Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 4(12)
Цөсний гаралтай перитонит
( Судалгааны өгүүлэл )

В. Ичинхорлоо

 

Элэг, дөсний замын өвчнийг мэс заслын аргаар эмчлэхэд үүсэж болох хүндрэлүүдээс хамгийн аюултай нь хэвлийн хөндийд цөс орсноос болж үүсдэг перитонит юм.

Хэвлийн хөндийд цөс орох нь янз бүр байдаг. Тухайлбал, зарим үед богино хугацаанд их хэмжээний цөс орж өвчтөний биеийн байдлыг түргэн доройтуулдаг байхад заримдаа цөс бага багаар аажмаар орж хэсэг газар байрласан, хүнд биш явцтай перитонит үүсгэх буюу өрцөн дор, эсвэл гэдэсний гогцоонуудын хооронд байрласан буглаа үүсгэж болно.

Сүүлийн 5 жилийн турш бид цөсний гаралтай перитонит бүхий 25 өвчтөнийг ажигласан билээ. Перитонитын шалтгааныг дурдвал, 7 өвчтөнд дөс чулуужих өвчний явцад цөсний хүүдий хагарснаас, 5 өвчтөнд цөсний хүүдийн цочмог үрэвслийн улмаас хүүдийн хана нимгэрч улмаар цөс хэвлийн хөндий рүү шүүрснээс, 10 өвчтөнд цесний хүүдийн хананд буглаа үүссэнээс, 1 өвчтөнд цөсний чулуу цоргыг бөглөж цорго хагарснаас 2 өвчтөнд элэгний бэтэгний цулцан цоорсноос тус тус болж цөсний гаралтай перитонит үүссэн байв.

Дээрхээс үзэхэд цөсний гаралтай перитонитын үндсэн шалтгаан нь нилээд тодорхой байна.

Цөсний гаралтай перитонит нь эмнэлзүйн хувьд бусад гаралтай перитонитаас ялгаатай байдаг. Үүнд: өвчний эхэн үед Щеткин-Блюмбергийн шинж, хэвлийн ханын булчин амьсгалын хөдөлгөөнд оролцох нь хяэгаарлагдах зэрэг гялтан цочирсон шинж илэрдэггүй бөгөөд зөвхөн 24-36 цагийн үүсдэг нь түүнийг эрт оношлох явдлыг түвэгтэй болгодог юм.

' Т. И. Серия (1950), А. И. Древина (1954), В. В. Виноградов нарын (1972) мэдээлснээр перитонитын эмнэлзүйн явцыг 2 үед хуваадаг бөгөөд гялтангийн үрэвслийн шинж 2-р үед нь илэрдэг байна. Бид мөн иймэрхүү байдал ажигласан. Бидний ажигласан бүх өвчтөнд баруун сүврэгдэс орчимд өвдөх явдал өвчний нэгдэх үед илэрсэн бөгөөд тэр нь мэс заслын дараах хөндүүрлэлттэй төсөөтэй байв. Мөн 38—39° хүртэл халуурах, арьсанд шар туяа бий болох зэрэг шинж үзэгдсэн ба хэвлий зөөлөн, бараг өвчингүй байлаа. Перитонитын 2 дахь үед өвчин нэмэгдэж хэвлийн баруун дээд хэсэгт булчин чангарч шеткин-блюмбергийн шинж бий болсон. Энэхүү хүндрэлийн явц нь хэвлийд цөс хир зэрэг түргэн орж байгаагаас хамаарахаас гадна түүнд элдэв халдвар бий эсэхээс шалтгаалдаг. Гэхдээ антибиотикийг өргөн хэрэглэснээс халдварын нөлөө багасдаг тал бий.

Оношлоход түвэгтэй байсан, цөсний гаралтай перитонит бүхий өвчтөний тухай зарим баримт дурдъя.

Эмнэлэгт дунд хир насны, биеийн байдал нь хүнд нэгэн эмэгтэй хүргэгдэн ирсэн. Өвдөөд нэг хоносон ба бөөлжиж баруун сүврэгдэс тус газраар өвдөж байна гэсэн зовуурьтай байв.

Царай нь цонхийсон, арьс нь шарангуй, амьсгаа нь их, судас нь .сулхан, лугшилт түргэссэн, артерийн цусны даралт багассан, гэдэсдүү- рэнгэ, халуун 38°, хэвлийн булчин агшаагүй, Щеткин-Блюмбергийн шинж сөрөг, шээс хаагдсан, лейкоцитоз, нейтрофил зүүн тийшилсэн, УЭТХ түргэссэн, шээсний хувийн жин 1039, 0,06% уурагтай байв. 2 цагийн дараа зүрх судасны ажиллагаа цочмог суларсан. «Хэвлийн хөндий дэх цочмог үрэвсэл» гэдэг онош тавьж яаралтай мэс засал релапартоми хийхэд чулуу дарснаас цөсний хүүдий цоорч перитонит үүссэн байв. Цөсний хүүдийг авч, хэвлийн хөндийг цэвэрлээд дренаж тавьсан.

Өөр 2 тохиолдолд (элэгний бэтэгний цулцан жижиг газар цоорсон) цөсний гаралтай перитонитын явц эхлээд хөнгөн байснаа яваандаа хүндэрсэн билээ. Үүнд: халдварын нянгүй цэвэр цөс хэвлийн хөндийд ороход түүнийг шууд цочроосошгүй, хэвлий дэх цочмог үрэвсэл, хордлогын шинж 40 орчим цагийн дараа илэрч эхэлжээ. Ийм үед их халуурах, судасны лугшилт түргэсэх, арьс шарангуй болох, гэдэс дүүрч бага зэрэг хөндүүрлэх зэрэг шинж тэмдэгт үндэслэн нарийн судалгаа хийсний дүнд цөсний гаралтай перитонитыг оношилж болно. Ийм үед оношийг эрт тавьж чадаагүй бол гялтангийн идээт үрэвсэлд шилждэг.

Мэс засал хийхдээ хэвлийн хөндийд байгаа цөс, экссудатыг нямбай сайн гүйцэд цэвэрлэх, цөс ялгаран гарах замыг сэргээх буюу шинээр бий болгох, дренаж тавих явдал чухал байдаг.

ДҮГНЭЛТ
  1. Цөсний гаралтай перитонит нь цөсний замын өвчний үед тохиолдож болох ба эрт оношлоход түвэгтэй учир аюул ихтэй байдаг.
  2. Гол шинж нь цөсөнд халдваргүй бол зүрх судас, бөөр элэгний үйл ажиллагааны цочмог хямрал юм. Цөс бохирдсон бол бие махбодын хордлогын шинж зонхилдог учир хүнд цочмог явцтай халдварт өвчинтэй эндүүрч болно.
  3. Цөсний гаралтай перитонит гэж сэжиглэвэл өвчтөнийг маш нарийвчлан яаралтай шинжилж, шаардлагыг харгалзан лапартоми хийнэ.
Ном зүй

Т.И.Серия. к вопросу о проникновении сколексов сквозь фиброзную капсулу единокамерного эхинококка. Автореферат канд. дисс. Тбилиси, 1950 Виноградо в И.В, Данилов М.В., 3има П.И., Вишневский В.А. Послеопер адионный желчный перитонит. Хирургия, 1972, № 1, стр. 26-31.Древина А. И. Разрыв эхинококка печени при тупой травме живота. Вестник хирургий им. Грекова. 1954, т. 74, № 1, стр. 64.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Их эмч Цэцгээ


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 790
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК