Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 4(138)
Булчин хальс өвдөх хам шинжтэи өвчтөний амьдралын чанарт хийсэн судалгааны дүн
( Судалгааны өгүүлэл )

А.Балжинням, Н. Төмөрбаатар, Л.Лхагва

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль 

 
Абстракт

Pain has a profound effect on patient's lives, restricting daily living and leisure activities. In addition, chronic pain has also a negative effect on patient's mental health.

Purpose. To compare the quality of life scores of myofascial pain patients with healthy people.

Method. One hundred fifty patients with myofascial pain and one hundred fifty healthy controls completed Beck Depression Inventory and Short Form Health survey questionnaires (SF-36).

Results. Compared with healthy people, myofascial    pain    syndrome    patients reported significantly more often fatigue and poor sleep. The mean scores on Beck Depression Inventory were higher in myofascial pain patients than healthy people (p<0.001).

Compared with control group quality of life of people with MPS was extremely low on six subscales of SF-36. In our study quality of life of patients with MPS was statistical significance in physical functioning, role physical, vitality, role emotional, mental health, mental composite scale. Of the four correlations exceeding 0.30, three related to the mental composite scale t-score.

Spearman's correlation showed that level of depression negatively correlated with the scores on quality of life (r=-0, 57; p<0.001).

Conclusion: The quality of life profile and depression level of myofascial pain patients is quite different from healthy people. Myofascial pain syndrome impacted mostly on mental health than physical health. The multidisciplinary and integrated team approach is important in managing the symptoms of MPS.

Pp. 29-32, Tables 3, Figures 2, References 9.

ТОВЧ УТГА

Зорилго: Булчинхальс өвдөх хамшинж бүхий өвчтөний амьдралын чанар, сэтгэл гутрал, түгшүүрийн байдлыг үнэлэх болно.

Арга, аргачлал: Хүзүүний булчинхальс өвдөх хамшинж бүхий 150 өвчтөний амьдралын чанар, сэтгэл гутрал, түгшүүрийн түвшинг харьцангуй эрүүл 150 хүнийхтэй харьцуулан судаллаа. Амьдралын чанарыг үнэлэх SF-36, сэтгэл гутралыг Beck-ийн асуумжийн аргуудаар судалж үр дүнг харьцуулан үнэлсэн.

Үр дүн: Хүзүүний булчинхальс өвдөх хамшинжтэй     өвчтөнүүдийн     дундаж нас 39,49±6,9(26-55), хяналтын бүлгийн хүмүүсийн дундаж нас 38,94+7,40 (23-56) байлаа.

Үндсэн бүлгийн өвчтөнүүдийн 82,7% нь хөнгөнөөсхүнд хэлбэрийн сэтгэл гутралтай байсан. Үүнийг хяналтын бүлэпгэй харьцуулахад энэ хамшинжийн үед сэтгэл гутралын түвшин өндөр байдаг нь тогтоогдлоо (Р<0.001). Сэтгэл гутралын түвшинг өвдөлтийн хүч болон өвдөлт үргэлжилсэн хугацаатай харьцуулахад шууд хамааралтай байна (р<0.01).

Үндсэн бүлгийн өвчтөнүүдийн амьдралын чанарыг биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийн байдлаар үнэлж хяналтын бүлэгтэй харьцуулахад буурсан байгаа (р<0.05) бөгөөд сэтгэцийн эрүүл мэнд биеийн эрүүл мэндийг бодвол илүүтэй буурдаг байна.

Дүгнэлт:

  1. Судалгаанд   хамрагдсан   үндсэн бүлгийн өвчтөнүүдийн  сэтгэл  гутрал  байдал өндөр байна. Энэ нь өвдөлт үргэлжилсэн хугацаатай шууд хамааралтай байгаа  нь булчинхальс өвдөх хамшинж өвчтөний сэтгэцийн байдалд сөргөөр нелеөлдөгийг харуулж байна.
  2. Булчинхальс   өвдөх   хамшинжтэй өвчтөнд амьдралын чанарын үзүүлэлт буурч, сэтгэл гутрал их байгаа нь эмчилгээний баг бүрдүүлж эмчлэх шаардлагатайг илэрхийлж байна. Түлхүүр үг:   Булчинхальс өвдөх хамшинж, амьдралын чанар, сэтгэл гутрал, сэтгэл түгшүүр

УДИРТГАЛ. Булчинхальс өвдөх хамшинж нь булчингийн ширхэгийн зангирсан багцад байрлах өвдөлт «сэдээх» цэгээр (триггер цэг) тодорхойлогддог. Өвдөлт «сэдээх» цэг нь өвдөлт, эмзэглэл бүхий хэт мэдрэмтгий зангилаа юм. Энэ хамшинжийн үед өвдөлт сэдээх цэг бүхий булчинд хэсэг газар өвдехөес гадна тухайн булчингийн хөдөлгөөний далайц хязгаарлагдах, булчин богиносож чангарах, булчингийн хүч, агших чадвар буурах зарим тохиолдолд ургал мэдрэлийн үйл ажиллагаа алдагдах шалтгаан болдог байна. Үүнээс гадна өвдөлт сэдээх цэгт дарахад өвдөлт ойж, тодорхой байрлал, чиглэлээр дамждаг бөгөөд механик цочируулын дүнд тухайн хэсэг газрын булчингийн ширхэгт татвалзах хариу урвал илэрдэг [2,3,4,6,8].

Булчинхальс өвдөх хамшинж нь архаг явцтай, олон cap, жилээр үргэлжилдэг бөгөөд өвчтөний амьдралын чанар, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Түүнчлэн архагөвдөлт нь евчтений сэтгэцийн эрүүл мэндэнд сергеер нелөелж, сэтгэл гутралд хүргэдэг болохыг олон судлаачид судалсан байна [5,6,9 ].

Орчин үеийн анагаах ухаанд өвчтөний эмчилгээний үр дүнг эмнэлзүйн болон багажийн шинжилгээний аргаар үнэлэхээс гадна түүний сэтгэл зовниж байгаа зүйлийг үнэлж, хэмжих асуудал хурцаар тавигдаж байна. Иймд өвчтөний амьдралын чанарыг үнэлэх нь хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үр дүнд үнэлгээ өгөх, эмчилгээний аргуудыг харьцуулан асуудлыг шийдвэрлэх, эрүүл мэндийн тусламжийн нөөц, боломжийг төлөвлөх зэрэг ач холбогдолтой.

Архаг өвдөлт бүхий өвчтөнүүдэд сэтгэцийн эмгэг байдал, гутрал олонтаа тохиолддог. Үүнийг оношилж, эмчлээгүйгээс эмчилгээний үр дүнд сөргөөр нелеөлсөнеөс эдийн засгийн үргүй зардал их гардаг байна [1,5,6,7].

Иймд булчинхальс өвдөх хамшинж бүхий өвчтөний амьдралын чанар, сэтгэцийн эрүүл мэндийг үнэлэхэд бидний судалгааны ажлын зорилго оршино.

Судалгааны хэрэглэгдэхүүн, аргаү зүй. Шастиний нэрэмжит Клникийн Нэгдсэн III эмнэлгийн сэргээн засах эмчилгээний тасагт ирж эмчлүүлсэн хүзүүний булчинхальс өвдөх хамшинж бүхий 150 өвчтөн, хяналтын бүлгийн харьцангуй эрүүл буюу сүүлийн 2 cap хүзүү, сэрвээ орчмоор өвдөх зовиургүй 150 хүн судалгаанд хамрагдлаа.

Travel, Simons нарын шинэчлэн боловсруулсан /1999/ оношлогооны шалгуураар булчинхальс өвдөх хамшинжийн өвдөлт сэдээх цэгийг оношлож 150 өвчтөнг сонгон авсан [2,3,4].

Био-Анагаахын судалгаанд хүнийг хамруулах тухай 1982 оны олон улсын удирдамжийн дагуу ЭМЯ-ны эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны хурлаар хэлэлцүүлж 2005 оны 03 тоот шийдвэрээр батлагдсан зааврын дагуу ёс зүйн хэм хэмжээнд судалгаа хийгдсэн болно.

Үнэлгээний арга, аргачлал. Сэтгэл гутралыг Beck-ийн, амьдралын чанарыг үнэлэх SF-36 асуумжуудыг судалгаанд ашигласан.

Веск-ийн асуумж нь сэтгэл гутралын үед илэрдэг эмнэлзүйн үндсэн шинжүүдийг агуулсан 21 асуулт бүхий асуумж бөгөөд нийт оноо нь 0-63 хооронд хэлбэлзэж, хэдийчинээ өндөр оноотой байна төдийчинээ сэтгэл гутралын түвшин өндөр байгааг илтгэнэ.

Бид АНУ-ын оюуны өмчөөр эрх нь хамгаалагдсан амьдралын чанарыг үнэлэх SF-36 аргыг түүний лиценз эзэмшигч «Quality Metric Incorporation)) байгууллагаас зохих журмын дагуу зөвшеерлийг авсаны дагуу судалгаанд ашиглаж байна. Энэ асуумж нь биеийн болоод сэтгэцийн эрүүл мэндийг үнэлэх 36 асуулт бүхий 8 бүлгээс тогтсон хэрэглэхэд хялбар, ойлгомжтой, хугацаа бага шаарддаг, үнэн магадлал нь олон удаагийн туршилтаар батлагдсан, олон улсын хэмжээнд өргөн ашиглагддаг арга юм. Нийт оноо 0-100 хооронд байх бөгөөд хэдийчинээ бага оноотой байна төдийчинээ амьдралын чанар муу байгааг илтгэдэг.

Статистик боловсруулалт. Статистик боловсруулалтыг SPSS 11.5 програм дээр гүйцэтгэж, Манн-Уитни U шалгуур, Сперманы хамаарлын аргуудыг ашиглав. Р утга <0.05 байгаа үед үнэн магадлалтай буюу статистик ач холбогдолтой, хамаарлын утга >0.5 байгаа үед хамааралтай гэж үзлээ.

Үр дүн. Хүзүүний булчинхальс өвдөх хамшинжтэй евчтенүүдийн дундаж наслалт 39,7±9,55(27-60), харин хяналтын бүлгийн хүмүүсийн дундаж наслалт 38,94+7,40 (23-56) байлаа.

Судалгааны үндсэн бүлгийн евчтенүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал болон нойрны хэмнэл, өвдөлт үргэлжилсэн хугацааг авч үзвэл нийт өвчтөнүүдийн (п=150) 77,6% нь суугаа хөдөлмөр эрхэлдэг, 73,9%д нь өвдөлт 3 сараас дээш хугацаагаар үргэлжилсэн байна.

Эндээс үзэхэд хөдөлгөөний хомсдол, биеийн буруу байршил энэ хамшинжийг үүсгэх нэг шалтгаан байж болохыг харуулж байна. Түүнчлэн энэ хэлбэрийн өвдөлт удаан хугацаагаар үргэлжилдэг, архаг явцтай, эмгэг болох нь харагдаж байна.

Сэтгэл гутралыг илрүүлэх Beck ийн асуумжаар өвчтөнүүдийн сэтгэцийн байдлыг үнэлэхэд үндсэн бүлгийн өвчтөнүүдийн сэтгэл гутралын түвшин хяналтын бүлэгтэй харьцуулахад өндөр үзүүлэлттэй (p<0.001) байлаа. (Хүснэгт 1)

Хүснэгт 1. Сэтгэцийн эрүүл мэндийн байдал

Эндээс үзэхэд булчинхальс өвдөх хамшинжийн үед сэтгэл гутралын түвшин өндер хувьтай тохиолддог байна. Сэтгэл гутрал нь өвдөлт мэдрэх даралтын босгыг нам болгож, өвдөлтийн хүчийгнэмэгдүүлж.эмчилгээнийүрдүнгбууруулдаг. Иймд хүзүүний булчинхальс өвдөх хамшинж бүхий евчтөний сэтгэцийн байдлыг үнэлэх, сэтгэцийн эмч мэргэжилтэнтэй хамтран ажиллах нь эмчилгээний үр дүнд чухал нелеөтэй байх болно.

Эмчилгээний өмнөх өвдөлт үргэлжилсэн хугацаатай сэтгэл гутралын түвшин шууд хамааралтай (г=0.386, г=0,564) буюу евдөлт үргэлжлэх хугацаа хэдийчинээ урт байна төдийчинээ өвчтөний сэтгэцийн байдалд сөргеөр нөлөөлдөг байна.

Аливаа архаг өвдөлт нь хүний амьдралын чанар, өдер тутмын амьдралын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдег билээ. Иймд бид харьцангуй эрүүл хяналтын бүлгийн 150 хүний амьдралын чанарын үзүүлэлтийг булчинхальс өвдех хамшинж бүхий 150 өвчтөнтэй үзүүлэлттэй харьцуулан судаллаа.

Булчинхальс өвдөх хамшинж нь өвчтений амьдралын чанарт сергөөр нөлөелдөг болохыг хяналтын бүлэгтэй харьцуулсан үзүүлэлтээс харж болохоор байна. Ялангуяа амьдрах эрч XY4(vitality), нийгмийн идэвхи, сэтгэцийн эрүүл мэндээс бусад үзүүлэлт ихээхэн (р<0.05) зөрүүтэй байна (зураг 1)

Амьдралын чанарыг үнэлэх SF36 асуумжийн бүлгүүдийг бүлэглэн биеийн эрүүл мэндийн, сэтгэцийн эрүүл мэндийн үзүүлэлт гэж 2 ангилж үздэг.

Бидний судалгааны үр дүнгээс харахад булчинхальс өвдех хамшинж өвчтөний биеийн эрүүл мэндээс илүүтэйгээр сэтгэцийн эрүүл мэндэнд сөргөөр нөлөөлдөг байна (хүснэгт 2). Энэ нь Монгол хүмүүст сэтгэл гутрал өндөр байгаатай холбоотой болов уу гэж бид дүгнэж байна. Биеийн болоод сэтгэцийн эрүүл мэнд хоорондоо шууд хамааралтай байна (г=0,578, г=0,207).

Зураг 1.  Амьдралын чанарын үзүүлэлт

 

Хүснэгт 2. Биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийн хамаарал 

Хэлцэмж. Бидний судалгаанд хамрагдсаннийт өвчтөний 75,4% нь дундаас дээш түвшинд сэтгэл түгшүүртэй, эмчилгээний бүлгийн өвчтөнүүдийн сэтгэл гутралын түвшин хяналтын бүлэгтэй харьцуулахад ендөр үзүүлэлттэй (р<0.001) байсан. Судлаач Esenyel, Meltem; Caglar Nil нарын (2000) судалгаанд 102 өвчтөн хамрагдсанаас 89,3% нь сэтгэл түгшүүртэй, 37,7% нь сэтгэл гутралтай байсан нь бидний судалгааны үр дүнтэй ойролцоо байна.

Хүснэгт 3. Булчинхальс өвдөх хамшинж бүхий өвчтөний амьдралын чанарын үзүүлэлт

Бидний судалгаагаар эмчилгээний өмнөх евделт үргэлжилсэн хугацаатай евчтөний сэтгэл гутралын түвшин шууд хамааралтай (r=0,564) байгаа нь өвдөлтийг дагаж сэтгэл гутрал, түгшүүр бий болдог гэсэн гадны судлаачдын үзэл бодолтой биднийх дүйж байна.

Аливаа архаг өвдөлт нь хүний амьдралын чанар, өдөр тутмын амьдралын үйл ажиллагаанд сөргөөр нелеөлдөг. Амьдралын чанарыг үнэлснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үр дүнд үнэлэлт өгөх, эмчилгээний аргыг сонгох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийг тодорхойлох зэрэг их ач холбогдолтой [5,7],

Турк улсын судлаач Emine Handan Tuzun (2004) нарын судалгаагаар хийгдсэн булчинхальс өвдөх хамшинж бүхий өвчтөнүүдийн амьдралын чанарын үзүүлэлтийг өөрсдийн судалгааны дүнтэй харьцуулан үзлээ (хүснэгт 3).

Судлаач Emine Handan, Gulnur Albayrak (2004) нарын хийсэн судалгаагаар булчинхальс өвдөх хамшинжтэй өвчтөнүүдийн амьдралын чанарын бие эрхтэний эрүүл мэнд сэтгэцийн эрүүл мэндээ бодвол илүүтэй муу байдаг байна [5]. Харин бидний судалгааны үр дүнгээс харахад булчинхальс өвдөх хамшинж өвчтөний сэтгэцийн эрүүл мэндэнд илүүтэй сөргөөр нөлеөлдег байна. Ялангуяа булчинхальс өвдөх хамшинж нь өвчтөний амьдрах эрч хүч (vitality), нийгмийн идэвхи, оролцоо, сэтгэцийн эрүүл мэндэнд хамгийн их сөргөер нөлеөлдөг (р<0.05). Энэ нь сэтгэл гутралын түвшин өндөр байгаатай холбоотой болов уу гэж бид үзэж байна.

Биеийн эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэнд хоёр салшгүй холбоотой. Бид сэтгэцийн эрүүл мэндгүйгээр эрүүл байна гэж ярьж болохгүй. Учир нь эрүүл сэтгэц нь сэтгэн бодох чадвар, бусадтай харилцан хамааралтай байх харилцааны чадваруудыг бий болгох, бүтээх, амьдрах арга ухааныг олж авах зэрэг бидний үндсэн чадваруудыг хангаж өгдөг билээ.

ДҮГНЭЛТ. Булчин хальс өвдөх хамшинжийн өвдөлт нь өвчтөний сэтгэцийн эрүүл мэнд, амьдралын чанартсөргөөрнөлөөлдөгбайна.Иймдбулчинхальсөвдөх хамшинжийн эмчилгээнд сэтгэцийн эмч мэргэжилтэнтэй баг бүрдүүлж хамтарч ажиллах шаардлагатай байна.  

Ном зүй

1. Birch, Stephen PhD., Jamison, Robert N. PhD. Controlled trial Japanese acupuncture for chronic myofascial neck pain: Assessment of specific and non specific effects of treatment. Clinical journal of pain. 1998;14:248-255
2. Borg-Stein J, Simons DG. Myofascial pain. Arch Phys Med Rehabil. 2002;83:4049
3. David G. Simons. Review of enigmatic MTrPs as a common cause of enigmatic musculokeletal pain and dysfunction. Journal of electromyography and kinesiology. 2004;14:95-107.
4. David J Alvarez, D.O., Pamela G Rockwell. Trigger points: Diagnosis and management. American family physician. 2002;65(4):653-659.
5. Emine Handan, Gulner Albayarak. Comparison study of quality of life in women with fibromyalgia and myofascial pain syndrome. Disability and Rehabiliatation. 2004;26:198-202.
6. Esenyel M, Caglar N, Aldemir T. 2000, \\\'Treatment of myofascial pain\\\', Am J Phys Med Rehabil, 2000;:7948-52.
7. Friction JR. Myofascial pain syndrome: characteristics and epidemiology. In Friction JR, Award EA (eds) Myofascial pain and fibromyalgia: advances in pain research and therapy.1990;17:107-127.
8. Simons DG. Myofascial pain syndromes: current therapy of pain. 1989:368-385
9. Thomas E.Elliott, Colleen M.Renier, Jeanette A.Palcher.2003, «Chronic Pain, Depression, and Quality of Life:Correlations and Predictive Value of the SF-36», Pain Medicine, 20003;4:331-339.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Г.Цагаанхүү


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1777
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК