Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 4(12)
Архаг идээт эпитимпаниттай өвчтөний гавлын хөндийн хавсарсан хүндрэл
( Судалгааны өгүүлэл )

Н. Ш. Сергеев их эмч Б. Дамбаа, Б.Жамсран

Улсын нэгдсэн, 2-р тусгай эмнэлэг

 
Абстракт

Представлено наблюдение о больной с хроническим гнойным эпитимпанитом, на почве которого наступили множественные отогенные внутричерепные осложнения лецтоменингит, тромбоз сигмовидного синуса, абсцесс головного мозга, а также общее осложнение септикопиемия.

Вскрыгие и дренирование указанных очагов инфекции в сочетании с медикаментозным лечением привели к выздоровлению больной.

Үрэвслийн эсрэг хэрэглэж байгаа орчин үеийн эмчилгээний амжилт нь дунд чихний архаг идээт үрэвслээр өвчлөх явдлыг ихээхэн багасгаж байгаагийн зэрэгдээ чихний өвчнөөс гаралтай амь насанд аюул бүхий хүндрэлүүд уураг тархиид үүсэх явдлыг бууруулсаар байна (И. М. Ро- зенфельд. 1960).

Чихний архагшсан булгаас болж тархинд үүссэн хавсармал буглаа нь тархины бусад бүх төрлийн буглаануудын дотор 7%-ийг нь эзэлдэг гэж В. О.Калина (1957) бичжээ. Мөн гавлын хөндий, уураг тархинд үүссэн хавсарсан хүндрэлийн 2 тохиолдол чихний гэмтлээс шалтгаалсан тухай хэвлэлд нийтэлсэн байна. Бууны шархнаас дунд чихний идээт үрэвсэл үүсэж улмаар дотоод чих ба сигма хэлбэрт ховилын үрэвсэл, бага тархи тархины хатуу хальсан дээр буглаа үүсэж хүндэрснийг В,Пальчун, М.Р.Вогомильский (1966) нар бичжээ. Тэрчлэн дунд чихний гэмтлээс болж тархины буглаа ба зөөлөн хальсны үрэвсэл үүссэнийг 3,Н.Набалова (1967) ажиглажээ.

Бид, архаг идэзт эпитимпанитаас уламжилж гавлын хөндий, уураг тархинд хавсарсан хүндрэл үүсэхийг ажигласан юм.

Өвчтөн Д. 14 настай, өвчний түүх № 666, 1970 оны 11-р сарын 26-нд хүүхдийи тасагт ирж хэвтэхдээ толгой маш их өвдөж халуурсан,  чихнээс булаг гоожиж, юм дуулах нь муудсан, чичирч огиулж бөөлжлөө гэдэг зовуурьтай иржээ. Анх 1964 оноос чихнээс булаг гоожиж сонсгол нь муудаж эхэлсэн байна. Амбулаториор удаа дараалан эмчлүүлж чихэндээ борын хүчилтэй спирт зэрэг эмүүдийг дусааж хэрэглэж байсан. Хэвтэхээсээ 3 хоногийн өмнө гэнэт их халуурч баруун чихээр нь хатган толгой өвдөж, 2 удаа чичирч дараагаар нь хөлөрчээ. Үзэхэд биеийн ерөнхий байдал хүнд, халуун нь 38,7°, царай нь цайсан, хөдлөх дургүй, судасны лугшилт 1 минутанд 146 удаа, толгойны өвдөлтөөс болж ярвайж гиншин, огиулж байв. Хөхлөг ургацыг дарахад маш хөндүүр, чихнээс холестеатом бүхий үмхий үнэртэй идээ гарч байв, Хэнгэрэн хальсны дээд хэсэг үгүй болж том цоорхойтой, хэнгэргэн хөндийд идээ ба грануляц хуралдсан байв. Шивнэж хэлснийг огт сонсохгүй, харин ярианы чимээг 0,2-0,3 метр зайнд сонсож байлаа. Хүзуүний баруун талын судас мэдрэлийн дагүу эмзэг лэлтэй, хүзүү хөшингө, Керниг, Брудзинскийн шинж илэрхий мэдэгдэж байв. Хөдөлгөөний баримжаа нь хэвийн байдалтай, мөчнүүдийн булчингийн хүч суларсан, нугасны шингэн тундсархаг, даралт ихтэй годгодон гарч байлаа.

Уураг 0,66%, эс-34/3, сахар 56 мг%, хлорид-440 мг%, Квеккенштедтагийн сорил баруун талдаа илрэлтэй байв. Нүдний угт эмгэг өөрчлөлт гараагүй. Урьдчилсан онош нь; Баруун чихний архаг идээт эпитимпанит, хальслаг мэнэн} сигма хэлбзрт ховилын бөглөөс, цусан үжил.

1970 оны 12-р сарын 26-нд гуурсан хоолойн ерөнхий мэдээ алдуулалтаар баруун чихэнд өргөн хэмжээний төгс хагалгаа хийхэд хөхлөг ургацын дорхи хэмт ясны хөндийд грануляци, үүрсэн яс, холестеатом дүүрсэн байв,

Сигма хэлбэрт ховилын дээд хэсгийн ясыг авч үзэхэд 2-3 мл хэмжээтэй идээ шархны дээгүүр ил гарч байв. Гавлын ар хэсгийн хөндийн тархины хатуу хальсыг ил гаргаж харахад их хэмжээний саарал өнгөтэй зүйл байлаа. Зүүгээр соруулахад цус гараагүй, сигма хэлбэрт ховилын ханы зүсэж идээт бөглөөсийг цэвэрлэв.

Хагалгааны дараах онош: Баруун чихний архаг идээт эпитимпаннт, лептоменингит, сигма-хэлбэрт ховил орчмын идээт буглаа ба бөглөөс цусан үжил.

Тархины даралт бууруулах 6а үрэвсэл, харшил, халдварын эсрэг эмчилгээг шамдан хийлээ. Хагалгааны дараах 11-12 дахь хоногоос халуун бууж, менингитийн шинж арилж биеийн ерөнхий байдал сайжирч ирмэгц хагалгааны шарханд хоёрдогч оёдол тавиад 1971 оны 4-р сарын 2-нд гэрт нь гаргахад шарх, бага зэрэг шүүсэрхэг идээтэй, захаасаа зөөлөн эд нь түрж ургаж байсан, шивнэсэн чимээг 0,8-1 метрт сонсдог болов. 3-р сарын 10-наас эхэлж баруун чихнээс идээ гоожих нь ихсэж, халуун иь гэнэт 38° хүрч толгой нь өвдөж бөөлжиж эхэлсэн. Үзэхэд чихний орчмын зөөлөн эд иь хавагнаж зузаарсны гадна хагалгааны шарханд идээтэй байлаа.

Мэдрэлийн эмчийн үзлэгээр төв мэдрэлийн талаас өөрчлөлтгүй, мөн нүдний эмчийн үзлэгээр баруун нүдний угийн хэсэгт харааны талбай багассан, тархины баруун хэсэгт буглаа үүсэж байгаа нь нотлогдов. Мөн энэ өдөртөө гуурсан хоолойн ерөнхий мэдээ алдуулалтаар хагалгааны шарханд шалгалт хийж үзэхэд гавлын хөндийн дунд хэсгийн тархины хатуу хальс ихээхэн овойж голд нь гарсан сүвээр идээ булталзаж, хаймсуур хийж үзэхэд 3,5-4 см гүн орж байв. Буглаанд резин урсавч хийж орхисноос хойшхи 10 хоногт өвчтөний биеийн байдал сайжирч байснаа 4-р сарын 21-нэзс дахин халуурах, толгой өвдөх, бөөлжих болж нүдний угийн байдалд өөрчлөлт гарч, хүзүүний хөшинг улам нэмэгдсэн учир буглааны сүвцйг ихэсгзхэд 6-8 мм унжирсан идээ гарав.

Абцессографи хийхэд тархины баруун талд 4-5 см гүнд зууван хэлбэрийн самрын чинээ хөндий байсныг тодорхойлов. Үүнээс хойш өвчтөн аажмаар сайжирч зовуурь шаналгаа ба шархны идээ нь арилж зөөлөн эд нь түрж хөрсжиж эхлэв. Шивнэхийг 2 метрийн зайнд сонсох болсон. Архаг идээт булгаас уураг тархины хавсарсан аюултай хүндрэлд хүрсэн боловч тухайн цагт нь хугацаа алдалгүй идээт голомтыг нээж халдварын зсрэг эмийн эмчилгээг зэрэгцүүлзн явуулсны үр дүнд өвчтөний биеийн байдал сайжирсаар 1971 оны 5-р сарын 17-нд эмнэлгзэс гарчээ. Гзвч өвчтөнийг эмчийн байнгын хяналтын дор тогтмол явж байхыг зөвлөв.

Бидний ажиглалтанд байсан өвчтөнд гарсан нэг онцлог бол дундад чихний идээт үрэвсэл нь тархинд хэд хэдэн хүндрэл нэгэн зэрэг үүсгэсэн явдал байв.

Ном зүй

Калина В.О.Отогенные абсцессы мозга. М., 1957Набалова 3.Н.Мно- жествеиные внутричерепные осложнения посттравматического хроиического гнойного среднего отита. Вестн. оторинолар. 1967, 1, 108-109. Пальчун В.Т, Богомильск и й М. Р. Гнойный лабиринтит с множественными внутричерепными осложнениями. Вестн. оторинолар. 1966, 2, 85-86.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Ерөнхий эмч-анагаах ухааны дэд эрдамтэн Ч. Цэрэннадмид


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1142
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК