Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 4(12)
Мэс заслын тасгийн агаар ба өвчтөн сувилагчдаас ялгагдсан эмгэгтөрөгч стафилококкийн биологийн зарим шинж
( Судалгааны өгүүлэл )

Г Санжмятав, Р. Энхтуяа

Анагаах ухааны дзэд сургууль

 
Абстракт

Изучены некоторые биологические свойства 183 штаммов патогенных стафилокок» ков^ выделенных от зева и носа 46 больных, 59 обслуживающего персонала и воздуха отделения хирургической больницы в 1971 г. Из изученных 183 (100%) культур патогенных стафилококков по лецитовителлезиой активиости, 166 (90%) культур давали гемолиз 167 (91 %) разлагали маннит 171 (93%) свертывали плазму сыворотки. Далее показано, что большинство штаммов высоко устойчивы к различным антибиотикам% широко применяемым в лечеоной прак- тике, Так, к пенициллину устойчивы 171 (93%), биомицину 141 (77 7о). тетрациклину 131 (72%) ч однако к мицерину устойчивых штаммов составляет лишь 14 (У,Ь7о),Таким. образом, полученные данные показывают? что шнроко распространены па- тогенные стафилококки, устойчивые к различным антибиотикам^ среди персонала и в воздухе помещений хирургической больницы

       Анагаах ухаан, мзс заслын түүхэнд өвчтөнийг халдвараас хамгаалах ажил тууштай хийгдсээр ирлээ. Орчин үед мэс засалчдын гол анхаарал татдаг асуудлуудын нэг нь мэс засал хийх үед ба хийснээс хойш халдвараас хамгаалах орчин үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон, бүрэн цэвэрлэгдсэн агаар бүхий мэс эаслын өрөө тасалгаануудтай байхаас гадна шинэ шинэ антибиотик болон бусад эмүүдийг зөв оновчтой хэрэглэх явдал Ю|М. Энэ асуудал хурцаар тавигдсан явдал бол хүний бие махбодод эмгэг үүсгэсэн янз бүрийн зүйл нян антибиотикуудад дасаж үүсэхээ больсон учраас эмчилгээнд өргөн хэрэглэгдэж байгаа антибиотикуудын анагаах чадвар нь сүүлмйн үед өөрчлөгдсөнтэй холбоотой юм. Иймээс судлаач нар ихээхэн сайн нөлөө бүхий хор багатай нийлэг ба хагас нийлэг антибиотикуудыг бий болгоход гол анхаарлаа төвлөрүүлж байна (В. Бугаровский, Б. Королёв, 1971).

Мэс заслын дараа шарх үндсэндээ дотроосоо халдварлахгүй, гол төлөв тасалгааны агаар болон орчин тойрны бусад юмсаас халдварладаг ба змгэгтөрөгч стафилококк нь өвчтөн болон тасалгааны агаарыг бодвол эмнэлгийн ажилчдаас олдох нь олонтаа тохиолддог байна (Д. Ф. Перфилев, 1970). Тэрчлэн аитибиотикуудыг эмчилгээнд өргөн хэрэглэснээс эдгээр бэлдмэлүүдэд тэсвэртэй бичил биетэн үүсдэг нь одоо үед зргэлзээгүй болсон бөгөөд ялангуяа төрөл бүрийн идээт халдвар үүсгэгчийн нэг болсон бөгөөд стафилококкийн ихэнх омог нь янз бүрийн антибиотикт ихээхэн тзсвэртзй болсон байна (В. Р. Соболев, И. В. Власов болон бусад, 1970). Ийм учраас бид мэс заслыи больницод тархсан эмгэг төрөгч стафилококкийн биологийн зарим шинж, антибиотикт мэдрэхүйг тодорхойлох зорилт тавьсан.

Бид клиникийн нэгдсэи III эмнэлгийн мэс заслын тасагт 1971 онд хэвтэж эмчлүүлж байсан 46 өвчтөн, 59 сувилагч ажилчдын хамар хөөмийн салст бүрхэвч, мөн тасгийн агаараас шинэхэн ялгаж авсан эмгэгтөрөгч стафилококкийн бүгд 133 омгийн биологийн шинж болон 6 төрлийн антибиотикт мэдрэхүй чанарыг тодорхойлсон.

Шинжлэх материалыг 10% давс, 20%. өвдөгний уурагтай рН

7.2-7,4 тзжээлт орчинд тарьж 37°-ын халуун тогтоогуурт 48 цаг өсгөвөрлөн өндөгний уураг задлах идэвхээр нь эмгэгтөрөгч стафилококкийг илрүүлэн ялгаж цаашид маннит, 5% дус задлах сийвэн бүлэгнүүлэх идэвхүүдийг илрүүлэн туршсан.

Антибиотикт мэдрэхүй чанарыг тодорхойлохдоо мах-пептонт шөлөнд 4 цаг өсгөвөрлөсөн өсгөврийг цустай агаарт завсар зайгүй ургахаар тараан тавьж хатаагаад дээр нь 6 төрлийн антибиотикийн диск тавьж 37°-ын халуун тогтоогуурт 24 цаг өсгөвөрлөн дискийи эргэн тойрон үүссэн бактер ургаагүй хүрээг хэмжиж 16 мм-ээс их хүрээ үүссэнийг мэдрэг гэж бүртгэв. Туршлагын дүнг 1, 2-р хүснэгтэд үзүүлэв.

1-р хүснэгт Стафилококкийн биологийн зарим шинж

 

Шинжилсэн бүх өсгөвөр 183

Стафилококкийн

агаараас

ялгасан

өвчтен сувилагчдаас

биологийн ШИНЖ

есгөвер, бүгд 125

ялгасан өсгөвөр} бүгд 58

 

абс. тоо

%

абс. тоо

%

Өкдөгний уураг задлах

125

100,0

58

100,0

Цус задлах

108

86 э 4

58

100,0

Маннит задлах

120

81,6

47

81,0

Сийвэн бүлэгнуүлэх

116

81,3

45

94,0

1-р хүснэгтээс үзэхэд өндөгний уураг задрах идэвхээр нь эмгэг төрөгч гэж ялгасан 183 (100%) өсгөврийн 166 (90%) цусыг, 167 (91%) маннитыг задалсан ба 171 (93%) нь сийвэн бүлэгнүүлсзн байна. Тасалгааны агаар ба өвчтэн судлагчдаас ялгасан стафилококкийн биологийн шинжүүдийг харьцуулан үзэхэд үндсэндээ адил байна.

2-р хүснэгт Стафилококкийн мэдрэхүй чанар

 

 

Антибиотикууд

Тэсвэртэй бүх өсгөвөр

          Үүнээс

Агаараас ялгасан өсгөвөр, бүгд 125

Өвчтөн сувилагчдаас ялгасан бүгд 58

Абс.тоо

%

Абс.тоо

%

Абс.тоо

%

 

Пенициллин

Стрептөмицин

Биомицин

Эритромицин мицерин

Тетрациклин

 

 

 

 

171

43

141

86

14

131

 

93.0

45.3

77.0

46.9

7.6

72.0

 

123

28

98

64

14

85

98.0

22.4

78.0

51.0

11.2

68

 

48

45

43

22

-

46

 

82.7

77

74

37

-

79.3

 

2-р хүснэгтээс үзэхэд бүх шинжилсэн стафилококкийн омгууд эмчилгээнд өргөн хэрэглэгдэж байгаа бэлдмэлүүдзд ихээхэн тзсвэртэй болсон нь харагдаж байна. Судалсан бүх өсгөврөөс 171 (93%) нь пенициллинд, 141 (77%) нь биомицинд 131 (72%) нь тетрациклинд тус тэсвэртэй байсны зэрэгцээ агаар ба өвчтөн «сувилагчдаас ялгагдсан. стафилококкийн тэсвэрлэхүй чанар нь стрептомицинээс бусад антибиотикт ойролцоо байна. Харин бүх судалсан өсгөвөр мицеринд ихээхэн мэдрэг, тэсвэртэй омгийн тоо дөнгөж 14 (7,6%) байна.

Судалгааны млтериалд дүн шинжилгээ хийж хэвлэлийн материалтай харьцуулан үзэхэд (3-4-р хүснэгт) эмгэгтөрөгч стафилококк болохыг илчилсэн тус задлах, сийвэн бүлэгнүүлэх, өндөгний уураг задлах зарим шинжүүдээрээ бидний судалсан омог ихээхэн ойролцоо байгаагийн зэрэгцээ эмчилгээнд одоо үед өргөн хэрэглэгдэж байгаа ихэнх антибиотикуудад ихээхэн тэсвэртэй байдаг гэсэн Г. Н. Чистювич (1961), Г. Н. Выгодчиков (1963) нар болон ихэнх судлаач нарын үзэж байгааг нотолж байна. Тэрчлэн эритромицин, мицеринд тэсвэртэй омгийн тоо цөөн байдаг гэж Т. А. Васина, Е. А. Фришман, Е. А. Ведьма нарын (1970) бичсэн нь бидний судалгаанд ажигллгдаж байна.

3-р хүснэгт  Стафилококкийн биологийн шинж

Стафилококкийн биологийн

шинж

Манай судалгаагаар

Хэвлэлийн тойм

агаараас

ялгарсан

стафилококк

%-иар

өвчтен су- вилагчдаас ялгарсан стафилококк %-иар

Г. Н. Чисто- вич (1961) %-иар

Г. В. Выгод- чиков (1963) %-иар

Өндөгний уураг задлах

100

100 '

84

 

Цус задлах

86,4

100

  

75—91

Маннит задлах

81,6

81

  

63

Сийвэн бүлэгнүүлэх идэвх

81,3

94

90 |

 

Антибиотикууд

Манай судалгаагаар

Хэвлэлийн тойм

агаараас | ялгарсан стафилококк

%-иар

Өвчтөн су- вилагчдаас ялгарсан стафилококк

%-иар

А. Я. Весе- лев И. В. Световидов нар (1967) %-иар

П. Н.

Кашкинсг Н. П. ' Блинов (1969) %-иар

Пенициллин

98

82,7

81,4

85—90

Стрептомицин

22,4

77

66

65—80

Биомицин

78

74

56,6

Эритромицин

51

37 .

86,4

Мицермн

11,3

0,7

.—

Тетрациклин

68

79,3

55,2

52—70

                                                                                   4-р хүснэгт

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дүгнэлт

Агаар ба өвчтөн сувилагчдаас ялгасан эмгэгтөрөгч стафилококкийн биологийн шинж, антибиотикт тэсвэрлзх чанар нь хоорондоо харилцан ойролцоо байна.

Ялгарсан бүх омгууд нь пенициллин, стрептомицин, биомицин, тетрациклин зэрэг антибиотикт (68—98%) тэсвэртзй, зритромицин ялангуяа мицеринд тэсвэртэй омгийн тоо цөөн байна.

Больницын агаар, өвчтөн сувилагчдын дунд биологийн идзвх ихтэй, антибиотикт тэсвэртэй эмгэгтөрөгч стафилококк ихээхэн тархмал байгааг илрүүлсэн бөгөөд энэ нь өвчтөнг хүндрэлзэс хамгаалах, урьдчилан сзргийлэх, өвчтөний биеийн эсзргүүцлийг сайжруулах ба эмчилгээг зөв зохиоход ач холбогдолтой.

Ном зүй

Королев Б. Бугаровский Б. Доклад XXIV конгресса Меж дунар о дного обшества хирургов и международный конгресспо, сердечно-сосудистым заболеваниям Медицинская газета 1971. №3. Перфил ьев Д. Ф. Эпидемиология внутрибольничной стафилококковой инфекции в хирургии. Ж, микробиологии, 1970 № 1.Соболев В.Р.Власова И.Б. Соловьева В.Е.Богданова Л. Ф. Сравнительное 9 изучение чувствительности стафилококков, выделенных от больных и обслуживающего
; персонала к различным антибиотикам. Ж Антибиотики, 1971, № 2, с 162—Чистов и ч Г. Н. В кн.: Эпидемиология и профилактика стафилококковых инфекции, 1961, Выг о д ч и к о в Г. В. В кн.: Стафилококковые инфекции, 1963 В е с е л о в А. Я. Ж. Хйрургия 1967. № 4, с, 29. Васина Т.А.Фришман Е.М, Ведьман Е. А. и др. Действие полусинтетических пенициллинов на возбудителей .хирургических инфекций инвитро. Ж.Антибиотики, 1970, № 6528Кашкин П. Н. и др. В. кн.: Антибиотики, 1970
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 356
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК