Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 4(12)
Хавдар судлалын урьдчилан сэргийлэх үзлэгээр хавдар, түүний урьдал өвчнүүдийн илэрсэн байдал
( Судалгааны өгүүлэл )

Б Доржготов, С Дорж, Н.Нямдаваа

Цацраг туяа эмнэлэг

 
Абстракт

С 1967 по 1970 гг. профилактическим осмотром онкологов было охвачено 34 323 человека и выявлены у 1.1% злокачественные опухоли, у 2,2% доброкачественные опухоли, у 12,6% предраковые заболевания и у 8,0% воспалительные заболевания женских половых органов.

Онкогинекологический просмтор показал, что самая высокая выявляемость рака шейки матки-опухоли яичников и фибромиома матки отмечается среди лиц в возрасте 40-44 лет а самая высокая заболеваемость эрозией шейки матки полияами и воспалительными заболеваниями женских органов у лиц в возрасте 25-29 лет.

Хорт хавдар, түүний урьдал өвчнийг эрт илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг, хорт хавдартай тэмдэх ажилд чухал суурь эзэлдэг болсон нь сүүлийн үеийн хэвлэлийн тоймоос (Д.М.Абдурасулов, В.Н.Демин, А. Ф. Кривоицёкий, Р.Л.Цванг, М.И. Штемберг зэрэг) тодорхой боллоо,

Улсын цадраг туяа эмнэлэг хавдар судлалын урьдчилан сэргийлэх үзлэгийг жил бүр явуулж ирсэн ба ялангуяа сүүлийн 2 жил уг үзлэгийг төлөвлөгөөтэй зохион явуулж байна.

  1. 1970 онуудад хавдар судлалын урьдчилан сэргийлэх үзлэгт хамаарагдсан 34,323 хүний материалд үндэслэн энэхүү мэдээллийг бичив. Үзлэгт хамрагдагсдын 1,1 %-д хорт хавдар. 2,2%-д хоргүй хавдар, 11.9%-д хавдрын урьдал өвчин, 8,0%-д эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүд тус тус илэрсэн нь бусад судлагчдын мэдээлж байгаагаас нилээд дээгүүр байна (1-р хүснэгт).

Судлагчид

Илэрсэн өмөн хувиар

Илэрсэн хавдрын урьдал өвчин хувиар

М. А. Дубовицкий

0,26

1,18

С. Б. Корж

0,17

2,5

Л. Н. Н. Немыря

 

 

М. И. Глебова

0,15

0,79

С. Н. Нугманов

- о,з

4,6

Манай материалаар

1,1

11,9

1-р хүснэгтээс үзэхэд хавдар ба түүний урьдал өвчний илрэлтийн хувь их байна. Энэ нь умайн хүзүүний шархлаа өвчин манай нөхцөлд их байгаатай холбоотойн гадна манай үзлэг хүн амыг бүрэн хамруулж чадахгүй байгаа учир уг өвчний сэжиг бүхий, үзүүлэх хүсэлтэй хүмүүс  үзлэг явагдаагүй газраас өөрсдөө ирж үзүүлдгээр тайлбарлагдана.

Бид урьдчилан сзргийлэх үзлэгийг (мэс засал, эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжлийн чиглэлээр явуулж ирлээ. Ер нь хавдар судлалын урьдчилан сэргийлэх үзлэг нь ил харагдах байрлалын хавдар, түүний урьдал өвчнийг илрүүлэхэд илүү үр дүнтэй байдаг. Иймээс бид бусад орны судлаачдын адил хавдар судлалын эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгийг зохион явуулахад гол анхаарлаа чиглүүлж ирлээ.

Хавдар судлагч мэс заслын эмчийн үзлэгт хамрагдсан 6621 хүний 30 (0,45%)-д хорт хавдар, 10 (0,13%)-д хоргүй хавдар, 37 (0,55%)-д хавдрын урьдал өвчнүүд илэрсэн ба хавдар судлагч эмэгтэйчүүдийн эмчид. 27 702 хүн үзүүлснээе умайн хүзүүний өмөн 470 (Ь7%)-д, өндгөвчний хавдар 617 (2,2%) -д, умайн фибромиом 147 (0,5%)-д, хавдрын урьдал өвчнүүд 4109 (14,8%)-д, үрэвсэлт өвчнүүд 2755 (9,9%)-д тус тус илэрчээ.

1967 онд С.Н.Нугмановын бичсэнээр Зөвлөлт Казахын хавдар судлал, радиологийн хүрээлэнгзэс зохион явуулсан зкспедици 21915 эмэгтэйг үзсэний 34,1%-д эмэгтэйчүүдийн ямар нэг өвчин илэрснээс умайн хүзүүний өмөн 0,07—0,5%, умайн их биений өмөн 0,2%, өндгөвчийн хортой хавдар 0,01—0,5%, умайн хүзүүний өмөнгийн урьдал өвчин 12,5% тус тус илэрчээ. Үүнээс үзэхэд манайд зохиогдож байгаа хавдар судлалын эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг нилээд үр дүнтэй болж байгаа нь тодорхой байна. Дурдсан 2 чиглэлийн үзлэгээр илрэгсдийн онош, насны байдлыг үзье.                                                                                

2-р хүснэгт А. Хавдар судлагч-мэс заслын эмчийн үзлэгээр илрэгсдийн онош, насны байдал

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нас

 

Хэлний өмөн

 

Улаан хоолойн өмен

 

Ходоодны ӨМӨН I

 

Бүдүүн гэдэсний ӨМӨН

 

Элэгний ӨМӨН

 

! Уушгины өмөн

 

Арьсны өмөн

 

Лимфогрануломатоз .

 

Хоргүй хавдрууд

 

Хавдрын урьдал ! өвчнүүд

 

Бүгд

24 хүртэл

 

 

 

 

 

 

 

 

1

 

1

25—29

—'

  

2

2

30—34

 

 

 

 

 

 

 

1 .

' 4

5

35—39

1

1

  

1

  

  

1

7

11

40—44

.—

  

  

  

1

1

2

7

11

45—49

  

1

1

  

  

 

  

4

6

50—54

—.

2

4

  

1

  

  

1

6

14

55—59

1

1

2

1

  

  

  

3

6

14

60—64

.—

2

1

 

 

 

 

 

1

4

65—69

  

1

.—

  

  

1

  

     

1

3

70 ба түү- нээс дээш

 

5

 

 

 

 

1

 

 

 

6

Бүгд

1

12

9

X

1

2

3

1

10

37

77

Б. Хавдар судлагч-эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгээр илрэгсдийн онош, насны байдал

 

 

 

 

  Нас

 

                                                            Онош

Умайн хүзээний өмөн

Өндгөвчийн хавдар

Умайн фибромиом

Умайн хүзүүний шархлаа

Умайн хүзүүний полип

Үрэвсэлт өвчинүүд

Бүгд

16-19 20—24 25—29 30—34 35—39 40—44 45—49 50—54 55—59 60—64 65—69 70 ба түүнээс дээш

 

Бүгд

 

-

26

35

67

98

111

97

17

8

6

4

1

470

 

11

10

24

92

97

121

196

24

16

11

9

6

617

 

-

-

8

9

22

54

39

9

4

2

-

-

147

360

497

925

529

524

403

319

275

109

31

20

3

3995

 

1

31

23

19

8

14

11

9

8

-

-

-

114

 

365

673

556

383

299

189

189

46

24

12

-

-

2755

737

1227

1571

1059

1049

911

851

380

169

62

33

10

8098

2-р хүснэгтээс үзэхэд хавдар судлагч- эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгээр илэрсэн бүх өвчтөний тоо мэс заслын эмчийн үзлэгийнхээс 27,97%- иар илүү байна.

Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгээр умайн хүзүүний өмөн, өндгөвчийн хавдар, умайн фибромиом илрэх нь 20-24 наснаас эхэлж 40-44 насанд дээд цэгтээ хүрээд цаашдаа аажмаар цөөрч байна.

Умайн хүзүүний шархлаа полип, эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний үрэвсэл өвчнүүдийн илрэх нь 16-20 наснаас эхэлж 25-29 насанд дээд цэгтээ хүрч цаашдаа аажмаар буурч байна.  Иймээс эмэгтэйчүүдийн эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгийг манай нөхцөлд 16 наснаас эхлэн хийх нь зүйтэй байна. Хавдар судлалын урьдчилан сэргийлэх үзлэгээр илрэгсдийн хувь манай нехцөлд их байгаа нь эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний үрэвсэлт өвчин их байгаатай холбоотой хэмээн үзэж болно. Энэ бүхнээс үндэслэн эмэгтэйчүүдийн хорт хавдрын өвчлөл, ялангуяа умайн хүзүүний өмөнгийн өвчлөлийг бууруулахын тулд идэр насны эмэгтэйчүүдийн дотор эрүүлжүүлэх арга хэмжээг өргөнөөр зохион явуулах нь чухал байна.

ДҮГНЭЛТ
  1. Хавдар судлалын урьдчилан сэргийлэх үзлэгээр хавдар, түүний урьдал өвчний илрэлтийн хувь нь нилээд өндөр байгаа нь эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний хавдар, хавдрын урьдал өвчин манайд их байгаатай холбоотой.
  2. Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний хорт хавдрын өвчлөлийг бууруулахад идэр насны эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх нь маш чухал бөгөөд энэ ажилд эмнэлгийн бүх байгууллагыг татан оролцуулах шаардлагатай байна.
Ном зүй

1.Абдурасулов Д. М. Вопросы оикологии 1968 8, 3-9. 2, Д е м и н В. Г1, Профилактические осмотры и программы по раннему распознованию рака как составная организационная часть клинической онкологии. В кн: «Злокачественные новооОра- зования». М., 1969 87-106. 3. ДубовицкийМ.А. Вопросы онкологии 1958, 1, 94-96. 4. Корж С Б. Вопросы онкологии. 1958, 3, 362-367 5. Кривощекий А. Ф. Вопросы онкологии. 1960. 2, 98-101. 6. Немыря А. Н., Г л е б о в а М. И. Диспансеризация онкологических больных М, 1969 7. Н у г м а н о в С. Н. Вопросы онкологии. 1969 12, 3-7 8. Н у г м а н о в С. Н4 Эпидемиология злокачественных опухолей в Казахстане. Автореферат диссертации на соискание ученой степени доктора, мед. наук Алма-Ата, 1967. 9. Цванг Р. Вопросы онкологии. 1960, 6? 100-104 10 Штемберг М. И. Вопроеы онкологии 1958, 4, 498-500
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Ерөнхий эмч-анагаах ухааны дэд эрдэмтэн Б. Доржготов


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 764
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК