчний бус шалтгаантай харааны хугарлын гажгийг нүдний оптикийн аргаар хэмжин тогтоож, физиологийн оптикт тулгуурлан нүдний шил, контакт линз болон харааны бусад хэрэгслээр засах үйл ажиллагааг гүйцэтгэх мэргэжилтэн

4.3 Оптотехникч

нүдний эмч, оптометристийн зааврын дагуу нүдний шилийг үйлчлүүлэгчид тохируулан сонгон угсарч өгөх онолын мэдлэг, чадвар, дадал, хандлагыг эзэмшиж, мэргэжлийн ур, чадварын шалгалтад тэнцсэн ажилтан

4.4 Бэлдэц шил

гадаргуун талбайн хэлбэр болон хугарлын илтгэгчийн нөлөөгөөр гэрэл хугалах үйлчлэл үзүүлдэг, нүдний шилний хүрээнд тогтоож хэрэглэдэг, тунгалаг биет

4.5 Нүдний шилний хүрээ

бэлдэц шилийг нүдний өмнө шаардлагатай байрлалд нь барьж тогтоох хэрэгсэл

4.6 Нүдний шил

нүдний харааны гажгийг засах болон нүдийг хамгаалах зориулалтаар бэлдэц шилийг нүдний шилний хүрээнд угсарч тогтоон нүдний өмнө зүүж хэрэглэдэг хэрэгсэл

4.7 Харааны шил

гэрлийн хугарлын үйлчлэл бүхий нүдний шил

4.8 Холын харааны шил

байнгын зүүх заалт бүхий харааны шил

4.9 Ойрын харааны шил

зөвхөн ойрын зайд зохицон харах чадварыг дээшлүүлэх зориулалтаар хэрэглэдэг харааны шил

4.10 Хамгаалалтын шил

гадны нөлөөллөөс үүсэх гэмтэл болон хорт туяанаас нүдийг хамгаалах зориулалт бүхий нүдний шил

4.11 Контакт линз

хүний нүдний хугарлын гажгийг засах, эвэрлэг бүрхүүл, нүдний өмнөд хэсгийн өвчлөл гэмтлийг эмчлэх болон бусад хэрэглээний зорилгоор эвэрлэг бүрхүүл дээр шууд нааж хэрэглэдэг хэрэгсэл

4.12 Хугарлын хүч

тухайн шилний гэрэл хугалах үйлчлэлийг диоптригоор илэрхийлсэн хэмжигдэхүүн

4.13 Хугарлын илтгэгч

агаар дахь гэрэл тархах хурдыг тухайн орчинд гэрэл тархах хурдад харьцуулсан харьцаа

4.14 Цилиндр үйлчлэлтэй шил/цилиндр шил

тэнхлэгийн тэгш хэмтэй дүрс үүсгэдэггүй, цэг биш хугаралтай шил

4.15 Сфер үйлчлэлтэй шил/сфер шил

тэнхлэгийн тэгш хэмтэй дүрс үүсгэдэг, цэгэн хугаралтай шил

4.16 Призм үйлчилгээтэй шил/призм шил

нүдний харааны тусгалын чиглэлийг өөрчлөх зориулалт бүхий шил

4.17 Хараазүйн хэмжих багаж

хараазүйн үйлчилгээнд ашиглаж буй оношлогооны болон хэмжилт угсралтын багаж төхөөрөмж

5. Хараазүйн үйлчилгээний ангилал:

  • - Хараазүйн анхан шатны үйлчилгээ
  • - Хараазүйн оношлогоо, үйлчилгээ
  • - Хараазүйн цогц үйлчилгээ

6. Хараазүйн анхан шатны үйлчилгээний газрын ажилтан, ажлын байр, тоног төхөөрөмжид тавих шаардлага

6.1 Нүдний эмч, оптометристийн бичсэн жорын дагуу нүдний шил угсарч, тохируулах үйлчилгээг оптотехникч үзүүлнэ.

6.2 Оптотехникч нь тухайн чиглэлийн сургалтын байгууллагын хөтөлбөрийг хангаж, мэргэжлийн ур чадварын шалгалтанд тэнцсэн байна.

6.3 Хараазүйн үйлчилгээний газарт дараах шаардлагыг тавина. Үүнд:

1. Оптотехникчийн ажлын байр нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны нөхцөл шаардлагыг хангасан агааржуулалт, гэрэлтүүлэг, цахилгааны холболттой байна.

2. Нүдний шилийг хэмжих, угсрах, засах, цэвэрлэх үйл ажиллагаа нь худалдаа үйлчилгээний хэсгээс бүхээг, хаалтаар тусгаарлагдсан байна.

3. Оптотехникч нь дарах, эрэгдэх, өрөмдөх, хуурайдах зэрэг үйлдлийг гүйцэтгэхэд зориулан тоноглосон бат бөх хийцтэй ажлын ширээтэй байна.

4. Бэлдэц шил, хүрээ болон бусад туслах материалыг хадгалах зориулалтын сав шүүгээтэй байна.

6.4 Тоног төхөөрөмж

Оптотехникчийн ажлын байранд доорх тоног төхөөрөмжтэй байна.

1. Линзметр-үйлдвэрлэгчийн болон хэмжилтийн байгууллагаас баталгаажуулсан +20,00-иос -20,00 дптр хүртэлх шилний хугарлын хүчийг хэмжих хүчин чадалтай, 10-ийн нарийвчлалтай (0-180) 0-ийн ТАБО тогтолцооны хуваарьтай байна (1 дүгээр зураг)

Энэ линзметр нь 80 мм диаметртэй, 20 мм зузаантай шилний хугарлын хүчийг хэмжих боломжтой байна.

Линзметрийн заалтын зөвшөөрөгдөх алдаа нь 1-р хүснэгтэд заасантай тохирч байна.

 

2. Баруун ба зүүн талыг салган уншиж болохуйц хүүхэн хараа хоорондын зай хэмжигч багаж

3. Шил захлах, зорох, өнгөлөхөд зориулсан энгийн буюу автомат ажиллагаатай, усан хөргүүртэй машин

4. Хуванцар хүрээнд шил угсрах, засахад зориулсан халаагч багаж

5. Нийлэг шилний ховил татагч

6. Шилний хүрээ засах, тохируулахад зориулсан иж бүрдэл багаж

7. Шил нүхлэх өрмийн машин

8. Шил зүсэгч алмаз

9. Усанд уусдаггүй балын харандаа

10. Шил цэвэрлэх зориулалтын уусмал

11. Зориулалтын шугам

 

7. Хараазүйн оношлогоо, үйлчилгээний газрын ажилтан, ажлын байр, тоног төхөөрөмжид тавих шаардлага

7.1 Хараазүйн оношлогоо, үйлчилгээний газарт энэ стандартын 6 дугаарт заасан үйлчилгээнээс гадна хараа шалгаж, шил тааруулах үйлчилгээ үзүүлнэ.

7.2 Хараазүйн оношлогоо, үйлчилгээний газарт нүдний эмч эсвэл оптометрист ажиллана. Нүдний эмч, оптометрист нь дараах үйлдлийг гүйцэтгэнэ.

7.2.1 Харааны шил тааруулах үйлдлийг “Эрүүл мэндийг хамгаалах технологи. Эмчилгээ, оношлогооны түгээмэл үйлдлүүд” МNS 4621:98 стандартад заасны дагуу нүдний эмч, оптометрист мэргэжилтэн гүйцэтгэнэ.

Харааны шил тааруулахдаа объектив (бодит) болон субъектив (тухайлсан) аргуудыг хослуулан хэрэглэнэ. Иж бүрдэл скиаскоп (сүүдэр сорилын арга) эсвэл нүдний авторефрактометр ашиглан объектив үзлэг хийнэ.

Хэрвээ авторефрактометр ашигладаг бол зориулалтын ширээ сандалтай байхаас гадна, хэмжилтийн нарийвчлалыг хангасан болохыг баталгаажуулсан байна.

7.2.2 Эмнэлгийн анхан шатны маягт хөтөлнө.

7.2.3 Хараа шалгаж дүгнэлт гаргасан тохиолдолд нүдний шилний жорыг энэ стандартын 14 дэх заалтад заасны дагуу бичиж үйлчлүүлэгчид өгнө.

7.3 Хоёр, гуравдугаар зэргийн хараазүйн газарт үйлчлэж байгаа эмч, мэргэжилтний тухай мэдээлэл, тэдний ажиллах цагийн хуваарийг тодорхой бичиж тавина.

7.4 Хараазүйн оношлогоо, үйлчилгээний газрын ажлын байрны хөдөлмөр, эрүүл ахуйн шаардлага

7.4.1 Хараа шалгах зориулалтын дараах өрөөний аль нэгийг тоноглосон байна.

1. Өрөөний урт нь 5 м-ээс доошгүй байна.

2. Өрөөний урт нь 5 м хүрэхгүй тохиолдолд толины ойлтыг ашиглан тохируулж хараа шалгах төхөөрөмжтэй байна (зураг 2).

 

3. Хараа шалгах иж бүрдэл багаж эсвэл зөвхөн түүний зориулалтын дэлгэцийг ашиглаж болно (зураг 3).

7.4.2 Хараа шалгах орчны гэрэлтүүлэг

1. Үзлэгийн өрөөнд байгалийн гэрэл шууд тусахааргүй, зохиомол гэрлийг 1 м3 эзлэхүүнд 25 ватт байхаар бодож жигд гэрэлтүүлсэн байна.

2. Хараа шалгаж буй өрөө тасалгааны гэрэлтүүлэг орчныхоо гэрэлтүүлгээс бага байна. Гэхдээ үйлчлүүлэгчийн нүд гэрэлд дасан зохицох үйлдэлд шууд оролцохооргүй байна.

3. Хараа шалгах хүснэгтийн гэрэлтүүлэг өрөөний гэрэлтүүлгээс 15 хувиас ихгүй байна.

 

7.4.3 Хараа шалгах хүснэгт

  • - Ландольтын цагиргийг үндсэн хэмжээ болгоно.
  • - Хүснэгт цагаан дэвсгэр дээр хараар тэмдэглэгдсэн байна.
  • - Ландольтын цагираг дээр суурилагдсан 10-аас 12 мөр бүхий дараах хүснэгтийг ашиглаж болно.Үүнд:

1. Тусгайлан гэрэлтүүлсэн хайрцаг бүхий хэвлэмэл хүснэгт

2. Зориулалтын дагуу гэрэлтүүлсэн хэсэг бүхий хүснэгт

3. Зориулалтын проектор ашигласан хүснэгт

4. Компьютерийн шингэн дэлгэц ашигласан хүснэгт

5. Хараа шалгах хүснэгтийг үйчлүүлэгчийн харааны түвшинд буюу газраас ойролцоогоор 1,2-1,5 метрийн өндөрт байрлуулна.

7.4.4 Хараа шалгах шилний иж бүрдэл

1. Иж бүрдэлд дараах шилнүүд хосоор багтсан байх шаардлагатай.

  • - Сфер ± 3,00 дптр хүртэл 0,25 дптр-ийн нарийвчлалтай
  • - Сфер ± 6,00 дптр хүртэл 0,50 дптр-ийн нарийвчлалтай
  • - Сфер ± 20,00 дптр хүртэл 1,00 дптр-ийн нарийвчлалтай
  • - Цилиндр 3,00 дптр хүртэл 0,25 дптр-ийн нарийвчлалтай
  • - Цилиндр 6,00дптр хүртэл 0,50 дптр-ийн нарийвчлалтай
  • - Призм шил 8 см/м(пдптр) хүртэл байна.

2. Тусгай хаалтууд:

  • - Төв тодорхойлох зураастай шил
  • - Туйлшруулагч шүүлтүүр
  • - Ногоон шил
  • - Улаан шил
  • - 1 мм ба 2 мм-ийн нүхтэй хаалтууд
  • - Маддоксын цилиндр

3. “Хасах” тэнхлэг нь улаанаар тэмдэглэгдсэн иштэй кросс цилиндр ± 0,25 ба ± 0,50

4. Ойрын хараа шалгах хүснэгт эсвэл багажтай байна.

5. Иж бүрдлийн шилний хугарлын хүчний нарийвчлал ± 0,12 дптр-ээс хэтрэхгүй байх шаардлагатай.

6. Иж бүрдлийн шилний овор хэмжээ нь дараах шаардлага хангасан байна. Үүнд:

  • - Хүрээний гадна диаметр 37-гоос 38 мм
  • - Шил болон хүрээний зузаан нь 2,8 ммээс ихгүй
  • - Шилний диаметр 12 дптр хүртэл 18 ммээс багагүй
  • - Шилний диаметр 20 дптр хүртэл 16 ммээс багагүй байна.

7. Хэмжилтийн хүрээ дараах шаардлагыг хангасан хэмжилтийн хүрээг хэрэглэнэ.

  • - Сфер шил тогтоох хөдөлгөөнгүй ховилтой
  • - Цилиндр болон призм шилний тэнхлэг тохируулах эргэх хэсэг бүхий ховилтой
  • - ТАБО тогтолцоон дээр үндэслэсэн тэнхлэгийн хуваарьтай

 

  • - Хүүхэн харааны зайг нүд тус бүрээр тохируулах болон шилний хавтгайн налалтын өнцгийг тохируулан өөрчлөх боломжтой байна.
  • - Хүүхэн харааны зай хэмжих багажтай байна.
  • - Хүүхэн харааны зайн хэмжилтийн алдаа нь ± 0,5 мм-ээс ихгүй байна.

Дээрх багаж, хэрэгслээс гадна:

8. Хараазүйн цогц үйлчилгээний газрын ажилтан, ажлын байр, тоног төхөөрөмжид тавих шаардлага

8.1 Хараазүйн цогц үйлчилгээний газарт энэ стандартын 6 ба 7 дугаарт заасан шаардлагаас гадна контакт линз тааруулж, зөвлөгөө өгөх үйлчилгээг нэмж үзүүлнэ.

8.2 Хараазүйн цогц үйлчилгээний газарт контакт линз тааруулах чиглэлээр мэргэшсэн нүдний эмч, оптометрист ажиллана.

Контакт линз тааруулахад энэ стандартын 6 ба 7 дугаарт заасан шаардлагаас гадна дараах нэмэгдэл тоног төхөөрөмжтэй байна. Үүнд:

  • - Кератометр
  • - Биомикроскоп
  • - Гар угаах тосгуур
  • - Зориулалтын тольтой ширээ

8.3 Хараазүйн цогц үйлчилгээний газарт тавих шаардлага

Контакт линз тааруулах үйлчилгээний газар нь контакт линз, түүний дагалдах хэрэгсэл тус бүр дээр тодорхой заавар гаргаж хэрэглэгчдэд мөрдүүлнэ.

Контакт линз хэрэглэгчдийн бүртгэл судалгаа гаргаж, хэрэглээний явцад хяналт тавина.

Контакт линз болон түүний дагалдах хэрэгсэл нь үйлдвэрлэсэн орны чанар, стандартыг хангасан бичиг баримт, тохирлын гэрчилгээтэй байна.

8.4 Контакт линзэд тавих шаардлага нь 2 дугаар хүснэгтэд заасантай тохирч байна.

 

8.5 Сав баглаа боодол дээр нь дараах өгөгдлүүдийг товчлон тэмдэглэсэн контакт линз болон түүний дагалдах хэрэгслийг үйлчилгээнд хэрэглэнэ. Үүнд:

  • - BC 8,6 - ВС= мурийлтын радиус
  • - PWR ( F’ v) – 6,00 - Pwr = хугарлын хүчний хэмжээ

IA

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2866
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК